Дотоод луужин сэтгэл зүйн төв

Дотоод луужин сэтгэл зүйн төв Хувь хүн, байгууллага хамт олонд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө, сургалтын үйлчилгээ үзүүлнэ.

Дотоод луужин сэтгэл зүйн үйлчилгээний төв нь 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай мэргэжлийн сэтгэл зүйчдээс бүрдсэн. Хувь хүн, байгууллага хамт олонд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт, судалгаа оношилгооны үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгуулага юм.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн 1-12р ангийн сурагчдад  сэтгэл зүйн боловсрол олгох сург...
27/11/2025

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн 1-12р ангийн сурагчдад сэтгэл зүйн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа. Сурагчдынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаардаг хүүхэд хамгааллын багт талархал илэрхийлье.

Бидний сэтгэл зүйн байдал даавруудтай  ихээхэн холбоотой байдаг билээ. Тиймээс дааврууд хүн байсан бол ямархуу хүн байхы...
27/11/2025

Бидний сэтгэл зүйн байдал даавруудтай ихээхэн холбоотой байдаг билээ. Тиймээс дааврууд хүн байсан бол ямархуу хүн байхыг төсөөлөн та бүхэнд постер болгон хүргэж байна.
✅Манай инстаграммыг дагаарай. https://www.instagram.com/dotoodluujin_psychology/
✅Холбогдох утас: +976-88958919

22/11/2025
Хүн бүр өөрийн гэсэн хайрын хэлтэй байх бөгөөд хоёр өөр төрлийн хайрын хэлтэй хүмүүс бие биенийхээ хайраа илэрхийлж буй ...
16/11/2025

Хүн бүр өөрийн гэсэн хайрын хэлтэй байх бөгөөд хоёр өөр төрлийн хайрын хэлтэй хүмүүс бие биенийхээ хайраа илэрхийлж буй хэл буюу арга замыг мэдэхгүйгээс үүдэн үл ойлголцол үүсч, нөгөө хүндээ хайртайгаа мэдрүүлж ч чадахгүй, өөрөө ч хайрлагдсан мэдрэмжийг авч чадахгүйд хүрдэг байна.
Хайрын хэл гэдэг нь тухайн хvний хайраа илэрхийлэх арга, хайрыг мэдрэх хэлбэрийг хэлнэ.
✅Манай инстаграммыг дагаарай. https://www.instagram.com/dotoodluujin_psychology/
✅Холбогдох утас: +976-88958919

Хөхүүл ээж нар яагаад эмзэг түрэмгий болдог вэ? Хөхүүл үед ээж нар илүү сэрэмжтэй, эмзэг мэдрэмтий эсвэл ууртай болдог. ...
15/08/2025

Хөхүүл ээж нар яагаад эмзэг түрэмгий болдог вэ?
Хөхүүл үед ээж нар илүү сэрэмжтэй, эмзэг мэдрэмтий эсвэл ууртай болдог. Нялх биетэй, нойр дутуу, ядарч сульдсан байдал мэдээж нөлөөлдөг ч гэлээ хамгийн гол хүчин зүйл нь пролактин даавар юм. Өнчин тархинаас ялгардаг энэ даавар нь сүү үйлдвэрлэх үйл явцыг хариуцдаг хамгийн гол даавар бөгөөд биед сүү үйлдвэрлэ гэдэг дохиог өгдөг. Гэвч зөвхөн сүү үйлдвэрлэхэд оролцоод зогсохгүй ээжийг илүү сэрэмжтэй, түрэмгий буюу хүүхдээ хамгаалах зөнг нь идэвхжүүлж илүү дайчин шинж чанартай болгодог аж. Тэгэхээр хөхүүл ээж “ууртай” эсвэл “сэтгэл санаа нь тогтворгүй” байгаа юм биш. Харин бие махбод нь хүүхдээ хамгаалах зөнгөөр хариу өгч буй хэрэг юм.
🧠 Пролактины нэмэлт нөлөө:
1. Хамгаалах зан төрхийг нэмэгдүүлдэг:
• Судалгаагаар, пролактин өндөр байх үед ээж нарын хүүхдээ хамгаалах зөн илүү идэвхжиж сэрэмжтэй, хурц болдог нь тогтоогджээ. Энэ нь “зөн совин” мэт санагдаж болох ч, үнэндээ биеийн биологийн хамгаалалтын механизм юм.
2. Мэдрэмтгий, түргэн ууртай болох:
• Пролактин болон окситоцин даавар хослон ажиллахад сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл хурдан болдог. Ялангуяа хүүхдэд аюул заналхийлж байгаа мэт мэдрэмж төрөх үед.
3. Хэт “эмзэг” биш, харин хариуцлагатай мэдрэмж:
• Хүмүүс заримдаа эмэгтэйчүүдийг “ууртай” эсвэл “сүржигнэж” байна гэж боддог. Гэтэл энэ бол хүүхдээ хамгаалах, амьд үлдэх нөхцөлийг хангах эволюцийн үр дүн юм.
Тэгэхээр ээж нар өөрийгөө буруутгах хэрэггүй. Ердөө л хүүхдээ хамгаалах хариуцлага, байгалийн үзэгдэл танд ингэж илэрч байгаа юм. Хань ижил, гэр бүлийн бусад гишүүд ч бас энийг нь ойлгож хүлээн аваасай.
Хүүхдээ хөхөөр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног тохиож буйтай холбоотой энэ мэдээллээ орууллаа🤱🏻🤗

🔬 Судалгааны эх сурвалжуудаас:
• Feldman R. (2012). Oxytocin and maternal behavior. Biological Psychiatry.
• Kim P. et al. (2010). Neural response to infant crying in mothers. Neuroscience Letters.
• Neumann ID. (2008). Brain oxytocin: a key regulator of emotional and social behaviors in both males and females. Progress in Brain Research.


#ХөхүүлЭэжүүд

Дотоод хэсгүүдийн шархыг анагааж тэднийг зохион байгуулдаг төрөлхийн манлайлагч буюу "жинхэнэ би" хүн бүрт байдаг. Хүний...
14/08/2025

Дотоод хэсгүүдийн шархыг анагааж тэднийг зохион байгуулдаг төрөлхийн манлайлагч буюу "жинхэнэ би" хүн бүрт байдаг.
Хүний сэтгэлийн орон зайд “жинхэнэ би” голлох үүрэг гүйцэтгэж байвал сэтгэл санаа харилцаанд ямар ч таагүй асуудал үүсэхгүй. Үүссэн ч “жинхэнэ би”-гийн мэргэн ухааны ачаар хялбархан даван туулж дотоод тэнцвэрийг бий болгож чаддаг.
Эх сурвалж: Э. Баярмаа, Дотоод гэр бүлийн сэтгэц засал номын хэсгээс
✅Манай инстаграммыг дагаарай. https://www.instagram.com/dotoodluujin_psychology/
✅Холбогдох утас: +976-88958919

👉Таны сэтгэл доторх буюу дотоод гэр бүл дэх хамгаалагчид /менежер, гал сөнөөгч/- ийн үүрэг ба онцлог🧐👉Сэтгэлийн шархыг с...
06/06/2025

👉Таны сэтгэл доторх буюу дотоод гэр бүл дэх хамгаалагчид /менежер, гал сөнөөгч/- ийн үүрэг ба онцлог🧐
👉Сэтгэлийн шархыг сэдрээж болзошгүй хүмүүс болон үйл явдлаас хамгаалахыг зорьж, сэтгэл өвдөлтийг намдааж, дарахыг хичээдэг дотоод хэсгүүдийг хамгаалагчид гэнэ.
Эх сурвалж: Э. Баярмаа, Дотоод гэр бүлийн сэтгэц засал номын хэсгээс
✅Манай инстаграммыг дагаарай. https://www.instagram.com/dotoodluujin_psychology/
✅Холбогдох утас: +976-88958919

Address

Ulaanbaatar

Telephone

+97688958919

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дотоод луужин сэтгэл зүйн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Дотоод луужин сэтгэл зүйн төв:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category