13/10/2023
Австралийн Тэтгэлэгт Хөтөлбөрийн санхүүжилтээр Зориг Сангийн дэмжлэгтэйгээр хэрэгждэг “Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр”-ийн оролцогчдын санаачлан хэрэгжүүлсэн “Эрүүл Мэндийг Дэмжигч Сургууль” төслийн үйл явцтай Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит болон Австралийн тэтгэлэгт хөтөлбөр, Зориг Сангийн хамт олон танилцаж тус сургуулийн багш, удирдлагууд болон төслийн багийнхантай уулзаж амжилт хүслээ.
Тус төслийн хүрээнд:
1. Өсвөр үеийнхэнд зориулсан сэтгэцийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулагдаж, энэ чиглэлийн сургагч багш бэлтгэх, багш нарыг чадавхижуулах хөтөлбөрүүд амжилттай хэрэгжив.
2. Сурагчдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, тав тухтай, эрүүл, аюулгүй орчинг бий болгох зорилгоор орчин үеийн стандартад нийцсэн сэтгэл зүйчийн иж бүрэн өрөө, стресс, алжаал тайлах, хүүхэд хөгжүүлэх номын булан бүхий “Cool Space”-ийг тохижуулах ажлуудыг хийж гүйцэтгэв.
3. Мөн сурагчдын өөртөө эерэг дадлыг бий болгох, өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ шаардлагад нийцүүлэн “Teen Summit” болох томоохон уулзалтыг салбар, салбарын мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулсан нь төслийн бас нэгэн онцлох үйл ажиллагаа байлаа.
Энэхүү төсөл амжилттай хэрэгжснээр тус сургуулийн хүүхдүүдийг эрүүл төлөвшсөн монгол хүн болгон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлсэн Австралийн Элчин Сайдын Яам Australian Embassy, Mongolia, Австралийн тэтгэлэгт хөтөлбөр Australia Awards Mongolia - Scholarships Program - AAM, Зориг Сангийн Zorig Foundation хамт олондоо төслийн багийн хамт олноос маш их талархаж буйгаа илэрхийлье!
Tsengee Bold
Chemkaa Cheegii
Laura Tuya
Erdenebold Lkhagvasuren
Naran Gerel