Сод Гарам уламжлалтын эмнэлэг

Сод Гарам уламжлалтын эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сод Гарам уламжлалтын эмнэлэг, Hospital, Баянзүрх худалдааны төвийн эсрэг талд Мулти Мед төвийн 4н давхарт/Julie Center/төвийн урд залгаа хар ногоон байр, Ulaanbaatar.

27/04/2026

Ажиглалтын үед тархинд ямар процесс болдог вэ?
Аливаа зүйлийг ажиглах үед тархинд маш нарийн, олон шатлалтай процесс явагддаг.
1. Эхлээд мэдээллийг хүлээн авах- Нүд, чих, ам , хамар, хүрэлцэх 5 мэдэрхүйгээр орчны мэдээллийг авна. Жишээ нь нүд харах, хамар үнэрлэх, чих сонсох, гар хүрэх, амтлах
2. Тархинд мэдээллийн дохио үүснэ.- Авсан мэдээллийг тархи цахилгаан дохио болгож хувиргана. Энэ дохио мэдрэлийг сувгаар тархи руу дамжина.
3. Таламус мэдээллийг дамжуулах- энэ хэсэг мэдээллийг ангилж тархины тохирох хэсгүүд рүү илгээнэ.
4. Тархины бор гадаргын боловсруулалт- Харааны мэдээлэл- дагзны хэсэгт, Сонсголын мэдээлэл- түр зуурын хэсэгт, Анхаарал үнэлгээ- духны хэсэгт гэх мэт
5. Анхаарал төвлөрөл- Prefrontal Cortex нь чухал мэдээллийг сонгон боловсруулдаг.
6. Өмнөх туршлагатай харьцуулах- Hippocampus ой санамжтай холбон таньж ойлгоно.
7. Сэтгэл хөдлөлийн үнэлгээ- Amygdala тухайн зүйл аюултай эсэхийг хурдан үнэлнэ.
Үр дүн нь: Тархи юу харж байна, ямар ач холбогдолтой аюултай эсэх, хэрхэн хариулах вэ гэсэн шийдвэрийг маш хурдан гаргадаг.

Ажиглалт=Мэдрэхүй+Анхаарал+Ой санамж+Дүн шинжилгээ
Жишээ нь зам дээр нохой харахад- нүд мэдээлэл авна, тархи нохойг танина, өмнөх туршлага санана, аюултай бол болгоомжлох дохио өгнө.

Дүгнэлт: Ажиглах үед тархи хараад зогсохгүй мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүгнэх, хариу үйлдэл хийхэд бэлддэг. Иймээс ажиглалт бол идэвхтэй танин мэдэхүйн үйл явц юм. ,

Эрүүл мэндийг дэмжих  өдөрлөгт  Сод гарам эмнэлэг хамтран ажиллаа.
22/04/2026

Эрүүл мэндийг дэмжих өдөрлөгт Сод гарам эмнэлэг хамтран ажиллаа.

СОДГАРАМ эмнэлэг
20/04/2026

СОДГАРАМ эмнэлэг

13/04/2026
05/04/2026

Та үүнийг мэдэх үү ?
Мелатонин нь харанхуйд pineal gland- боргоцой булчирхайнаас ялгарч унтах хэмнэлийг зохицуулдаг.
Suprachiasmatic nucleus дээр үйлчилж
M1 рецепторт үйлчилж унтахыг эхлүүлнэ.
М2 рецепторт үйлчилж биеийн цагийн хэмнэлийг тохируулна.
Мелатонины биед хэвийн ялгарах тун- 0,3мг, доод тун- 0,125мг байдаг. Харин худалдаанд зарагдаж байгаа тун 5-10мг хэт өндөр тун.
Энэ өндөр тун нойрны чанарт нөлөө үзүүлэхгүй тун их байх нь сайн биш гэсэн судалгаа гарчээ.
Зөв хэрэглээ бол 0,3-0,5мг унтахаас 30-60 мин өмнө ууна.
Мелатонин унтуулдаг эм биш харин” цаг тохируулах дохио”

04/04/2026

Магни бидний биед ямар үүрэг нөлөөтэй вэ

🧠 Тархинд “хаалга” байдаг гэж төсөөлөөд үзье
Тархины эсүүд (нейронууд) хоорондоо дохио дамжуулахдаа нэг төрлийн хаалга (NMDA рецептор) ашигладаг
Энэ хаалган дээр магни гэдэг “түгжээ” байдаг

🔒 Хэвийн үед:

Магни нь хаалгыг хааж барьж байдаг
Тиймээс тархи хэт их идэвхжихгүй, тайван ажиллана
Зөвхөн хэрэгтэй үед (жинхэнэ дохио ирэхэд) хаалга нээгдэнэ

⚡ Магни багассах үед:

Тэр “түгжээ” сулрана
Хаалга амархан нээгддэг болно
Үүний улмаас тархи:
амархан цочирно
хэт мэдрэмтгий болно
тайван байх нь багасна

😟 Тэгээд ямар мэдрэмж төрөх вэ?

Магни дутагдахад:

түгшүүртэй болох
нойр муудах
дуу, гэрэлд эмзэг болох
булчин таталдах

зэрэг шинжүүд илэрч болно

🧪 Яагаад шинжилгээнд “хэвийн” гардаг вэ?

Магни ихэнх нь яс, эс дотор байдаг
Цусанд маш бага хэсэг нь л байдаг
Бие махбод цусан дахь магнийг аль болох хэвийн барихыг хичээдэг

👉 Тиймээс:
үнэндээ дутагдалтай байсан ч шинжилгээ хэвийн гарч болно

📌 Товчоор:

👉 Магни = тархины “тоормос”
👉 Магни багасвал = тархи “хэт хурдтай” болно

04/04/2026

Гомдлыг зөв удирдах нь “дарж нуух” биш, харин таньж ойлгоод, эрүүлээр илэрхийлэх юм.
Дараах аргууд хамгийн үр дүнтэй

1. Мэдрэмжээ нэрлэх

Юу мэдэрч байгаагаа тодорхой хэлж сур:
“Би гомдсон”
“Би үл тоогдсон юм шиг санагдсан”

👉 Энэ нь дотроо будилахаас сэргийлж, асуудлыг ойлгоход тусална.

2. Түр зай авах

Шууд хариу үйлдэл хийхийн оронд бага зэрэг алхах
гүнзгий амьсгалах амьсгалын дасгал хийх, хэсэг хугацаанд чимээгүй байх
👉 Сэтгэл тайвширсны дараа илүү зөв ярьж чадна.

3. Хүлээлтээ шалгах
Өөрөөсөө асуу “Би хэт их зүйл хүлээсэн үү?”
“Нөгөө хүн үүнийг ойлгох боломж байсан уу?”

👉 Зарим гомдол бодит бус хүлээлтээс үүсдэг.

4. Ил тод, зөөлөн харилцах
Буруутгах биш, мэдрэмжээ илэрхийл:

❌ “Чи дандаа ийм!”
✅ “Чи тэгэхэд би жаахан гомдсон”
👉 Энэ нь маргааныг намжаадаг.

5. Нөгөө хүний өнцгийг ойлгох

Өөрөөсөө асуу
“Тэр яагаад ингэж үйлдсэн бол?”
“Тэр санаатай байсан уу?”
👉 Ихэнх тохиолдолд хүмүүс санаатай гомдоодоггүй.

6. Уучлах чадвар
Уучлах гэдэг нь мартах биш, харин өөрийгөө хөнгөлөх
👉 Уучлахгүй удах тусам гомдол дотроо хуримтлагдана.

7. Өөрийгөө хамгаалах (хязгаар тогтоох)

Хэрэв давтагддаг бол
“Би ийм зүйлд эвгүй байна” гэж хэлэх, тодорхой хил хязгаар тавих
👉 Энэ нь өөрийгөө хүндлэх нэг хэлбэр.

8. Бичиж гаргах Гомдлоо дэвтэрт бичих
эсвэл хэнд ч өгөхгүй захиа бичих
👉 Дотор байсан эмоци сөрөг сэтгэл хөдлөл гадагшилж, сэтгэл хөнгөрдөг.
👉 Гомдлыг зөв удирдана гэдэг нь
ойлгох + илэрхийлэх + суллах гэсэн 3 алхам юм.

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО.
СОДГАРАМ ЭМНЭЛЭГ 96595937,99255937

04/04/2026

Гомдол яагаад үүсгэдэг вэ ? ....
1. Хүлээлт биелэхгүй байх

Бид бусдаас тодорхой зүйл (анхаарал, халамж, ойлголт) хүлээдэг. Тэр нь биелэхгүй үед “яагаад ингэв?” гэсэн гомдол төрдөг.

2. Үл ойлголцол

Хүмүүс бодлоо бүрэн илэрхийлдэггүй, эсвэл буруу ойлголцдог. Ингэхэд нэг нь гомдож, нөгөө нь огт мэдэхгүй байх нь элбэг.

3. Өөрийгөө үнэлэгдэхгүй байна гэж мэдрэх

“Намайг тоохгүй байна”, “хүндлэхгүй байна” гэсэн мэдрэмж гомдлын гол шалтгаан болдог.

4. Өнгөрсөн шарх

Өмнө нь авсан сэтгэлийн шарх дахин өдөөгдвөл жижиг зүйл ч том гомдол мэт санагдана.

5. Харьцуулалт

Өөрийгөө бусадтай харьцуулах үед “надад шударга биш байна” гэж мэдрэх нь гомдлыг нэмэгдүүлдэг.

Товч дүгнэлт

Гомдол гэдэг нь зүгээр нэг “муу зан” биш, харин
👉 дотоод хэрэгцээ хангагдаагүй,
👉 сэтгэлээ ойлгуулах хүсэл биелээгүй үед үүсдэг байгалийн сэтгэл хөдлөл юм.
Илүү ихийг мэдэхийг хүсвэл бидэнтэй хамт байгаарай.
СОД ГАРАМ ЭМНЭЛЭГ 99255937,96595937

02/04/2026

Айдас гэж юу вэ ?
Айдас гэдэг нь хүний бие сэтгэлд аюул эрсдэл тодорхойгүй байдлыг мэдрэх үед үүсдэг байгалийн хамгаалах сэтгэл хөдлөлийн илрэл юм. Айдас нь биднийг болзошгүй аюулаас сэрэмжлүүлэж амьд үлдэхэд тусалдаг.
Айдас=”Болгоомжлоорой” гэсэн дохио өгч байгаа тархины хариу үйлдэл
Айх үед бие махбодын хариу илрэлүүд гардаг.
Үүнд:
Зүрх дэлсэх
Амьсгал түргэсэх
Булчин чангарах
Хөлрөх
Чичрэх гэх зэрэг нь симпатик мэдрэлийн урвал юм.
Сэтгэл зүйн хувьд – түгшүүр, санаа зовнил, хяналтаа алдах мэдрэмж, аюул ойртож байгаа мэт бодол үүснэ.
Танин мэдэхүйн ( бодол) нөлөө- ямар нэг муу зүйл болно гэж төсөөлөх, бодит аюулыг хэтрүүлэн үнэлэх байдлууд үүснэ.
Айдасын төрлүүд
• Бодит айдас- жинхэнэ аюултай нөхцөл ( жишээ гал түймэр, осол , газар хөдлөлт, дайн гэх мэт)
• Сурсан айдас- туршлагаас үүссэн (жишээ нохойд хазуулсны дараах айдас)
• Төсөөллийн айдас- бодит бус ирээдүйд болох зүйлээс айх

Айдас бол муу зүйл биш харин биднийг хамгаалах дохио юм. Харин хэт их айдас нь амьдралд саад болдог. Нийгэмээс зайлс хийх, шийдвэр гаргаж чадахгүй болох сөрөг талтай. Айдасыг зөв ойлгож удирдвал танд туршлага хүчийг өгнө.

СОДГАРАМ ЭМНЭЛЭГ 99255937,96595937

02/04/2026

Сэтгэл зүйн хувьд эрүүл хүний үндсэн шинжүүд
Эрүүл хүн гэдэг нь “ Стрессгүй” эсвэл “үргэлж баяртай “ хүнийг хэлдэггүй. Харин өөрийн бодол, мэдрэмж, зан үйдлээ удирдаж, амьдралд ирж буй сорилтуудад уян хатан бодитойгоор даван туулж туршлага хурааж, тэнцвэртэй оршиж чаддаг хүнийг хэлдэг.
Дараах шинжүүд танд байгаа эсэхийг анзаараарай.
1. Өөрийгөө ойлгодог ( Self awareness)- Өөрийн давуу болон сул талыг мэддэг, ямар ч үед ямар мэдрэмж төрж байгаагаа анзаардаг, өөрийгөө дүгнэж чаддаг. Жишээ нь : Би одоо уурлаж байна, надаас яагаад ийм ааш зан гарах болов гэж ялган дүгнэдэг байх.
2. Сэтгэл хөдлөлөө зохицуулдаг- уур, гуниг, айдас зэрэг мэдрэмж төрж байгааг дарж булшлахгүй, бас хэт задгай ил гаргахгүй байх, тайвшрах аргатай амьсгалын дасгал , бодлоо өөрчлөх, дуу хөгжим, ая аялгуу сонсох, байгальд гарах гэх мэт
3. Бодитой сэтгэдэг- хэт туйлшрахгүй байх, нөхцөл байдлыг баримт нотолгоонд тулгуурлан үнэлдэг байх
4. Эрүүл харилцаа- бусдыг хүндэлж бас өөрийн хил хязгаарыг хамгаалах, өөрийн бодол санаагаа илэн далангүй боловсон соёлтойгоор илэрхийлэх, маргааныг эрүүлээр шийдэх чадвартай байх
5. Амьдралын зорилго утга учир – Өөртөө зорилго тавьж амьдралын утга учрыг таниж мэдэх гэж хичээдэг байх
6. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх- би төгс биш надад алдаа байгаа гэж бодох өөрийгөө хэт шүүмжлэхгүй бас хэт дөвийлгөхгүй байх

СОДГАРАМ эмнэлэг 99255937,96595937

Address

Баянзүрх худалдааны төвийн эсрэг талд Мулти Мед төвийн 4н давхарт/Julie Center/төвийн урд залгаа хар ногоон байр
Ulaanbaatar

Telephone

+97696595937

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сод Гарам уламжлалтын эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сод Гарам уламжлалтын эмнэлэг:

Share

Category