27/10/2025
Хосын харилцаагаа дуусгаад шаналж байгаа найздаа явуулаарай.
Үерхэл бол зүгээр л хэн нэгэнтэй хамт байх тухай биш өөрийгөө илүү сайн таних, ойлгох, хөгжих процесс юм.
Хүн харилцаанд орсноор өөрийн сэтгэл хөдлөл, айдас, итгэл, дотоод хэрэгцээтэйгээ нүүр тулдаг.
Тиймээс үерхэл гэдэг бол хоёр хүний харилцаа гэхээсээ илүү, өөрийгөө ойлгож, бусдыг ойлгохын дунд явагддаг сэтгэлзүйн толь гэж хэлж болно.
Бид үерхлийн явцад дараах зүйлсийг таньж мэддэг:
* Би ямар үед хамгаалах байр сууринд ордог вэ?
* Хэн нэгний хайрыг авахын тулд өөрийгөө яаж өөрчилдөг вэ?
* Би ямар харилцаанд аюулгүй, ямар харилцаанд түгшүүртэй болдог вэ?
Эдгээр асуулт хариулт нь биднийг дараагийн илүү эрүүл, ухамсартай, хайр дүүрэн харилцаанд бэлддэг.
Тиймээс үерхэл бүр “АЛДАА” биш, харин дараагийн илүү зөв хүнийг танихад бэлдэх сургалт юм.