Badarchin-Employee well-being service

Badarchin-Employee well-being service Дуудлагаар очих эрүүл мэндийн цогц үйлчилгээ. Бариа, Иог, Бясалгал, Хоол зүйн, Сэтгэл зүйн сургалт

Ажлаасаа хөндийрч чаддаггүй завгүй ажилчдад тохирох, зай талбай, тоног төхөөрөмж шаардагдахгүй хамгийн энгийн практик эмчилгээг таны оффис дээр очиж хийх үйлчилгээ.
- Оффис массаж
- Иогын хичээл
- Бясалгалын хичээл
Дэлгэрэнгүй мэдээллийг www.badarchin.web.app

Бадарчин - Ажилтны эрүүл мэндийн үйлчилгээ болон Бадарчин бариа заслын төв 2026 оны шинэ харилцагчдынхаа бүртгэлийг авч ...
10/08/2025

Бадарчин - Ажилтны эрүүл мэндийн үйлчилгээ болон Бадарчин бариа заслын төв 2026 оны шинэ харилцагчдынхаа бүртгэлийг авч эхэллээ.

Та бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://forms.gle/T82mZaZKjwjWUnVZ9 линкээр орж бүртгүүлээрэй. Бид тантай эргэн холбогдох болно.

Жич : Оффис бариа заслын үйлчилгээний ачаалал ихтэй байгаа тул ердөө 3 байгууллага 2026 онд нэмж авах боломжтой байгаа шүү 🤗

Утас : 72-200-300
Үйлчилгээний дэлгэрэнгүй: www.badarchin.com

Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд Идэр чийрэг бөхчүүд нь хүчтэй ,Эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан,Цэц магнай ха...
10/07/2025

Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд
Идэр чийрэг бөхчүүд нь хүчтэй ,
Эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан,
Цэц магнай харваачид нь мэргэн байж
ХОТОЛ ТҮМНЭЭРЭЭ САЙХАН НААДААРАЙ.🤗

Playtime x Badarchin ☘️Playtime явах найзруугай шэйрлээрэй.
02/07/2025

Playtime x Badarchin ☘️

Playtime явах найзруугай шэйрлээрэй.

Playtime явах хүмүүс байна уу? 🤗

Бадарчин Бариа 2 дах жилдээ Playtime наадам дээр та хэдийнхээ алжаалыг тайлахаар очиж байна шүү 🎉

Та манай асар дээр ирсэнээр
- Хуян хөөж, толгойн өвдөлт намдаах хүзүү толгойн бариа
- Алжаал тайлж нуруу амраах цэгэн бариа
- Хамгийн гоё нь хөлөө угаалгаад хөлийн ул булчингаа бариулах боломжтой гээд боддоо🥰

Ядраад хөл нь өвдөөд байвал, халууцаад хуян хөөрөөд бараг харавчих гээд байвал, за бүр шартаад толгой нь өдвөөд байвал манайхыг зориод ирээрэй. Нүд чинь онгойж эрч хүч дүүрэн болно гэдэгт итгэлтэй байна.

📎 Хаяг: Playtime festival, Wellness zone, No78 студийн хажууд (Улаан уруулын будагны хажууд гэсэн үг шүү)

Өнгөрөгч лхагва гарагт болж өнгөрсөн "Дэлхийгээс суралцсан нь" арга хэмжээнд ивээн тэтгэгчээр Буянтай Бадарчин ХХК амжил...
30/06/2025

Өнгөрөгч лхагва гарагт болж өнгөрсөн "Дэлхийгээс суралцсан нь" арга хэмжээнд ивээн тэтгэгчээр Буянтай Бадарчин ХХК амжилттай оролцлоо.

Олон улсаас суралцаад ирсэн мэргэжил нэгтнүүдээсээ мэдлэг, шинэ санаа, олон улсын хүний нөөцийн чиг хандлагыг суралцахаас гадна Бадарчингийн зүгээс бэлдсэн
🧡 Аялгуут, дуут аяган бясалгал
🧡 Суудлын массаж
🧡 Эмчийн үзлэг шинжилгээ
🧡 Цоо шинэ Бадарчин-Caring үйлчилгээний танилцуулгыг хүлээн авсан бүх зочиддоо баярлалаа.

Ажилтныхаа төлөө зүтгэдэг, тэдний аз жаргалд үргэл санаа тавьдаг бүх хүний нөөцийн мэргэжилтүүд болон удирдлагууддаа ❤️

Хамтрагч
Энэрэл-МАМОЦ эмнэлэг
Badarchin Baria - Бадарчин Бариа
Oneness Meditation center Нэгдэл Бясалгал бүтээлийн төв

Global HR club-аас зохион байгуулж буй "Дэлхийгээс суралцсан нь" эвент 2 дах жилдээ 2025 оны 06 сарын 25ны өдөр 14 цагаа...
23/06/2025

Global HR club-аас зохион байгуулж буй "Дэлхийгээс суралцсан нь" эвент 2 дах жилдээ 2025 оны 06 сарын 25ны өдөр 14 цагаас Holiday inn зочид буудалд болох гэж байна.

Ивээн тэтгэгч Badarchin-Employee well-being service 🧡

London, Singapore, Tokyo-д болсон Employee engagement summit, Hr tech expo зэрэгт оролцоод ирсэн мэргэжилтнүүдээс туршлага судлах, тэдний харсан дуулсан зүйлсийг хамтдаа сонсон дэлхийгээс суралцах нэг өдөрт эрхэм харилцагч та бүхнийг таныг урьж байна.

Хөтөлбөрт манай Аялгуут бясалгалын хичээл болон цоо шинэ бүтээгдэхүүний танилцуулга, эрхийн бичиг, азын сугалаа, танилцуулга бүүт, бариа засал зэрэг багтсан байгаа.

Бүртгэлийн линк: https://rb.gy/34jfc7

Лавлах утас: 8058 3888

Танд яг юу хэрэгтэй байгааг бид мэдэж байна.Коммент хэсгээс уншаарай 👇
16/05/2025

Танд яг юу хэрэгтэй байгааг бид мэдэж байна.
Коммент хэсгээс уншаарай 👇

Танайд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг уу? 👉 Аж ахуй нэгж бүр Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлд заасны даг...
09/05/2025

Танайд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг уу?

👉 Аж ахуй нэгж бүр Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлд заасны дагуу 25 ажилтан тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах журамтай. Хэрэв ажиллуулаагүй тохиолдолд, орон тоо тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сар бүр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлнө.

📂 Жишээ нь 80 хүнтэй байгууллага 3 ХБИ ажиллуулах шаардлагатай. Хэрэв ажиллуулаагүй бол
792'000 x 3=2'376'000₮ сар бүр дээрх санд төлнө.

👉 Хэрэв байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах орон тоо байхгүй эсвэл шаардлагатай мэргэжилтнийг олж чадахгүй байгаа бол Засгийн газрын 2022 оны 253 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмын дагуу ХБИ-ий үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг авсан дүнгээр тус төлбөрөөс хөнгөлөгдөх боломжтой байдаг.

👉 Энэхүү журмын дагуу ХБИ-ий бүтээгдэхүүн, үйлчилгээг авсан бол энэ тухай мэдэгдэл, үр дүнгийн тайланг харьяа хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүрдүүлж өгөх шаардлагатай.
Хавсаргах материал
- Бараа, үйлчилгээг худалдан авах гэрээ
- Төлбөр төлсөн баримт
- Тухайн иргэний ХБИ болохыг нотолсон бичиг баримт
- Үр дүнгийн тайлан болон бусад нотлох баримтууд

Энэ тухай илүү дэлгэрэнгүйг ☎️ 72-200-300 дугаараас аваарай.

Бид оффис бариа заслын үйлчилгээгээрээ ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгууллагад ХБИ зуучлаж байна.

ЭНЭ САРЫН ОНЦЛОХ ХАМТРАГЧ LendMNМонгол улсын зах зээлд анх удаа технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хамтатгасан...
01/05/2025

ЭНЭ САРЫН ОНЦЛОХ ХАМТРАГЧ LendMN

Монгол улсын зах зээлд анх удаа технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хамтатгасан Финтек бизнес моделийг амжилттай нэвтрүүлж буй ЛЕНДМН ББСБ нь 2023 оноос эхлэн ажилчдаа халамжилж, тэдний бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд Badarchin Baria - Бадарчин Бариа-ийн "Оффис бариа заслын үйлчилгээ"-г авч байна.

Бидний үйл ажиллагааг дэмжин хүн төвт байгууллагын соёлыг бүтээлцэн ажилладаг Lend.mn-ийн хамт олонд баярлалаа.

Та бүхэн ажилчдаа хайр түгээхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй 3 иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжин нийгэмд хайр түгээж байна.

🚩 Бид Badarchin Baria - Бадарчин Бариа бариа заслын төв дээрээ бүтэн биеийн бариа заслын 20%-ийн хөнгөлөлт зарлалаа. 🎉Үй...
30/03/2025

🚩 Бид Badarchin Baria - Бадарчин Бариа бариа заслын төв дээрээ бүтэн биеийн бариа заслын 20%-ийн хөнгөлөлт зарлалаа. 🎉

Үйлчлүүлэгч байгууллагын ажилчид хөнгөлөлтөд хамрагдахдаа бариачийн өгсөн QR кодыг уншуулан бүртгүүлээрэй.

Бид насанд хүрэгчдийн болон хүүхдийн дараах бариаг байнга хийж үйлчилж байна.
- Толгой, хүзүүн бариа
- Толгой,хүзүү, нуруун бариа (Бумба үнэгүй)
- Биеийн ар хэсгийн бариа (Бумба, халуун чулуун массаж үнэгүй )
- Бүтэн биеийн бариа (Бумба, халуун чулуун массаж, савны хий гаргах массаж үнэгүй)

⏰ Ажиллах цагийн хуваарь : Өдөр бүр 10:00-22:00
📎Хаяг: 19р хороолол, цагаан хаалганаас урагшаа, Гоёл кашмерийн байр, 2 давхар
☎️ Цаг авах утас: 72200300, 96010034

Манай бариа заслын төв дээр дараах үйлчилгээнүүд хийгдэж байна.🧡📍 Хаяг: ХУД, 20-р хороо, Цагаан хаалганаас урагшаа, Goyo...
14/03/2025

Манай бариа заслын төв дээр дараах үйлчилгээнүүд хийгдэж байна.🧡

📍 Хаяг: ХУД, 20-р хороо, Цагаан хаалганаас урагшаа, Goyol cashmere-ийн байр, 2 давхар, Goyol salon
🕙 Цагийн хуваарь:
Мягмар-Ням: 10:00-22:00
Даваа: Амарна
📞 Холбоо барих: 72-200-300, 9602-0034

👐 Badarchin Baria – Мэргэжлийн бариа заслын төв 👐

Бид таны бие махбодийн тавгүй байдал, өвдөлтийг хөнгөвчилж, алжаал ядаргааг тайлах бариа заслын төрөлжсөн үйлчилгээг үзүүлж байна.

Үйлчилгээний төрөл:

✅ Алжаал ядаргаа тайлах бариа

✅ Эмчилгээний бариа засал

✅ Хүүхэд, том хүний толгойн доргилт намдаах

✅ Тархины даралт тэнцвэржүүлэх

✅ Цусны даралт бууруулах

✅ Хаван хөөх

✅ Хуян, шар ус тараах

✅ Нурууны суулт, муруйлт засах

✅ Чангарсан булчинг суллах

✅ Мэдрэл дагасан өвдөлтийг намдаах

✅ Бүтэн биеийн бариа

✅ Голын хий болон савны хий гаргах

🎁 Хүүхдийн толгойн бариа – 6-р сарын 1-г дуустал үнэгүй!

📍 Хаяг:

ХУД, 20-р хороо, Цагаан хаалганаас урагшаа, Goyol cashmere-ийн байр, 2 давхар, Goyol salon

🕙 Цагийн хуваарь:

Мягмар-Ням: 10:00-22:00
Даваа: Амарна

📞 Холбоо барих:

Утас: 72-200-300, 9602-0034
И-мэйл: sales@badarchin.com

Badarchin Baria – Эрүүл биеийн тэнцвэр, амар амгаланг танд хүргэнэ!

Zangia.mn болон Global HR institute of Mongolia хамтран эрхлэн гаргадаг HR monthly сэтгүүлийн  #4 дугаар гарчээ🔥Энэ удаа...
13/03/2025

Zangia.mn болон Global HR institute of Mongolia хамтран эрхлэн гаргадаг HR monthly сэтгүүлийн #4 дугаар гарчээ🔥

Энэ удаагийн дугаарын "Онцлох оффис" буланд "Говь ХК"-г онцолсон бөгөөд "Говь ХК" нь ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй, тав тухай ажиллах орчин нөхцөл бүрдүүлэхэд анхаарч ажилладаг гэдгийг дурджээ.

Тус нийтлэлд Говь ХК-ийн ажилчдадаа олгож буй олон боломжуудыг дурдсаны дунд Badarchin Baria - Бадарчин Бариа-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бариа заслын үйлчилгээ оржээ.

Ажилтнаа хайрлаж халамжилдаг, ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг Говь ХК-ийн хамт олонд баярлалаа.

Сэтгүүлийг бүтнээр нь унших: https://hrmagazine.zangia.mn/25/02

Бадарчин Бариач ажилд авна. 🔥🔥
05/03/2025

Бадарчин Бариач ажилд авна. 🔥🔥

Бариач байнга ажилд авна.

💎Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол давуу тал болно💎

👉 Боломжтой өдрүүдээ сонгоод ажиллах боломжтой
👉 Нэг байгууллагад очоод 15-20 хүний толгой, хүзүү барьдаг.
👉 Цалингаа өдөр өдөрт нь авч болно.
👉Үйл ажиллагаа жигдэрсэн, хариуцлагатай, эерэг хамт олон таныг хүлээж байна. 🧡

Тавигдах шаардлага
👉 Уламжлалтын чиглэлээр мэргэшсэн эмч эсвэл бариачийн мэргэшсэн үнэмлэхтэй бариач
👉 Хариуцлагатай
👉 Цаг баримталдаг
👉 Харилцааны ур чадвар сайтай,
👉 Эерэг хандлагатай

Чат бичих болон ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл аваарай.
Утас : 96020034, 80977999

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Badarchin-Employee well-being service posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Badarchin-Employee well-being service:

Share