17/12/2025
Хүүхдийн нарийн мэргэжлийн мэдрэлийн эмчийн үзлэг хийгдэж байгаа шүү❤️
Таны хүүхэд шалтгаангүй НҮДЭЭ анивчаад байна уу
Тэгвэл наашаа анхаарлаа хандуулаарай
Бага насны хүүхдүүдэд “тик” буюу татганаа өвчин зарим үед анивчих гэж ярьдаг уг мэдрэлийн эмгэг 3-7 насанд эхэлж, 8-12 насанд ихэсдэг.
Харин 12 наснаас багасдаг гэдэг. Энэ эмгэгийн шалтгаан маш олон. Тухайлбал, нярай үедээ их уйлдаг, тайван бус, цочромтгой, нойр сэвэлзүүр, уйлахаараа ээрч хөхөрдөг байсан өөрөөр хэлбэл тархины даралттай төрсөн, мөн гэмтэл бэртэл авсан, эсвэл удамд нь нүдээ анивчдаг, хоолойгоо засдаг, нусаа татдаг, санаа алддаг хүн байсан гэх зэрэг олон шалтгаан бий.
Харин сүүлийн үед компьютер гар утас, телевиз, хичээлийн ачаалал зэргээс хамаарч уг эмгэг үүсэж байна гэж судлаачид үзэж байна.
Зарим тохиолдолд гайгүй болдог ч зарим тохиолдолд архагшин үлдэх явдал цөөнгүй. Эрдэмтэд 12-13 наснаас хойш гайгүй болно гэж үздэг тул нарийн эмчилгээ хийх шаардлагагүй хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, ачаалал, нойрыг зохицуулах, агаар салхинд гаргах, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, сэтгэл заслын эмчилгээ нь уг эмгэгийг эмчлэх нэг арга юм.
-Бага насны хүүхдүүдэд ”тик” буюу татганаа өвчин шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хаана хандах вэ-
Өвчин эхлээд сар гаруй болоход архагшдаг. Архаг өвчнийг эмчлэхэд төвөгтэй.
Эцэг эхчүүд хүүхдээ нүдээ анивчаад байхаар нүдний өвчтэй гээд нүдний эмнэлгээр, хоол ойгоо засахаар чих хамар хоолойн хий ханиалгахаар ханиад хүрсэн гээд бусад мэргэжлийн эмчээр явж цаг алддаг өвчнөө архагшуулдаг тал бий.
“Тик” буюу татганаа өвчин нь мэдрэлийн эмгэг.
Хэрэв хүүхдэд ийм шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд мэдрэлийн эмчид хандах ёстой. Эмчилгээг зөв хийхийн тулд эмчид үзүүлэх ёстой. Мэдрэлийн эмч үзээд өөр ямар нэгэн шалтгаан байна уу үгүй юу гэдгийг судална. Энэ өвчинг үйл ажиллагааны болон органик гаралтай гэж үздэг. Хэрэв үйл ажиллагааны гаралтай бол санаа зовох хэрэггүй, тухайн насандаа илрээд гайгүй болчихно. Харин органик гаралтай байх бол нэлээд түвэгтэй байх нь бий.
Иймээс мэргэжлийн эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. Эмийн эмчилгээг эмч заана. Харин эцэг эхчүүд хүүхдээ тайван байлгах, нойр бүтэн байх, ачааллыг зохицуулах тал дээр анхаарах ёстой. Сүүлийн үед хүүхдүүд шөнийн 00:00 цагаас хойш унтаж байгаа. Мөн компьютер гар утас, телевизийг цаг нартай үзүүлэх шаардлагатай. Эдгээр зүйлийг шууд хорьж болохгүй. Хүүхдийн дуртай зүйлийг хорих нь стрессийн нэг хэлбэр, иймд хүүхэдтэйгээ харьцах хандлагаа өөрчлөх хэрэгтэй.
Манай хүүхдийн эмч энэ талын эмгэгийн талаархи бүхий л зөвлөгөө эмчилгээг өгч үйлчилдэг билээ.
Та хүүхэддээ дараахи шинж тэмдэг илэрвэл хүүхдийн мэдрэлийн эмчдээ даруй хандахыг зөвлөж байна.
Танд эрүүл энхийг хүсье.