ШимСудлал

ШимСудлал Хоолзүй, Шим Тэжээлийн талаар шинжлэх ухааны нотолгоо?

20/10/2022
Дархлаа дэмжих жимс жимсгэнэ. Цуврал-1Нохойн хошууНохойн хошуу нь "Rosa Canina" хэмээх зэрлэг цэцгэн дээр ургадаг жимсни...
05/09/2022

Дархлаа дэмжих жимс жимсгэнэ. Цуврал-1

Нохойн хошуу

Нохойн хошуу нь "Rosa Canina" хэмээх зэрлэг цэцгэн дээр ургадаг жимсний төрөл юм. Нохойн хошуу нь C,B,E аминдэмийн агууламж нь илүү өндөртэй, хүчтэй антиоксидант шинж чанартай байдаг.
40гр нохойн хошуу нь насанд хүрсэн хүний өдрийн С аминдэмийн хэмжээг хангадаг нь бусад цитрусын төрлийн жимснээс хүртэл хэд дахин илүү гээд боддоо.
Судалгаагаар өдөрт 40гр нохойн хошуу хэрэглэх нь эрүүл мэндийн доорх ашиг тустай:
🟩Төмөр дутлын цус багадалтын эсрэг чухал үүрэгтэй
🟩Судасны хатуурал, судасны уян хатан байдлыг сайжруулна
🟩Коллагены нийлэгжилтэнд чухал үүрэгтэй оролцдог
🟩Цусан дахь сахарын хэмжээг бууруулж, чихрийн шижин өвчнийг эмчлэхэд туслана
🟩Цусан дахь хлостерины хэмжээг бууруулдаг
🟩Цусны даралтыг бууруулна
🟩Тодорхой хэмжээнд таргалалтын эсрэг үйлчлэл үзүүлдэг
гээд тоочоод байвал баршгүй олон.

Хэрхэн хэрэглэх вэ?
Ханд бэлтгэж хэрэглэхэд маш энгийн. Буцалсан 1 аяга усанд 1халбага нохойн хошуу хийж 15мин таглаж тавиад хэрэглэнэ 👍

Амралтын өдрийн мэндийг хүргье.Бид бүгдийн өдөр тутамдаа хэрэглэдэг өндөгний талаар мэдээлэл орууллаа.ШимСудлал - Хоолзү...
06/08/2022

Амралтын өдрийн мэндийг хүргье.
Бид бүгдийн өдөр тутамдаа хэрэглэдэг өндөгний талаар мэдээлэл орууллаа.

ШимСудлал - Хоолзүйч Санчир

Д аминдэмийн нэмэлт бэлдмэл таны ясанд сайнаар нөлөөлдөг үү? 2022 оны 7 сарын 28нд буюу саяхан New England Journal of Me...
01/08/2022

Д аминдэмийн нэмэлт бэлдмэл таны ясанд сайнаар нөлөөлдөг үү?

2022 оны 7 сарын 28нд буюу саяхан New England Journal of Medicine сэтгүүлд нийтлэгдсэн сонирхолтой том хэмжээний судалгааг та бүхэндээ тоймлон хүргэж байна.

Судалгаагаар 25000 гаруй ахмад настнуудад /дундаж нас 67/ өдөрт 2000 ОУН бүхий Д аминдэм өгж 5 жилийн туршид судалгаа хийж үзэхэд хяналтын бүлэгтэй харьцуулахад ясны хугарал, ясны бат бэхийн хэмжээ бараг өөрчлөгдөөгүй сонирхолтой үр дүн гарчээ.
Онолын хувьд ийм үр дүн гарах боломжгүй боловч бодит байдал дээр ийм байгаа нь нэмэлт бэлдмэлийн зах зээл дээр хүчтэй савалгаа үүсгэж болохуйц томоохон судалгаа боллоо хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм байна.

АНУ-д насанд хүрэгчдийн 20% нь Д аминдэмийн бэлдмэл хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг бөгөөд энэ нь хэр үр дүнтэй байх талаар эргэлзээ үүсч байгаа гэнэ.

2000 ОУН бүхий Д аминдэм гэдэг нь өндөр хэмжээ бөгөөд энэ хэмжээ мэдэгдэхүйц үр дүн өгөхгүй байна гэдэг бидний бодох л асуудал.

Эцэст нь хэлэхэд хүн хэрэгцээт аминдэм шим тэжээлээ зөвхөн хоолноос авахад зориулагдсан. Хоол бол эм. Харин эм хоолыг орлож чадахгүй гэдэг дээ.

Хоолзүйч САНЧИР

Эх сурвалж : https://www.nejm.org/doi/full/10.1056/NEJMoa2202106?query=featured_home

11/07/2022

Аялал зугаалгын өдрүүр эхэлсэнтэй холбоотой та бүхэн аялалаар анхаарах энгийн зөвлөгөөг дагаж мөрдөөрэй.

1. Чадах хэмжээгээрээ сүү, тараг, айраг,өрөм хэрэглэ. Цэвэр органик үйлдвэр дээрээс нь ямар ч нэмэлтгүй шүү дээ.

2. Хорхог, шорлог идсэн бол даршилсан огурци, хүрэн манжин, байцаа хэрэглэ. Хоолны шингэц сайжирч хүчил шүлтийн тэнцвэр хангагдана. Төгс зохицоно

3. Хорхогны араас архи, дарсаа аль болох түр азнаарай. Багадаа 30мин

4. Архи дарс уулгүй л яахав, уусан бол 1 хундага= 1 аяга ус ууж хэвшээрэй.

5. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байж, хэрэглэж буй тохиолдолд удаан хадгалахаас татгалзаарай.

Эцэст нь хэлэхэд Эх нутгийнхаа сайхан байгальд ХОГОО БҮҮ ХАЯАРАЙ. ИРЛЭЭ ЯВЛАА ЦЭВЭР 😁

Та бүхэн сайхан аялаарай

ШимСудлал - Хоолзүйч САНЧИР

28/06/2022

Хэрвээ таны бие эрүүл чийрэг бол жирэмсэнээс бусад тохиолдолд нэмэлт витамин хэрэглэх ямар ч шаардлагагүй байдаг
Эх сурвалж ⬇️

Та бүхэндээ Амралтын өдрийн мэндийг хүргье. Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан өдөр тутамдаа хэрэглэж болохуйц дарх...
14/06/2022

Та бүхэндээ Амралтын өдрийн мэндийг хүргье. Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан өдөр тутамдаа хэрэглэж болохуйц дархлаа сайжруулах шилдэг 7-н төрлийн ундааг танилцуулж байна.
Зураг бүрт тайлбар багтсан байгаа шүү. Амралтын өдрийг ая тухтай сайхан өнгөрүүлээрэй 😄

ШимСудлал

05/06/2022

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ШимСудлал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category