16/10/2025
👨⚕️🩺Эмч, мэргэжилтний дунд үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулагддаг “Хөхний Форум VI”-д Рехамед нэгдсэн эмнэлэг нь 3 дахь жилдээ ивээн тэтгэгчээр оролцож буйдаа баяртай байна. Форумд оролцох нийт эмч, мэргэжилтнүүддээ амжилт хүсье.
Жил бүр дэлхий нийтээр 10 сарыг хөхний хорт хавдрын эсрэг дуу хоолойгоо нэгтгэх, олон нийт, ард иргэдийн хөхний хавдрын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах болон хөхний хорт хавдрын эсрэг тэмцэж буй даван туулагчдын итгэл найдвар, хүч чадлыг онцлон тэмдэглэх онцгой сар болгон тэмдэглэдэг билээ.
Эмч, мэргэжилтний дунд үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулагддаг “Хөхний Форум VI” 10-р сарын 18-ны өдөр “Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн эмнэлэг”-ийн хурлын танхимд зохион байгуулагдах гэж байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд бидний сургалт, семинарыг ивээн тэтгэж, үйл ажиллагааг дэмжин, хөхний хорт хавдрын эсрэг үйл ажиллагаанд хамтран ажиллаж буй “Рехамед эмнэлэг”-ийн хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.
Рехамед Эмнэлэг