21/05/2026
ХИЙН ӨВЧИНД ТӨӨНӨ 🔥 ЗАСАЛ МАШ САЙН.
Уламжлалт анагаах ухаанд хийн өвчнийг үүсгэх шалтгаан, нөхцөл гэж бий. Үүнд:
- Өдөр тутамдаа шимгүй хоол хүнс хэрэглэх, хүйтэн ус ундаа уух
- Хэт өлсөх
- Оюуны болон биеийн хүчний ачаалал их авч, ядарч тамирдах
- Шөнө биологийн цагийн дагуу унтаж амрахгүй байх
- Санаа зовних, ихээр шаналах, их гашуудах
- Бэлгийн амьдралыг хэтрүүлэх
- Цөхөртөл үглэх, их ярих
- Хүйтэнд даарч жиндэх
- Цус их алдах, хэт их суулгах эсвэл бөөлжих.
ХИЙН ӨВЧИНИЙ ИЛРЭХ ШИНЖ:
- Сэтгэл санаа тогтворгүй болох
- Дуу чимээнд хэт мэдрэг, цочимтгой болох
- Хоолны дуршил болон шингээлт тогтворгүй
- Хэхрүүлэх, хэвлий хөөх
- Нойр хулжих
- Өтгөн хатах
- Толгой эргэх, чих шуугих
- Даарамтгай, бээрэг болох, халууныг хүсэх
- Яс үес энд тэнд янгинаж өвдөх
- Бөөр бэлхүүсээр чилж өвдөх гэх мэт.
Танд хийн өвчиний шинж илэрч байгаа бол цаг алдалгүй уламжлалтын эмчид үзүүлж, судсаар оношлуулан тохирох заслыг хийлгээрэй. Учир нь хийн өвчин бол бүхнийг хямралдуулах шалтгаан болдог.
Хийн өвчинд төөнө засал маш сайн үр дүнтэй. Төөнө засал хийсэн өдрөөс та үр дүнг нь мэдрэх болно.
"ЗӨН" тэжээхүйн ухааны төвийн ВИВА салбарт:
🍀 Уламжлалт эмчилгээний эмч судсаар оношилж танд тохирсон хоолны жорыг санал болгож байна /ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ/
🍀 Бие махбодийн өвөрчлөл тогтоох / Асуумж, судас болон хэл оношилгоогоор/
🍀 Уламжлалт эмчилгээний мэргэжлийн эмчээр монгол төөнө эмчилгээг заалган хийгээ дарж, ходоодны галын илч, тамир, дархлаагаа дэмжээрэй. Төөнө засал хийх заавартай лавлах материал дагалдана.
📍ХУДүүрэг, 4-р хороо ВИВА Сити хороололд М9 "ЗӨН" тэжээхүйн ухааны төвийн Вива Сити салбарын байр
🗓️ Мягмар - Баасан гараг, 10:00 - 17:00 цаг хүртэл
📞 7775-4040 утсаар урьдчилан цаг авна.