28/04/2026
🕊️ “САЙН АНД МИНЬ…БИДНИЙ ХАМТ БАЙСАН МӨЧҮҮД ҮҮРД ДУРСАГДАНА.”
🇲🇳
Миний дотны анд, ОХУ-ын Иркутск мужийн Хавдрын диспансерийн ерөнхий мэс засалч Родион Расулов гэнэт нас барсан мэдээг аваад үнэхээр их цочирдож, гүнээ харамсаж байна.
Мэс заслын эмч нарыг хоёр ангилж болно. Нэг хэсэг нь хүнд, эрсдэлтэй хагалгаанаас зайлсхийж, боломжийн хялбарыг нь сонгодог. Харин нөгөө хэсэг нь хүний амийг аврахын төлөө хүнд хэцүүгээс айж, ухрахгүй өчүүхэн ч гэсэн боломж байвал эрсдэл үүрэн тэмцдэг. Миний анд Родион бол яг ийм — амийг аврахын төлөө тууштай, зоригтой, “агрессив” мэс засалч байлаа.
Анх би түүнтэй тэртээ 22 жилийн өмнө Монгол Улсад айлчлан ирж, нойр булчирхайн хүнд хагалгааг Хавдар Судлалын Төвийн хагалгааны өрөөнд зааж байх үед нь танилцсан. Тэр үеэс хойш бид ах дүү шиг дотно болж, уулзах бүрдээ мэс заслын тусламжийг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцаж, бие биенээ урамшуулан, их сайхан нөхөрлөж ирсэн.
Хэцүү, хүнд мэс заслуудыг хэрхэн хийсэн тухайгаа бие биедээ хуваалцаж, мэргэжлийн замналдаа хамтдаа урагшилж явсан тэр он жилүүд нандин дурсамж болон үлдэж байна. 2019 онд тэрээр Монголд айлчлан ирж, бидний дэвшил хөгжлийг хараад чин сэтгэлээсээ баяр хүргэж, урам зориг хайрлаж байсан нь саяхан мэт санагдана. Би ч анддаа амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг нэвтрүүлсэн тухайгаа ярьж, хамт хагалгаанд орж, Монголын элэгний мэс заслын амжилтыг харуулахдаа ахдаа сурснаа бахархалтайгаар “цагаахан онгирч” байлаа.
Ингээд чи минь байхгүй болчихно гэдэг үнэхээр итгэмээргүй, сэтгэлд дэндүү уйтай байна. Чи бол зөвхөн агуу мэс засалч төдийгүй, миний хувьд ах, анд, итгэл найдвар байсан эрхэм хүн байлаа.
Тэрээр мэргэжлийн өндөр ур чадвартай төдийгүй эмч хүний ариун тангарагт үнэнч зүтгэж, олон хүний амь насыг аварсан эрхэм нэгэн байсан. Хүнлэг, эгэл даруу зан чанар, анд нөхдийн халуун сэтгэл нь бидний дурсамжинд үүрд мөнхөд үлдэх болно.
Эрхэм анд нөхрөө алдаж буй энэ хүнд цаг үед түүний гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. Сэтгэлийн тэнхээ, тэвчээрийг хүсэн ерөөе.
Гэгээн дурсгалыг нь хүндэтгэн мэхийе.
🕯️
⸻
🇷🇺
С глубокой скорбью и потрясением воспринял весть о внезапной кончине моего близкого друга, главного хирурга Иркутского областного онкологического диспансера Родиона Расулова.
Хирургов можно условно разделить на два типа. Одни стараются избегать сложных и рискованных операций, выбирая более безопасные вмешательства. Другие же, напротив, не боятся трудностей и ради спасения жизни пациента готовы идти на риск, если есть хоть малейший шанс. Мой друг Родион был именно таким — смелым, решительным и по-настоящему «агрессивным» хирургом.
Впервые мы познакомились более 22 лет назад, когда он приезжал в Монголию и в операционной Национального онкологического центра обучал проведению сложных операций на поджелудочной железе. С тех пор мы стали близки, как братья, и при каждой встрече обсуждали пути развития хирургической помощи, делились опытом проведения сложнейших операций, поддерживали и вдохновляли друг друга.
В 2019 году он вновь посетил Монголию, увидел наш прогресс и искренне порадовался нашим достижениям, поддержав нас добрым словом. Мне довелось рассказать ему о внедрении трансплантации печени от живого донора, и, участвуя вместе с ним в операциях, я с гордостью, по-доброму «похвастался» нашими успехами, показывая, чему научился у старшего товарища.
Осознавать, что тебя больше нет, мой друг, невыносимо тяжело и горько. Ты был не только выдающимся хирургом, но и для меня — братом, другом и человеком, на которого можно было опереться.
Он был врачом высочайшего профессионализма, верным своему призванию, спасшим множество жизней. Его человечность, скромность и искреннее отношение к людям навсегда останутся в нашей памяти.
В этот тяжёлый момент выражаю искренние соболезнования его семье, родным и коллегам. Желаю им сил и стойкости пережить эту невосполнимую утрату.
Светлая память.
🕯️