Уран Мед Хүүхэд, Дотрын Эмнэлэг

Уран Мед Хүүхэд, Дотрын Эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Уран Мед Хүүхэд, Дотрын Эмнэлэг, Paediatrician, Баянзүрх дүүрэг, UB Tower Plus, 15 давхар, 1506 тоот, Ulaanbaatar.

04/05/2026

Зөвлөгөө 137: 💤 Чимээгүй, тав тухтай унтах орчин нь хүүхдийн тархины хөгжил, өсөлтийн дааврын ялгаралд эерэг нөлөөтэй. Тогтмол унтах цаг баримтлах нь хүүхдэд чухал.

03/05/2026

Зөвлөгөө 136: 💁‍♀️ Хүүхдийн уурлах, гуниглах, баярлах зэрэг мэдрэмжийг ойлгож, хүлээн авах нь тэднийг өөрийгөө зөв илэрхийлэхэд сургадаг. Хүүхдийн сэтгэл хөдлөлийг үл тоох нь хүүхдийг стрессдүүлж, амархан уурлах болон бусад сөрөг мэдрэмжүүдийг мэдрүүлдэг.

02/05/2026

Зөвлөгөө 135: ⛹️ Өдөр тутам хөдөлгөөн хийх, гадаа тоглох нь хүүхдийн биеийн хөгжил, анхаарал төвлөрөл, сэтгэл санаанд эерэг нөлөөтэй. Хүүхдийг идэвхтэй байлгах нь эрүүл өсөлтийн үндэс юм.

01/05/2026

Зөвлөгөө 134: 🧸 Тоглоом бол хүүхдийн хөгжилд зайлшгүй хэрэгтэй. Тоглох явцдаа хүүхэд асуудал шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээ болон бусадтай харилцах чадвараа хөгжүүлдэг.

30/04/2026

Зөвлөгөө 133: 👩‍⚕️ Хүүхдийн дархлааны систем бүрэн хөгжөөгүй байдаг тул өвчлөх эрсдэл өндөр байдаг. Тиймээс зөв хооллолт, хангалттай нойр авах, цэвэр орчинд өсөх нь дархлааг дэмжих хамгийн чухал хүчин зүйлс юм.

Мөн вакцинжуулалтыг цаг тухайд нь хийлгэх нь хүүхдийг олон ноцтой өвчнөөс хамгаалдаг.

29/04/2026

Зөвлөгөө 132: Вакцин нь зөвхөн таны хүүхдийг бус гэр бүлийнхэн, найз нөхдийг нь халдварт өвчнөөс хамгаалдаг.
💡 Вакцинаа цаг тухайд нь хийлгэхээ бүү мартаарй

25/04/2026

Зөвлөгөө #131: 🏡
Хүүхэд тайван, аюулгүй орчинд хамгийн сайн хөгждөг. Байнгын чанга дуу чимээ, стресс нь хөгжлийг сааруулж болзошгүй

24/04/2026

Зөвлөгөө #130: 🥣
Зөв хооллолт нь зөвхөн өсөлт биш, тархины хөгжилд ч чухал нөлөөтэй. Тэжээллэг, олон төрлийн амин дэмтэй хоолыг насанд нь тохируулан өгөөрэй

23/04/2026

Зөвлөгөө #129: 🧸
Тоглох нь хүүхдийн “ажил” юм. Тоглоомоор дамжуулан хүүхэд сэтгэн бодох, ойлгох, харилцах чадвараа хөгжүүлдэг. Иймээс чөлөөтэй тоглох боломжийг нь хангаарай

22/04/2026

Зөвлөгөө #128: 🧠
Хүүхдийн амьдралын эхний 1000 хоногт тархины хөгжил хамгийн эрчимтэй явагддаг. Энэ хугацаанд авсан анхаарал, хоол тэжээл, орчны нөлөө нь цаашдын суралцах чадвар, зан төлөвт суурь болдог гэдгийг санаарай 💁‍♀️

21/04/2026

Зөвлөгөө #127: Хүүхдийн бага насанд эцэг эхийн анхаарал, харилцаа хамгийн чухал байдаг. Иймээс хүүхдийн дэргэд утас, дэлгэцийн хэрэглээг аль болох багасгаж, оронд нь ярилцах, хамт тоглох зэрэг шууд харилцааг нэмэгдүүлээрэй. Энэ нь хүүхдийн тархины хөгжилд илүү хүчтэй нөлөө үзүүлдэг 😍

20/04/2026

Зөвлөгөө #126: Хүүхэддээ өдөр бүр ном уншиж өгөөрэй. Хүүхэд номыг ойлгож байгаа эсэх нь чухал биш харин таны дуу хоолой, хамт өнгөрүүлж буй цаг нь өөрөө хүүхдийн тархи, хэл ярианы хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг 🥰

Address

Баянзүрх дүүрэг, UB Tower Plus, 15 давхар, 1506 тоот
Ulaanbaatar
13373

Opening Hours

Monday 08:30 - 18:00
Tuesday 08:30 - 18:00
Wednesday 08:30 - 18:00
Thursday 08:30 - 18:00
Friday 08:30 - 18:00
Saturday 10:00 - 18:00
Sunday 10:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Уран Мед Хүүхэд, Дотрын Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category