Miori

Miori Hand made candle

23/11/2024
ЛАА ТАНЫГ ОЙЛГОНО...Лааг эрт дээр үеэс хувь тавиланг мэргэлэх, амжилт, эд баялаг, хань ижил дуудах зэргээр ашиглаж ирсэн...
09/11/2024

ЛАА ТАНЫГ ОЙЛГОНО...
Лааг эрт дээр үеэс хувь тавиланг мэргэлэх, амжилт, эд баялаг, хань ижил дуудах зэргээр ашиглаж ирсэн байдаг. Лаа асч байхдаа асаасан хүнийхээ эрүүл мэнд, гомдол, хараал, бодож санасан, төлөвлөж байгаа зүйлийн тухай ярьдаг гэнэ.
1. Хүний ажил, амьдрал хэвийн байхад, түүний асаасан лаа цэх дөл гарган, ямар ч тос урсгахгүй асч байдаг байна.
2. Ямар нэг амьдралын асуудал гарах үед, асаасан лаа тос нь урсч “уйлдаг”.
3. Асаасан лааны тос ташуу урсч, зэргэлдээ урссан тостой огтлолоцвол маш муу, өвчин үхлийг ёрлоно гэдэг.
4. Дөнгөж асаасан лааны тос дээрээс доош ёроол хүртлээ урсчихвал, хэн нэгэн хараал хийсэн гэсэн үг. Хоёр урсвал хоёр хараал, түүнээс дээш тоотой, уртааш урсна гэж бараг байдаггүй байна.
5. Асаастай лаагаар хүнийг нар зөв толгойноос эхлэн алгуур тойруулахад биеийн аль нэг хэсэгт хар утаа гаргаж байвал тэр хэсэгт байгаа эрхтэн өвчилсөн гэсэн үг. Дахин дахин үзэж хар утаа гарахаа больтол эмчлүүлдэг байна.
6. Өвчтэй хүний дэргэд лаа асаахдаа, ассаных нь дараа эргүүлж хэрэггүй. Лааны тос нь урсахдаа өвчтөний талаар илүү урссан байвал өвчлөлдөө тэр, өөрөө буруутай гэж үздэг.
7. Лааны тос хоёр талруугаа урсвал өвчтөн болон хэн нэгэн хүн хоёрын хооронд тэмцэл явагдаж байдаг бөгөөд тос нь хар өнгөтэй бол хар энергийг илэрхийлдэг. Харин тос нь лааныхаа өнгөтэй бол муу зүйлс дуусгавар болох гэж байна.
8. Асч буй лаа нугарах харын хүчийг харуулдаг.
9. Лаа өөрөө унтраад байвал, муу. Яаралтай, гомдоосон хүнээсээ өршөөл эрэх, эсвэл таныг гомдоосон хүнийг уучлах хэрэгтэй.
------------------------------------------
СЭТГЭЛ САНАА ХЯМРААД БАЙГАА БОЛ...
Хэрэв таныг хэн нэгэн, хэт гомдоож эсвэл доромжилсон, сэтгэл санаа тань хүнд, бодогдоод нойр хүрэхгүй байвал хүнгүй өрөөнд, гал тогооны өрөөндөө ч юм уу, цонхны тавцан дээр лаа асаагаад, болсон явдлыг шивнэн яриарай. Ийнхүү “ховлох” үедээ уйлмаар санагдвал санаа зовохгүй уйл. Гомдол, зовлон тань нулимсаар тань гарна. Энэ үед лааны дөл чичигнэн, сүүмэлзэж таныг сонсон, тайвшруулдаг. Ийнхүү лаа хайлахын хирээр таны гомдол тайлагдаж сэтгэл тань хөнгөрдөг гэнэ.
------------------------------------------
ГЭР ОРОНД ХЭРҮҮЛ ШУУГИАН ГАРСАН БОЛ...
Мөн гэр оронд хэрүүл маргаан, таагүй зүйл болсоны дараа орой нь гэрийнхнээ бүгд унтмагц, лаа асааж гэр бүлийнхээ гишүүд тус бүрийн толгойн тус газар лаагаа гартаа барин зогсоод хамаг сайныг хүн тус бүрт хүсэх хэрэгтэй гэнэ. Таны зүрх сэтгэл дэх бүх сайн хүсэл бодол, лааны туяагаар дамжин ойр дотныхонд тань өгөгддөг.
------------------------------------------
ТА БУСДЫГ ГОМДООГООД УУЧЛАЛ ГУЙЖ ЧАДАХГҮЙ ЯВАА БОЛ...
Бас нэг арга нь хэрэв та өөрөө хэн нэгнийг гомдоосон, муу зүйл хийсэн бол толины өмнө лаа асаагаад, дөлний цаана тусах дүрээ харж байгаад болсон зүйлсээ ярихад тэрхүү таагүй зүйлүүдийг тань лааны дөл сарниан устгадаг ажээ. Сэтгэл тань хөнгөрдөг гэнэ.

🌸🌱🌸🌱🌸
08/03/2024

🌸🌱🌸🌱🌸

🌱Эмх цэгцтэй амьдралын хэв маягийг хэрхэн бий болгох вэ ?Сүүлийн жилүүдэд минимал амьдралын хэв маяг, үүнийгээ дагаад эм...
27/02/2024

🌱Эмх цэгцтэй амьдралын хэв маягийг хэрхэн бий болгох вэ ?

Сүүлийн жилүүдэд минимал амьдралын хэв маяг, үүнийгээ дагаад эмх цэгцтэй амьдралын хэв маяг, зарчим хүмүүсийн дунд түлхүү дэлгэрч хүн бүр ямарваа нэгэн байдлаар туршиж, амьдралдаа хэвшүүлж, бусдыгаа уриалах болсон. Харин таны амьдралдаа хийх энэхүү өөрчлөлт хэр үр дүнд хүрсэн бэ?

🌱Эмх цэгц гэдэг нь зөвхөн гэр доторх зүйлсийг цэвэрлэж янзлах мэтээр өнгөц ойлгох нь өрөөсгөл юм. Хэдийгээр энэ нь амьдралын энгийн, мэдээжийн зүйл мэт санагдах боловч яг л сайн зуршлыг амьдралдаа бий болгохтой адил зүйл юм.

Зуршлыг өөртөө бүрэн дадал болгоход сарын хугацаа хангалттай гэдэг шиг эмх цэгцтэй амьдралын хэв маягийг бүрдүүлэхэд хэд хэдэн үйлдлийг өөртөө болон гэр бүлийнхээ гишүүдэд хэвшил болгох нь чухал юм.

🌱Материаллаг сэтгэлгээг халах

Бид нэг л мэдэхэд хэрэглээнээсээ хэтэрсэн эд хогшил, хувцас, эд юмстай болсон байдаг бөгөөд өөрсдөө ч анзааралгүй тэднийхээ нөлөөнд автан түүндээ стрессдэж, бухимдаж эхэлдэг. Цаашлаад өөрийгөө бусдын эд хөрөнгө, эд юмстай харьцуулан дүгнэн одоогийн өөрийгөө үгүйсгэх нь олонтаа. Тиймээс таны хамгийн эхэнд хийх зүйл бол дараа хэрэглэнэ гэж аливаа зүйлийг хадгалах биш одоо өдөр тутмын амьдралд тань хэрэглэгддэг эд зүйл, хувцас, эд хогшилд хөрөнгө оруулж, өөртэйгөө хамт үлдээх явдал юм.

🌱Эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх

Эмх цэгцтэй амьдрах гэдгийг эргэн тойрныхоо эд хогшлыг гаргаж хаяад хоосон шахуу өрөөнд суухын нэр бас биш юм. Эд зүйлсээс гадна өөртэйгөө ажиллах нь дараагийн нэг шат. Өглөө эрт босох, дасгал сургуулилт хийх, эрүүл хооллох, эрүүл мэнддээ анхаарах, оюундаа хөрөнгө оруулах гэх мэт цэгцтэй амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлэх нь сэтгэл санаа цаашлаад аливааг харах өнцөгт эерэг өөрчлөлтийг авчрах болно.

🌱Оюун бодлоо удирдах

Дээр дурдсанчлан эмх цэгцтэй байна гэдэг гэр орноо цэвэрлэж, цэгцлэхийн нэр бус хүн өөрийн амьдралд хэрэг болох, болохгүй зүйлсийг ангилж ялгаснаар давхар оюун бодлоо цэгцэлж, өөрийгөө танин мэдэж, цаашдын зорилгоо тодорхойлоход нөлөөлөх өргөн хүрээтэй ойлголт юм. Нөгөө талаар эмх цэгц гэдэг зүйлийг хэт дэвэргэн бодоод хэт минимал хэв маягийг баримтлан хар цагаан өнгийн хувцсаар шүүгээ дүүргэн, модон эд хогшил хэрэглэ гэж хэлсэнгүй. Нэгэнт л та эмх цэгцтэй, тав тухтай, тайван, стресс бухимдлаас холуур амьдрахыг хүссэн бол хэрэгтэй, хэрэггүй зүйлсийн ялгааг сайтар ялгаж, салгаж ойлгон сонголтоо зөв хийхэд анхаарлаа хандуулаарай.

🌱Айл бүрд Аз жаргалыг асаана. 🌸Өнгө алгалсан Мөнхжүүлсэн цэцэгс🌸100% Байгалийн гаралтай маш сайн чанарын Wax 🎀Сэтгэлээ ш...
26/02/2024

🌱Айл бүрд Аз жаргалыг асаана.
🌸Өнгө алгалсан Мөнхжүүлсэн цэцэгс
🌸100% Байгалийн гаралтай маш сайн чанарын Wax
🎀Сэтгэлээ шингээн цөөн тоогоор уралдаг Хайртай бүтээл минь 🥰
🌸Мартын 8 ны захиалага цөөхөн тоогоор нэмж авна
🌱Лааны багцаар гарах боломжтой
☎️89997117
#Лаа #бэлгийнбагц #Бэлэгдурсгал #

Address

Хүннү 2222
Ulaanbaatar

Telephone

+97689997117

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Miori posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category