ХүҮхДийН СэТгэлЗүйЧ: О.Ариунзаяа

ХүҮхДийН СэТгэлЗүйЧ: О.Ариунзаяа 👶🏻 We for the child - "ХҮҮХДИЙН төлөө БИД" 👶🏻сэтгэл зүйн төв Сэтгэл зүйч

2 настан яагаад хаздаг вэ? Цэцэрлэгт явснаас хойш таны хүүхэд хазуулж, маажуулж, бусад хүүхдийг хазаж маажих тохиолдол т...
09/10/2025

2 настан яагаад хаздаг вэ?
Цэцэрлэгт явснаас хойш таны хүүхэд хазуулж, маажуулж, бусад хүүхдийг хазаж маажих тохиолдол тулгарна. Цэцэрлэгийн багш сайн хараагүй дээ биш энэ насны онцлог бөгөөд тархины хөгжилд хэл яриа, өөрийгөө илэрхийлэх чадвар, эерэг сөрөг мэдрэмжээ ялгах чадвар хангалттай сайн хөгжөөгүй үе юм. Таны хүүхэд гэртээ хэн нэгнийг хазаж, маажихгүй байсан ч цэцэрлэг, тоглоомын талбай гээд үеийн хүүхдүүд байгаа орчинд хэлэхийн зуургүй хазаж, түлхэж, маажих нь өөрийгөө хэрхэн илэрхийлэх аргаа мэдэхгүй байгалийн зөнгөөрөө ямар нэгэн санаа агуулалгүй өөрийн тоглоом, орон зайгаа хамгаалж, сэтгэл хөдлөлөа илэрхийлж байгаа юм. Энэ үйлдлүүд удаан үргэлжилж болох бөгөөд бид хүүхэддээ өөриыгөө хэрхэн илэрхийлэх ёстойг зааж өгөхгүй байсаар байвал сөрөг үйлдэл гаргаж байгаагаа, бусдыг өвтгөж байгаагаа ойлгохгүй байсаар байх болно.
Авах арга хэмжээ:
- Тууштай сайн хэлэх
- Хазах үйлдэл гаргах үйлдлүүдийг ажиглаж, зогсоох
- Цохиж гар хүрч болохгүй шүү
- Дэлгэцээс холдуулах
- Анхаарал халамжыг сайжруулах
- Болох, болохгүйг ах эгч, аав ээжүүд нэгэндээ үлгэрлэх
- Үгүй, Минийх, Болохгүй гэх үгсийг ямар тохиолдолд ашиглах ёстойг тоглоомоор дамжуулан зааж өгөх
- Шинэ орчинд ороод хямарч байгаа тул тайвшруулах аргуудыг ашиглах.(Усанд оруулах, зураг будуулах, салфетка хөвүүлэх, бөмбөгөөр тоглуулах…)

Ямарч тохиолдолд хүүхдүүд нэгнээ хазах, маажих, цохих үед бусдын жаахан хүүхдийг муу үгээр битгий хэлж байгаарай.

Сэтгэл зүйч Б.Алтанзаяа

Сахилгагүй хүүхэддээ уурлахгүйгээр хэрхэн зөв чиглүүлэх вэ?Сахилгагүй байдал нь хүүхдийн эрүүл хөгжлийн нэг хэсэг бөгөөд...
26/03/2025

Сахилгагүй хүүхэддээ уурлахгүйгээр хэрхэн зөв чиглүүлэх вэ?

Сахилгагүй байдал нь хүүхдийн эрүүл хөгжлийн нэг хэсэг бөгөөд шинэ зүйл сурч, орчноо танин мэдэх хүсэлтэй холбоотой. Хамгийн чухал зүйл бол уурлах бус, тэдний зан үйлийг зөв чиглүүлж, суралцах боломж болгон хувиргах явдал юм.

👉Анхаарлыг өөрчлөх - Таслан зогсоох бус, чиглүүлэх:
Хүүхдийн анхаарал төвлөрөл хязгаарлагдмал байдаг тул тоглоом, шинэ үйлдлээр анхаарлыг нь өөр зүйл рүү чиглүүлэх нь хамгийн үр дүнтэй. Судалгаагаар (American Academy of Pediatrics) анхаарлыг эерэг зүйлд шилжүүлэх нь сахилгагүй байдлыг багасгадаг.

👉Зан үйлийг сурч хөгжих боломж гэж үзэх:
Хүүхдийн буруу үйлдлийг “сургалтын боломж” гэж харах хэрэгтэй. Жишээ нь, зөрүүдлэх үед “Яагаад тийм зүйл хиймээр байгаа вэ?” гэж асууж, шалтгааныг нь хамтдаа ойлгож, зөв шийдлийг олох нь хүүхдийг асуудлыг шийдвэрлэх чадварт сургадаг.

👉Тогтмол дүрэм ба хязгаар - Аюулгүй орчин бүрдүүлэх:
Судалгаагаар (Attachment Theory) тогтмол, ойлгомжтой дүрэм нь хүүхдэд аюулгүй мэдрэмж төрүүлдэг. “Энэ тоглоомыг ингэж ашиглах нь зөв” гэх мэт энгийн дүрмийг үргэлж тодорхой хэлж байгаарай.

👉Эерэг зан үйлийг урамшуулах:
Хүүхэд магтаал, урамшууллаар дамжуулж зөв үйлдлээ бататгадаг. Судалгаанууд (Positive Reinforcement Theory) зөв зан үйлийг анзаарч, шууд урамшуулснаар хүүхэд түүнийг дахин давтах магадлал өндөр байдаг. Жишээ нь: “Чи дүүгээ хуваалцаж чадлаа, гайхалтай байна!”

👉Сэтгэл хөдлөлийг нэрлэж, удирдахад туслах:
Хүүхэд мэдрэмжээ хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүйдээ л бухимддаг. Тэдний мэдрэмжийг тодорхой хэлж өгөх нь (Emotion Coaching) уур бухимдлыг багасгаж, өөрийгөө ойлгоход нь тусалдаг. “Чи гомдсон уу? Тэгвэл хамтдаа ярилцъя” гэж хэлэхэд тэд тайвширдаг.

👉Хамтдаа шийдэл олох - Харилцан ойлголцол:
Хүүхдийн зан үйлийг дан ганц заах бус, хамтдаа ярилцаж шийдвэр гаргах нь итгэлцэл, хүндлэлийг бий болгодог. “Чи энэ тоглоомоор тоглох дуртай юм байна, харин энэ дүрмийг баримтлах нь яагаад чухал вэ?” гэж асуугаарай.

❤️Дүгнэлт
Хүүхдийн сахилгагүй зан бол тэдний ертөнцийг танин мэдэх үйл явц. Хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс шалтгаалж, тэд өөрийгөө ойлгож, зөв зан үйлийг суралцдаг.
Тиймээс ухаалгаар “сахилгагүй” үеийг нь хамтдаа даван туулаарай эцэг эх, асран хамгаалагчид аа 🙂

Ээжийн энгэрээс Ирээдүйн суутнууд

15/03/2025

Хэт их дуу чимээ, хурц өнгөтэй, үйл явдал нь хурдан солигддог анимейшн нь тархинд хэт ачаалал үүсгэж, хүүхдийн анхаарал төвлөрөл, тайван байдлыг алдагдуулдаг. Мөн бүтээлч сэтгэлгээ болон өөрийгөө саатуулах, сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдөг.

1. Bluey : Гэр бүлийн харилцаа, тоглоомын ач холбогдлыг харуулсан энгийн, амьдралд ойрхон контент.
2. Sarah & Duck : Зөөлөн өнгө, намуухан дуу хоолой, хүүхдийг тайвшруулах, сонирхлыг татах контент. Богино хэмжээний ангитай.
3. Puffin Rock : Байгаль, амьтдын тухай сонирхолтой түүхүүдийг намуухан хоолойгоор өгүүлдэг. Хүүхдийг тархийг амрааж, байгальд хайртай болгоход тустай.
4. The World of Eric Carle: Хэдийн танил болсон номнуудаас сэдэвлэсэн агуулгатай, бага өдөөлттэй контент.
5. Little Bear : Сонгодог, намуухан үйл явдалтай, хүүхдийн төсөөлөл, сэтгэл хөдлөлийг хөгжүүлэх шоу.
Mamame.mn

15/03/2025
"Сайн хүүхдийн комплекс" Нэгэн удаа хүүхдүүдээс айдас түгшүүрийн тест авч байсан юм. Тухайн тестэн дээр хүүхэд тоглоомыг...
12/03/2024

"Сайн хүүхдийн комплекс"

Нэгэн удаа хүүхдүүдээс айдас түгшүүрийн тест авч байсан юм.

Тухайн тестэн дээр хүүхэд тоглоомыг нь булаах үед, бусад хүн өөрийг нь юмаар цохихыг оролдох үед, аав ээж нь тоохгүй байх үед гэх мэт зураглалуудыг хүүхдэд харуулаад "Ийм үед чамд ямар санагдах вэ? " гэж асууж, баярласан, гунигласан сэтгэл хөдлөл харуулсан зургаас сонгуулдаг.

Тэр үед 9-10 настай болов уу? гэмээр нэг охин энэ тестийг өгөхдөө гаргасан хариу үйлдэл яагаад ч юм нэг тийм сэтгэл өвдмөөр, таагүй мэдрэмжтэй дурсамж болон үлдсэн.

Найз нь тоглоомыг нь булаавал чамд ямар санагдах уу? ГОЁ, инээж байгаа царайг сонгоно.
Хүн чамайг сандлаар цохих гээд байвал ямар санагдах уу? Тэгсэн ч гэсэн гоё л байна.
Аав ээж нь хамтдаа зурагт үзээд чамайг тоглоё гэх үед тоохгүй, хамт тоглохгүй байвал чамд ямар санагдах уу? Тийм байсан ч зүгээрээ багшаа. Баярлаж байгаа царайг нь л сонгоно. ..

Яагаад ингэж байгааг нь асуух үед

Сайн хүүхэд уурладаггүй, уйлдаггүй, үргэлж гоё байх хэрэгтэй

гэж хариулсан юм.

Ярилцаад үзэхэд доороо олон дүүтэй айлын том хүүхэд байсан бөгөөд "айлын том байж", "эгч нь юм байж", "дүү нартаа өг", "Сайн хүүхэд ингэдэггүй", "муу хүүхэд л ингэдэг шүү дээ" гэх мэт үгсийг их сонсдог учраас "Муу хүүхэд болохгүйн тулд", "Томчуудын хүсдэг сайн хүүхэд" байхын тулд өөрийгөө үгүйсгэж, өөрийнхөө сэтгэл хөдлөл, мэдрэмжийг дарангуйлж байгаа нь үнэхээр сэтгэл өвтгөм байсан юм. Нэг хоёр удаа хэлээд хүүхэд ийм болохгүй л дээ. Харин үргэлж ийм хандлага, үйлдэл, хяналтан дунд байвал хүүхэд "Сайн хүүхдийн комплекс" мэдэрч болно.

Та энэ удаагийн нийтлэлээс

"Сайн хүүхдийн комплекс " бий болоход нөлөөлдөг эцэг эхийн хандлага
"Сайн хүүхдийн комплекс " -ийн үед илэрдэг шинж тэмдэг
"Сайн хүүхдийн комплекс " -ийг даван туулах аргын талаар хүлээн авч уншина уу

Та бүхэндээ ирж буй шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэе. Үйлс бүтээл нь монос цэцэг мэт дэлгэрч, үр хүүхдүүд нь эрүү...
31/12/2023

Та бүхэндээ ирж буй шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Үйлс бүтээл нь монос цэцэг мэт дэлгэрч, үр хүүхдүүд нь эрүүл чийрэг, буян заяа нь булаг мэт ундарч байхын ерөөлийг дэвшүүлье.
2024 он амар амгалан, энх мэндийн жил байх болтугай.

"Хүүхдэд уншуулж сурах арга" Ariuka post 1. 👼Нилээн хэдэн жилийн өмнөөс л энэ пост  facebook-р явж эхэлсэн. Тухайн үед а...
21/12/2023

"Хүүхдэд уншуулж сурах арга" Ariuka post 1. 👼

Нилээн хэдэн жилийн өмнөөс л энэ пост facebook-р явж эхэлсэн. Тухайн үед анзаардаггүй байж. Одоо 3 сартай хүүхэдтэй тул надад яг тохирсон цаг шиг санагдаж байна. Saruul's blog -с үүнийг олж уншсандаа талархаж байна. Яг одооноос хүүхэддээ хэрэгжүүлэхээр боллоо.. Та бүхэндээ үйл явцаа хуваалцанаа 😀😀.

Уг постонд "Ном уншихыг хэрхэн хүүхдэдээ заах талаархи постоо ахиж орууллаа. Удахгүй тоо хэрхэн бодохыг заах талаар номноос орчуулаад оруульяа. коммент хэсэгт энэ аргачлалаар уншиж сурсан хүүхдүүд ийн талаар хараарай. Маш үр дүнтэй арга шүү олон мянган хүүхдүүд ингэж уншиж сурсан.

Хүүхдийг уншиж сургана гэдэг их зөв санаа юмшиг байгаан. Номноос нь ерөнхийг нь орууллаа. Би мэргэжлийн орчуулагч биш болхор ойлгомжгүй бас асуух зүйл байвал comment. Надаас номыг нь авч уншиж болно

HOW TO TEACH YOUR BABY TO READ.
Хэрвээ та одоо жирэмсэн бол цаг руугаа 5 минут хар. Энэ 5хан минутанд юу болдогыг мэдхүү. Таны хүүхдэд 1 сая ширхэг тархины эс шинээр нэмэгдсэн байна. Хүүхэд төрөх үед түүнд ойролцоогоор 100 тэрбум орчим тархины эс байх ба үүний хүчин чадлыг харьцуулах юм бол АНУ-ын архиваас дариу 10 дахин их болно. Хэрвээ эцэг эхчүүд хүүхдүүдээ боломж олгох юм бол тэд юуг ч сурахад бэлэн байдаг байна. Гэхдээ тархи сурах зүйлийнхээ 90%-ийг 6 хүртэлх насандаа сурдаг гэнэ. Гэтэл бид нар яадаг билээ. Яаг тэр сурах цонх нь хаагдсаны дараа хүүхдээ сургуульд оруулдаг. 1 настай хүүхэд 2 настай хүүхдээс амархан сурдаг, 2 настай хүүхэд 3 настай хүүхдээс амархан сурдаг 4 настай хүүхэд 5 настай хүүхдээс амархан сурдаг. Тэр дундаас унших нь толгой задалж тархи хөгжүүлдэг юм байна. Бид нарыг багад ч гэсэн багш эцэг эхчүүд ном сайн унш ухаантай болно гэдэг байсан санагдаж байна. Тиймээс хүүхдүүдээ аль болох багаас нь цаг алдалгүй уншиж сурга тэр нь хожим тухайн хүүхдийн амьдралд маш их эерэг боломжуудыг авчирна. Эрт уншиж сурсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч гэсэн үеийнхнээсээ оюун ухааны хөгжлийн хувьд илүү байдаг гэнэ. Ингээд номон дээр бичсэн зааварчилгаа нь:
1. ( 15.24x55.88 см ) хэмжээтэй цагаан хатуу цаас бэлд бас улаан өргөн пламастар ( улаан өнгө хүүхдийн сонирхлыг татдаг ) . Үгнүүдээ маш хурдан дуусах учраас эхний ээлжинд 200 ш үгийг бэлэн байлгавал амар. Үгийг 8см өндөртэй жижиг үсгээр бичнэ. Хуудасны ард тэр үгээ өөртөө харагдахаар жижиг бичнэ ингэснээрээ хүүхдэдээ хэлж байхдаа өөрөө өнгийж цаасны урьд талыг харахгүйгээр хүүхэдтэйгээр нүд руу нь харж байгаад харьцах боломж олдох юм. Эхний өдөр 5 үгээр эхэлнэ. Эхний үгийг үзүүлээд энэ бол ЭЭЖ гээд цааш нь хийнэ. Үгээ 1 секундээс илүү үзүүлж болохгүй !! Тэгвэл хүүхдээ уйдааачихна. 5 үгээ дууссаны дараа хүүхдээ тэвэр хайрла ухаантайг нь магт гэхдээ чихэр жимс өгч урамшуулж болохгүй. Өдөрт 3 удаа хийнэ хийх болгондоо үгнүүдийнхээ байрлалыг нь соли. Хүүхдүүд гэрлийн хурдаар сурдаг тиймээс үгнүүдээ өдөрт 3 илүү үзүүлэх юм бол тэд нарыг уйдаачихна. Дараагйин өдөр 5 шинэ үг нэм ингээд нийт 10 үг 2 дахь өдөр. Ингээд нэмж явсаар 5 хоногийн дараа 25 шинэ үг өдөрт болно тэгэнгүүд эхний өдрийн 5 үгийг хасна. Ингэснээрээ танай хүүхэд 5 шинэ үг өдөрт сурах юм байна. Санах чухал зүйлүүд бол хүүхдээ уйдааж болохгүй хэрвээ тэд уйдаж байгаа бол та үйлдлээ удаан хийж байна гэсэн үг юм. Хүмүүс яагаад эхлээд үсэг заахгүй байгаа юм гэж гайхах байх. Үсэг хүүхдүүдийн хувьд ядаргаатай ойлгомжгүй байдаг юм байна. Тэд нар үгийг илүү хурдан цээжилна. Заасан үгнүүдээ хүүхдээсээ буцааж асууж битгий турш энэ нь тэдэнд таалагддаггүй.
Хангалттай олон үг сурсаны дараа 2 үг нийлүүлнэ. Жишээ нь УЛААН БӨМБӨГ гээд. Дараа нь 3 үгтэй өгүүлбэр тэгээд жирийн өгүүлбэр тэгээд ном гэсэн дарааллаар явах юм байна.
Ингээд хэдэн настайгаас зааж эхлэх нь бас онцлогтой юм байна.
(3-6 сартай ). 1. Үгээ хурдан үзүүл 2. Шинэ үгнүүд байнга нэм. Энэ нас заасан бүгдийг нь сурдаг
(7-12 сартай ) 1. хичээл заах цагаа богино байлга 2. Гэхдээ хичээл хийх давтамжаа нэмэгдүүл
Энэ үед хүүхдүүд мөлхөж эхэлдэг учраас маш завгүй болдог гэнэ. Тэд нар үг сурж суухаас илүүгээр гэрийн бүх түмбүүшийг савнуудыг онгойлгож үзэх хивсэн дээр байгаа жижиг зүйлүүдийг олж идэх гээд их ажилтай болж ирдэг байна.
(12-18 сартай ) 1. Хичээл заах цагаа бүүр богино болго 2. Түүнийг уйдхаас өмнө зогс
Энэ хугацаанд хүүхэд алхаж эхэлдэг тиймээс тэр маш завгүй байх болно.
( 18-30 сартай ) 1. Өөрийнх нь дуртай үгийг нь сонго 2. Энэ программыг аажмаар эхлүүл 3. нэг үгнээс өгүүлбэр руу аль болох хурдан шинжихийг хичээ. Түүний ертөнцийг ажигла юунд дуртайг нь олж мэд үгнүүдээ анхааралтаа сонго.
( 30-48 сартай ) 1. тэрэнд хүнд хэмжээний үг сонгож өг 2. Бүүр бага хүүхэд шиг үгийг тэгж амархан сурахгүй 3. Тэр ном илүү их номыг хүснэ. Тэр одоо нялх хүүхэд байхаа больсон. Тиймээс заасан үгээ ахиад давтамжтайгаар үзүүлэх хэрэгтэй.
( 48-72 сартай ) 1. Тэр нялх хүүхэд шиг үгийг хурдан хүлээж авахгүй 2. Тэр нялх хүүхэд шиг үгийг хурдан тогтоохгүй 3. Тэр аль хэдийн юунд дуртай дургүйгээ мэддэг болцон байгаа 4. Үгнүүдээ заасны дараа аль болох хурдан өгүүлбэр болон ном болго. 5. Тэр өөрийнхөө номыг өөрөө зохиох ёстой.
За нэг иймэрхүү байдлаар.. Би ч нэлээд залхуурчлаа
Saruul's blogрт эхлэх тусмаа сайн. Би ахиж хүүхэдтэй болох юмбол бүүр 1 сартайгаас нь эхэлнэ.
Ном уншихыг хэрхэн хүүхдэдээ заах талаархи постоо ахиж орууллаа. Удахгүй тоо хэрхэн бодохыг заах талаар номноос орчуулаад оруульяа. коммент хэсэгт энэ аргачлалаар уншиж сурсан хүүхдүүд ийн талаар хараарай. Маш үр дүнтэй арга шүү олон мянган хүүхдүүд ингэж уншиж сурсан.

За нэг иймэрхүү байдлаар.. Би ч нэлээд залхуурчлаа" гэсэн пост байна.

21/12/2023

Зөвлөгөөний цаг асуусан хүмүүст хариу өгч чадахгүй байгаад уучлаарай, одоогоор 0-3 сартай хүүхдээ хараад ажлаас түр завсардсан байгаа билээ. Удахгүй ажилдаа буцан орохдоо та бүхэндээ мэдэгдэнэ ээ 😁

Address

УБ, Баянгол дүүрэг 25-р хороо, 10-р хороолол, Гермес төвийн хойд талд, Петровис ШТС-н эсрэг талд, зам дагуу
Ulaanbaatar
16010

Telephone

+97680302047

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ХүҮхДийН СэТгэлЗүйЧ: О.Ариунзаяа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to ХүҮхДийН СэТгэлЗүйЧ: О.Ариунзаяа:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category