
18/04/2024
ХАМГИЙН ДУРТАЙ АМТТАН МИНЬ🕊️
🖍️Гурил, сахарын орцгүй🖍️
☘️Үүнийг би магадгүй дэлхий ертөнц дээрх хамгийн эрүүл, зөв, сайн амттан гэж хэлнэ.
☘️Бидний төсөөлж чадах ямарч тансаг амттанаас ч илүү сайхан үнэр, тансаг амттай.
🕊️Самрын агууламж нь уураг, эслэгийн маш сайн эх үүсвэр бөгөөд үдийн цайгаа 15:00 цагт хүртсэн байхад оройн хоол хүртэл таныг огт өлсгөхгүй, эрч хүчтэй эрүүл байх нөхцлийг бүрдүүлж чадна.
💚Уураг нь мөн давхар хоолны дуршил сааруулагчийн үүрэг гүйцэтгэдэг тул өдрийн цагаар эрүүл бус хүнс сонгож идэх хүсэлд автахгүй байхад тусална.
🕊️Маш тансаг амттай хэрнээ уураг, кальц, төмөр, эслэгийн агууламж ихтэй учир таны өдөр тутмын хоолны цэсэнд маш чанартай сайн нэмэлт болно.
💚Уураг нь мөн булчингийн массыг нэмэгдүүлэх, зүрхийг эрүүл байлгахад зайлшгүй шаардлагатай.
💚Кальц нь ясыг бат бөх, эрүүл байлгахад тусалдаг бол төмөр нь цусны улаан эсийн үйлдвэрлэлд /биеэр хүчил төрөгч тээвэрлэдэг/ тусалдаг.
💚Эслэг нь бидний ходоод гэдэс, хоол боловсруулалтын бүхий л дотоод үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай.
🕊️Самар бүрийн ач холбогдол гэвэл маш гайхамшигтай хэдий ч хоёрхон төрлийн самарны ач холбогдлыг дурьдая:
✔️Almond буюу Бүйлс самар нь маш их хэмжээний шим тэжээлт, E витамин, Антиоксидантаар баялаг, Холестерины түвшинг бууруулна, цусан дахь сахрын хэмжээг хянахад тусалдаг.
✔️Pistachio буюу Ангаахай самар нь үрэвслийн эсрэг, B витаминаар баялаг, зэс, фосфор, кали, магнийн сайн эх үүсвэр. Биеийн дархлааг нэмэгдүүлж зүрх судасны хамгаалалт болж чадна. Мөн эслэгээр баялаг, антиоксидантаар баялаг, нүдний эрүүл мэндийг сайжруулна, мөн цусан дахь сахарын хэмжээг бууруулах зэрэг маш сайн нөлөөлөл биед тань үзүүлэх сайн хүнс🕊️