09/06/2024
Амгалан тайван амралтын өдрийн мэндээ.
Бүгдээрэй сайхан амарцгааж бна уу.
Ботын уралдааны багт явж байгаа хүмүүс 2 өдөр детокс хөтөлбөрөөр хооллож байгаа.
Энэ нь зөвхөн жин хасаж турахаас гадна биеийн дотор цэвэрлэгээг маш сайн хийж өгдөг.
🎯Та ер нь дотор цэвэрлэгээ хийдэг үү?
🎯Бидний бие өөрөө өөрийгөө цэвэрлэх тогтолцоотой болохыг та мэдэх үү?
Энэ үйл явцын үндсэн хэсэг нь ходоод гэдэсний замд явагддаг.
Гэрийн бохирын хоолойтой яг адил гэсэн үг.
Зүйрлүүлбэл, нарийн гэдэс нь бохирлын хоолой, харин бүдүүн гэдэс нь тунгаах сав юм. Нарийн гэдсэнд байдаг сая сая илбэнхийний тусламжтайгаар шим тэжээлийн бодисууд биед шимэгддэг.
Илбэнхийгээр дамжин шим тэжээл цусанд хүрч, бие махбодын бүхий л эсээр тархдаг.
Өөх тос, хог хаягдлыг өдөр бүр ус зайлуулах суваг руу цутгахад хоолой бөглөрдөг. Гэдсэнд ч мөн адил зүйл тохиолддог.
Тэнд хоолны үлдэгдэл, хортой бодисууд хуримтлагдаж, бүх биеийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
Хорт бодис нь цусаар дамжин, биеийн бүх хэсэгт тархан эсэд нэвтэрдэг.
Бие дэх илүүдэл хорт бодис нь дараах асуудлуудыг үүсгэдэг:
🥵- Зарим хоолыг боловсруулж чадахгүй болох;
🥵- Амнаас эвгүй үнэр гарах;
🥵- Хоол боловсруулалт муудах;
🥵- Биеийн дархлаа сулрах;
🥵- Өөх тостой хоолыг боловсруулж чадахаа болих;
🥵- Сульдах, хүчгүй байх;
🥵- Арьсны асуудал үүсэх.
🎯Бие өөрийгөө цэвэрлэх үйл явцыг хэрхэн дэмжих вэ?
Хоол боловсруулах хэвийн үйл ажиллагааг дэмжих 4 алхам бий. Үүнд:
🎯Алхам 1: Шөнийн цагаар хоол идэхгүй байх
Унтах үед ходоод дүрээгүй байвал гэдэс хоргүйжих, цэвэрлэгдэх байгалийн үйл явц явагддаг.
Оройдоо хэт хүнд хооллох, мөн хэтрүүлэн идэхэд бие махбод хүнсний үлдэгдлээр дүүрдэг.
🎯Алхам 2: Өөх тостой, шарсан хоол болон амттаныг аль болох хязгаарлах
Өөх тостой, шарсан хоол болон амттан гэдэсний үйл ажиллагааг саатуулдаг. Хэтэрсэн хэрэглээ нь гэдэсний салсттай холилдож, хог хаягдал болон, биед хуримтлагдан үлддэг.
🎯Алхам 3: Усны хэрэглээг нэмэгдүүлэх
- Бодисын солилцооны бүхий л үйл явц устай орчинд явагддаг.
- Ус нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, хоол боловсруулалтыг зохицуулдаг.
- Ус дутагдахад хүний биеийн байгалийн цэвэрлэгдэх үйл явц саатаж, эс, эд, эрхтнээ өөрөө хордуулдаг.
- Ихэвчлэн ус байнга дутуу уудаг хүмүүст хорт бодисын хуримтлал илэрдэг.
- Өдөрт 1,5-2 литр ус ууж*, чихэрлэг шүүс, хийжүүлсэн ундаанаас татгалзаарай.
Алоэ ургамлын ундаа
Хоол боловсруулах эрхтэн тогтолцоог идэвхжүүлэх Алоэ ургамлын ундаа.
Дараах нөлөө бүхий зуун настыг агуулдаг. Үүнд:
😘- хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмждэг;
😘- хоол боловсруулах үйл явцыг эрчимжүүлдэг.
😘Ундааны сонгодог амттай хувилбар нь өдрийг зөвөөр эхлүүлэхэд тусална.
😘Үдийн хоолноос орой болтол хоол боловсруулалтыг дэмжихийн тулд жимсгэнийн амттай (цангисын амттай Алоэ ургамлын ундаа) хувилбарыг сонгоорой.
🎯Алхам 4: Хоол хүнсэндээ эслэгийг багтаах
Хүнсний эслэг нь ходоод гэдэсний зам цэвэрлэгдэх үйл явцыг эрчимжүүлэх гайхалтай үр нөлөөтэй.
Хоол боловсруулах явцад хамгийн их ачааллыг үүрдэг илбэнхийнүүд юун түрүүнд цэвэрлэгддэг. Хамгийн сүүлд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирдаг.
🎯 Овьёос-Алимны ундаа
Хоол боловсруулах эрхтэн тогтолцоог өдөр бүр дэмжинэ.
Дараах нөлөө бүхий уусдаг болон уусдаггүй эслэг агуулдаг:
👌гэдэс өөрөө цэвэрлэгдэх үйл явцыг дэмждэг;
👌гэдэсний ашигтай микрофлорыг бүрдүүлэх, хадгалахад тусалдаг.
👌1 порцод бие махбодын хоногийн эслэгийн хэрэгцээний 17% агуулагддаг.
👌Алимны зөөлөн амттай.
🎯Хүнсний эслэгийн комплекс
Микрофлорыг өдөр бүр дэмжинэ. 1 порц бүтээгдэхүүнд хүнсний эслэгийн хоногт хэрэглэвэл зохих хэмжээний 10% агуулагддаг .
1 порцод:
3 г пребиотик (уусдаг хүнсний эслэг)
байгалийн амт
16 ккал
🎯Бие махбод өөрийгөө үр дүнтэй цэвэрлэхэд туслалцаа үзүүлж, хоол боловсруулалтаа дэмжээрэй. Энэ нь өөрийгөө сайхнаар мэдрэх, шим тэжээлийн бодисыг зөвөөр шингээж авах үндэс болно.
Улмаар та жингээ хянах, хасах боломжтой байна.
🙋♀️Биеийн цэвэрлэгээний жорууд авахыг хүссэн хүмүүс чат бичээрэй.