31/03/2021
УЛАМЖЛАЛТ ЭМ ТАН БА КОВИД-19
Бид та бүхэнд энэ удаа дэлхий нийтээр тархаж буй КОРОНАВИРУСЫН халдварт өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх үед хэрэглэх УЛАМЖЛАЛТ ЭМ ТАНГ цувралаар танилцуулж байна. #МАНА-4, #НОРОВ-7, #ЛИДЭР-7, #ЗОВУ-8
Эрүүл мэндийн яамны дэргэдэх Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл “Коронавируст халдварын үед уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн түр заавар, эмчлэх арга"-ыг боловсруулан гаргасан ба тус эмчилгээний аргад нийт 31 уламжлалт эм танг хэрэглэхээр оруулсан байна. Үүнд: #МАНА-4, #НОРОВ-7, #ЛИДЭР-7, #ЗОВУ8
Уламжлалт эм МАНА-4 тан
Хэрэглэх заалт: Хамрын болон хоолой барьсан ханиад дөнгөж эхэлж байх үед, хий ханиалганы эхний үе, бага зэрэг халуурах, бие хямрах, даардас хүрэх, хамар битүүрэх, найтаалгах, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга: Насанд хүрэгчид 1-2 гр-ыг өдөрт 1-2 удаа 200-250 мл борви тойгны шөл юмуу усанд чанаж бүлээнээр нь ууна.
Тун хэмжээ: хайрцагтаа 1 гр*9 ширхэг
Үнэ: 2350 төг
Уламжлалт эм НОРОВ-7 тан
Хэрэглэх заалт: Томуу, томуу төст өвчний эхнийүе, халуун бууруулах, хөлөргөх, дархлаа сайжруулах, цус шингэлэхэд ууж хэрэглэнэ.
Хэрэглэх арга: Насанд хүрэгчид 1-2 гр-ыг өдөрт 1-2 удаа 200-250 мл усанд чанаж бүлээнээр нь ууна.
Тун хэмжээ: хайрцагтаа 1 гр*9 ширхэг
Үнэ: 2400 төг
Уламжлалт эм ЛИДЭР-7 тан
Хэрэглэх заалт: Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварт өвчний эхэн үе, өвдөгний үений үрэвсэл зэрэгт хэрэглэнэ.
Хэрэглэх арга: Насанд хүрэгчид 1-2 гр-ыг өдөрт 1-2 удаа 200-250 мл усанд чанаж бүлээнээр нь ууна.
Тун хэмжээ: хайрцагтаа 1 гр*9 ширхэг
Үнэ: 2500 төг
Уламжлалт эм ЗОВУ-8 талх
Хэрэглэх заалт: Халуун бууруулж, үрэвслийг анагааж, ханиадыг намдаах, цээж өвдөх, уушги хавагнах, амьсгал давчдах, цустай болон идээьэй цэр гарахад хэрэглэнэ.
Хэрэглэх арга: Насанд хүрэгчид 1-2 гр-ыг өдөрт 1-2 удаа усаар даруулж ууна.
Тун хэмжээ: хайрцагтаа 1 гр*9 ширхэг
Үнэ: 3400 төг
Холбоо барих: 11-341294
Манай хаяг байршил:
• УАУТХүрээлэнгийн эмнэлгийн дотор байрлах уламжлалт эмийн сан (Хуучнаар ХУД, Улаанбаатар сувилал)
• Сүхбаатар дүүрэг ХАНГАЙ ХОТХОН 501-р байрны “ТОРМУУД” эмийн сан