Taiyo Huuhdiin Emneleg

Taiyo Huuhdiin Emneleg Манай Тайёо хүүхдийн эмнэлэгт олон жилийн туршлагатай хүүхдийн эмч үзлэг оношлогоо хийж байна.

Тайёо хүүхдийн эмнэлэгт олон жилийн туршлагатай нарийн мэргэжлийн  хүүхдийн эмч бүх насны хүүхдийн  үзлэг, оношлогоо, эм...
04/12/2022

Тайёо хүүхдийн эмнэлэгт олон жилийн туршлагатай нарийн мэргэжлийн хүүхдийн эмч бүх насны хүүхдийн үзлэг, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө өгч байна.
Утас:99659476
Хаяг:Баянгол дүүрэг,6-р хороо Чингүнжавын гудамж,Хан-ду зочид буудал 203

ХҮҮХДИЙН ТУРААЛ ЮУНААС БОЛДОГ ВЭ? ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?Тураал нь хүүхдийн биеийн жин алдагдах үйл явцыг хэлнэ. Хүүхд...
04/12/2022

ХҮҮХДИЙН ТУРААЛ ЮУНААС БОЛДОГ ВЭ? ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

Тураал нь хүүхдийн биеийн жин алдагдах үйл явцыг хэлнэ. Хүүхдийн тураалыг дотор нь 1-3 хүртэлх зэргээр хуваан авч үздэг.

Хүүхдийн тураалын зэргүүдэд хүүхдэд ямар шинж тэмдгүүд илэрдэг талаар танилцъя.

I зэргийн тураал : Мөчид, хэвлийн өөхөн жин алга болсон. Харахад туранхай бөгөөд хүүхдэд байх ёстой хэвийн жиндээ хүрэхгүй байна. Оюун ухааны хөгжил, хөдөлгөөн хэвийн байдаг. Ийм хүүхэд туранхай буюу тураалын I зэрэгтэй гэж ойлгож болно.

II зэргийн тураал : Нүүр нь мяраагүй, үе мөчид нь туранхай, мөн жингийн алдагдалтай байвал II зэргийн тураалын ангилалд оруулдаг. Энэ үед хүүхэд сэтгэц оюун ухааны хувьд хоцрогдож эхэлдэг. Хэл ярианы хөгжил муудах юм уу? Тоглоом тоглохдоо удах зэрэг өөрчлөлтүүд гарч эхэлдэг.

III зэргийн тураал: Бүх хавирга хонхойж харагдах, ба хөдөлгөөн нь удааширч, ярихдаа удаашралтай, сэтгэн бодох чадвар удааширсан ийм шинж тэмдгүүд илэрч буй тохиолдолд хүүхэд III зэргийн тураалд орсон байна гэж үздэг. Тухайн хүүхдэд ямар шинж тэмдэг зовуурууд илэрч буйгаас хамааран тураалын зэргийг тодорхойлдог.

Хүүхэд ямар хүчин зүйлээс хамаараад тураалд ордог вэ?

Хүүхэд тураалтай болох нь төрөлхийн болон олдмол гэсэн үндсэн 2 шалтгаантай. Эхийн хэвлийд ураг бүрэлдэх явцад тухайн ээжийн сэтгэл санааны байдал тогтворгүй, хоол хүнснээсээ бүрэн шим тэжээлээ авч чадаагүй мөн хэт ажлын ачаалалтай байсан зэрэг шалтгаанаас үүдэж, хүүхэд жингийн алдагдалтай төрдөг. Харин хүүхэд төрсний дараа хөхөө буруу хөхөх, төрөлхийн эмгэгтэй эсвэл хоол ундны хомстлоос үүдэлтэй олдмол байдлаар жингийн алдагдалд хүрдэг байна.

Хүүхэд төрөлхийн тураалтай болох шалтгаанууд:

Эхийн хэвлийд бүрэлдэж байх үед ээжийн сэтгэл санааны байдал тогтворгүй байх
Олон удаа үр хөндөлт хийлгэж байсан
Хоол ундны дутагдал
Хүүхэд олдмол тураалтай болох шалтгаанууд:

Хүүхэд хөхөө буруу хөхсөнөөс
Ээж өөрөө төрөлхийн эмгэгтэй байх үед
Хүүхэд төрөлхийн эмгэг байх үед /Хоол боловсруулах зам, зүрх судасны тогтолцоо системийн алдагдалтай, элэг, бөөр, цөс зэрэг эрхтнүүд өөрчлөлттэй байх/
Хоол ундны хомстол нийгмийн байдал
Тиймээс таны хүүхдэд жингийн алдагдалтай болоод эхэлсэн бол яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Хүүхэд анх төрөхдөө 2600 – 3800 гр төрдөг. Эхний сардаа 600 гр, 2 дахь сардаа 800 гр, 3 дахь сард 850 гр, сар бүр тогтмол дунджаар 700-900 граммаар жин нь нэмэгдээд нэг настай байхдаа хүүхэд 10-11 кг жинтэй болдог.

Энэхүү жиндээ хүрч чадахгүй байвал биеийн жингийн алдагдалтай байна гэж үздэг.

Мөн хүүхэд яг тураалтай болоход үзүүлдэг гол нөлөөлөл бол хоол ундны хомстол мөн нийгмийн байдал байдаг. Хүний бие организмд ислэг, эрдэс бодис, аминдэм, уураг, өөх тос, нүүрс ус зэрг 6 зүйлийн аль нэг нь хангалттай орж ирж чадахгүй улмаас хүүхэд тураалд орох магадлалтай. Тийм учраас хүүхдийн хоолыг маш сайн хянаж байх хэрэгтэй.

“Дэлхийн хүүхдийн эмч нар хүүхдийн эхний 1000 хоног буюу 3 нас хүртэлх хүүхдийн хооллолт маш байж байж, хүүхдийн өсөлт хөгжил хэвийн явна гэж үздэг”.

Хүүхдэд хэрэгцээт аминдэм жишээлбэл илчлэг багадвал хүүхэд тураалд орох ба ихэдвэл хэт таргалалт үүснэ. Уураг дутагдвал тураалд орно ихэдвэл бөөр гэмтэнэ гэхмэтчилэн хүүхдэд өгч буй хоол тэнцвэртэй байхгүй бол хүүхдийг тураах, таргалуулдаг. Ийм учраас хүүхдийн зөв хооллолт дээр эцэг эхчүүд маань онцгой анхаарах шаардлагатай.

Ямар арга хэмжээ авах вэ?

Эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй
Хүүхдийн хөхөлт буруу байсан бол зөв хөхүүлэх дадалд сурах
Хүүхдээ хөхүүлснийхээ дараа хүүхдийнхээ жинг үзэх хэрэгтэй. Жин хэвийн явж байвал хүүхдийн жин цаашдаа нэмэгдээд явах болно.
Хүүхдийнхээ хөдөлгөөн, оюун ухааны байдлыг сайн анзаарч байх хэрэгтэй. Мөн нойрыг сайн ажиглах хэрэгтэй. Хүүхэд хэдий чинээ хүнд тураалтай байна түүнээсээ хамаараад нулимс нь гарахаа болиод, үргэлж чарлаж уйлагнаад, тайван биш байдалтай болдог.
Ойр ойрхон хүүхдээ хооллож байх.
Агаарт сайн гаргах
Иллэг массаж хийх
Усан эмчилгээ хийх
Мөн хоолондоо дургүйцэх хоол шингэхгүй болох асуудал байгаа үндсэн шалтгаан бол гэдэс өвдөх.

Рахит буюу сульдаа өвчин үүсэх үндсэн шалтгаанД аминдэмийн дутагдлаас үүдэн ясанд өөрчлөлт ордог эмгэгийг Рахит буюу сул...
01/12/2022

Рахит буюу сульдаа өвчин үүсэх үндсэн шалтгаан

Д аминдэмийн дутагдлаас үүдэн ясанд өөрчлөлт ордог эмгэгийг Рахит буюу сульдаа гэнэ. Энэ өвчин нь хүүхдэд хамгийн их тохиолддог суурь эмгэгийн нэг юм. Суурь өвчин гэдэг нь тухайн хүүхэд тэр өвчлөлөөр өвдөхөд дараа дараачийн өвчнөөр өвдөх суурь болдог өвчнүүдийг хэлнэ.

Хүүхдэд 4 төрлийн үндсэн суурь эмгэг байдаг.

Рахит буюу сульдаа
Цус багадалт
Тураал
Суулгалт
Рахит өвчин суурь өвчлөл дотор олон шалтгаант, хамгийн их тохиолддог эмгэг болно.

Кальци, фосфор, ясны солилцоонд өөрчлөлт оруулдаг зарим тохиолдолд эдгэшгүй буюу ахиж ясны тогтолцоо засрахгүйгээр өөрчлөлтөд хүргэдэг эмгэг юм. Рахитаар өвдсөн хүүхэд амьсгалын замын өвчлөлөөр хүнд өвдөх магадлал маш өндөр байдаг. Рахитгүй хүүхэд амьсгалын замын өвчлөлөөр өвдөхөд энгийн томуу томуу төст өвчлөл болоод эдгэдэг бол рахиттай хүүхэд уушгины хатгалгаа юм уу амьсгал дуталдалд орох нь өндөр байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ рахит өвчлөлөөс урьдчилан сэргийлж байж, амьсгалын замын өвчин болон түүний хүндрэлээс бүрэн сэргийлж чадна гэсэн үг.

Илрэх шинж тэмдгүүд:

Эхэн үед:

Хүүхэд хөхөө хөхөх болон хооллох үед хөлөрнө. Хөлс нь зуурамтгай, сайн ажиглавал бага зэрэг эхүүн үнэртэй.
Дагзны үс халцарна. Хүүхэд хөхөө хөхөх үед хөлөрөлт нь толгойг загатнуулж хүүхэд толгойг ээжийн хувцас болон орны даавуунд үрснээс үс халцарч унана.
Хүүхэд цочромтгой болно. Бага хугацаанд унтаад сэрвэлзэж,ойр ойр сэрнэ.
Дунд үед:

Хүүхдийн ясанд өөрчлөлт орно. Хүүхдийн толгой том, цээж хавчиг, сайн зөөлөн тэмтэрч үзвэл бугалга болон хавирганы ясан дээгүүр жижиг ясан товруу гарч болно.
Хөл “х” эсвэл “о” хэлбэрт орж өөрчлөгдөнө.
Хүнд үед:

Хүүхдийн насандаа зохицсон хөгжил удааширч саарна.Толгойгоо даахгүй, суух, явах хугацаа үеийнхнээс хоцорно.

ХҮҮХДИЙГ ХАХАХААС БОЛГООМЖЛООРОЙ!Улаан хоолойд тээглэсэн гадны биетийг авахгүй цаг алдах тусам улаан хоолойн хана холгож...
21/11/2022

ХҮҮХДИЙГ ХАХАХААС БОЛГООМЖЛООРОЙ!

Улаан хоолойд тээглэсэн гадны биетийг авахгүй цаг алдах тусам улаан хоолойн хана холгож, шарх үүсэн цоорох, халдварлагдах эрсдэлтэй. Улаан хоолой нь зүрх, гол судастай зэрэгцэн байрлах учир голтын идээт үрэвсэл үүсч амь насанд аюул учирдаг.
Сүүлийн бага насны хүүхэд телевиз, зөөврийн компьютерийн удирдлага, тоглоомон гар утасны зайг залгиж байна. Ходоодны шүүсэнд зай задарч доторхи хэд хэдэн төрлийн түлэмхий хүчилд ходоод гэдэс шархалж цоорох, сорвижин нарийсах аюултай. Иймд хүүхэд хахсан тохиолдолд яаралтай этчид хандаж, цаг алдахгүй дурангаар гадны биетийг авахуулах шаардлагатай .

Тайёо хүүхдийн эмнэлэгт олон жилийн туршлагатай нарийн мэргэжлийн  хүүхдийн эмч бүх насны хүүхдийн  үзлэг, оношлогоо, эм...
21/11/2022

Тайёо хүүхдийн эмнэлэгт олон жилийн туршлагатай нарийн мэргэжлийн хүүхдийн эмч бүх насны хүүхдийн үзлэг, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө өгч байна.
Утас:99659476

НЯРАЙН АРЧИЛГАА1.Хүй арчлахХүүхдийн хүйг хуурай цэвэр байлгах хэрэгтэй.Хүйн эргэн тойрон улайх, үнэртэй гарсантохиолдолд...
13/11/2022

НЯРАЙН АРЧИЛГАА
1.Хүй арчлах
Хүүхдийн хүйг хуурай цэвэр байлгах хэрэгтэй.Хүйн эргэн тойрон улайх, үнэртэй гарсан
тохиолдолд эмчид хандаарай.

2.Хүүхдийн нүд цэвэрлэх
Хүүхдийн нүдийг өдөр бүр буцалгасан усанд норгосон зөөлөн хөвөнгөөр гадна
булангаас дотор булан руу чиглүүлж нүдийг тойруулан зөөлөн арчиж
цэвэрлэнэ.Нүднээс нуух гарах,нүдний салст улайсан тохиолдолд эмчид хандах
шаардлагатай.

3.Нярайн хамар цэвэрлэх
Өрөө, тасалгаа хэт бүгчим , хуурай тоосонцортой байгаагын улмаас хүүхдийн хамар
битүүрдэг.Учир нь хүүхдийн хамрын салст хөгжил,дархлаа сул тул элдэв тоосонцорыг
шүүлгүй шууд хүлээж авдаг.Хүүхдийн хамарт буцалсан ус эсвэл салин 1-3 дусалыг
дусаагаад имэрсэн хөвөнг эргэлдэх хөдөлгөөнөөр имэрч цэвэрлэнэ

Address

Handu Hotel
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00
Sunday 10:00 - 18:00

Telephone

+97699659476

Alerts

Be the first to know and let us send you an email when Taiyo Huuhdiin Emneleg posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Taiyo Huuhdiin Emneleg:

Share