Гэгээн Нарлаг Ирээдүй НҮТББ

Гэгээн Нарлаг Ирээдүй НҮТББ Gegeen Narlag Ireedui NGO

“Гэгээн Ирээдүй” ХХТөвд өдрөөр болон цагаар явдаг хүүхэдтэй эцэг эхийн анхааралд🖐️Үйл ажиллагаатай холбоотой санал хүсэл...
27/03/2026

“Гэгээн Ирээдүй” ХХТөвд өдрөөр болон цагаар явдаг хүүхэдтэй эцэг эхийн анхааралд🖐️

Үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтээ доорх холбоосоор нэвтрэн бөглөөрэй. Сар болгоны сүүлийн долоо хоногт эцэг эх, асран хамгаалагчдаас санал хүсэлт хүлээн авч байгаа.

Таны өгсөн санал хүсэлт бидний цаашдын үйл ажиллагаанд маш том нэмэр болох юм 🫶
https://forms.gle/EvdqsNiTmjUAFFZq5

26/03/2026

🤗Хүүхэд их багын = хэмжээг танин мэдсэнээр эрэмбэлэн ангилах✅ сэтгэн бодох✅ чадварууд хөгждөг. Мөн өөрчлөлт ялгааг ойлгоход тусладаг

25/03/2026
Нэг даалгавар хийж байгаа мэт боловч олон чадварт суралцаж байдаг 👏🏻👏🏻 супер байгаа биз🤗- Анхаарал төвлөрөлт - Танин мэд...
24/03/2026

Нэг даалгавар хийж байгаа мэт боловч олон чадварт суралцаж байдаг 👏🏻👏🏻 супер байгаа биз🤗
- Анхаарал төвлөрөлт
- Танин мэдэхүй
- Хэл яриагаа хамтад нь хөгжүүлнэ

23/03/2026

👌Хүүхэд бие дааж зөв босож, зогсож сурах нь хөгжлийн хамгийн чухал шатны нэг юм. Зөвхөн хөдөлгөөн биш, бүх талын өсөлт хөгжилд нөлөөлдөг.

🧠 Яагаад бие дааж зөв зогсох нь чухал вэ?

1.Хөдөлгөөний чадвар хөгждөг
• Өөрөө босож, зогсох үед тархи-булчингийн холбоо илүү идэвхждэг
• Гадны тусламжгүйгээр хийж сурсан хөдөлгөөн илүү тогтвортой, үр дүнтэй

2. Тэнцвэр ба биеийн хяналт эрс сайжирна
• Өөрөө тэнцвэрээ барьж сурна
• Унах эрсдэл багасч, алхалтын суурь тавигдана

3. Булчин, үе зөв ачаалал авна
• Бие дааж зогсох үед булчингууд бодитоор ажиллаж, хүч нэмэгдэнэ
•Үений хөшингө үүсэхээс сэргийлнэ.

4. Ясны хөгжил дэмжигдэнэ
• Биеийн жинг өөрөө даах нь ясны бат бөх байдлыг нэмэгдүүлдэг

5. Бие даах чадвар, өөртөө итгэх итгэл өснө
• “Би чадна” гэсэн мэдрэмж үүсдэг
• Өдөр тутмын үйлдлүүд (хувцаслах, тоглох гэх мэт) илүү амар болно

6. Сэтгэл зүй, нийгмийн хөгжилд эерэг
• Илүү идэвхтэй, оролцоотой болдог
• Бусад хүүхдүүдтэй харилцах чадвар нэмэгдэнэ



Зөвлөгөө №3Galant reflex (нярайн үеийн хажуугийн рефлекс) нь ихэвчлэн 3–6 сартайд алга болох ёстой. Хэрэв энэ рефлекс ар...
23/03/2026

Зөвлөгөө №3
Galant reflex (нярайн үеийн хажуугийн рефлекс) нь ихэвчлэн 3–6 сартайд алга болох ёстой. Хэрэв энэ рефлекс арилахгүй удаан хадгалагдвал хүүхдийн хөгжилд дараах сөрөг нөлөө үзүүлж болно.

🧠 Биеийн тэнцвэр, байрлалд нөлөөлнө
• Нуруу хэт мурийх, нэг тал руугаа гажих хандлагатай
• Зөв суух, зогсох, алхахад хүндрэл үүснэ
• Биеийн хоёр талын тэнцвэр алдагдана

🚶‍♂️Алхалт, хөдөлгөөний хөгжил саатна
• Алхах үед бие хажуу тийш “савлах”
• Координаци сулрах
• Спорт, идэвхтэй хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй болно

🪑Сургууль, анхаарал төвлөрөлд нөлөөлнө
• Сандал дээр тогтож сууж чаддаггүй (байнга хөдөлнө)
•Анхаарал төвлөрөл муудах
• ADHD-тэй төстэй шинж илэрч болно

💧 Шээс барих асуудал
• Давсагны хяналт сулрах
• Шөнө орондоо шээх магадлал нэмэгдэнэ

✍️ Нарийн хөдөлгөөн нөлөөлнө
• Бичих, зурах, хайч хэрэглэхэд хүндрэлтэй
• Гар–нүдний зохицуулалт сул байна

😣 Мэдрэхүйн хэт мэдрэг байдал
• Бүсэлхийн хэсэгт хувцас хүрэхэд таагүй мэдрэмж төрөх
• Байнгын “тайван сууж чадахгүй” байдал

✔️ Юу хийх вэ?
• Хөдөлгөөн засал
• Рефлекс дарах дасгалууд

23/03/2026

Сэтгэл хөдлөлөө таньж, ойлгож сурах нь хүүхдийн хөгжлийн чухал алхам болдог💛

Өөрийгөө ойлгосноор бусдыг ойлгох чадвар ч мөн хөгждөг.

🫶ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ДАУНЫ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА... Даунтай хүмүүсийн ихэнх нь 21 дүгээр хромсом нь хоёр биш гурвалсан байдаг бо...
21/03/2026

🫶ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ДАУНЫ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА...

Даунтай хүмүүсийн ихэнх нь 21 дүгээр хромсом нь хоёр биш гурвалсан байдаг болохоор 3 дугаар сарын 21-ний өдрийг сонгож тэмдэглэдэг учиртай. Уг өдрийг 60 гаруй оронд тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас тогтоол гаргаж жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн даун синдромтой хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан байна.

Энэ өдөр бол тэднийг ойлгох, хүндлэх, сонсох өдөр юм.

20/03/2026

🧠✨ Тархины саажилттай хүүхдэд алхааны зам дээр алхахын ач тус ✨🦶

Хүүхдийн жижиг алхам бүр — том ахиц байдаг 🤍
Алхааны зам тогтмол ашигласнаар дараах олон эерэг өөрчлөлт гардаг:

🌿 1. Булчин бэхжүүлнэ
Хөл, нуруу, биеийн булчинг идэвхжүүлж сулрал багасгана.

⚖️ 2. Тэнцвэр сайжирна
Зогсох, алхах үед биеэ зөв барих чадвар нэмэгдэнэ.

🚶‍♀️ 3. Алхааны хэв маяг засагдана
Зөв гишгэлт, зөв хөдөлгөөнийг аажмаар хэвшүүлнэ.

🧩 4. Тархины хөгжлийг дэмжинэ
Хөдөлгөөн нь мэдрэлийн холбоосыг идэвхжүүлж, суралцах чадварт эерэг нөлөө үзүүлдэг.

💪 5. Бие даах чадвар нэмэгдэнэ
Өөрөө алхах оролдлого нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

❤️ 6. Сэтгэл зүйд эерэг нөлөөтэй
Амжилттай алхах бүрд хүүхэд баярлаж, идэвх оролцоо нэмэгддэг.

⏰ Хамгийн чухал нь: Тогтмол, зөв дасгал
Мэргэжлийн хүний заавар дор өдөр бүр бага багаар давтамжтай хийх нь хамгийн үр дүнтэй.

🤍 Хүүхэд бүр өөр — ахиц нь ч өөр. Харин тууштай байдал хамгийн том түлхүүр!


19/03/2026

✅"АУТИЗМЫГ ОЙЛГОЁ" ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН ЗАРЛАГДЛАА…

Дэлхий дахинаа жил бүрийн 04 дүгээр сарын 02-ны өдрийг Аутизмыг таниулах өдөр болгон тэмдэглэдэгтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн суралцагчдын дунд аутизмын хүрээний эмгэгийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, аутизмтай хүмүүсийг нийгэмд ойлгон хүлээн зөвшөөрөх эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор "Аутизмыг ойлгоё" сэдэвт илтгэлийн тэмцээнийг Боловсролын ерөнхий газар, "Тэмүүлэл аутизм НҮТББ" хамтран зохион байгуулж байна.

ХАМРАХ ХҮРЭЭ:
🔹Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн суралцагчид

СЭДЭВ:
🔹Аутизмын талаарх цаг үеийн хандлага
🔹Аутизмтай хүүхдийн тэгш хамруулах боловсрол ба хүртээмж
🔹Аутизмтай хүүхдийн үе тэнгийн харилцаа ба тэдний дэмжлэг
🔹ЕБС-д аутизмтай хүүхдэд тулгарч буй асуудал, шийдэл

ШАЛГАРУУЛАЛТ:
✅Дунд анги:
🔹1-р байр 800,000 төгрөг, өргөмжлөл
🔹2-р байр 500,000 төгрөг, өргөмжлөл
✅Ахлах анги:
🔹1-р байр 1,000,000 төгрөг, өргөмжлөл
🔹2-р байр 700,000 төгрөг, өргөмжлөл

ХУГАЦАА:
🔹Видео илтгэлийг 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хүлээн авна.

🔗Удирдамжтай танилцах холбоос:
https://shorturl.at/bUoFf

💡ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХ ӨДРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮРТГЭЛ ДҮҮРЛЭЭ ⛔️ 📍 Салбар1-дээр явагддаг танхимын үйлчилгээний хүүхэд дүүрсэн...
18/03/2026

💡ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХ ӨДРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮРТГЭЛ ДҮҮРЛЭЭ ⛔️

📍 Салбар1-дээр явагддаг танхимын үйлчилгээний хүүхэд дүүрсэн тул та нэмэлт бүртгэлээр бүртгүүлээд хүлээлгээд орох боломжтой.

📍Салбар2:БГД, Сувилахуйн сургуулийн чанх ард-Нэмэлт элсэлт авч байна

⏰08:30-17:30 ийн хооронд Гэгээн Ирээдүй ХХТөвд хамрагдан хүүхдийнхээ онцлог хэрэгцээнд тохирсон үйлчилгээ, хүүхдийнхээ чадварыг сайжруулахад хамтдаа хичээн зүтгэхэд бэлэн үү?

Нэмэлт элсэлтээр бүртгүүлэх холбоос: https://forms.gle/maSf6LjTPVbhQehA8

📍

Address

Салбар:1 БЗД, дүнжингарав хотхон 105-р байр, Салбар:2 БГД, 30-р хороо АОС 2-25 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 08:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97689741111

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэгээн Нарлаг Ирээдүй НҮТББ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Гэгээн Нарлаг Ирээдүй НҮТББ:

Share