02/12/2022
Лиллиан Моллер Гилбертийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг орууллаа.
Лиллиан Моллер Гилберт нь 1878 онд төрсөн, 12 хүүхдийн ээж, үйлдвэрлэлийн физологич, инженер, анхны эмэгтэй Менежментийн проффесор юм.
Лиллиан нь маш амбицтай, хөдөлмөрч эмэгтэй байсан бөгөөд тэрээр нөхрийнхөө ажилд болон ном бичхэд нь маш их туслалцаа зөвөлгөө үзүүлдэг байсан юм. Гэвч 1924 онд түүний нөхөр зуурдаар өөд болсноор тэрбээр гэр бүлийн бизнесс болон өсч буй 12 хүүхдүүддээ нэгэн зэрэг ганцаараа анхаарал тавих шаардлагатай болсон юм. Энэ бүхнийг Лиллиан гайхамшигтай сайн авч явж чадсан.
Лиллиан нь 1933 онд Чикаго хот-д зохион байгууллагдсан “Процессийн Эрин” нэртэй үзэсгэлэн худалдаанд одоогийн бидний ашигладаг галт тогооны анхны хувилбарыг ажлын байрны нэг хэсэг буюу жижиг оффис хэмээн танилцуулж байжээ.
Лиллиан хэдий өөрөө гэрийн ажил, хоол хийх зэрэгт оролцдоггүй байсан ч гэрийн ажлыг ямар ч үнэгүй ажил гэж авч үздэг байсан ба түүний судалгааны үр дүнд гэрийн эзэгтэй нар бүх амьдралынхаа 50%-г галт тогоонд өнгөрөөдөг, гэхдээ ямар ч туслахгүйгээр зөвхөн гэрийн эзэгтэй нар л бүх ажлийг хийдэг байжээ. Эмэгтэй хүн нэг удаагийн идэх хоол, бялуу зэргийг хийхийн тулд ойролцоогоор 291 удаа нааш цааш алхдаг байсан ба энэ тоог Лиллианы санаачилсан галт тогооны тусламжтайгаар 45 хүртэл бууруулж чадсан юм.
Түүний зохион бүтээсэн галт тогоо нь гарт ойр олон шүүгээтэй, хэрэгсэлүүд нь хэрэглэхэд авхад амар байдлаар шийдсэн, радиотой, (радио нь тухайн үеийн мэдээ мэдээллийг түгээдэг гол хэрэгсэл байсан) утсаар ярихдаа тэмлэглэлт хөтлөх хэсэгтэй, төлсөн болон төлөөгүй биллнүүдээ хийх хэсэг гэх мэт маш олон гарт ойр шүүгээнүүдийг нэг дор шийдэж өгөөд зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд тусгайлан зориулж гэрийн ажил хийхэд тус болох шинэ технологийг бүтээсэн юм. Лиллианы шаргуу их хөдөлмөрийн үр дүн болон техник технолгийн тусламжтайгаар бид өнөөдөр аягаа угааж байхдаа ч хүртэл өөр зүйл бодох боломжтой болсон билээ.
Тэрээр 80 нас хүртлээ ажил мэргэжилээ орхиогүй бөгөөд маш олон газруудаар аялж, менежментийн талаар олон хүмүүст ярьж мөн түүний тухай бичиж тэмдэглэж явсан билээ. 1966 онд “Амеркийн иргэний инженерүүдийн нийгэмлэг”-с түүнд Хүүвэр-ийн медалийг олгож байсан юм. Лиллиан нь 92 насандаа өөд болж байжээ. Түүнийг “амьдрах урлагийн суут ухаантан” хэмээн нэрлэдэг байсан.