07/11/2025
🌟Жирэмсний тест
Жирэмсний тест нь жирэмсэн болсны дараагаар шээсэнд ялгардаг хүний хорионы гонадотропин дааврыг (HCG) мэдэрч ажилладаг. Энэ даавар нь үр тогтсоноос хойш 7-10 хоногийн дараа буюу үр хөврөл умайд бэхлэгдэх үеэс ялгарч эхэлдэг. ⠀
Та ямар жирэмсний тест ашиглаж байгаа вэ( хэр мэдрэг тест вэ)гэдгээс хамааран бэлгийн харьцаанд орсоноос хойш хамгийн эртдээ 8-10 хоногт жирэмсэн болсон эсэхээ тогтоох боломжтой. ⠀
🌟Цусны шинжилгээ🩸
Энэ шинжилгээгээр цусанд ялгарсан хорионы гонадотропин дааврын тоо хэмжээг тодорхойлсноор жирэмсэн эсэхийг тогтоодог. Үр тогтсоноос хойш 8 дах хоногоос энэхүү дааврын хэмжээ өсөж эхэлнэ. 48-72цагийн хугацаанд энэ дааврын хэмжээ 2 дахин нэмэгдэж байх нь эрүүл хэвийн жирэмслэлтийг илэрхийлнэ. 8-11 долоо хоногтойд дааврын хэмжээ хамгийн дээд түвшинд хүрдэг.⠀
⠀
⠀
🌟ЭХО шинжилгээ
ЭХО-гоор жирэмсний 4-5долоо хоногтойд үр хөврөлийн цэврүү харагдаж эхэлдэг. 6 долоо хоногтойгоос зүрхний цохилт сонсогдож эхэлнэ
👋Цагийн хуваарь:
Даваа-Баасан гаригт 09:00-21:00
Бямба гаригт 10:00-17:00
Ням гаригт 10:00-14:00
🏥 СБД, 8-р хороо, GB plaza 7 давхарт 701 тоот
☎️ 97001994 утсаар цаг авч үйлчлүүлнэ үү.
“Хайраар дүүрэн аялал бидэнтэй хамт”
#Эхо #суулгац #спираль #ерөндөг , #мазок #Эс
#эмэгтэйчүүдийн_үзлэг
#спираль