Загсгал Гал Засал/ The Fire Therapy

Загсгал Гал Засал/ The Fire Therapy We make world more Beautyfull⚘

Асууж бга хүмүүст Манай төвийн үйл ажиллагаа тогтмол явагдаж бгаа.Галын эмчилгээ суралцах хүмүүст Анхан ба гүнзгий шатал...
04/02/2025

Асууж бга хүмүүст Манай төвийн үйл ажиллагаа тогтмол явагдаж бгаа.
Галын эмчилгээ суралцах хүмүүст
Анхан ба гүнзгий шаталсан сургалтандаа тогтмол элсэлт авч бга.
Сургалтанд хамрагдсанаар Олон улсад зөвшөөрөгдсөн Мэргэшсэн Гал эмчилгээний домчийн Certificate олгоно.
Сургалт заасан хугацаа бхгүй таныг бусдад хийх чадвартай болтол дагуулан суралцуулна.
Манай салбар:
1.Хан уул дүүрэг Emart-н замын урд Uniq center 3давхарт
2.Тусгаар тогтнолын ордон хойно City tower 20давхарт

Дэлгэрэнгүй мэдээлэл болон Цаг авах бол Доорх дугааруудаас лавлаж болноо👇🏻

90506565
80506565
96661838

🕊️Үйлс бүхэн нь дэлбээлэн цэцэглэж Үйл бүхэн нь олон түмний тусын тулд өргөжин дэлгэрч явахын ерөөлийг Өөд өөд нь өргөн дэвшүүльеээ…

https://www.facebook.com/share/v/15hYh9jdKf/?mibextid=wwXIfr

15/08/2024

ГАЛ ЗАСАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Хүний биеийн бүх хэсгүүдийн
Энергийн хүрдүүд болон
Хийн судлуудыг нээн
Цусны эргэлтийг сайжруулахын зэрэгцээ биед удаан хугацааны турш янз бүрийн шалтгаанаар хурсан халуун ба хүйтэн хий, салхи, чийг, хор зэргийг гадагшлуулсанаар
Хүний биеийн эд эс сэргэж бие махбод
өөрөө өөрийгөө сэргээн засах боломж бүрддэг байна.

Энэхүү засал эмчилгээ нь хүний бие өөрөө өөрийгөө сэргээн засах чадвар дээр суурилсан нэгэн төрлийн байгалийн галаар анагаах арга юм.

Галын эмчилгээ буюу Галын засал нь арьсыг нэгэн жигд хэмээр халааж цочрол өгснөөр арьсны гадаргуу , булчин арьсан доор байрлах өөх , үе мөч , мэдрэлийн цэг болон цусанд галын халуун элч нэвчин орж дотороос өвчний голомтод хурдан хугацаанд хүрсэнээр өвчний вирусыг устган, мэдрэлийн системийг зохицуулж цусны эргэлтийг сайжруулан өвдөлтийг намдааж , өвчинийг үндэсээр нь эдгээж өгдөг.

Өвчтэй хүнийг эдгээж Эрүүл хүний бие махбодийг сэргээн тамиржуулан дархлаажуулж арга билгийг тэнцвэржүүлэх төдийгүй ямарч өвдөлтгүйгээр олон жилийн ужиг хууч өвчнүүдийг гайхалтай түргэн анагаах увидастай
- 🔸️ Нурууны суулт
- 🔸️ Үе мөчний өвчин, хэрх
- 🔸️Остеохондроз
- 🔸️Өвдөгний яс ургалт
- 🔸️ Цистит
- 🔸️ Бөөрний хүйтэн хий
- 🔸️Түрүү булчирхайн томролт
- 🔸️Шамбарам
- 🔸️Эрчүүдийн бэлгийн чадавхи буурах
- 🔸️Голын хий
- 🔸️Савны хий
- 🔸️Хий арвидаж нойргүйдэх зэрэгт үр дүн сайтай бөгөөд арьсны нүхээр хор гадагшлуулах биеийн ЯН-ИН энергийг тэнцвэржүүлдэг


Үүний гол нууц нь хүний бие организм нь ямарч эмчээс илүү өөрийгөө оношлож эмгүйгээр анагаах чадвартай байдагт оршино.

🔥 #Гал гэдэг ямар учиртай болохыг мэдэхгүй хүн нэгээхэн ч үгүй билээ.
Хүн гэдэг маань сайн муу сайхан муухайн дунд сүлэрч амьдардаг нэгэн бусуу.
Ямарваа нэгэн өвчин тусах, ажил тарөл бүтэхгүй байх, уур уцаартай болох, эдийн засаг хямраад байх.бүгд шалтаг шалтгаантай.
Бие өвдөөд хамаг бие сулраад хөдлөх тэнхэлгүй болчоод эмнэлгээр яваад эрүүл байна гээд онош нь тодордоггүй,эсхүл эмчлээд эмчлээд эдгэрдэггүй...гэх мэт нь бүгд өөрийн болон өрөөл бусдаас ирсэн муу үйлийн хорлол байдаг.

Энэ бүгдийг Галын засал, эмчилгээгээр эмчилж болдог байх нь ээ.

🔥🔥🔥 Галын засал эмчилгээ маань:

:+ 👍 Арга билэг тэнцвэржүүлнэ
:+ 👍 Аура гэрлэн биеийг цэвэрлэж энерги нөхнө
:+ 👍Цусны эргэлтийг сайжруулж бөглөрсөн тагларсан суваг судлуудыг онгойлгож өгнө
:+ 👍Мэдрэлийн системийг сэргээж өгнө
:+ 👍Бодисын солилцоог сайжруулна
:+ 👍Дархлааг сайжруулна
:+ 👍Янь Инь буюу халуун хүйтэн энергийг тэнцвэржүүлнэ
:+ 👍Хий, шар, бадганыг тэнцвэржүүлнэ
:+ 👍Удам дамжсан болон өөрийн үйлдсэн муу хорлолуудыг устгана
:+ 👍Хар цагаан хэл ам, хараалаас цэвэрлэнэ
:+ 👍84000 муу нисванисаас 404 тѳрлийн ѳвчин үүсдэгээс 360 гаруй тѳрѳл ѳвчин нь Ад донгоор үсгэгдсэн байдаг энэ өвчнийг сууриар нь эмчилнэ.
ГАЛ гэдэг бүхнийг ариусгадаг шидтэй хүчин зүйл ЮМ.

🔥🔥🔥ГАЛЫН ЭМЧИЛГЭЭГ ХИЙЛГЭСНЭЭР:
Айл ѳрх галаа тахиулдагтай адилаар тухайн хүний биен дээр амьд гал тусгай домын зурлагаар зурж асаан ѳмнѳх, одоо, ирээдүйн үйлийн үр, муу муухай зүйлс галын дѳлѳѳр цэвэрлэгдэн зайлуулагдаж

АУРА ГЭРЛЭН БҮРХҮҮЛ БҮТЭН БОЛЖ ЭНЕРГИ НѲХѲГДѲН ТА ЦОО ШИНЭЭР ТѲРСѲН ХҮҮХЭД ШИГ БОЛНО.

15/08/2024

#🔥🔥🔥🔥ГАЛЫН ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ

Таны харшиж ядарсан биеийг тэнхрүүлнэ
Дархлааг сайжруулж биеийг илч энергиэр бүрэн цэнэглэж
Хийморь сүлдийг тань дээшлүүлж өгнөө

🔥Гал- Ардыг анагаах
Ариун судраас уламжлалтай

🔥Гал- Арга Билигийг тэгшитгэгч
Увидас домтой

🔥Гал-Ариусгах анагаах Бүтээгч шидтэй

Амьдралыг тэтгэгч Бурханлиг Гал
Байгалиар анагаагч Гайхамшигт Дөл.
Биеийг засах шидтэй эрчим
Хүй орчлонгийн Гэрлийн тасархай
Хурмаст тэнгэрийн Илчит туяа""

Монгол Төрийн минь сүлд гал тахилгатай
Түмэн олон нь
Гал шүтээнтэй болохоороо бид
Нүүрэндээ галтай Нүдэндээ цогтой Дэлгэрч явдаг
Дээр үеэсээ бид Тулганд галаа түлж
Ил галын элчээр өдөр дутамдаа тэтгэгдэж бсан одоо бид
Галаасаа холджээ паартаай байшинд
Шавар ханаар хүйтэн жинд аажим аажимаар цохиулж хүйтний суурь биед их хуралдах болж
Галын засал эмчилгээ нь хуримтлагсан хүйтэн жин Хөөрсөн хийг дарж Халуун хүйтэн Хий шар бадганыг тэнцвэржүүлэхээс гадна Эрхтэн системд эмийн бус эсийн түвшинд хүрч үйлчилдэг
Өөрөөр хэлвэл Хүний биеийн бүх хэсгүүдийн
Энергийн хүрдүүд болон
Хийн судлуудыг нээн
Цусны эргэлтийг сайжруулахын зэрэгцээ биед удаан хугацааны турш янз бүрийн шалтгаанаар хурсан халуун ба хүйтэн хий, салхи, чийг, хор зэргийг гадагшлуулсанаар
Хүний биеийн эд эс сэргэж бие махбод
өөрөө өөрийгөө сэргээн засах боломж бүрддэг байна.

Галын засал эмчилгээ нь 21 р зууны Дэлхийн ГАЙХАМШИГ болж байна

05/08/2024

ЧАКРА...

Энэтхэгийн эртний философи хүний биед долоон энергийн төв буюу ЧАКРА байдаг үздэг...

Тэдгээр нь нурууны ёроолоос толгойн зулай хүртэл босоо хэлбэртэй байрлах бөгөөд тус бүр нь мэдрэлийн эд эсүүд болон дотоод эрхтэнүүдтэй холбоотой байдаг ажээ...

Айдас чиний анхны Чакраг блоклодог…

Инээмсэглэл, таашаал дутмаг байвал чиний хоёр дахь Чакраг блоклоно…

Үйлдэл, хөдөлгөөний дутагдал нь чиний гурав дахь Чакраг блоклодог...

Үзэн ядалт чиний дөрөв дэх Чакраг блоклоно…

Мэдрэгдэж байгаа зүйлээ хэлэхгүй байх нь чиний тав дахь Чакраг блоклодог…

Зөвхөн амьдралын муу зүйлд анхаарлаа төвлөрүүлэх нь чиний зургаа дахь Чакраг блоклоно…

Сэтгэлийн амар амгалан, бясалгал дутагдахад чиний долоо дахь Чакраг блоклодог…

Хэрэв нэг Чакра блоклогдсон бол бусаддаа нөлөөлдөг...

Хэрэв чиний анхны Чакра хаагдсан бол санхүү чинь урагшлахгүй…

Хэрэв чиний хоёр дахь Чакра блоклогдсон бол бэлгийн чадавхи, бүтээлч сэтгэхүй чинь сэрэхгүй бөгөөд энэ нь хамтрагчаа дур ханахад саад болно…

Хэрэв чиний гурав дахь Чакра блоклогдсон бол төслүүд чинь чиний хүссэнээр явахгүй…

Хэрэв чиний дөрөв дэх Чакра блоклогдсон бол чиний амьдралд өгөх ч, авах ч хайр байхгүй болно.

Хэрэв чиний тав дахь Чакра блоклогдсон бол тушаал зарлиг чинь сонсогдохгүй.

Хэрэв чиний зургаа дахь Чакра блоклогдсон бол чиний зөн билэг, ойлголт, зөн совингийн бэлэг идэвхжихгүй...

Хэрэв чиний долоо дахь Чакра блоклогдсон бол чиний амьдрал эмх замбараагүй байдалд автах болно.

Одоо чи сайжруулахын тулд юу хийхээ мэддэг боллоо…
Sukhbaatar

02/05/2024

ЖИЖИГ ХИРНЭЭ ӨВЧИН ҮҮСГЭДЭГ ЗҮЙЛС:

Хүний биеэс хэвийн гадагшилж байх ёстой зүйлс гэж бий: нус, нулимс, хөлс, шүлс, өтгөн, шингэн, шивэр, хулхи, эр эм дусал, сарын хир. Аль нэгийг нь зориудаар саатуулбал эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг.

НУЛИМСАА БАРЬВАЛ – хамраас шингэн нус гоожино, толгой өвдөнө, түгшинэ, бөөлжинө

НАЙТААХАА БАРЬВАЛ – толгой өвдөнө, шилэн хүзүү хөшинө, ам хазайна, эрүү суларна

УНГАСАА БАРЬВАЛ – өтгөн хатна, гэдсээр хатгана, нүд бүрэлзэнэ, ходоодны шингэц муудна, хүндэрсэн тохиолдолд бэтэг өвчин үүснэ

ЦЭРЭЭ БАРЬВАЛ – амьсгал давчдана, зүрхний өвчин үүснэ, хоолны дуршил муудна

ШЭЭСЭЭ БАРЬВАЛ – давсаг чинэрнэ, гэдэс дүүрнэ, бөөлжис хүрнэ, хөл гарын үеэр өвдөнө, хүндэрсэн тохиолдолд давсаганд чулуу үүснэ

ӨТГӨНӨӨ БАРЬВАЛ – амнаас муухай үнэр гарна, өтгөн хатдаг болно, толгой өвдөнө, булчин татна, томуугаар өвдөнө, сөөргөөтэй болно, мартамхай, уцаартай, идэвхгүй болно

ХӨЛӨРЧ БАЙХДАА ОГЦОМ ДААРЧ ХӨЛСӨӨ ЗОГСООВОЛ - бие бүрзийнэ, халуурах мэт чичрүүдэс хүрнэ, толгой өвдөнө, ядарч сульдана, заримдаа гэдэс өвдөж гүйлгэнэ

ЭР ЭМ ДУСЛАА БАРЬВАЛ – бэлэг эрхтэн зовиурлана, шээс хаагддаг болно, давсаганд чулуу үүснэ, бэлгийн сулрал үүснэ.
Copy

10/04/2024

Хоолойн хүрдэнд🦋Сүнсний хүч оршдог 🌸

Ус эрчимтэй гал чанартай
Бүх хүрдний охь оршдог. Бүх хүрдээ тэтгэдэг.
Их ивээгч гал юм🔥
Гол судлын урсгал эрчимд нөлөөлдөг тул өөрийгөө шүүх, муулах, хараан зүхэх гомдох гуних гутрах бусдыг муу үгээр харааж зүхэх гутаан доромжлох гэх мэтэд бүх хүрдээ гэмтээдэг.
Эгшигт гал хоолойн хүрдний идэвхижил саархад нигүүлсэлгүй болж, залбирал бясалгалыг үгүйсгэж харанхуй бүдүүлэг болдог.
Дотоод дуу хоолойгоо хүртэл үл сонсдог. Их муу муухай зүйлийн тухай сэтгэж ярьж эхэлдэг. Иймд өөрийнхөө ярьж хэлж байгаа сэтгэл хөдлөлөө ажиглан анхаарч өөртөө дүгнэлт хийж өөрийгөө оншлон анагаах чадвар хүн бүрт бдаг👨🏼‍⚕️👩🏼‍⚕️
МөнАман хуур лимбэ хөгжим тоглож,хөөмий уртын сайхан дуугаа дуулж,тарни уншиж,залбирал бясалгал үйлдэж эх нигүүлсэлд дадуулж,Өөрийгөө сайнаар магтах, бусдыг магтах,
тарни унших зэрэгт хүрдний идэвхжил өндөрсөж бдаг ба Мөн байгалийн галын ариусгах чанараар ивээгч галаа тэтгэн цэвэрлэдэг бга 🔥

Гал засал&эмчилгээ:

Аз 60галтай байх, өөрийнхөө дуртай зүйлээ хийх үед даавар ялгарч бүх булчирхайнууд сайн ажилж биеэ хоргүйжуулдаг бол ивээгч галаас охь ялгарч бусад гал ба хүрдүүдээ тэтгэдэг байна🌸

06/03/2024

ҮНДЭС ХҮРД гэмтэх нь:

Үндэс хүрд нь гэрлэлн бүрхүүлийг хамгаалагч орон зайг хангаж байдаг.
#Хүрд сульдаад ирэхээр хамгаалах чадвар суларч бусад хүрдэнд мөн нөлөөлж сөрөг эрчим орогнох зай үүсээд ирдэг.
Захын хүрдүүдийг гэмтээж заяагч хүрдүүдээр дамжиж явсаар байгаад наран сүлжээнд орчихдог тиймээс үндэс хүрдийг идэвхижүүлэх цор ганц арга засал нь галаар хийгддэг🔥

Үндэс хүрдний эрчим сул удаан явсанаар
Үржихүйн хүрдийг эзэлбэл хүний шунал, дур хүсэлд нөлөөлөх боломжтой мөн нөхөн үржихүй эмэгтэйчүүдийн эмгэгт өртөх суурь тавигдаад ирдэг.

· Наран сүлжээнд нөлөөлбөл авьяас билэг, авир аашийг эвдэхээс гадна мөн тэр хавийн эд эрхтэн ий тамир доройтох… г.м

· Зүрхэн хүрдэнд нөлөөлбөл хүний итгэл үнэмшилд нөлөөлөх боломжтой болдог

· Хоолойн хүрдрүү дээшилж орвол хүний харилцаа, нийгэмшилд нөлөөлнө.

· Мэлмийн хүрдийг эзэгнэвэл бүх мэдрэхүйг устгаж, худал мэдрэхүйг үүсгэж болно.

· Оройн хүрдийг эзэгнэснээр хүний бодлыг өөрчилдөг.

Байгалийн галаар 🔥хийгдэх засал ба эмчилгээ нь нь Хүрдний идэвхижилтийг хамгийн боломжит түргэн хугацаанд идэвхижүүлж тэтгэх эмгүй эмнэх арга засал юм.

Галын гайхамшиг хязгааргүй билээ 🔥Байгалийн ариусах 5 хүчний (Гал,Ус,Шороо,Салхи,Огторгуй) нэг болох Галаар Нуруунд Гал ...
18/09/2023

Галын гайхамшиг хязгааргүй билээ 🔥
Байгалийн ариусах 5 хүчний (Гал,Ус,Шороо,Салхи,Огторгуй) нэг болох Галаар Нуруунд Гал Засал хийхийн ач тус:

-Суурь хүрд идэвхижүүлэх
-Нуруу хөшиж өвдөх
-Нурууны шохойжилт
-Халуурах, ханиад, хатгаа, астма , харшил
-Үе мултрах, яс ургах, судас нарийсах
-Мөрний хууч өвчин
-Бөөрний хууч өвчин
-Шамбарам
-Өндгөвчний болон түрүү булчирхай үрэвсэл
-Тамир муудах
-Мэдрэлийн гаралтай өвчнүүдийг засаж өгдөг.
Мөн Гэмтэн аураг нөхөж эрч хүч эрчис энергиэр тэтгэгдэж,Ажил үйлс дэлгэр сайхан,Тэгш дүүрэн,Дүүрэн жаргалтай байхын эх үүсвэр нь Гал юм🔥.

АУ-ы доктор Г.Одонцэцэг   Архи …   Архи уумагц согтолтын эхний үед сэрэмжээ алдана. Эд юмаа алдаж гээх, осол, аваарт оро...
08/09/2023

АУ-ы доктор Г.Одонцэцэг
Архи …
Архи уумагц согтолтын эхний үед сэрэмжээ алдана. Эд юмаа алдаж гээх, осол, аваарт орох гэх мэт эрсдэлд орно.
Согтолт 2 дахь шатандаа ороход сахилга бат, ёс зүйгээ алдана. Бие, хэл, сэтгэлээр ёс бусын элдэв үйлдлийг ичгүүр, сонжуургүйгээр хийнэ.
Согтолт 3 дахь шатандаа ороход ухаанаа алдана. Хүүр адил болж, бие, хэл, сэтгэлийн үйл тасрана.
Эргээд сэргэхэд элдэв янзын ад зэтгэр бие, сэтгэлд нь үүрлэж, элдэв таагүй бодол, мэдрэмжүүдээр дүүрсэн байна.
Архиар бие, сэтгэл хоёулаа хорлогдож элдэв зовлонгууд ээлж дараагаар тасралтгүй ирсээр байна.
Өөртөө: “Би архи огт хэрэглэхгүй” гэсэн ам тангараг тавьж, амьдралдаа төлөвшүүлвээс юун түрүүнд бие, хэл, сэтгэлийн явдал мөр асар ариун болно.
Бусдын хүндлэл, итгэлийг хүлээнэ. Ажил, амьдралын үйл бүхэн сайн сайхнаар хөгжин дэлгэрэх тэргүүтэй тус эрдэм ихтэй.

Галын бурхан МЭ-ЛХА.Галын бурхнаа баясгахад дагаадГалын тэнгэрҮүдэн тэнгэрХанийн тэнгэрҮрийн тэнгэрЭдийн тэнгэрүүд баясд...
30/01/2023

Галын бурхан МЭ-ЛХА.

Галын бурхнаа баясгахад дагаад
Галын тэнгэр
Үүдэн тэнгэр
Ханийн тэнгэр
Үрийн тэнгэр
Эдийн тэнгэрүүд баясдаг гэдэг.

Галын тэнгэр баясахаар:
Өргөө гэрийн гал
Нүдний гал
Сэтгэлийн гал
Итгэлийн гал
Хайрын гал
Баяр баясгалангийн гал
Хийморийн гал
Аз жаргалын гал гэх мэт галтай бүхэн нь сэргэж гэрэлтдэг.

Үүдэн тэнгэр баясахад дагаад:
Олзын үүд
Жаргалын үүд
Баялагийн үүд
Бэрийн үүд
Хүргэний үүд гээд аль сайхан бүхний үүд нээгддэг гэнэм.

Та бүхнийг минь галын бурхан ивээж
Галын тэнгэр тэтгэх болтугай

Хурай хурай хурай.

Толгойнд "Гал Засал" 🔥хийхийн ач тус:- Тархиний судасны нарийсалийг эмчилнэ.-Судас бөглөрөх,тархины хатингар цусан ханга...
23/11/2022

Толгойнд "Гал Засал" 🔥
хийхийн ач тус:

- Тархиний судасны нарийсалийг эмчилнэ.
-Судас бөглөрөх,тархины хатингар цусан хангамж муудах,
-Мэдрэл сулрах өвдөх, толгой байнга өвдөх, ой санамж муудах
-Үс цайх, үс унах, халцрах гэх мэт өвчин эмгэг илааршихад тустай.
-Нүдний хараа сайжруулана.
- Доош унжсан цагаан мах болон савыг өргөж өгнө.
- Нүүрний арьсийг чангална.
-Үсний уналтыг зогсоодог.
- Толгойн бүх өвчинд сайн.
-Чих, хамрын өвчлөлд сайнаар нөлөөлнө.
-Дээд хийг гадагшлуулда

ГАЛЫН БУРХАН АГНИГИЙН ТУХАЙ Агни нь өөрийн бүхий л илрэлүүдийг өөртөө багтаасан галын бурхан юм. Гал нь сансрын хүчийг б...
21/11/2022

ГАЛЫН БУРХАН АГНИГИЙН ТУХАЙ

Агни нь өөрийн бүхий л илрэлүүдийг өөртөө багтаасан галын бурхан юм. Гал нь сансрын хүчийг бэлэгддэг. Тэрээр жирийн материаллаг галыг илтгэдэг төдийгүй амьдралын гал, сэтгэлийн гал, бурханлаг гал буюу орчлон ертөнц дотор далд нууцаар орших сүнслэг галыг илтгэдэг. Энэхүү сансрын гал нь өөрийгөө Нараар дамжуулж илэрхийлдэг бөгөөд Нар нь гал, дулаан, гэрэл, өнгүүдийг хайрладаг.

Агни нь хүн болон тэнгэрүүдийн хооронд холбогч гүүр болж өгдөг. Өөрөөр хэлбэл галын дөлөөр дамжуулан тэнгэрт өргөлийг хүргэдэг. Агни нь асч, гэрэлтүүлж, бүх хүчийг өөртөө шингээж, сансрын орон зайг дүүргэж, газар тэнгэрийг батжуулж, тэднийг хамгаалж, тэнгэрт бий болж, хоёр ертөнцийг төрүүлэн бий болгож, усанд ч оршиж, бүхий л зам мөрийг, бүхий л орчлон ертөнцийг, бүхий л нууцыг мэддэг төдийгүй орчлон ертөнцөд болж буй бүхнийг ажиглаж байдаг. Түүний нэг нэр нь Жатаведас буюу бүх амьд амьтсыг мэдэгч буюу урьд урьдны төрлүүдийг мэдэгч гэсэн утгатай.
Агнигийн эхнэрийг Сваха гэдэг ба энэ нь тахилга өргөлийн үндсэн уриа дуудлага мантра юм.

Дараахь түүхийг сударт өгүүлжээ.
Агниг орчлон ертөнцөд мэндлэх тэр үед тэнгэрүүд тахилга хийхээр бэлдэж байлаа. Тэд Агниг өөрсдийн тайлгач болгохыг хүссэн бөгөөд түүнийг тахилгын гол Өргөл өргөгч болгохыг хүсэцгээжээ. Гэвч тэрээр “Тахилга өргөж, тахилгын галыг асаах үед би өөрөө сүйдэж, амь насаараа хохирох юм биш байгаа” хэмээн айжээ. Ингээд тэрээр тэнгэрүүдээс зугатаж усан дотор нуугдав.
Агниг усанд нуугдсан байх тэр үед асурууд буюу чөтгөрүүд улам бүр хүчирхэгжив. Учир нь газар дэлхий дээр шөнийн харанхуйг үлдэн хөөх гал гээч зүйл үгүй болов. Шөнийг асурууд хязгааргүйгээр эзэмшин захирч эхлэжээ. “Бид Агниг заавал олох ёстой” хэмээн усны тэнгэр Варуна тэргүүтэй сахиулсан тэнгэрүүд түүнийг олох эрэлд мордов. Гэтэл загаснууд Агнигийн нуугдсан газрыг тэнгэрүүдэд илчилж орхисон бөгөөд учир нь тэд түүнийг усанд нуугдсанаас болж үүссэн халууныг тэвчихэд хэцүү байснаас тэр ажээ. Уурсаж хилэгнэсэн Агни түүнийг хараасан ба түүний хараалаас болж загаснууд хүмүүсийн хоол хүнсэнд хэрэглэгдэх болсон гэдэг.

Варуна Агнид хандан: “Бидэн дээр буцаж ирээч! Их усан үерээс аврагдсан Ману дэлхий дээрхи хүмүүний ураг удмыг таслахгүйн тулд тахилга хийх ёстой болоод байгаа. Гэтэл чамаас өөр өргөл өргөх хэн бий билээ? Буцагтун!” хэмээн гуйжээ. Агни: “Тахилгын галаас айсандаа би анчны сумнаас зугадсан одос үхэр шиг ум хумгүй зугадан алга болсон билээ. Хэрэв та нар надад үхэлгүй байх амлалтыг өгөх юм бол би буцан очиж болно” хэмээв.
Тэнгэрүүд хариуд нь: “Чи Брахмын өршөөлөөр бидний үхэшгүй тахилгач болох болно. Тахилгын үед хэн ч чамд төвөг яршиг болохгүй бөгөөд өргөл ганц чамд л харьяалагдана. Ингэж, орчлон ертөнц даяараа гагцхүү чамайг мөнхөд хүндлэн шүтэх болно” гэж амлажээ. Ийнхүү Агни тэнгэрийн оронд буцсан ба өөрийн ах Сомагийн хамтаар тахилга өргөлийг эзэмших болсон гэдэг.

Address

City Tower 20th Floor
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Загсгал Гал Засал/ The Fire Therapy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram