Нийгмийн Эрүүл Мэндийн Судлаач Эм Зүйч / The Public Health Pharmacist

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Нийгмийн Эрүүл Мэндийн Судлаач Эм Зүйч / The Public Health Pharmacist

Нийгмийн Эрүүл Мэндийн Судлаач Эм Зүйч / The Public Health Pharmacist B.Pharm 🇲🇳 | MPH 🇦🇺| PV🇬🇧 Instagram:

�B.Pharm �| MPH �
�Supporting you with your medicines
�Providing you with research-based information
�Drug Myths & Facts �Healthy Tips

Энэ хуудас нь таньд судалгаа болон нотолгоон дээр үндсэлсэн мэдээллийг түгээхийг мөн танийг мэдээлэлтэйгээр зөв шийдвэр гаргахад туслах гол зорилгоор нээж байгаа билээ.

• Зөв | эрүүл | сайн | эрсдэл багатай сонголтыг сонгоход таны мэдээлэлтэй байх нь маш чухал ю

м.

�����

Welcome to the page of "The Public Health Pharmacist." I created this platform with the intention of educating people on all of the information they need to make the BEST / INFORMED decision regarding their health.

• I want people to be well-equipped with the knowledge they need to make better health decisions, especially the next time they visit their practitioner's office or pharmacy.

4-р сард туршиж хэвшүүлэр зуршлууд :) #эрүүлмэнд  #эрүүламьдралынхэвмаяг
02/04/2026

4-р сард туршиж хэвшүүлэр зуршлууд :)

#эрүүлмэнд #эрүүламьдралынхэвмаяг

📍Давтамжтай хөдөлгөөн нь цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгаж, эргэлтийг сайжруулж, бодисын солилцооны эрүүл мэ...
27/03/2026

📍Давтамжтай хөдөлгөөн нь цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгаж, эргэлтийг сайжруулж, бодисын солилцооны эрүүл мэндийг дэмждэг.

#эрүүламьдралынхэвмаяг #эрүүлмэнд

📍Гэдсэнд үүсдэг серотонин шууд тархируу нэвтэрэхгүй ч сэтгэл санаанд үзүүлэх нөлөө нь шууд бусаар буюу гэдэс‑тархины тэн...
20/03/2026

📍Гэдсэнд үүсдэг серотонин шууд тархируу нэвтэрэхгүй ч сэтгэл санаанд үзүүлэх нөлөө нь шууд бусаар буюу гэдэс‑тархины тэнхлэгээр/холбоосоор дамжин (мэдрэлийн эс, гэдэсний бичил биетэн гэх мэт) нөлөөлдөг байна.

#эрүүламьдралынхэвмаяг #эрүүлмэнд

📍Магни - T4 (идэвхгүй бамбай булчирхайн даавар) T3 (идэвхтэй даавар) болгон хувиргахад шаардлагатай байдаг бөгөөд хангал...
12/03/2026

📍Магни - T4 (идэвхгүй бамбай булчирхайн даавар) T3 (идэвхтэй даавар) болгон хувиргахад шаардлагатай байдаг бөгөөд хангалттай T3 байхгүй бол бидний эсүүд зөв ажиллах боломжгүй болно.
Магнийн хэрэглээг нэмэгдүүлэх нь нойргүйдэл, ядрах, өтгөн хатах зэрэг бамбайн дутагдлын үед илрэх шинж тэмдгийг бууруулдаг.

📍Цайр - Хүний бие цайрыг үйлдвэрлэдэггүй тул заавал нэмэлтээр болон хоол хүнснээсээ авах шаардлагатай. Бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэгтэй.

📍Селен - Гол үүргүүдийн нэг нь дархлааны системийн зохицуулгат оролцох, бамбай булчирхайн эд эсийг гэмтээхээс урьдчилан сэргийлэх. Мөн T4-ийг T3 болгон хувиргахад селен оролцдог.

PMID: 18605962
PMC9101513
PMID: 18605962

#эрүүламьдралынхэвмаяг #эрүүлмэнд

🦠Тасалгааны температурт болсон хоолыг хэт удаан буюу 2 цагаас илүү хугацаагаар орхиход бактери хоолны хордлогоос эхлээд ...
06/03/2026

🦠Тасалгааны температурт болсон хоолыг хэт удаан буюу 2 цагаас илүү хугацаагаар орхиход бактери хоолны хордлогоос эхлээд ходоод нарийн гэдэсний үрэвсэл үүсгэх аюултай түвшинд хүртэл үрждэг байна.

🦠Судалгаагаар зөвхөн нэг нян тасалгааны температурт 7 цаг болоход 2,097,152 гаруй болтлоо үржих боломжтойг харуулжээ.

#эрүүламьдралынхэвмаяг #эрүүлмэнд

🌸Бага багаар гэхдээ тогтмол ☺️ #эрүүламьдралынхэвмаяг  #эрүүлмэнд
01/03/2026

🌸Бага багаар гэхдээ тогтмол ☺️

#эрүүламьдралынхэвмаяг #эрүүлмэнд

📍Ашигтай бичил биетээр баялаг хүнсэнд:Тараг, Кефир, Кимчи, Даршилсан ногоо гэх мэт #эрүүламьдралынхэвмаяг  #эрүүлмэнд
27/02/2026

📍Ашигтай бичил биетээр баялаг хүнсэнд:
Тараг, Кефир, Кимчи, Даршилсан ногоо гэх мэт

#эрүүламьдралынхэвмаяг #эрүүлмэнд

Хоолны дараах тогтмол алхалт нь:1️⃣ Цусан дахь сахарыг тогтворжуулна- Хоолны дараах сахарын огцом өсөлтийг бууруулна- Ин...
24/02/2026

Хоолны дараах тогтмол алхалт нь:
1️⃣ Цусан дахь сахарыг тогтворжуулна
- Хоолны дараах сахарын огцом өсөлтийг бууруулна
- Инсулины мэдрэг чанарыг сайжруулна
- Илүүдэл глюкоз өөх болон хуримтлагдах нь багасна

2️⃣ Нойрын чанарыг сайжруулна
- Стрессийн дааврыг бууруулна
- Хоол боловсруулалтыг дэмжинэ

3️⃣ Зүрхний эрүүл мэндийг сайжруулна
- Цусны даралтыг дэмжинэ
- Цусны эргэлтийг сайжруулна

4️⃣ Жин бууруулахад дэмжлэг үзүүлнэ
- Өдөрт шатаах илчлэгийг нэмэгдүүлнэ
- Оройн нэмэлт идэх зуршлыг багасгана
- Бодисын солилцоог сайжруулна

#эрүүлмэнд #эрүүламьдралынхэвмаяг

🧘4-7-8 амьсгалын дасгал нь сэтгэл түгшилтийг багасгах, цусны даралтыг бууруулах, нойрны чанарыг сайжруулах мөн сэтгэл зү...
13/02/2026

🧘4-7-8 амьсгалын дасгал нь сэтгэл түгшилтийг багасгах, цусны даралтыг бууруулах, нойрны чанарыг сайжруулах мөн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг байна.

#эрүүламьдралынхэвмаяг #эрүүлмэнд

🎯Эрэгтэйчүүдэд хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдвар нь шинж тэмдэггүй илрэх бөгөөд энэ нь халдварыг дамжуулах мөн эмэ...
10/01/2026

🎯Эрэгтэйчүүдэд хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдвар нь шинж тэмдэггүй илрэх бөгөөд энэ нь халдварыг дамжуулах мөн эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

🎯ХПВ нь эрэгтэйчүүдэд гэсэн нөлөөлдөг. Энэ вирус нь эрэгтэйчүүдэд шулуун гэдэсний хорт хавдрын 90 хувь, ам залгиурын (гүйлсэн булчирхай, хоолой) хорт хавдрын 60 орчим хувь, шодойн хорт хавдрын 50 хувь мөн зарим ховор тохиолддог хорт хавдар үүсгэдэг.

🎯Одоогоор эрэгтэйчүүдэд ХПВ-ийг илрүүлэх батлагдсан шинжилгээ байхгүй байгаа бөгөөд хэрэв таны бэлэг эрхтэн, амны хөндий, хоолойд хэвийн бус зүйл ажиглагдвал мэргэжлийн эмчид хандаарай.

🎯Эрт бэлгийн харьцаанд орох эсвэл олон бэлгийн хавьтагчтай хүмүүс ХПВ-ийн халдвар авах өндөр эрсдэлтэй бүлэгт ордог.

#эрүүлмэнд #эрүүламьдралынхэвмаяг

08/01/2026

🌍 Хилийн чанад дахь Монгол эм зүйчид – Шинэ оны эхний онцлох зочин 🌍
Шинэ онтой золгож, хэсэг хугацааны завсарлагааны дараа бид та бүхэндээ шинэхэн, онцгой зочныг танилцуулах гэж байгаадаа баяртай байна.

👉 Энэ удаад бидэнтэй АНУ-аас

Bayer — дэлхийн тэргүүлэгч эмийн компанийн
Chief Patient Safety Officer
П. Индра оролцох болсныг дуулгахад таатай байна.

🔹 Тэрбээр хүний их эмчийн мэргэжлээ Монгол Улсад эзэмшсэн
🔹 Улмаар АНУ-д Takeda Pharmaceutical компанид 13 жилийн турш ажилласан туршлагатай
🔹 2022 оноос хойш Bayer компанид Pharmacovigilance (өвчтөн / хэрэглэгчийн аюулгүй байдал) чиглэлээр ажиллаж байна

💬 Бид юуны талаар ярилцах вэ?

• Дэлхийн топ эмийн компаниудад pharmacovigilance гэж юуг ойлгодог вэ?
• Өвчтөн хэрэглэгчийн аюулгүй байдалыг бодит ажил дээр хэрхэн хэрэгжүүлдэг вэ?
• Олон улсын, дэлхийн хэмжээний эмийн компанид карьераа хэрхэн эхлүүлэх вэ?
• Монгол мэргэжилтнүүдэд ямар боломжууд нээлттэй вэ?

🖥 Ярилцлагын хэлбэр:

Zoom аппликэйшн дээр групп ярилцлага

🗓 Хэзээ:

📌 2026 оны 2 сарын 7
⏰ Өглөөний 09:00 (Монголын цагаар)

🔗https://us06web.zoom.us/j/86248947784?pwd=RO3p5OFhmOFJb5EC74T0CXajZSrI2b.1

Meeting ID: 862 4894 7784
Passcode: 123456

✨ Дэлхийн эмийн салбарын бодит туршлага, үнэ цэнтэй мэдлэгийг нэг дороос авах боломжийг бүү алдаарай.

👉 Хамт байгаарай!

🔻Мөн доорх төмөрийн шимэгдэлтийг бууруулдаг:- Кальци ихтэй хүнс, жишээ нь сүү, бяслаг- Кальцийн нэмэлт бэлдмэл- Улаан да...
04/01/2026

🔻Мөн доорх төмөрийн шимэгдэлтийг бууруулдаг:

- Кальци ихтэй хүнс, жишээ нь сүү, бяслаг
- Кальцийн нэмэлт бэлдмэл
- Улаан дарс

Тиймээс төмөрөөр баялаг хоол хүнс болон төмрийн нэмэлт бэлдмэлтэй нэг дор хэрэглэхээс зайлс хийгээрэй.

🔻Хэрэглэвэл зохих тун

💁🏻‍♂️Эрэгтэй
19+ нас Өдөрт 8 мг

🙋🏻‍♀️Эмэгтэй
19-50 нас Өдөрт 18 мг
50+ нас Өдөрт 8 мг

🤰🏻Жирэмсэн эмэгтэйчүүд Өдөрт 27 мг

#эрүүламьдралынхэвмаяг #эрүүлмэнд

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийгмийн Эрүүл Мэндийн Судлаач Эм Зүйч / The Public Health Pharmacist posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share