01/04/2026
ProTan Mongolia нь дэлхийн №1 бодибилдинг, фитнессийн тайзны будалтын брэнд болох ProTan-ын Монгол Улс дахь цорын ганц албан ёсны борлуулагч юм. Тус брэнд нь дэлхийн хэмжээний олон аварга, мэргэжлийн тамирчдын сонголт болж, олон улсын тавцанд чанар, үр дүнгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй брэнд билээ.
Бид Монгол Улсын бодибилдинг, фитнессийн салбарт тайзны будалтын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн албан ёсоор анхлан нэвтрүүлж, үйл ажиллагаагаа дөрөв дэх жилдээ тогтвортой, амжилттай хэрэгжүүлж байна.
Энэ хугацаанд бид Монгол Улсад зохион байгуулагдсан олон тэмцээн, уралдаанд тасралтгүй оролцож, мянга гаруй тамирчдад мэргэжлийн түвшний тайзны будалтын үйлчилгээ үзүүлсэн туршлагатай, чадварлаг баг болон төлөвшөөд байна.
Мөн бид ProTan брэндийн жижиглэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлснээр тамирчид мэргэжлийн шүршилтийн үйлчилгээг авахын зэрэгцээ өөрсдөө хэрэглэх боломжийг бүрдүүлж, сонголтоо бие даан хийх нөхцөлийг нээлттэй болгож ирсэн.
Бидний хувьд тайзны будалт нь зөвхөн гоо сайхны үйлчилгээ биш бөгөөд тамирчны тайзан дээрх гүйцэтгэл, булчингийн ялгарал, өөртөө итгэх итгэл, олон сарын хөдөлмөрийн үр дүнг хамгийн оновчтойгоор илэрхийлэх чухал хүчин зүйл гэж үздэг.
Иймд бид үйл ажиллагаандаа дараах зарчмуудыг тууштай баримталж ажилладаг болно:
• Үйлчилгээний чанар, найдвартай, шуурхай байдал
• Мэргэжлийн баг хамт олон, гүйцэтгэлийн өндөр түвшин
• Тамирчинд чиглэсэн эерэг хандлага, сэтгэл ханамж
Манай үйлчилгээг сонгосон тамирчдын сэтгэл ханамж, талархал нь бидний хувьд хамгийн том үнэлгээ бөгөөд бидний хийж буй ажлын чанар, үнэ цэнийг илтгэх бодит хэмжүүр болдог төдийгүй бидэнд урам зориг өгч, цаашид үйлчилгээгээ улам сайжруулж, илүү өндөр стандарт, хариуцлагатайгаар ажиллах эрмэлзлийг бий болгодог.
Ямар ч нөхцөлд бид үйлчилгээний чанар, мэргэжлийн зарчмаа алдагдуулахгүй бөгөөд тамирчдын сонголтыг нэн тэргүүнд тавин ажиллах байр сууриа тууштай баримталсаар байх болно.
Цаашид бид бодибилдингийн тэмцээн уралдаан, клуб, байгууллагуудтай нээлттэй, харилцан ашигтай хамтран ажиллахад үргэлж бэлэн байна.