Эмнэлгийн бүх төрлийн тусламж үйлчилгээ,дусал тариа хийнэ

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Эмнэлгийн бүх төрлийн тусламж үйлчилгээ,дусал тариа хийнэ

Эмнэлгийн бүх төрлийн тусламж үйлчилгээ,дусал тариа хийнэ ⚕️Мэргэжлийн эмч сувилагч дуудлагаар дусал, тариа хийнэ.

🙆🏻‍♀️ХАМГИЙН САЙН УТЛАГАНЫ АППАРАТ ЦӨӨН ТООГООР ИРЛЭЭ!!Хүүхэд, том хүн👨 гээд гэр бүлээрээ хэрэглэнэ. 💙Ханиад томуу 💓 Хам...
31/10/2023

🙆🏻‍♀️ХАМГИЙН САЙН УТЛАГАНЫ АППАРАТ ЦӨӨН ТООГООР ИРЛЭЭ!!Хүүхэд, том хүн👨 гээд гэр бүлээрээ хэрэглэнэ.
💙Ханиад томуу
💓 Хамар битүүрч шингэн нус гарахад
💛Астма
💗 Багтраа зэрэг амьсгалын замын
өвчнүүд
💖 Цэр ховхлох
💚 Ханиад эмчлэх
💜 Хоолой анагаахад хэрэглэх шингэн эмийг уур болгон уушгинд хүргэдэг өндөр үр дүнтэй утлагын аппарат.
🔇 Дуу чимээ багатай
😍Хэрэглэхэд хялбар аюулгүй

Үнэ:75.000
Хот дотор дотор үнэгүй хүргэнэ.

29/09/2023

СЭТГЭЛ ТҮГШИХ ЭМГЭГ

Сэтгэл түгшилтийн тухай :

Дэлхий дахинаа 301 сая хүн нь сэтгэл түгших эмгэгээр шаналж байна. Тэгвэл КОВИД 19 цар тахлын улмаас сэтгэл түгших эмгэг жилийн хугацаанд 26%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Сэтгэл түгших эмгэгийн хэд хэдэн төрөл байдаг. Тухайлбал: Айдсын эмгэг, сандрах эмгэг, түгээмэл сэтгэл түгших эмгэг, улигт бодол албадмал үйлдлийн эмгэг, бусад эмгэгүүд.

Сэтгэл түгшилтийн үед илрэх шинж тэмдгүүд

Бие махбодын талаас
• Толгой өвдөх, толгой эргэх
• Амьсгал давчдаж, цээж бачуурах
• Цээж хөндүүрлэх, юм дараад байгаа мэт мэдрэмж төрөх
• Зүрх дэлсэх, зүрхээр өвдөх
• Даралт ихсэх
• Алга хөлрөх
• Ам хатах
• Юм залгихад горойж тээглэх, аюулхай орчин эвгүй оргих, өвдөх
• Гар хөл салгалах, бадайрах
• Нойрны хямрал

Дээрх шинж тэмдгүүд нь биеийн эмгэгийн зайлшгүй шинжүүд биш харин тэдгээр нь айдас, түгшилтийн гаралтай байж болно.

Сэтгэл хөдлөлийн талаас
• Айх, ичих
• Төөрчих вий, осгочих вий, гэмтчих вий, үхчих вий гэх мэт айдас, түгшүүр
• Хар аяндаа улигт бодолд автах (яаж байгаа бол, тэгчих вий дээ, ингэчих вий гэх мэт хий хоосон санаа зовнил)
• Сэтгэл түгших
• Уйламтгай болох
• Сэтгэлээр унах
Танин мэдэхүйн талаас
• Дуу чимээнд хэт мэдрэг хандах, цочромтгой болох
• Анхаарал төвлөрөх чадвар буурах, анхаарал сарних
• Сэтгэн бодох чадвар удаашрах
Зан үйлийн талаас
• Идэвх сонирхолгүй болох
• Зөрүүдлэх, харилцааны асуудлууд үүсгэх
• Хорт зуршилд автах, хамааралтай болох
• Дэлгэц ба онлайн, мөрийтэй тоглоомд донтох
• Сэтгэл түгшээх орон зай, нөхцөл байдлаас зайлсхийх оролдлогыг тогтмол хийх (ажлаас гарах, гэр орноосоо дайжих, нүүн шилжих)
• Нийгмийн харилцаанаас зайлсхийх, ганцаараа байхыг эрмэлзэх гэх мэт

Хэрэв танд дээрх шинж тэмдгүүдээс 4-өөс дээш шинж, 2 долоо хоногоос илүү хугацаанд байнга илэрсэн бол өрх, дүүргийн эмчид хандаарай. Сэтгэл түгшилтийг анхан шатны тусламж үйлчилгээнд оношилж, эмчлэх боломжтой.

Сэтгэл заслын эмчилгээ үр дүнтэй ба сэтгэл түгшилтийн хүнд хөнгөний зэргээс хамааран нас харгалзан эмийн эмчилгээ бий.

ЯРИЛЦЛАГУУД ҮЗЭХ : https://tinyurl.com/ymrr7asn

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ ХҮН БҮРД

#СэтгэцийнЭрүүлМэндийнБоловсролыгХүнБүрд

13/09/2023
08/09/2022

🚖 Зам тээврийн осол гэмтлээс сэргийлье ‼️

Өглөөний мэнд! Энэтхэг (элэг,хавдар, мэдрэл) эмч нар 6 сарын эхээр эрүүл мэндийн өдөрлөг, үзлэг зохион байгуулагдах гэж ...
03/06/2022

Өглөөний мэнд!
Энэтхэг (элэг,хавдар, мэдрэл) эмч нар 6 сарын эхээр эрүүл мэндийн өдөрлөг, үзлэг зохион байгуулагдах гэж байна. Хүний тоо хязгаартай зааландаа 200 хүн, үзлэгтээ эмч тус бүрдээ 30;30;30 хүн байхаар тооцоолж байгаа юм байна. Элэгний хатуурал, хавдар, вирус, бүх төрлийн хавдар, тархи нуруу нугас мэдрэлийн талын асуудалтай хүмүүс хүүхдүүд United Express Co.,Ltd (зохион байгуулагч 88086353) болон миний чатаар бүртгүүлээрэй.

Үзлэг зөвлөгөөнд ирэхдээ ойрын 3-6 сардаа үзүүлсэн шинжилгээний бүх материалаа авчирч ирэхийг хүсье.

🦠 #Омикрон  #халдварын  #үед  #илрэх  #шинжтэмдэг⁉️⭕️“Омикрон” омгоор гол төлөв 20-30 насны залуус халдварлаж буй нь ажи...
05/01/2022

🦠 #Омикрон #халдварын #үед #илрэх #шинжтэмдэг⁉️
⭕️“Омикрон” омгоор гол төлөв 20-30 насны залуус халдварлаж буй нь ажиглагджээ.
⭕️Тамирдаж сульдах,ядрах
⭕️Шингэн нус гарах
⭕️Ханиалгар,Найтаах
⭕️ Толгой өвдөх
⭕️ Шөнийн цагаар хөлрөх
🚫Амтлах, үнэрлэх чадварт ямар нэгэн өөрчлөлт гараагүй байна.
🧒Хүүхдэд өндөр халуурах, зүрхний цохилт ихсэх зовуурь ажиглагдсан байна.

Өглөөний мэнд. Энэ өдрийг та эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй 🤗
11/11/2021

Өглөөний мэнд. Энэ өдрийг та эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй 🤗

 ?🫁🫁🦠🫁🫁ХАТГАЛГАА ГЭЖ ЮУ ВЭ?Ихэвчлэн ханиад томуу хүрсний дараа буюу даарсны улмаас хүний биеийн дархлаа суларч, амьсгалы...
23/10/2021

?🫁🫁

🦠🫁🫁ХАТГАЛГАА ГЭЖ ЮУ ВЭ?

Ихэвчлэн ханиад томуу хүрсний дараа буюу даарсны улмаас хүний биеийн дархлаа суларч, амьсгалын замд байх хэвийн болон эмгэг бичил биетээр уушгины эд үрэвсэхийг хатгалгаа өвчин гэнэ.

👶ХҮҮХДЭЭ ХАТГАЛГАА ӨВЧНӨӨС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Хүүхэд төрсний дараа нэг цагийн дотор ангир уургийг амлуулах нь тун чухал. Ангир уураг нь ханиад томуу, хатгалгаа өвчнөөс хамгаалдаг бодис агуулдаг, байгалиас заяасан вакцин юм.
Хүүхдээ зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр нас хүртэл хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон шим тэжээл бүхий нэмэгдэл хоолоор хооллоорой.

🦠😬ХАТГАЛГААГААР ӨВЧЛӨХ ЭРСДЛҮҮД:

Бага насны хүүхдийн дархлаа бүрэлдэж гүйцээгүй байдаг тул өвчлөх эрсдэлтэй байдаг.
Хүүхдийг хэт бэгнэж, гадна орчноос байнга тусгаарласнаар биеийн дасан зохицол нь алдагдаж амархан даарч бээрэх, олны дунд орох болон цэцэрлэгт явах үедээ өвчлөх эрсдэл өндөр байна.
Ангир уургаа амлаагүй, эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд өвчлөлд өртөмтгий байх нь элбэг.
👶ХҮҮХДЭЭ ХАТГАЛГАА ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Товлолын дагуу вакцинуудыг хүүхэддээ тогтмол хийлгэж байх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдлийг бууруулдаг. Мөн хатгалгааны эсрэг пневмококкийн вакцин нь уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Гэрийнхээ хаалга, цонхыг ойр ойрхон нээж, өдрийн цагаар цэвэр агаар оруулж байгаарай. Дотоод орчны агаарыг сэлгэж, нян бактерыг зайлуулах нь тун чухал. Хүүхдийн орчинд тамхи бүү тат. Элдэв резин, хуванцар, хог түлж шатаах нь биеийн эрхтэн системийг хордуулж хорт хавдар, амьсгалын замын хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Тиймээс гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах үүднээс ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хэрэглэх нь зүйтэй.
Эцэг эхчүүд хүүхдээ асарч, хооллох болон бие зассаны дараа гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр хатгалгаа өвчнөөс сэргийлэх боломжтой.
🦠⁉️ХАТГАЛГАА ӨВЧНӨӨР ӨВЧИЛСӨН ЭСЭХИЙГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ТАНИХ АРГА:
Ханиалгах
Халуурах
Нус гоожих
Тайван бус болох
Хоолонд дургүй болох
Заримдаа амьсгаадах
⁉️Цээж шуугих зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд үүнийг ХАНИАД ШУУХИНАА гэж үздэг.
Дээрх шинжээс гадна амьсгал олшрох, цээж хонхолзох эсвэл амьсгал саадтай болох шинж тэмдэг ажиглагдвал УУШГИНЫ ХАТГАЛГАА гэж үзнэ. Хатгалгаа нь хүүхдийн нас, биеийн онцлог, өвчин үүсгэгч нянгаас хамаарч хүүхэд бүрт өөр өөрөөр илэрдэг тул эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

👶🫁ХҮҮХДИЙН АМЬСГАЛЫГ ХЭРХЭН ТООЛОХ ВЭ?

Хүүхдийн амьсгалын тоо нэг минутад хэвийн үеийнхээсээ олон болохыг АМЬСГАЛ ОЛШРОХ гэнэ.
⁉️Үүнд:
2 сар хүрээгүй хүүхдэд 60 ба түүнээс олон
2-12 сар хүртэлх хүүхдэд 50 ба түүнээс олон
12 сараас 5 нас хүртэлх хүүхдэд 40 ба түүнээс олон болно.
Та хүүхдээ уйлаагүй, хөхүүлээгүй, тайван үед амьсгалыг нь 1 минутын турш тоолоорой. Унтаж байхад нь тоолбол бүр сайн.
Секундын зүүтэй юмуу эсвэл электрон цаг ашиглана.
Хүүхдийн хэвлий дээр гараа зөөлөн тавьж үзээрэй. Амьсгал авахад нь хэвлий төмбийж, гаргах үед нь цааш болох бөгөөд үүнийг нэг амьсгал гэж тоолохыг анхаарах хэрэгтэй.
Цээж хонхолзох гэдэг нь амьсгал авах үед хэвлий төмбийж байхад өрцний хэсгээр цааш хонхойхыг хэлнэ. Хэрэв хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт ЯАРАЛТАЙ хандаарай.

🫁😷ХАНИАДЫГ ГЭРТЭЭ ЯАЖ ЭМЧЛЭХ ВЭ?

Хүүхэд хатгалгаагүй, ханиадтай байвал дараах эмчилгээг хийнэ.
Ханиалга намдаах зөөлөн чанарын эм уулгаарай.
Хөлөргөхгүй, өөрт тохирсон байдлаар дулаан хувцаслах нь зүйтэй.
Хамар нь битүүрч байвал ойр ойрхон цэвэрлэх хэрэгтэй. Хамрын хоёр нүхэнд зэрэг хөвөн хийж болохгүй. Хөвөнгөө сайтар имэрч, хамрын нүхэнд эргүүлэх хөдөлгөөнөөр оруулан зөөлөн татаж авна. Эм дусааж болохгүй.
Ханиад шуухинаа даамжирч, хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглаарай.
Өрх сум, багийн эмчдээ үзүүлж хяналтанд байх бөгөөд хэдийд эргэж үзүүлэх талаар эмчээсээ ЗААВАЛ асуугаарай.

👶⁉️ХҮҮХЭД ӨВЧИЛСӨН ҮЕД:

Хүүхдээ сайтар хооллох хэрэгтэй. Эх хүүхдийн ягаан дэвтэр дэх зааврын дагуу хоолыг бэлдэж, бага хэмжээгээр ойр ойрхон хооллоорой.
Халуун бүлээн шингэн сайн уулгана. Халуурах, амьсгаадах зэргээс улбаалан шингэн дутагддаг.
Хүүхдээ өвчтэй үед сайтар анхаарч, асарч сувилаарай

⁉️⁉️ДАРААХ ШИНЖ ТЭМДГИЙГ АЖИГЛААРАЙ
Хүүхэд амьсгалж чадахгүй, ойр ойрхон амьсгаадах
Нойрмоглох, сэрээхэд хэцүү болох, эсвэл сэрэхгүй байх
Бөөлжих
Шингэн зүйл уухдаа дургүй буюу ууж чадахгүй байх зэрэг санаа зовоосон асуудал гарах
Халууныг зургаан цаг тутамд хэмжиж, 38.5 градус буюу түүнээс дээш байвал эмчийн зааврын дагуу халуун буулгах эм уулгана.
ЗӨВХӨН хатгалгаа өвчний үед эм, антибиотикийг эмчийн зааврын дагуу уулгах хэрэгтэй.
Гэр орон тань хотын төвөөс зайдуу бол халуун бууруулах болон шингэн сэлбэх давс зэрэг эмийн нөөцтэй байх бөгөөд хугацаа алдалгүй тусламж хүргэхэд тустай.
Гэрээр эмчлэх эхний аргуудын дараа биеийн байдал дээрдэхгүй бол эмнэлэгт яаралтай хандаарай.
Бага насны хүүхэдтэй айл бүр халууны шилтэй байх ёстой.

23/10/2021

. 😊👩🏻‍⚕️

1. Психотерапевт, психиатр

Хэрвээ сэтгэл хөдлөл тань огцом өөрчлөгдөж, сэтгэл гутралд орж байвал сайн психиатрт хандсан нь дээр. Мэдрэлийн системд тань тусламж дэмжлэг (тэр дундаа эмийн) зайлшгүй хэрэгтэй.

2. Неврологич

Толгойд тань манан үүссэн мэт мэдрэмж төрөх, толгой өвдөх, төвлөрч чадахгүй байх, зарим үгсийг мартах зэрэг шинж тэмдгүүд илэрч байвал неврологич эсвэл постковид синдром эмчилж чаддаг эмчид хандаарай. Нэгэн танил маань өөрт нь тархины гэмтэл авсны дараа зөвлөдөг курс эмчилгээ тусалсан гэдгийг онцолж байв.

3. Остеопат

Эмчилгээний арга барилуудаас остеопатын тусламж үр дүнтэй (заавал дөрвөн жил суралцаж мэргэжлээ эзэмшсэн байх). Бариа засал нь холбоос эдэд нөлөөлж, янз бүрийн шалтгаанаас үүссэн ачааллыг багасгаж, парасимпатик мэдрэлийн систем болон вагус мэдрэлийг сэргээж өгдөг. Ингэснээр толгойн өвчин, сульдаа, зүрх дэлсэх нь багасаж бүр артерийн өндөр даралтыг ч бууруулдаг.

3. Уламжлалт анагаах ухаан

Олон өвчтөн тэдэнд зүүний эмчилгээ тусалсан хэмээн хэлсэн байдаг. Зүүний эмчилгээ нь биологийн идэвхт цэгүүдэд үйлчлэн бие организмыг сэргээж өгдөг.

4. Бие дааж нөхөн сэргэх үед юу хийж болох вэ?

Эдгээр зөвлөгөөнүүд нь маш ойлгомжтой мэт санагдаж болох ч хүмүүс ихэвчлэн үл тоох хандлага гаргадаг.

5. Сайн амар

Ажиллаж, амарч байх үедээ гээд бүх нөхцөл байдалд биеэ чагнан эрүүл мэндийн байдалдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Аль болох их унтаж амарч, бие болоод тархиндаа нөхөн сэргэх боломжийг олгоорой.

6. Биеийн тамир хийгээрэй

Хэрвээ та коронавирусын халдвар авахаасаа өмнө ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийдэг байсан бол одоо дасгалуудаа аажим, аажмаар хийж, амьсгал, зүрхний цохилт, ядарч байгаа эсэх мөн хэр их хөлөрч байгаагаа сайтар хянаарай. Учир нь хэт өндөр ачаалал авснаар муу үр дагаварт хүрч болзошгүй. Үүний зэрэгцээ заавал дасгал хөдөлгөөн хийх ёстой. Тиймээс эхлээд алхах зэргээр бага багаар хичээллээрэй.

7. Үнэрлэх мэдрэмжээ сэргээ

Өөрийн биеэ аль болох мэдэрч, таатай мэдрэмжүүдэд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Жишээ нь өглөө кофе эсвэл цайгаа уухдаа сайтар үнэрлэж, хамгийн таатай, яг одоо хүсэж байгаа зүйлээ сонгон уугаарай. Мөн энэ явцдаа зурагт, олон нийтийн сүлжээ, ном зэрэгт сатааралгүй зөвхөн хоол болон уух зүйлдээ төвлөрч өглөөний цайгаа амтархан идэх хэрэгтэй. Өөрт таатай мэдрэмж төрүүлж буй зүйлсээ байнга үнэрлэх нь мэдрэлийн системийг тайвшруулаад зогсохгүй ковидоос болоод үнэрлэх чадвараа түр хугацаанд алдсан хүмүүст ч сайн дасгал болно.

8. Өөрийгөө эрхлүүл

Нөхөн сэргээх хугацаанд тайвшруулах иллэг хийж эсвэл хөөстэй ваннд хэвтэх зэргээр биеийн таашаал авч байх нь чухал. Шүршүүрт орохдоо өөрт тань тааламжтай температур болон усны урсгалыг тохируулж таатай мэдрэмж аваарай. Энэ нь таашаал авч, мэдрэлийн системд сайн нөлөө үзүүлэх хамгийн хурдан бас хямд арга юм. Хамгийн гол нь ажил төрлөө бодолгүй хэдхэн минутыг зөвхөн өөртөө зориулах учиртай. Үүний дараа сэтгэл санаа, бүтээмж өндөр байх бөгөөд тархи тань танд дараа нь баярлалаа гэж хэлэх болно.

9. Ойр дотны хүмүүсээсээ дэмжлэг ав

Дотны хүмүүсээ санаж байвал Zoom-ээр харилц. Тэднээс тусламж авахаасаа ч санаа зовох хэрэггүй. Коронавирус бол өөртөө маш их анхаарал халамж тавихад хүргэдэг өвчин юм.

10. Сэтгэл зүйчтэйгээ харилцаагаа таслах хэрэггүй

Хэрвээ та сэтгэл зүйчээс зөвлөгөө авдаг бол товлосон цагаа цуцлалгүй онлайнаар эмчилгээгээ үргэлжлүүлэх боломжтой. Ялангуяа ковид түгшүүрт автуулж, сэтгэл зовоож, ганцаардмал болгодог тул энэ үед дэмжлэг авах нь маш чухал. Ковидоор өвчилсөн хүмүүс өөрийгөө халдвар мэт хүлээн авч, бусдаас тусгаарладаг. Хэдийгээр дотны хүмүүс туслалцаа дэмжлэг үзүүлж байгаа ч танаас хөндий байх нь мэдрэгдэж болно. Тэглээ ч шилний цаанаас гэр бүл, найз нөхөдтэйгөө харьцана гэдэг тун амаргүй зүйл юм.

Үүнээс гадна хэн нэгэнд халдвар тараачих вий гэсэн айдас мөн настай гэр бүлийн гишүүдээ өвчлүүлэх вий гэсэн түгшүүр давхар мэдэрч болно, Энэ бүх хүнд мэдрэмжүүдээ хэн нэгэнтэй хуваалцах зайлшгүй шаардлагатай. Гол нь мэдрэмжүүдээ анзаарч, ил гаргах хэрэгтэй. Эс бөгөөс та сэтгэл гутралд автах өндөр магадлалтай.

Биологийн нэмэлт бэлдмэлүүд хэрэглэх эсэхээ эмчээсээ асуугаарай

Магадгүй та бүхэн надаас ямар нэгэн нэмэлт бэлдмэлүүд хэрэглэх тухай зөвлөгөөг хүлээж байгаа байх. Одоогоор батлагдсан зүйл байхгүй тул би тийм зөвлөгөө өгөхгүй. Харин зүрх дэлсэх үед магни хэрэглэж болно гэдгийг л хэлэх байна. Гэхдээ үүнийг танд хариуцсан эмч тань бичиж өгөх ёстой.

 Та бүхэн энэ ч сайн тэр ч сайн гээд хүмүүсийн зөвлөсөн болгоныг ууж,хэрэглэж цаг хугацаа,мөнгө,эрүүл мэндээрээ дэнчин т...
13/10/2021


Та бүхэн энэ ч сайн тэр ч сайн гээд хүмүүсийн зөвлөсөн болгоныг ууж,хэрэглэж цаг хугацаа,мөнгө,эрүүл мэндээрээ дэнчин тавьсаар л байх уу?
Анхнаасаа зөв цэгцтэй зөвлөгөө авч оновчтой эмчилгээ хийлгэх нь хамгийн чухал. Энэ үнэтэй гэж хүн хүний зөвлөгөөг дагасаар илүү их зарлага гаргаж байгаагаа бид анзаардаггүй юм.
Бидний хамгийн үнэт зүйл бол Гэр бүл,эрүүл мэнд билээ.Та үр хүүхэддээ хайртай,гэр бүлдээ хайртай бол өөрийн үнэт зүйл болох эрүүл мэнддээ анхаараарай.Эрүүл энхийг хүсье.🙏

 Дельта 🦠вирус дөрөв, тавдугаар сард Энэтхэгт олон хүнийг нас барахад хүргэж, Их Британи, АНУ, Канад, Хятад, Европт нэмж...
02/10/2021



Дельта 🦠вирус дөрөв, тавдугаар сард Энэтхэгт олон хүнийг нас барахад хүргэж, Их Британи, АНУ, Канад, Хятад, Европт нэмж илэрсэн. Уг вирус нь өмнөх альфа болон бетта хувилбарын мутацлагдсан хэлбэр бөгөөд шинэ мутац үүсгэх боломжтой юм. “COVID-19”-ын үед үнэр, амт мэдрэх чадвараа алдах, ханиалгах, халуурах онцлогтой байсан бол энэ хувилбарт уг шинжүүд нийтлэг биш ажээ. Их Британийн Зое судалгааны хүрээлэнгийн судалгаагаар уг хувилбараар өвчилсөн хүмүүст толгой өвдөх, булчин өвдөх, найтаах, хоолой өвдөх, нус гоожих гэсэн шинж тэмдгүүд давамгай илэрч байна гэв. Мөн эдгээр шинжийг хүмүүс хүндэрсэн ханиад эсвэл дунд зэргийн түвшний томуутай андуурч байгааг дурьджээ.

Ковидын шинж тэмдгийн судалгаа хийдэг профессор Тим Спектор “Залуу хүмүүсийн дунд дельта 🦠хувилбар тусах нь илүү хүндэрсэн ханиад шиг илэрч байна” гэдгийг онцоллоо.
Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалаарай 😷🧴👋

 ⁉️Яагаад бид энэ чухал зүйлийг энэ биеэ тартагт нь тулган байж эмнэлгийн орон дээр очихоороо л ухаарах ёстой юм бэ ??? ...
29/09/2021

⁉️
Яагаад бид энэ чухал зүйлийг энэ биеэ тартагт нь тулган байж эмнэлгийн орон дээр очихоороо л ухаарах ёстой юм бэ ??? 🏥
Яагаад өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт орж, өвдөхөөсөө өмнө эрүүл зөв хооллож, өвдөхөөсөө өмнө дасгал хөдөлгөөн хийж болохгүй гэж бүх зүйл өөрийгөө хайрлахаас эхэлнэ. Бидний ихэнх нь найзуудаараа,хамт олноороо гарахдаа, гэр бүлээрээ түргэн хоолны газар орохдоо 200,300 мянган төгрөг 🤑юу ч биш юм шиг тоохгүй үрчихдэг мөртлөө урьдчилан сэргийлэх үзлэгт орохдоо, нэг эм витамин авч уухдаа,өөртөө эмчилгээ хийлгэхдээ 50,100 мянган төгрөг сонсоод үнэтэйг нь гайхаж 😱төвөгшөөгөөд байдаг нь сонин. Та гэр бүлийнхээ төлөө,үр хүүхдийнхээ төлөө эрүүл байх хэрэгтэй шүү дээ.Мөнгө,эд хөрөнгө,эрх мэдэлд бол эрүүл байгаад хүсээд хичээх юм бол хэн ч олж,хүрч чадна. Харин өвчин таны үүдийг тогшоод ирэхэд хэн ч юу ч байсан өвдөг сөхрөх л болно. Бүгдээрээ энэ байдлаасаа гарч эрүүл зөв хариуцлагатай иргэн байцгаая өөрийн биеийг бусдад даатгаж бусдад ял өгөөд суух биш цаг алдалгүй өөрийгөө хайрлаж өөртөө цаг гаргаж зөв хэвшилд суралцъя. Эрүүл мэнд эрхэм баян ❤️

Address

Chingeltei Street
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 12:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эмнэлгийн бүх төрлийн тусламж үйлчилгээ,дусал тариа хийнэ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share