27/09/2021
Шинэ долоо хоногийн мэндээ.Энэ өвчин хүн төрөлхтөнтэй хамт байхаар шийдэв бололтой. Миний хувьд өөртөө, гэр бүлдээ Himalay брэндийн эрүүл ахуй, гоо сайхан, эм бэлдмэлийг тогтмол хэрэглэдэг юм л даа.Ургамлын гаралтай, хор багатай, үнэ ч боломжийн хирнээ үйлчилгээ сайн. Иог аюурвэд үндэс судлаж эхлээд зөнгөөрөө юу эсвэл мэдрэмжээрээ юу зөв сонголт хийж байсандаа өөртөө талархсан шүү. Эмч Даваацэрэнгийн зөвлөгөөг та нартаа хэрэгтэй болов уу гээд сийрүүллээ. Иогийнхон хэдийн зөв амьсгалдаг, цус өтгөрөлгүй болхоор өвдөхгүй эсвэл хөнгөн тусч хурдан эдгэрч тэнхэрч байгаа гэдэгт итгэж байгаа шүү🙏🙏🙏 Коронавирусийн гол бай бол УУШГИ. Энэ вирус нь хамар, залгиураар дамжин уушгинд хүрч үрэвсэл үүсгэж, хатгалгаа болсон үед цэртэй ханиалгах, халуурах, хий ханиалгах, бие сулрах, ядрах , хоолонд дургүй болох зэрэг шинж илэрдэг. Эмнэлгийн нөхцөлд тус вирусийн эсрэг эм, нянгийн үржлийг дарангуйлах антибиотик , дархлаа дэмжих эмийн эмчилгээг хийлгэж, цочмог үрэвслийг дарах боловч, уушгины эдийг нөхөн сэргээх уушгиа бүрэн эрүүлжүүлэх нь хувь хүний хүчин чармайлт билээ.Та бүхэндээ тус болох 10 арга санал болгоё.
1. Амьсгалын дасгал хийнэ. Хамгийн гол уушги дахь үлдэгдэл агаарыг бүрэн гаргаж,уушгийг цэвэр агаараар хангаж, уушги дахь хий солилцоог сайжруулах зорилготой байдаг тул зөв амьсгалын дасгал хийх нь хамгийн чухал юм.Гэртээ 10-15 удаа хийгээрэй. Иогаар хичээллэдэг бол хэдийнэ сурсан байгаа.
2. Өдөрт 8 аяга буцалсан ус уугаарай. Уушги луу орох агаар нь эхлээд хамар, залгиураар дамжих үедээ чийгшиж, бүлээсэж, цэвэршин уушги луу ордог. Иймээс агаарыг чийгшүүлэхэд шаардлагатай усыг ойр ойрхон уугаарай. Мөн гэрийн нөхцөлд хар цайны уураар утах, агаар чийгшүүлэгч ашиглах, чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2 удаа хийж өрөөгөө чийгшүүлээрэй.
3. Хэт хүйтэн, хэт халуун орчинд байхаас зайлсхийгээрэй. Вирусийн улмаас үүссэн үрэвсэл нь ихэвчлэн уушгины доод дэлбэнд байрладаг тул хэт хүйтэн, хэт халуун агаар нь үрэвслийг сэдрээх хүчин тул аль болох тасалгааны хэмтэй орчинд байхыг хичээгээрэй.
4. Шингэц сайтай шөлтэй хоолыг өдөрт 3-4 удаа хийж иднэ. Хоолондоо цагаан гаа, сармис, хар перецийг амтлагч байдлаар нэмэлтээр хэрэглээрэй. Эдгээр амтлагч нь халуун чанартай , үрэвсэл дарах үйлчилгээ өндөртэй байдаг тул таны уушгины үрэвслийг дарж эрүүл болохыг дэмжинэ.
5.Уушги дахь үлдэц үрэвслийг бүрэн арилгах арга хэмжээ авна.Цочмог үрэвслийг хүчтэй эм тариагаар дарчихсан тул аль болох байгалийн эмийн ургамлаар эмчилж , нөхөн сэргээж эдгээх нь тохиромжтой.Ийм үйлчилгээтэй эмийн ургамалд чихэр өвс, лидэр, гурван үрийн тан зэрэг орно. Гэвч шууд эмийн ургамлуудыг ууж болохгүй шүү дээ. Зөв тунгаар харилцан үйлдлийг нь зохицуулсан эмийн ургамлын бэлдмэл хэрэглэхийг санал болгодог. Үүнд хималай брэндийн дараах эмүүд тохиромжтой. КОФЛEТ нь энэтхэгийн уламжлалт анагаахын жорон дээр үндэслэгдсэн хийгдсэн, найрлагын 25% зөгийн бал, чихэр өвс, гурван үрийн тан, цагаан гаа, хар перец , урт перец зэргийг агуулсан уушги дахь цэрийг шингэлж, цэрийг ховхолж уушги цэвэрлэх үйлдэл үзүүлдэг
Харин ДИАКОФ нь чихэр өвс, гурван үрийн тан, лидэр, хар перец, цагаан гаа зэргийг агуулдаг харьцангуй зөөлөн тул халдварын дараа хүүхэд, өндөр настан, жирэмсэн, хөхүүл хүмүүсийн уушгийг хамгаалах, үрэвслийг дарах, уушги цэвэрлэх зорилгоор өглөө, өдөр 10мл ууж хэрэглэхийг зөвлөдөг.
БРЕЗОЛ бол турмерик, ар үр, бар үр, базилик, жүр үр, лидэр эмийн ургамлын найрлагатай тул халдварын дараа тохиромжтой. Ялангуяа турмерик нь гуурсан хоолойн цочролыг багасгаж, гуурсан хоолойг тэлж, уушгины агааржилтыг сайжруулж, амьсгаадах зовиурыг арилгана.
6. Маш олон төрлийн эм тариаг нэг дор хэрэглэж байгаа учраас элэг, бөөр , ходоод зэрэг эрхтнүүд хямарч, бие ерөнхий хордлогонд орсон байдаг. ИЙМЭЭС ХОРДЛОГО ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ авна.
Биеийн ерөнхий хордлогыг тайлах хамгийн шилдэг эмчилгээ бол шингэн зүйл сайн уух юм.Гэвч шингэн зүйл муу уудаг бол өрхийн эмнэлэгт хандан хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээг хийлгэж болно.Мөн хөлсөөрөө хордлогыг гадагшлуулах арга бол дасгал хөдөлгөөн хийх ба арьсаараа гадагшлуулах арга бол хар цайнд орох, гангатай эсвэл далайн давстай усанд орох, саунд суух зэрэг юм.Биеийн ерөнхий хордлого тайлах ПУРИМ эмийг 2ш өдөрт 3 удаа 1-3 сар ууж болно. Пурим нь 10 гаруйн төрлийн эмийн ургамлын хандтай.
7. Уушгины үйл ажиллагааг маш сайнаар дэмждэг зүйл бол ЧИЙГЛЭГ АГААР юм. Халдварын дараа уушги луу орох агаарыг аль болох чийглэг, цэвэр байлгах тал дээр анхаарна. Ийм агаар байдаг газар бол голын эрэг газар, эсвэл ойн агаар байдаг. ИЙМЭЭС голын эрэг газар эсвэл ойнд хоногт багадаа 2 цаг байж, цэвэр агаараар уушгиа тэтгээрэй. Мөн гэртээ өдөрт 1 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байгаарай.
8. Жирэмсэн, настай хүмүүс , архаг уушгины өвчтэй хүмүүс эдгэрсэний дараа сувилалын газарт 10-14 хоног уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэх, физик эмчилгээ, шавар эмчилгээ , бариа засал эмчилгээг заавал хийлгэнэ. Учир нь эдгээр хүмүүсийн уушгины үйл ажиллагаа сэргэхэд илүү их арчилгаа шаардлагатай байдаг. Хэрэв тийм боломж байхгүй бол гэртээ уушгины үйл ажиллагааг сайжруулах амьсгалын дасгалыг заавал хийж, гэрийн нөхцөлд хийх боломжтой иллэг массажийг 2-3 удаа 7-14 хоног хийлгээрэй.
9. Зүрх судасны өвчин, бөөрний өвчин, элэгний өвчин сэдрэх хандлага өндөртэй байдаг. Ялангуяа уушги зүрх хоёр нягт уялдаа холбоотой эрхтнүүд учир цусыг шингэн байлгах, артерын даралтыг тогтвортой байлгах, зүрхний хэмийг хэвийн байлгах, хүчилтөрөгчийн хэмжээг 98% байлгах зэрэг арга хэмжээг заавал авна. Харин бөөрний эмгэгтэй хүний хувьд шээсний өнгө , үнэрийг сайтар ажиглаж байх шаардлагатай. Бөөрний өвчин сэдэрсэн үед заавал эмчид хандан зөвлөгөөг авч эмчилгээ хийгээрэй. Мөн бөөр хамгаалах ЦИСТОН эмийг хэрэглэж болно.
10. Судас гэмтээх хандлагатай тул судас хаана байна тэнд үрэвсэл үүсгэх учраас л судас хамгаалах, судасны ханыг бэхжүүлэх үйлдэлтэй Витамин С г доорх тунгаар уухыг эмч нар зөвлөж байна. +6 наснаас дээш бол 250мг +12 наснаас дээш бол витамин 500мг +18 наснаас дээш хүмүүс 1000мг Ходоодны шарх, элэг, бөөрний өвчин, тулай , үе мөчний өвчтэй хүмүүс 500мг -аас хэтрүүлэлгүй хоолны дараа хэрэглээрэй. Халдвар дарагдсан гэсэн ч витамин Д г өдөр бүр 1000 ОУН нэгжээр ууна уу. Мөн цайр ихээр агуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж үнэр амт болон уушгины цэвэрлэх үүрэгтэй хучуур эс, хундганцар эс, сормуус эсийг нөхөн төлжүүлээрэй. Бүх хүнд эрүүл энхийг хүсэe.Намастэ🙏