Ауруг- Амар лаборатори

Ауруг- Амар лаборатори Хүн амд лабораторийн оношилгоо үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд чанартай , шуурхай, хямд үнэ өртгөөр үзүүлнэ. дуудлагаар шинжилгээнд сорьц авна

23/07/2025
13/02/2023

Чанаргүй барилгыг хүлээж авдаггүй даргатай Эрзин хотод газар хөдлөлтөөр нэг ч байшин нураагүй

Өдгөө газар хөдлөлтөнд бүрэн нэрвэгдээд байгаа Туркийн Хатай муж нь засаг захиргааны хувьд 15 хотод хуваагддаг агаад хот нь тухайн хэсгийнхээ төв гэж явдаг гэнэ . Тэгвэл газар хөдлөлтөөр нэг ч байшин барилга нураагүй ганцхан хот байгаа нь Эрзин аж. Хэдий газар хөдлөлтөнд бусад хотын адил өртсөн ч нэг ч барилга нураагүйн шалтгаан нь хотыг сүүлийн дөрвөн жил удирдаж байгаа Оккес Эсмасоглигийн хатуу чанга байр суурь, бодлогийн ач байсан нь одоо тодорхой болжээ. Тэрээр хотын дарга болсоноосоо хойш стандартын шаардлага хангаагүй нэг ч барилга, орон сууцны хотхонг ашиглалтанд хүлээж аваагүй байна.

Энэ бол тун хэцүү үе байсан. Барилгын компанийхан над руу маш их дайрч янз бүрийн дарамт шахалт үзүүлдэг байлаа. Миний өрөөнд дайрч орж ирээд “чи энэ улсын цорын ганц шудрага хүн болох гээд байгаа юм уу” хэмээн орилж хашгирдаг байсан. Шинэ орон сууцанд орох гэсэн иргэд ч намайг үздэггүй. Газар хөдлөлт болохоос ердөө гураван хоногийн өмнө би тэдний төлөөлөлтэй уулзахад урдаас хашгирч шүгэлдэж угтаж авсан. Би маш олон дайсантай болсон байсан
Одоо хотын дарга иргэдээсээ маш их талархал хүлээн авч байгаа гэнэ. Мужийн хэмжээгээр сүүлийн таван жилд орон сууцны маш их барилга баригдсан агаад үндсэндээ хувийн компаниудын барьсан нь нурсан гэсэн судалгаа гарчээ.



Эх сурвалж : news.mn

Address

БЗД 6/рхороо. Энхтайвны Өргөн чөлөө, Мультимед төв, 1 давхар 2 тоот/Баянзүрх захын баруун талын Тотал музиктэй залгаа байр/
Ulaanbaatar
11000

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30
Saturday 09:30 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ауруг- Амар лаборатори posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category