
02/07/2025
Стэнфордын их сургуулийн Анагаах ухааны төвийн
Сэтгэцийн эмгэг судлал ба Зан үйлийн шинжлэх ухааны профессор Айра Д. Глик АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд зочилж сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Профессор Айра Д. Глик нь 1993 оноос өнөөг хүртэл Стэнфордын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эмнэлгийн Сэтгэцийн эмгэг судлалын клиникийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд олон улсад олон арван эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн нэрт эрдэмтэн юм. Түүний судалгааны гол чиглэл нь Америкийн анагаах ухаанд тохиолдож буй голлох нийгмийн эрүүл мэндийн асуудлуудын нэг болох шизофрени юм.
Тэрээр дэлхийн олон орны хэл дээр орчуулагдсан "Couples and Family Therapy in Clinical Practice" номын зохиогч бөгөөд тус номыг Монгол хэлнээ орчуулан түгээх эрхийг АШУҮИС-д өгсөн ба энэ чиглэлээр ирэх 10 дугаар сард сургалт хийхээр боллоо.