
30/03/2025
National doctor's day 👩⚕️👨⚕️🚑
Эмнэлзүйн тохиолдол 62
19 настай эмэгтэй цус багадалтын шалтгаанаар эмчийн хяналтанд байдаг ба ээлжит хяналтын үзлэгийн үеэр эхокардиографи (ЭХО) шинжилгээ хийлгэхэд хоёр ховдлын гипертрофи илэрсэн тул зүрхний эмчийн үзлэгт ирсэн байна.
Түүнд цус багадалтаас өөр архаг хууч өвчин байхгүй, мэс заслын түүхгүй байв. Өвчтөнд амьсгал давчдах , зүрх дэлсэх, ухаан алдах зовиургүй байхгүй, урьд өмнө нь ийм зовуурь илэрч байсан удаагүй, өдөр тутмын үйл ажиллагаагаа саадгүй хийдэг гэнэ.
Гэр бүлийн өвчний түүхэнд: Хоёр төрсөн дүү нь талассеми оноштой. Гэнэтийн зүрхний үхлийн удмын өгүүлэмжгүй, өөр бусад зүрхний өвчний удам байхгүй байв.
Бодит үзлэгт:
• Ухаан санаа саруул, ямар нэг зовуурь шаналгаагүй. Амьсгал, судасны цохилт тогтвортой
Чагналтаар хэвийн S1, S2 авиа сонсогдсон, ямар нэгэн шуугиан (murmur) илрээгүй.
• Уушиг 2 талд цулцангын амьсгалтай . Арьс болон тулгуур эрхтэн тогтолцооны өөрчлөлтгүй.
Шинжилгээнд Фабри өвчин, гемохроматоз, саркойдоз, амилойдоз зэрэг хуримтлалын эмгэг илрүүлэх сорилын хариу бүгд сөрөг гарсан.
Төмрийн үзүүлэлтүүд хэвийн, бөөрний үйл ажиллагаа хэвийн байв.
Түүний зүрхний цахилгаан бичлэгийг доор харууллаа.⬇️
Эхлээд өөрийгөө шалгаад дараа нь зураг бүрийн доороос мэдээллээ уншаарай.😊
Та илүү олон хичээл болон тохиолдлыг манай Эмнэлзүйн Зүрхний Цахилгаан бичлэг -ээс уншаарай.
Хугацаа: 1жил
Төлбөр: 20.000 /хүсэлт явуулахдаа member question хэсгээ нягталж хараарай😊/