03/05/2023
FUJIFILM брэндийн уян дурангийн LCI, BLI технологийн гардан сургалт маань 2023 оны 04-р сарын 29-ний өдөр АШУҮИС, Монгол Япон эмнэлэг дээр амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Өөрсдийн мэдлэг туршлагаа зааж сургаж илтгэл тавьсан МЯЭ-ийн эмч Б.Гантуяа MD, Ph.D, Х.Цэвэлноров, MD, Ph.D, Сонгдо эмнэлгийн эмч А. Баттулга, Ай Жи Ай Си эмнэлгийн эмч О.Болор, Турк улс, Кок Их Сургуулийн Эмнэлгийн эмч Проф.Фатих Аслан нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн түүнчлэн хамтран зохион байгуулсан АШУҮИС, Монгол Япон эмнэлгийн удирдлага болон дурангийн тасгийн хамт олонд баярлалаа.
Өөрийн мэдлэг оюундаа хөрөнгө оруулахаар амралтын өдрөө зорин ирсэн эмч, оюутнууддаа баярлалаа.