08/12/2025
Аз жаргалын даавар:
#1 Допамин - Шагналын даавар- Допамин нь сайхан мэдрэмж авахад үүсдэг даавар юм. Жишээлбэл, хэн нэгэнд магтуулах, эсвэл хэн нэгнээс гэнэтийн бэлэг авахад допамин ялгардаг. Допамин нь мөн баяр хөөр хайдаг. Өөртөө бага зэрэг зорилго тавьж (ширээгээ цэвэрлэх, дасгал хийх), биелүүлэхэд допаминыг боловсруулна.
#2 Серотонин - Ааш зан тогтворжуулагч даавар - Сайхан зан хөдөлгөгч нейротрансмиттер серотининыг өдөр тутам дасгал хийж боловсруулна. Өдөрт багадаа 1е минут хийхэд л серотонин ялгарч сайхан зантай байх нь ээ.
#3 Окситисин - Хайрын даавар, нейротрансмиттер окситисиныг ихэнхдээ “хайрын даавар” гэж нэрлэдэг. Кларемонтын их сургуулийн судалгаагаар нь энэ даавар нь эмэгтэйчүүдэд илүү нөлөө үзүүлдэг бөгөөд амьдралаас авах таашаалын түвшинг нэмэгдүүлдэг гэжээ. Энэ нь эмэгтэйчүүдийн физиологи, аз жаргалд илүүтэй үүрэг гүйцэтгэдэгэ байна. Хайртай хүнтэйгээ хамт байх, бусадтай эелдэг найрсаг харилцаатай байснаар окситисин ялгардаг байна.
#4 Эстроген - Энэ даавар нь серотонин ялгаруулахад тусалж, уур уцаараас хамгаалж, ааш занг тогтвортой болгодог байна. Эстроген нь менопауз, архи тамхи хэрэглэх, дасгал хийхгүй байх зэрэг амьдрах хэмнэлээс болж буурдаг байна. Эстрогений тэнцвэргүй байдал нь эмэгтэйчүүдэд цэвэршилтийг түргэсгэж, ааш занд сөргөөр нөлөөлдөг байна. Стрессийн даавар болох кортизол зэрэг нь аз жаргалын дааврын функцэд нөлөөлдөг учраас стрессээ удирдах хэрэгтэй.
#5 “Проегестерон - Сайн унтаж амарснаар уур уцаар, ааш зан өөрчлөгдөх байдлаас сэргийлж болно. Энэ дааврын түвшин эмэгтэйчүүдэд 35-40 наснаас эхлэн буурч эхлэдэг байна. Дааврын түвшин буурах бас нэг шалтгаан нь эрүүл бус хооллолт, хэт их стресс байдаг байна.
Аз жаргалын даавраа нэмэгдүүлэх зарим аргаас дурдвал:
Хөгжим - Хөгжим сонсох нь допамины түвшнийг нэмэгдүүлдэг байна.
Нүүрс ус - Нүүрс ус нь серотинины түвшнийг нэмэгдүүлдэг. Бид стресстэхдээ чихэр, амттан идэх дуртай байдаг нь үүнтэй холбоотой юм. Гэхдээ чихэр амттан хэтрүүлж идэх нь эрүүл бус хооллолт юм. Харин жимс, хүнсний ногоо нь нүүрс ус ихтэй байдаг учраас энэ төрлийн дэглэмийг илүүтэй сонгох хэрэгтэй.
Ойр дотны хүмүүстэйгээ цаг өнгөрүүлэх - Хайртай хүнтэйгээ цаг өнгөрүүлэхэд окситисин ялгардаг.
Стресс тайлах - Йога, бясалал, халуун ваннтай усанд хэвтэх зэрэг өөрт тохирсон стресс тайлах аргаа хэрэглээрэй. Ингэснээр эстрогений түвшин нэмэгддэг байна. Эрүүл хооллолж, өөх, чихэрлэг зүйлсээс татгалзаж, тогтмол дасгал хийж, стрессээ удирдсанаар прогестероны түвшингээ зохистой хэмжээнд барьж чадах юм.