07/10/2021
Зүрхний талбай багатай хүмүүс гэж ямар хүмүүс байдаг вэ?
Хүүхэд болон насанд хүрсэн хүмүүс хоорондоо асар их ялгаатай байдагийн нэг учир бол зүрхний енергийн талбайн хэмжээ байдаг. Нялх хүүхдэд муу санаа муу бодол үзэн ядалт аль нь ч байдаггүйн дээр харсан хүн болгоныхоо хайрыг татаж байдаг. Бага насны хүүхдүүд ч гэнэн цайлган, аливаа зүйлийг хүлээж авахдаа сэтгэл хөдлөлөөрөө голдуу ханддаг үнэхээрийн цагаан цаас шиг байдаг билээ. Гэвч хүүхдийг бухимдуу, муу санаатай, хашир, хардамтгай, өөртөө итгэлгүй, дотоод айдастай, уур хилэнтэй, ааш муутай болгох тусам зүрхний энергийн талбай багасч жинхэнэ өнөөгийн насанд хүрсэн хүн болгодог. Өөрөөр хэлбэл хүүхдийг хэвлийд нь байх цагаас авахуулж шүүмжилж, муу үгээр харааж, загнаж, айлгаж, өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийж, хүчирхийлэх тусам тэр чинээгээр зүрхний энергийн талбай багасч нөгөө нэг гэнэн цайлган, цэвэр ариун сэтгэл, хайрын эрчим, өгөөмөр тусч зан, бусдыг ойлгож хайрладаг зан байдлынх нь оронд уур уцаартай, хүчирхийлэгч, хүйтэн харьцаа, айлган сүрдүүлдэг, хүний сэтгэлийг юман чинээ бододгүй, далд айдастай, аз жаргалгүй, бухимдуу, согтууруулах бодисонд дуртай нэгэн болдог гэсэн үг. Бид үр хүүхдээ байнга загнаж, айлгаж, хүчирхийлэл үзүүлж, шүүмжилж байдагийн үр дүнд өнөөгийн аймшигтай дүр зураг бүхий нийгэм бий болжээ. Хүн өөрийгөө ууртай, хүчирхийлэгч гэж боддоггүй. Гэвч таны дотор уур хилэн хэзээд гарахад бэлэн, дотоод айдастай, өөрөөсөө бага дүү дорой хүмүүст уурлах загнаж зандрах байдал гаргаж л байвал зүрхний эрчимийн талбай яалтачгүй багассан байна гэсэн үг. Уур уцаарын цаад шалтгаан болсон далдаас удирддаг зүйл нь айдас байдаг. Хэдий чинээ дотоод айдас, хар бараан дурсамж ихтэй байна төдий чинээ хүн бие ээ хамгаалах гэж уур уцаарыг гаргана. Бид төрсөн цагаасаа хойш дандаа аз жаргалтай үлгэрт гардаг шиг амьдралаар амьдардаггүй тул бага ахуйгаасаа л хар дурсамжууд, үйл явдлуудтай нүүр тулдаг. Эцэг эхийн муу муухай үгс, зодуур нүдүүр, эгч ахын хөндий харилцаа, найз нөхөд багшийн үл ойлголцол гээд тоочоод бичвэл баршгүй байх. Энэ л бидний энергийг, бодол санааг, зүрх сэтгэлийг бохирдуулж бүр үгүй ч хийдэг сэдлүүд юм. Тиймээс нийгмийн масс бүтээгдэхүүн болсон зүрхний энерги багатай хүмүүс нь уур уцаартай, бухимдуу, стресстэй, айдастай, тайван бус, ямар нэгэн зүйлээр үргэлж дутагдаж гачигдаж явдаг, өрөвч өгөөмөр сайхан сэтгэлээ гээсэн хүн дүрстүүд байдаг юм. Хаа ч очоод гаднаа хуурамч найрсаг зантай, худлаа инээмсэглэлтэй, цаанаа бол хүйтэн хэрцгий өрөвдөлтэй хүмүүс олж болох ба шууд харьцаж үзээд мэдэх боломжгүй байдаг юм.