07/12/2023
Элэгний хорт хавдрын хожуу шатандаа орсон өвчтөнүүдийг эмчлэх дархлааны эмчилгээг 2024 оноос Монгол улсад нэвтрүүлэх гэж байна. Монгол улсад жилд 7000 гаруй хорт хавдраар оношлогдож 70 гарй хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. Монголд хорт хавдрын нэгдүгээрт элэгний хорт хавдар 36 хувийг дангаараа эзэлж байна. Элэгний хорт хавдрын шалтгаан нь элэгний В,С,Д вирус хорт зуршил архи,тамхины хэрэглээ буруу хооллолт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Элэгний хавдрын эрт үед түлэх эмчилгээ хийдэг арай том болсон хавдрыг мэс заслаар тайрч авах,элэг шилжүүлэн суулгах, элэгний хавдар хожуу шатандаа оношлогдож томорч өөр эрхтэн рүү үсэрхийлэх хэвлий дотроо хагарах зэрэг эрсдэлийг бууруулах зорилгоор хавдрын тэжээгч судсыг бөглөх хүмүүсийн хэлж заншсанаар боох эмчилгээ хийдэг. 2018 оноос хойш дэлхий дээр элэгний хорт хавдрын эмийн цоо шинэ эмчилгээний клиникийн судалгаанууд нэвтэрсэн.Үүний нэг жишээ нь Швейцари Рош/Roshe/ компани хавдар хожуу үе шатандаа оношлогдсон өвчтөнд системийн бай эмчилгээг дархлааны эмчилгээтэй хослуулан хүний биеийн өөрийн дархлаа хорт хавдрыг таньж устгадаг эмчилгээг нэвтрүүлсэн.Биeд ургасан хорт хавдрын эс үүдтэй тулалдахад дархлааны эсүүдийг дэмжих замаар хавдрын эсийг устгах эмчилгээ юм Дархлаа эмчилгээнд Пeмбролизумаб,Атeзолизумаб,Ипилимумаб зэрэг эмийг зонхилон тохиолдох олон байрлалын хорт хавдрын эрт болон хожуу шатанд дэлхий дээр өргөн хэрэглэж байна. Манай улсын ЭМЯ ,Хсүт,Швeцарийн Рош компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулж Атeзолизумаб буюу Тeзeнтрик эмийг зөвхөн Монгол улсад хамгийн доод үнээр нийлүүлэхээр болсон байна.