Love yoga Йога бол Хайр

Love yoga Йога бол Хайр Өөрөө өөртөө хайрыг харамгүй өгье 🔥🥰💚🙏

Би та нарт Манифестийг шинжлэх ухаан талаас нь тайлбарлаж өгөх үү? Ямар хүн хоёр гуравхан жилийн дотор амжилтад хүрээд, ...
27/10/2025

Би та нарт Манифестийг шинжлэх ухаан талаас нь тайлбарлаж өгөх үү? Ямар хүн хоёр гуравхан жилийн дотор амжилтад хүрээд, ямар нь насаараа хөдөлмөрлөөд байдаг тухай, энэ шударга бус санагдах үзэгдлийг эрдэмтэд чиглэл чиглэлээр судалсан байдаг. Жишээ нь Robert Biswas‑Diener нь Амьдралын сайн талууд, баялаг биш байдал болон аз жаргалын харилцан хамаарлыг судалсан. Michael F. Steger нь Амьдралын утга ба зорилгыг судалсан. Mihaly Csikszentmihalyi нь “Ур чадвар, анхаарал, сэтгэл хөдлөлийн төлвийг судалсан. Albert C. Albina нь “Таталцлын хууль”, эерэг сэтгэлгээ, талархал судалгааг хийсэн гэх мэтчилэн хэдэн зуун судалгаа байдаг.

Харин миний өнцөг бол тэдгээр олон судалгаануудыг нэгтгээд дүгнэсэн байдлаар тайлбарлах юм. Физикийн хичээл дээр квантын онолд бүх зүйл энергийн төлөвт оршдог бөгөөд тухайн зүйлд анхаарал хандуулмагч хөдөлгөөнд ордог тухай заадаг байсан. Энерги гэдэг чинь эрчим хүч гэж орчуулагдана.

Hearth math institute, доктор Джо Диспенза гээд олон байгууллага болон эрдэмтэд хүний тархи цахилгаан эрчим хүч ялгаруулдаг (Тархины цахилгаан бичлэгээр харагдана). Харин зүрх соронзон эрчим хүч ялгаруулдаг (Зүрхний соронзон бичлэгээр харагдана). Энэ хоёр эрчим хүч нийлэхээрээ цахилгаан соронзон эрчим хүч болж энергийн асар том давалгаа үүсгэж ижил төрлийн энергиэ татдаг гэдгийг гаргаж ирсэн байдаг.

Манифест бол таталцлын хууль. Таталцлын хууль нь “адил нь адилаа татдаг” гэсэн нэгэн суурь зарчимд тулгуурладаг. Хүний бодол, сэтгэл, итгэл, мэдрэмж бүр өөрийн гэсэн давтамжтай долгион үүсгэж, тэр долгион нь ижил давтамжийн эрчим хүчтэй нөхцөл, хүмүүс, үйл явдлыг татдаг гэж үздэг.

Энэ ойлголтыг доктор Дэвид Р. Хокинсын “Map of Consciousness” буюу “Ухамсрын газрын зураг”-т тодорхой системтэйгээр тайлбарладаг. Ухамсар бүр өөр өөрийн гэсэн сэтгэл хөдлөлийг агуулж байдаг. Сэтгэл хөдлөл бүр өөр өөрийн гэсэн энерги буюу эрчим хүчний долгион ялгаруулдаг. Доорх зургаас хараарай.

Жишээ нь нэгэн хүн үргэлж “мөнгөгүй байна, яагаад надад боломж олдохгүй байна” гэж бодож, гомдол, айдас дүүрэн байвал түүний ухамсрын түвшинд сэтгэл хөдлөлийн 100-150 орчимд хэлбэлзэж байдаг. Энэ үед түүний тархи кортизол ялгаруулж, хомсдолын мэдрэмжийг дахин дахин баталгаажуулдаг. Үр дүнд нь тэр хүн илүү олон мөнгөний асуудалтай тулгарч, боломжийг олж хардаггүй. Харин өөр нэг хүн “Би сурч чадна, би өсөж чадна, надад хангалттай боломж байна” гэж итгэж, талархлын төлөвт орж чадвал түүний давтамж 400-500 орчимд хүрдэг. Энэ үед тархинд допамин, серотонин, окситоцин зэрэг эерэг нейрохимийн бодис ялгарч, анхаарал илүү тэлж, шинэ санаа, шинэ боломжуудыг илүү амархан олж хардаг. Ийм байдлаар хүн өөрийн энергийн түвшнээ өөрчилснөөр, өөрийн бодит байдлыг өөрчилж чаддаг.

Хоёр дахь жишээ бол харилцааны тухай. Хэрэв хүн дотроо уур, атаархал, гомдол тээж, бусдад итгэх итгэлгүй байвал тэрээр өөртэй нь ижил түвшний хүмүүсийг татдаг. Тэд мөн л үл итгэх, зөрчилдөөнтэй, үл ойлголцолтой харилцаа үүсгэдэг. Харин хүн өөртөө итгэлтэй, хайр энэрэлтэй, бусдыг ойлгох сэтгэлтэй үед түүнтэйгээ ижил энергийн хүмүүс татагдан ирж, илүү уужим, итгэлцэл дээр суурилсан харилцаа бүрэлддэг. Энэ нь энгийн ажиглалтаас давсан, энергийн болон тархины түвшинд хэмжигдэх үзэгдэл юм.

Тиймээс таталцлын хууль, манифест нь зөвхөн хүсэл мөрөөдөл бичих бус харин ухамсрын давтамжаа өсгөж, сэтгэл хөдлөлийн өндөр давтамжийн энергиэ хадгалах урлаг юм. Хүн өөрийн бодол, мэдрэмжээ анзаарч, нам давтамжийн энергиэ хайр, итгэл, урам зоригоор сольж чадвал тэр хүн өндөр энергийн долгион ялгаруулж таталцлын хуулийг бодитоор амьдралдаа хэрэгжүүлж эхэлдэг.

Эцэст нь манифест гэдэг нь “би юу хүсч байна” гэхээс илүү “би хэн болж байна” гэсэн ухамсрын сонголт юм. Хүн өөрөө өндөр давтамжийн энерги үүсгэж эхлэхэд түүнтэй адил бүхэн түүн рүү татагддаг. Тэгэхээр яагаад зарим хүн богино хугацаанд хүссэн амжилтаа бүтээгээд байна гэхээр тэдгээр хүмүүс аз жаргалтай, амжилттай, өөртөө итгэлтэй гэх мэт өндөр энергийн долгион ялгаруулж сураад, түүнийгээ хадгалж сурсан учраас амжилттай, хүссэн амьдралаа өөртөө татдаг байх нь. Тэдгээр хүмүүс энэ өндөр давтамжийн долгионоо унагалгүй байх ухааныг бас суралцсан байдаг.

🔥 Харин та өндөр давтамжийн эрчим хүчийг үүсгэж, түүнийгээ цаашид хадгалж сурахыг хүсвэл 1 гэж чат бичээд ЖИНХЭНЭ МАНИФЕСТ сургалтанд суугаарай. Би танд шинжлэх ухааны талаас тайлбарлаж, эргэлзээ бүрийг чинь арилгах жишээгээр баяжуулж зааж өгье.

О.Минухатун
Неропсихологич
(Тархи болон хүний сэтгэл, зан үйлийн уялдаа холбоог судалдаг шинжлэх ухааны мэргэжилтэн)

🙆 Суганы лимфийн булчирхайн нууцууд…Бидний  суган доор 30–40 жижиг булчирхайнууд байрладаг. Эдгээрийг суга хавийн лимфий...
27/10/2025

🙆 Суганы лимфийн булчирхайн нууцууд…

Бидний суган доор 30–40 жижиг булчирхайнууд байрладаг. Эдгээрийг суга хавийн лимфийн булчирхай гэж нэрлэдэг. Тэд гар, хөх, мөр, хүзүү, нурууны дээд хэсгээс ирсэн лимфийн шингэнийг цэвэрлэж, дархлааг хамгаалдаг.

Хүний бие 600-700 орчим лимфийн булчирхайнуудтай бөгөөд 5 гол хэсгүүдэд:

1. Суган дор 30–40 Хөх, гар, цээжний дээд хэсгийг шүүнэ
2. Цавь 20–30 Доод мөч, аарцаг, хүйс орчмыг шүүнэ
3. Хүзүү 300 хүртэл Толгой, нүүр, хоолой, хамар, чихний халдварыг шүүнэ
4. Цээжний хөндий 100 Уушги, зүрхний орчмын шингэнийг шүүнэ
5. Хэвлий ба гэдэс 100–200 Гэдэс, хоол боловсруулах эрхтний шингэнийг шүүнэ

Тэгвэл суганы булчирхайнууд бөглөрвөл:
• Суга хавдах, өвдөх
• Гар хүнд, сул болно
• Арьс таталдах, хөх хавдах
• Хөлс их гарах
• Хөхний эрүүл мэндэд нөлөөлөх
• Хорт бодис биед хуримтлагдах
• Дархлаа сулрах
• Хаван үүсэх

🌸 Арчилгааны энгийн арга

✔️ Суга, гар орчмоо зөөлөн иллэг хийх
✔️ Гараа өргөж, гүнзгий амьсгалах
✔️ Алхах, мөр эргүүлэх, гарын дасгал хийх
✔️ Ус сайн уух
✔️ Амрах, стрессээ багасгах
✔️ Renuspa аппаратаар өөртөө иллэг хийх
Биеэ хайрлаж, лимфийн урсгалаа дэмжээрэй. 💚

💚 Суга бол таны биеийн “шүүлтүүр”

Өглөөний мэнд! ХИЙ ХЯМАРСАН ӨВЧИНГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ДАРАХ ЭНГИЙН АРГА              ✅Хий дарах идээ иднэ ❇️Бүлээн тослог ши...
22/10/2025

Өглөөний мэнд!
ХИЙ ХЯМАРСАН ӨВЧИНГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ДАРАХ ЭНГИЙН АРГА
✅Хий дарах идээ иднэ
❇️Бүлээн тослог шим нүнжигтэй идээ хоол иднэ
❇️ Хонины мах, 3 шимт ясны шөл ( борви, тойг , далны маяа)
4 шимт ясны шөл ( охор сүүлний ясыг нэмнэ)
❇️Бурамтай цай
❇️ Саримс
❇️ Нэрмэл цагааны архи
❇️Хур шар тос
❇️ Битүү толгойны шөл
❇️Банштай шөл
❇️Хонины сүүлтэй элэг
❇️Үхрийн борцны шөл
❇️ Шар тостой шарвин
❇️Өөхөн тосонд хайрсан боорцог тус тус зохистой хэмжээгээр идвэл тамир тэтгэж хий дарагдан зовиур арилна.
✅Хорих идээ
⁉️Будаа тутрага овьёос зэрэг шимгүй идээ
⁉️Үхэр ямааны мах
⁉️ Ногоо голдуу зууш салат нүнжиггүй идээ
⁉️ Кофе
⁉️Цэвэр ус хар ус ихээр уух
⁉️ Өлөн удаан явах
⁉️Бохь их зажилах
⁉️Шинэ шар тос
⁉️Хүйтэн ус ундаа ихээр уух

✅Хийг дарах өдөр тутмын дэг
❇️Дулаалах
❇️Бага ярих
❇️Санаагаа тайван байлгах
❇️Доод биеэ тослох
❇️ Давсаг , хошного, чих, олон уулзах яс, хүйс орчимд хур шар тосоор тослон төөнүүлэх , жин талбих
❇️Унтах амрах
✅Хорих явдал мөр
⁉️Чалчих удаан ярих
⁉️Даарах
⁉️Зүдэрч ядартлаа ажиллах
⁉️ Стресстэх уурлах
⁉️Хурьцлыг хэтрүүлэх
⁉️ Дусал алдах
⁉️Цус алдах
⁉️Мэс засалд олон орох
⁉️Үр хөндүүлэх
Зэргийг анхаарч хянамгай цээрлэнэ.

Др Ма.

ТАВАН МАХБОДИЙН ОНОЛТаван махбодийн онол, Арга билгийн сургаал нь уламжлалт анагаах ухааны гол тулгуур болдог.Эрхтэнүүд ...
11/10/2025

ТАВАН МАХБОДИЙН ОНОЛ
Таван махбодийн онол, Арга билгийн сургаал нь уламжлалт анагаах ухааны гол тулгуур болдог.
Эрхтэнүүд арга билиг онолоор хосолж, таван махбодь болон хуваагдаж хоорондоо эх-хүү, нөхөр, дайсан гэх мэтээр харилцан маш нягт холбоотой үйл ажиллагаа явуулдагыг орчлон ертөнцтөй холбон тайлбарладаг гайхамшигт онол бол энэ юм.
Хүний биеийн бүх эд эрхтэн харилцан уялдаа холбоотой бөгөөд эрхтэн тус бүр нь өөрийгөө өвчилсөн эсэхийг илэрхийлэх толь эрхтэнтэй байдаг.

⚫️Уушиг 🫁(бүдүүн гэдэс) нь төмөр мах бодьтой намарын улиралд өвдөх магадлал их бөгөөд өвдсөн эсэхийг мэдэх толь эрхтэн нь хамар юм. Ханиад хүрсэний дараа хамарнаас нус гоождог бөгөөд бүр хүндэрч цэртэй болдог энэ нь уушигний гуурс нүхэнд байдаг шингэн зүйл нь хүйтэнд даарсанаас болж бүтэцээ өөрчилж гадагшилж байгаагийн нэг илрэл юм.

🔵Бөөр (давсаг) нь 💧усан мах бодьтой өвлийн улиралд өвдөх магадлал их, өвдсөн эсэхийг мэдэх толь эрхтэн нь чих юм. Бөөр нь биеийн тамир тэнхээг хариуцдаг эрхтэн учираас бие сульдаж ядрахад өвдөж, чихээр шуугиж хатгуулах байдлаар илэрдэг, бөөрний үйл ажиллагаа алдагдвал хөгшрөлтийн явц маш хурдан явагддаг. Бөөрний хөгжлийн үе шатаас хамаарч эмэгтэй хүний биеийн хөгжлийг 7 жилээр үечлэн, эрэгтэй хүний биеийн хөгжлийг 8 жилээр үечлэн тайлбарладаг бөгөөд бөөр бол амьдралын үндэс гэж үздэг. Бидний өвөг дээдэс доороосо даарах нь бөөрөнд муу хэмээн даарах, доргихоос сэргийлж бүсээ чанга бүсэлдэг байжээ.

🟢Элэг (цөс) нь модон мах бодьтой хавар өвдөх магадлал их учир хаврын улиралд шар өвчин маш ихээр дэгддэг. Өвдсөн эсэхийг мэдэх толь эрхтэн нь нүд юм. Шарласан хүний нүд ногоон байдаг нь элэг цөстөй холбоотой. Архи уусны маргааш нь нүд улаан болсон байдаг нь уусан архийг задалж хоргүйжүүлэхийн тулд элэг бүх хүчин чадлаараа ажиллаад тамир нь барагдсаныг илтгэдэг.

🔴Зүрх 🫀(нарийн гэдэс) нь гал мах бодьтой, зуны улиралд өвдөх магадлал өндөр учираас зуны аагим халуунд зүрхний шигдээс болох нь элбэг байдаг. Зүрхний толь эрхтэн нь хэл юм. Хэлэнд их хэмжээний өнгөр тогтох, хэлний өнгө өөрчлөгдөх нь зүрхэнд ямар нэг асуудал байгаагийн шинж юм.

🟠Ходоод (дэлүү) нь жилийн 4 улиралын сүүлийн 21 хоногоос эхлэж өвддөг. Учир нь хоолыг бид жилийн бүх улиралд иддэгтэй холбоотой. Ходоодны толь эрхтэн нь уруул юм. Уруул хатаж арьс нь хуулрах өнгө нь улаан эсвэл хар хүрэн болох нь ходоодонд асуудал байгааг илтгэнэ.

Саарал үргэлжилсэн сумны /Дайсан буюу дарангуйлагч/ дагуу мах бодийг тайлбарлавал:
Ус галыг унтраана, гал төмрийг хайлуулна, төмрөөр хийсэн сүхээр модны хэлбэр дүрсийн өөрчилнө, мод газарын хөрс шороог сэндийчилж ургана, шороогоор хийсэн далангаар усны урсгал голидролыг өөрчилнө.
Сум заасаны дагуу эрхтэнээр нь тайлбарлавал :

Юмнаас айж эмээхэд бөөр өвчилдөг бөгөөд хүүхэдийг загнах эсвэл зодох үед өмдөндөө шээдэг энэ нь бөөрнөөс ялгарсан шингэн давсаганд очоод айх үед үйл ажиллагаа нь доголдож өөрийн мэдэлгүйгээр гадагшилж байгааг илтгэнэ./ Арга эрхтэн нь давсаг, билиг эрхтэн нь бөөр /

Бөөр өвдвөл зүрх өвдөнө /Бөөр зүрхийг дарангуйлна/, айх үед өөрийн мэдэлгүй зүрх дэлсдэгийг та анзаарсан байх.
Зүрх нь уурлаж бухимдахад ихээр өвчилдөг бөгөөд зүрх өвдвөл уушиг /Зүрх уушгыг дарангуйлна/ өвдөнө.

Зүрх дэлсэж байсанаа нэг мэдэхэд учиргүй амьсгаадсан байдаг.
Уушиг нь уйлж унжихад өвчилдөг бөгөөд уйлахад хамарнаас нус гардагийг хүн бүхэн мэдэх буйзаа. Уушиг өвдвөл элэг өвдөнө. /Уушиг элгийг дарангуйлна/
Элэг нь цөсийг ялгаруулж цөсний хүүдийрүү шахдаг. Цөс нь нарийн гэдэс рүү юүүлэгдэж бидний идсэн хоол хүнсэн дэх өөх тосыг задалдаг. Элэг өвдвөл ходоод өвдөнө, ходоод нь сэтгэл санаагаар унах юманд санаа зовоход өвчилдөг, ходоод өвдвөл буцаад бөөрийг өвчлүүлдэг.
Эндээс үзэхэд бидний бүх эрхтэн бие биетэйгээ харилцан уялдаа холбоо хамааралтай ажээ.

Тиймээс ямар нэг өвчнийг оношилж, эмчлэхдээ тухайн өвчнийг үүсгээд байгаа шалтгааныг зөв олж тогтоох, бусад эд эрхтэндээ хэрхэн нөлөөлж буйг харгалзан эмчлэх нь хамгийн зөв арга юм.
Уламжлалт анагаах ухаанд эрхтэн заавал хосоороо өвддөг гэж үздэг нь энэ онолын зөвхөн нэг хэсгийг илэрхийлсэн үг юм.

#сору

Бодисын солилцоог удирддаг эрвээхэй — Бамбай булчирхай...Зүрх шиг цохилдоггүй…Тархитай адил боддоггүй…Булчин шиг хөдөлдө...
09/10/2025

Бодисын солилцоог удирддаг эрвээхэй — Бамбай булчирхай...

Зүрх шиг цохилдоггүй…

Тархитай адил боддоггүй…

Булчин шиг хөдөлдөггүй…

Гэвч таны бодисын солилцоог чимээгүйхэн удирдаж байдаг…

Бамбай булчирхай…

Хүзүүний угт байрлах эрвээхэй хэлбэртэй энэ жижигхэн булчирхай таны амьдралын бүхий л агшинд хичнээн их энерги зарцуулахыг зохицуулдаг…

Зураг дээр харагдаж буй нь түүний бодит бүтэц — амьсгалын хоолойг тэврэн, амин чухал судас, мэдрэлийн сүлжээнд холбогдсон…

Тэндээс T3 ба T4 хэмээх дааврууд ялгарч, таны хэмнэлийг шийддэг:

• Та турах уу, таргалах уу…

• Та эрч хүчтэй байна уу, шалтгаангүй ядарна уу…

• Зүрх тань хурдан цохилох уу, удаан цохилох уу…

Даавар хэт их байвал — бүх зүйл хурдасна:

• Түгшүүр…

• Хэт хөлрөлт…

• Нойргүйдэл…

Даавар дутагдвал — бүх зүйл удааширна:

• Ядаргаа…

• Байнга даарна…

• Үс унана…

• Бага идсэн ч жин нэмэгдэнэ…

Бамбай булчирхай — чимээгүй ч, уучилдаггүй…

Тэр даруухан, чимээгүйхэн оршдог ч анхааралгүй байдалд хариу өгдөг…

Хэрвээ алдагдвал бие махбод бүхэлдээ мэдэрдэг…

Тиймээс зүрх, тархиа арчилдаг шиг бамбай булчирхайгаа ч бас хамгаалах нь амин чухал…

Учир нь энэ жижигхэн эрвээхэй таны энергийн нислэгийг тэтгэж байдаг…

03/10/2025

ЭРЭГТЭЙЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД ЮУНААС ХАМААРДАГ ВЭ?
Эрчүүдийн эрүүл мэнд юу юунаас илүүтэй мэдрэлийн төлөв байдлаас ихээхэн хамаардаг. Эрчүүдийн мөн чанар нь өөрөө халуун чанартай (Нар). Тиймээс эрчүүд өөрсдийн ухаан санаагаа хөргөж байх зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл эрчүүдийн хувьд эрүүл байхад хөргөх чанартай үйл нэн чухал гэсэн үг.
- хатуу юман дээр унтах
- энгийн, бүдүүн бараг хувцас өмсөх
- хүйтэн усанд өглөө, оройд орох
- өөр бусад тэвчил хатамжлалуудыг хийх
- үе, үе мацаг барих, өлсөх, цангах
- үе үе хорио цээрийг сахих
- түүхий хоол идэх (салат, шинэ ногоо гэх мэт)
- төвлөрөл бүхий биеийн хүчний ачаалал авах (йог, хөнгөн атлетик, барилдаан, гүйлт, гантель өргөх гэх мэт)
- мэдрэхүйн үйл хэрэгт татагдан, автахгүй байх
Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд харин эсрэгээрээ, дулаан байгаа эсэхээс хамаардаг. Учир нь тэдний үндсэн мөн чанар нь хүйтэн(Сар). Хэрэв эмэгтэйчүүд сэрүүн мөн чанартай үйлүүдэд хэт автах аваас өөрсдийн дааврын системээ алдагдуулах эрсдэлтэй. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд мэдрэлийнхээс илүүтэй дааврын системийн тэнцвэрт байдал дээр суурилдаг. Ийм учраас тэд дулаацуулах мөн чанартай үйлүүдийг хийж байх хэрэгтэй. Аль болох их хайрыг, энхрийллийг өгөх гэх мэт.
- эмэгтэйчүүдийн ор дэр, зөөлөн байх ёстой ба цагаан хэрэглэл нь мөн уян зөөлөн байх ёстой.
- хүйтэн усанд хэт их орж болохгүй (болж өгвөл бүлээн халуун, хүйтэвтэр шүршүүрт орох нь сайн).
- хоол нь халуун байх ёстой ба зөөлхөн болгосон байх ёстой.
- эмэгтэйчүүдэд амттан зүгээр л зайлшгүй шаардлагатай
- тэдний хувцас нь хүрэхэд тааламжтай, зөөлхөн нарийн ширхэгтэй даавуугаар хийгдсэн байх ёстой.
- эмэгтэйчүүд зүгээр л өөрийгөө тойруулан гоё сайхан зүйлсээр хүрээлэгдэх зайлшгүй шаардлагатай
- гоё сайхан хөгжим сонсох (байгалийн дуу чимээ, тааламжтай бурханлаг дуу хөгжим)
- эргэн тойрныхондоо хайр ба дулааныг бэлэглэдэг, бүгдэд санаа тавьж, бүгдийг хооллодог байх хэрэгтэй.
- мэдрэхүйг баярлуулах үйлийг аль болох хийх, жишээ нь урлаг сонирхох, эмэгтэй найзуудтайгаа дотноор харилцан ярилцах гэх мэт
- биеэ аль болох эрхлүүлэх: массаж, маникюр хийлгэх гэх мэт
- биед ачаалал өгөх бүхий л үйлүүдээс эмэгтэйчүүдэд бүжиг хамгийн тохиромжтой. үүнийг эмэгтэйчүүдийн йог ч гэж нэрлэх нь бий. Мөн усанд сэлэлтээр болон гүйлтээр хичээллэх, дугуй унах гэх мэт зүйлсийг хийж болно. Гэхдээ энд нэг чухал зүйл бий. Энэ бүгдийг сэтгэл ханамжтайгаар хийдэг байх хэрэгтэй ба эдгээр нь тааламжийг авч ирдэг байх ёстой. Ямар ч хүчлэг байх ёсгүй, ялангуяа сэтгэл зүйн хувьд .

Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс

ШАР ТОС МАНДТУГАЙ Шар тос биеийн тамир тэтгэн хий хөөнө.- Долоон  гаригийн эхний өдөр дөнгөж хайлсан хайлмагны шар тос н...
15/09/2025

ШАР ТОС МАНДТУГАЙ
Шар тос биеийн тамир тэтгэн хий хөөнө.
- Долоон гаригийн эхний өдөр дөнгөж хайлсан хайлмагны шар тос нэг халбагыг хэлний доод хөх судсанд шингээн хүртэж бай. Тэгвэл хоолойн өвчин бамбай тархи зүрхний хий тэнцвэрждэг.
- Баасан гаригийн орой унтахын өмнө бараан даавуунд шингээсэн халуун бүлээн шар тосоор 2 нүд 2 чамархайн судсан дээр 3 удаа жин тавиарай. Аваад хөнгөн зөөлөн илээд гарын хуруугаар хөнгөн товшоод өгнө.
- Хоёр өдрийн амралтын хугацаанд нүд тархи мэдрэхүй сайхан амарч судасны нарийсал нүдний даралт бууж хараа сайжирна. Бид аливаа зүйлийг хэрэглэхдээ тунг нь тааруулдаггүй. Сайн гэхээр хэмжээг нь ихдүүлж хэрэглэдэг.
- Хүүхдийг багаас нь долоо хоног тутамд ядаж нэг удаа хумсын толион чинээ шар тос хэлний хөх судалд нь шингээлгэж сурга. Дархлаа сайжирна хоолойн булчирхайн маш гайхамшигтай юугаар ч орлуулшгүй эрдэс тэжээл шүү.
- Мөрнөөс хоёр хөхний голоор дамжин сугаруу эргүүлэн халуун бүлээн шар тосоор иллэг хийж тунгалгийн булчирхайг сэрээж судлын зангираагаа тайлж зүрх судас хөхний хавдраас сэргийл. Маш сайн үр дүнтэй. Энэ тойрог эргэлт хөндий цээжний усан эргэлт тунгалгийн судал амьсгалын олон зангилааг тайлна. Дурдвал маш олон зүйл бий.
- Эрчүүд ар ууцандаа онцгой анхаар. Ахар сүүлнээс нар зөв наймын тоо үүсгэх мэт сүүж ороосон эргэлтээр халуун бүлээн шар тосоор илж өг. Ингэснээр түрүү булчирхайн элдэв өвчин илааршина. Бас давсагаас цавь гуяны дээд бүдүүн булчинлуу уруудуулж иллэг хийж өгөөрэй. Шээсний суваг болоод гуя хасны эргэлтийн хүйтэн хий арилна. Даарахгүй хүйтэн хоол унд хэрэглэхгүй гам бариарай.
Бүлээн шар тос шингээсэн бор хөвөнгөөр ядаж 7 хоногт 1-3 удаа чихээ бөглөөрэй. Хий хуйнд маш сайн. Чихний ард тэнцвэрийн булчирхай байрладаг. Хүйтэн хий хурахаараа бие таллан хөрдөг ядардаг тамирддаг. Паркетан шалнаас үүдэлтэй хөлийн ул янгинан даардаг хүмүүс хонины нэхийгээр улавч эсвэл оймс хийгээд өмсөөрэй. Унтахын өмнө бараан өнгийн даавуунд шингээсэн бүлээн шар тос хөлний нуманд байрлуулан ороогоод унтаарай . Хөлний улны нуманд бүх мэдрэлийн цэг, дархлааны цэг, 5 цул эрхтний цэг байдгийг хүн бүхэн мэднэ. Тэр бүхэнд нэмэр тустай.
2025.09.15
Khulangoo Khulan

ЯЗГУУРТ МОНГОЛ НЭГДЭЛ ээс хуулав

М Ө Ө Г Ө Н Ц Ө Р Мөөгөнцөр нь шимэгч бөгөөд эзнийхээ организмд байгаа нүүрс усаар хооллож амьдардаг. Бүх төрлийн самар,...
09/09/2025

М Ө Ө Г Ө Н Ц Ө Р

Мөөгөнцөр нь шимэгч бөгөөд эзнийхээ организмд байгаа нүүрс усаар хооллож амьдардаг. Бүх төрлийн самар, сүү, сүүн бүтээгдхүүн, эрдэнэ шиш, үр тариа, будаа, ууттай дүрдэг цай, хатаасан жимс, пиво, зөгийн бал, хүнсний ногоонд байдаг. The Home Medycal Encyclopedia гэдэг номонд 1963 онд Америкчуудын 50%с илүү нь мөөгөнцрөөс болсон ямар нэг зовиуртай гэсэн судалгаа гарсан байна. Өнөөдөр барууны орнуудын хүмүүсийн 50%с илүү нь мөөгөнцрийн халдвартай гэсэн байна. Хэдэн сая гаруй төрлийн мөөгөнцөр байдаг боловч 400 орчим нь микотоксин гэдэг хор ялгаруулж 100 гаруй төрлийн өвчин, зовиур үүсгэдэг. Микотоксин нь дархлааны эсийг гэмтээж мөөгөнцрөөс хамгаалах чадваргүй болгодог. Микотоксин нь эсийн амьдрах хугацааг богино болгож эсийг үхүүлдэг ба организмын хамгийн хүчтэй антиоксидант бодис болох глютатионы хэмжээг багасгадаг. Хоол болгох явцад мөөгөнцөр устдаг боловч микотоксин хэвээр үлддэг. Пенициллин нь микотоксин бөгөөд зарим төрлийн микробыг устгадаг тул анагаах ухаанд хэрэглэдэг болсон.
Антибиотик, гормоны бэлдмэл, жирэмснээс хамгаалах эм хэрэглэх, хими эмчилгээний дараа мөөгөнцөр их болдог ба тархируу орж өвчин үүсгэж чаддаг байна. Дрожоор хөөлгөсөн гурилан бүтээгдэхүүн мөөгөнцрийг ихэсгэдэг. Мөөгөнцөр их болоход батга, арьсны тууралт, нүүр уруул хавагнах, хэл цагаан өнгөртэй болох, үс хагтах, нүдний үрэвсэл, хамрын хөндийн үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл, багтраа, толгой өвддөг болох, ядрах, хошного загатнах харшилтай болох, цочимтгой болох, тайван биш болох, үтрээний үрэвсэл болох, үтрээний шингэн их болох, биений юм өвдөлттэй ирэх, бэлгийн сулрал, үе мөч хавагнах, гурилан бүтээгдэхүүнд дуртай болох шинж гардаг байна. Мөөгөнцрийн нэг төрөл Saccharomyces гэдэг дрож шээсний хүчил-г үүсгэдэг. 1949 онд Mervin Griffiths шээсний хүчил нь сахарын өвчнийг үүсгэдэг гэж баталсан байна. Шээсний хүчлээс мочевин үүсэх явцад Alloksan гэдэг завсрын бодис үүсдэг ба энэ бодисыг лабораторийн харханд тарьж сахарын өвчин үүсгэдэг байна. 1963,1976 онд 2 хүүхэд сахарын өвчнөөр нас барсан ба судалгаагаар Cryptococcus гэдэг мөөгөнцрмйн халдвар авсан байсан гэнэ. Энэ Cryptococcus гэдэг мөөгөнцрийг туршилтын хулганы нойр булчирхайн судсанд нь тарихад бета эс нь некроз болж сахарын өвчин үүсэж байжээ.
1980 онд Pogo, 1990 Coleman туршилтын хулганыг пивоны дрожоор хооллоход сахарын өвчин үүсэж байжээ.
Аллоксан нь алантоин болон хурган чихний хүчлээс (шавелевая кислота) тогтдог. Хөхний хавдартай хүмүүсийн хавдрын эсэд хурган чихний хүчлийн кальцитай нэгдсэн нэгдэл их байдаг байна. Шээсий хүчил нь сахарын өвчин, зүрхний өвчин, цус харвалт, бөөрний архаг өвчин, бөөрний чулуу, үе мөчний өвчин, подагра зэрэг олон өвчнийг үүсгэдэг байна. Бид гэдсээрээ таргалчихвал сахарын өвчин үүснэ, буруу хооллосноор болж подагра (тулуй) үүснэ гэж ярих нь логик байна уу? Бас подагра-г үрэвслийн эсрэг эмээр эмчлэх нь логиктой эмчилгээ мөн үү? Мочевиноор хеликобактери хооллодог болохоор мөөгөнцөртэй организмд энэ бактери ихэсдэг байна.
Шээсний хүчил нь бөөрний шинжилгээний үзүүлэлт болдог боловч бөөрний өвчний нэг үндсэн шалгаан болдог гэж судлаачид үздэг. Архаг давсагны үрэвсэлтэй эмэгтэйчүүдийн дийлэнх нь мөөгөнцөртэй байдаг. Үтрээний үрэвслийн шалтгаан бас л мөөгөнцөр байдаг. Америк эмэгтэйчүүдийн 75% нь ямар нэг мөөгөнцрийн халдвар авдаг гэсэн судалгаа бий.
Dr. Milton White хорт хавдарыг мөөгөнцөр үүсгэдэг гэж үздэг. Түүний судалсан хорт хавдрын эс бүхэнд мөөгөнцөр байсан байна. Мөөгөнцөр ихтэй организм мөнгөн усыг биеэс ялгарч гарахыг нь зогсоодог, учир нь мөөгөнцөр мөнгөн усанд маш дуртай гэнэ. Нэрт эрдэмтэн хавдар судлаач Yoshiaki Omura хавдрын эс бүхэнд мөнгөн ус байдаг гэж баталсан байна. Хурц хэлбэрийн лейкозын шалтгаан нь мөнгөн ус байдаг гэдгийг баталсан хэд хэдэн судалгаа бий.
Мөөгөнцөр ихтэй организмд хүнд металлууд их хуримтлагддаг байна.
Франц-д хөхний хорт хавдартай 1010, хөхний хоргүй хавдартай 1950 эмэгтэйд судалгаа хийж нэг төрлийн мөөгөнцөртэй бяслаг иддэг эмэгтэйчүүд илүү өвчилдөг болохыг баталсан байна.
Мөөгөнцөр, хорт хавдар 2 хүчилтөрөгчгүй орчинд амьдардаг, нүүрс усаар хооллодог, мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хоёуланд нь үйлчилдэг гээд адил чанарууд их байдаг байна. Мөөгөнцөр тархины, уушигны, ходоод, бүдүүн гэдэсний, хөхний, савны гээд олон төрлийн хавдар үүсгэдэг.
Мөөгөнцөрүүд Cytochalazyna B, Zearalenon, Sterigmatocystyna, Ergotoksina, Toksyna T-2, Patulin, Ochratoksyna A гэх мэт маш олон янзын микотоксин ялгаруулдаг.
Zearalenon нь эстрогентэй төстэй тул эстрогений гормонуудыг ихэсгэдэг сарын тэмдэг өвдөлттэй ирэх, өндгөвчний уйланхай, үргүйдэл үүсгэдэг. Хөхний хавдартай эмэгтэйчүүдийн эстрогений гормонууд нь ихэссэн байдаг байна. Энэ хор нь афлотоксинтай нийлж дархлааны гол эрхтэн болдог сэрээ булчирхайг жижгэрүүлж дархлааг эрс муутгадаг байна.
Toksyna T-2 гэдэг хор нь даралт ихэсдэг болон бөөрний өвчтэй хүмүүст бүгдэд нь байдаг гэнэ.
Оchratoksyna А - бөөрний өвчин үүсгэдэг , ургийг гэмтээнэ, эсийн амьдрах хуацааг богиносгодог, глютатионыг багасгаж. дархлааг сулруулдаг. Хамгийн хүчтэй микотоксин нь Aspergillus гэдэг мөөгөнцрийн ялгаруулдаг Афлотоксин гэдэг хавдар үүсгэдэг хор. Энэ хор нь бүх төрлийн тариа, будаа, хүнсний ногоо, кофены үр, хатаасан самар ,зөгийн бал, талх, сүү ,пиво-д байдаг. Элэгний хатуурал , элэгний архаг үрэвсэлтэй хүмүүс бүгд афлотоксинтой байдаг гэж судлаачид баталж байна. Афлотоксин нь элэгний хавдар, уушигны хавдар зэрэг хэд хэдэн хавдрын шалтгаан болдог. Элэгний циррозтой, архаг үрэвсэлтэй хүмүүс бүгд афлотоксинтой байдаг гэж эрдэмтэд баталсан байгаа.
Афлотоксиныг саармагжуулахын тулд сүүг 10 секунд буцалгаж хэрэгтэй, 1шил пиво уусны дараа 1гр С-витамин ууна, будаа, гоймонг сайн угааж С-витаминтай усанд хийж 5 минут байлгаад чанаж болгоно. Зөгийн бал 0,5л-т 1гр С-витамин хийж бага зэрэг халааж витаминаа уусгаад хөргөнө. Самрыг угаагаад (0,5кг) 1-2 гр С-витаминтай усанд хийж 5-10 минут болгоод дахин угааж шарах шүүгээнд халааж хатаана. Хатаасан жимсийг угаагаад С-витаминтай усанд хийж 5 минут байлгаад, шарах шүүгээнд халааж хатаана. Гялгар уутанд байдаг талх, гурилан боовнууд бүгд мөөгөнцөртэй байдаг ба мөөгөнцрөөс нь салгах арга байхгүй тул өөрсдөө хийж идэх нь хамгийн найдвартай гэнэ.
Хэн нэгний сахар нь ихсээд даралт нь хэлбэлзээд хөлийн эрхий хурууны үе нь өвдөөд эхэлбэл юуны өмнө мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хийж шээсний хүчлийг байхгүй болгох хэрэгтэй, тэгэхгүйгээр тус тусад нь эмчлээд эхэлбэл тэр өвчтөн нүд аньтлаа эмчлүүлэх хэрэгтэй болно. Тиймээс бид номон дээр бичсэн эмчилгээнд маш их цензуртай хандах ёстой болж байна.
Хүний хоол боловсруулах замд Саndida albicans гэдэг дрож тодорхой хэмжээнд байдаг ба дархлааны тогтолцоо тэднийг хянаж хэт өсөлтийг нь хязгаарлаж байдаг. Мөөгөнцөр их болно гэдэг нь бидний дархлааны тогтолцоо ажиллахгүй болсны тод жишээ болдог. Тиймээс мөөгөнцрийн өвчний үед дархлааг сэргээх эмчилгээ,глютатионыг сэргээх эмчилгээ хамт хийх ёстой.
Мөөгөнцөр нь цаг агаарын ямарч нөхцөлд амьдарч чаддаг маш олон янзын өнгө , хэлбэртэй. Чёрнобыль-н атомын цахилгаан станц дэлбэрсэн тэр газарт одоо үйлдвэрийн барилга нь мөөгөнцөрт идэгдсэн байдаг гэнэ.
Мөөгөнцрөөс хамгаалахын тулд устөрөгчийн хэт исэл (Н2О2) 3%-н уусмалаас 5-10 дуслыг 1/2 аяга усанд хийж хоосон ходоодонд ууна. Содын уусмал, MMS (NaClO2), мөнгөжүүлсэн ус, С-витамин, иодын бэлдмэл, ореганы тос, хулгайчийн тос, хушга самарны спиртэн ханд, прополис, зарим эмийн ургамал хэрэглэнэ. Манай байгаль орчны яам хоол хүнс, агаар, гадаад орчны зүгээс хүнд ямар нөлөө үзүүлдгийг судалж ард иргэдээ хамгаалах ёстой байгууллага. (тэд үүнийгээ мэдлэг болуу?) Паразитуудыг мэдэхгүй бол тэд биднийг идээд дуусна шүү.

BAYARSAIKHAN BADRAKH
KRAKOW 2020- 9- 27

05/09/2025

✅Алхахдаа анхаарах зүйлс

🔸Урт хугацааны алхалт тусгай хуваарийн дагуу байх ёстой.
🔸Биеийг хэт ачаалах хэрэггүй.
🔸Аль болох цэвэр агаарт хийх нь зүйтэй.
🔸Харин өвлийн улиралд -15 хэмээс дээш үед спортын зааланд эсвэл гэртээ гүйлтийн зам дээр алхаж болно.
🔸Алхах хугацаанд хурдаа гэнэт нэмэх хэрэггүй. Хөдөлгөөн жигд, тухтай байх ёстой.
🔸Алхаж байхдаа сэтгэл санаагаа тайван, сайхан байлгана. Мэдээж сэтгэл гутруу байвал биеийн энергийн блок арилах биш улам гүнзгийрнэ.
🔸Сэтгэл санаагаа сайжруулахын тулд лекц, сүнслэг агуулгатай хөгжим сонсох, залбирал унших хэрэгтэй.
🔸Хэт хүнд зүйл хийж байгаа мэтээр хүлээж авах хэрэггүй.

✅Алхалтыг тасралтгүй хийх хэрэгтэй.
Нэг минутаас дээш хугацаанд амарч зогсох нь цэвэрлэгээний процессыг удаашруулдаг. Тиймээс өмнө хийсэн алхалтын үр дүнд хүрэхийн тулд 5 минут илүү алхах шаардлагатай. Харин 5 минут зогссон бол хугацааг 15 минутаар уртсах ёстой. Үүнтэй адил амралт зогсолт бүр динамик блокийг цэвэрлэх чанарыг бууруулдаг. Гэвч ачааллыг дийлэхгүй зогсохоос өөр аргагүй болсон тохиолдолд ачааллаа багасгаж, бие хөнгөрөхийг хүлээх нь илүү дээр.

Алхах хугацаанд гэнэт ядрах нь энергийн блокийн шинж байна. Тиймээс цэвэрлэгээ хийгдэж байгаа үед зогсох биш харин цааш үргэлжлүүлэх хэрэгтэй. Ингэснээр бие болон амьдралд тайвшрал мэдрэгдэнэ.

Товчхондоо алхалтыг тасралтгүй хийх нь үр дүнтэй. Гэхдээ амьдралд янз бүрийн нөхцөл тулгарах тул тасралтгүй алхаж чадахгүй тохиолдолд дутуу орхилгүй, нийт алхалтын хугацааг уртасгаж үргэжлүүлэх л хэрэгтэй.

Та дунд зэргийн хурдаар алхаж, 48 минутын хугацаанд 4.5 км зам туулахад нэг давхарга цэвэрлэгдэнэ. Харин 4 цагийн турш 22.5 км алхвал таван давхарга бүгд цэвэрлэгдэнэ.

Алхалтын явцад зүрхний цохилтыг хянах нь чухал. Хэрэв зүрхний цохилт гэнэт хурдасвал энэ нь биед блок цэвэрлэгээ эхэлж байгааг, зүрхний цохилт хэвийн хэмжээнд орвол блок амжилттай цэвэрлэгдсэнийг илтгэнэ.

Алхалтын хугацаанд хурдаа гэнэт нэмвэл архаг өвчнүүд сэдрэх гэх мэт эрсдэл үүсэж болзошгүй.

Алхалт цэвэрлэгээний бүх тохиолдолд нэг давхаргыг бүрэн цэвэрлэж дуусгахыг хичээх хэрэгтэй. Учир нь давхаргын цэвэрлэгээний төгсгөлд сэтгэл санаа хөнгөрөх мэдрэмж төрж, цэвэрлэгээ дараагийн давхаргад шинээр эхэлдэг.

Хэрэв блок давхарга хооронд бол давхаргын төгсгөлд хөнгөрөх мэдрэмж төрөхгүй, харин ч улам хүнд болсон мэт мэдрэгдэнэ. Ийм үед алхалтыг зогсоохгүйгээр хөнгөрөх хүртэл үргэлжлүүлэх нь чухал.

✅Ямар зай сонгох вэ?
Та биедээ хэт их ядаргаа үүсгэхгүй, сэтгэл санааны хувьд тухтай гэж мэдрэгдэх хэмжээний зайд алхалт хийх хэрэгтэй. Үгүй бол ачаалал үүсгэж, цааш үргэлжлүүлэх хүсэлгүй болж болзошгүй. Мөн тодорхой графикийн дагуу хийж эхэлсний дараа бие эдгэрч эхэлнэ.

Харин цэвэрлэгээ бүрт энерги зарцуулагдах учраас ажлын бүтээмж буурч, биеийн ерөнхий эрүүл мэнд муудаж болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдээж бие эрүүл бол таван давхаргыг харьцангуй хурдан хугацаанд цэвэрлэх боломжтой.

Мөн энэ үед статик дасгалуудыг таван давхаргын түвшинд хийх ёстой. Хэрвээ өвчин ихтэй бол эхэлж нэг давхаргыг сайн цэвэрлэж байж дараагийн давхарга руу шилжих нь зүйтэй.

✅Дараагийн давхаргад шилжих цаг болсныг яаж мэдэх вэ?
Үүний гол шалгуур бол өмнө танил болсон зайн алхалтын хугацаанд сэтгэл санаа, биеийн хувьд хялбар, тухтай болсон байх явдал байна. Хамгийн гол нь тухайн зайнд үүсдэг бүх хүндрэл, сэдрэл арилсан байх ёстой.

Ихэнх туршлагаас харахад нэг давхаргыг цэвэрлэхэд хэдэн долоо хоногоос хэдэн сарын хугацаа ч зарцуулагдаж болох бөгөөд энэ нь тухайн хүний нас, эрүүл мэнд, биеийн бэлтгэл, байдлаас хамаарна.

Хүний нас ахих тусам цэвэрлэгээний хурд удаан байх ба анхаарал болгоомжтой байх хэрэгтэй юм. Нас залуу, бие эрүүл бол нэг сарын дотор 4 цагийн алхалт (5 давхарга) хүртэл алхах боломжтой. Хэрвээ 50 наснаас дээш настай бол 4 цагийн алхалт хийхэд 4-8 сарын хугацаагаар аажмаар шилжих нь зүйтэй.

Эхлээд сэтгэцийн сувгууд цэвэрлэгдэнэ. Түүний дараа бие эдгэрч эхэлдэг. Сэтгэцийн сувгуудаар энерги чөлөөтэй урсах болсноор биеийн эмчилгээ эхэлдэг. Энэ нь сэтгэцийн блок хангалттай цэвэрлэгдэж, энерги биед саадгүй урсаж байгааг илтгэнэ.

❗️АНХААР: Ямар ч динамик ачаалал сэтгэцийн биеийг халаадаг тул аскезын дараа заавал өөрийн сонгосон температуртай усанд тухайн цэвэрлэгдсэн давхаргын тоонд харьцах хугацаагаар хэвтэх шаардлагатай.

✅Урт хугацааны хурдан алхалт
Хэрэв та дунд зэргийн хурдаар таван давхаргыг (ойролцоогоор 4 цагийн алхалт) туулж сурсан бол хурдаа нэмэх боломжтой.

Энд хэлэх ёстой маш чухал ойлголт бол бүх зайг (таван давхарга) удаанаар туулсан нь зөвхөн гадна давхаргыг хурдан туулснаас илүү үр дүнтэй тухай юм. Бүх биеийг цэвэрлэх нь зөвхөн гадна талыг цэвэрлэхээс илүү чухал.

Та өдөр бүр 50 минут алхдаг байсан ч энэ нь 5 өдөрт таван давхаргыг цэвэрлэнэ гэсэн үг биш. Энэ тохиолдолд та өдөр бүр зөвхөн нэг л давхаргыг цэвэрлэсээр байгаа бөгөөд бусад давхаргад динамик ачаалал хуримтлагдсаар байна.
Иймээс алхалтын хурдыг өөртөө тухтайгаар заавал нэмэх дүрмийг баримтлах хэрэгтэй. Өвчин сэдэрсэн үед алхалтын хурдыг нэмэхгүй. Учир нь өвчтэй эрхтэн нэмэгдсэн ачааллыг даахгүй байж болно. Ялангуяа яс, үе мөч, тулгуур эрхтэн тогтолцоо эмчлэгдэж байх тохиолдолд нэмэлт ачаалал огт хэрэггүй.

Алхалтын хурд хэмнэл нэмэгдэх тусам судасны цохилтын тоог хянах хэрэгтэй. Судасны цохилт огцом өсөх ёсгүй. Урт хугацааны алхалтын явцад пульс бага зэрэг нэмэгдэх нь хэвийн үзэгдэл. Хэвийн өсөлтийн график зөөлөн налуу байх ёстой. Харин пульс гэнэт “уул” мэт огцом нэмэгдвэл энэ нь хэт хурдан алхаж байна гэсэн үг бөгөөд зүрх судасны тогтолцоонд ачааллыг даахгүй байна гэсэн дохио болно. Иймд хурдаа багасгаж, ачааллыг илүү тухтай болгох хэрэгтэй.

Олег Торсунов багшийн лекцээс…

ХӨГШРӨЛТ ХӨЛНӨӨС ЭХЭЛДЭГ.Хүний 2 хөлөнд :6 булчин 40 шөрмөс 52 яс60 үе66 зүүний цэг72 рефлексологи 7200 мэдрэлийн төгсгө...
31/08/2025

ХӨГШРӨЛТ ХӨЛНӨӨС ЭХЭЛДЭГ.

Хүний 2 хөлөнд :
6 булчин
40 шөрмөс
52 яс
60 үе
66 зүүний цэг
72 рефлексологи
7200 мэдрэлийн төгсгөл байдаг.

Анагаах ухааны эртний ном сударт нь хөгшрөлтийг удаашруулахад тустай хөлийн ул болон шилбэнд зориулсан дасгалуудын тухай бичигдсэн байдаг нь зүгээр нэг тохиолдол биш юм.

💗 1. ХӨЛ НҮЦГЭН ЯВАХ.

Аль болох хөл нүцгэн явах хэрэгтэй.Мэдээж байгальд хөл нүцгэн явах нь мянган тустай.Хэрэв энэ нь боломжгүй бол ядаж гэртээ хөл нүцгэн явах хэрэгтэй.Шал тань хүйтэн байсан ч гэрийн шаахайгаа тайлаад 10-15 мин өдөрт 3 удаа гэртээ хөл нүцгэн яваарай.

💗 2. ХӨЛИЙН ӨСГИЙ БОЛОН ӨЛМИЙГӨӨР ГИШГЭЖ ЯВАХ

Өсгий ба өлмийгөөр,мөн хөлийн улны гадна болон дотор талаар тогтмол явж хэвших хэрэгтэй.Энэ нь хөлний яс,судас шөрмөсийг бэхжүүлдэг,цусны эргэлтийг сайжруулдаг төдийгүй үүний үр дүнд дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа илт сайжирдаг.Ингэж явах нь тийм хэцүү биш туршаад үзээрэй,ашиг тус нь арвин шүү.

💗 3. ХӨЛИЙНХӨӨ УЛЫГ ЮМААР ТОВШИХ

Өнөөдрөөс эхлэн хөлийнхөө улыг резин болон модон алх зэрэг хөнгөн зүйлээр товшиж эхлээрэй.Гурилын элдүүр,хоосон шилэн сав ч болно.Хөлийн хуруунуудаас эхлэн зөөлөн цохиж товш.Хэсэг хугацааны дараа бүх л биеэр халуун бүлээн урсах таатай мэдрэмж,тайвшралыг мэдрэх болно.Хятадууд энэ аргыг зөвхөн хөлнийх төдийгүй бүх биеийн цусны эргэлтийг сайжруулах шилдэг арга гэж үздэг.

💗 4. ЮН-ЦЮАНЬ ЦЭГИЙН МАССАЖ

Хятадын эрдэмтэд хөлийн уланд оршдог Юн-Цюань гэж нэрлэдэг онцгой нэгэн цэгийг тогтмол массаж хийхийг зөвлөдөг.Энэ цэг нь хөлийн хурууны ард хөлний нумны голд оршдог.Энэ массаж хөлний булчин шөрмөсийг суллаж,цусны эргэлтийг сайжруулдаг.Өглөө,оройд хийхэд тохиромжтой.Энэ массажыг хийх 2 арга бий: хуурай ба нойтон.Хуурай хийх арга нь: Энэ цэг дээр зүгээр л 20 удаа тасралтгүй дарах арга.Хоер хөлөө ээлжлэн цэг дээр дарна.Нойтон арга нь: саванд 38 градусын халуун ус хийгээд хөлөө улайхыг хүлээнэ.Үүний дараа 2 хөлийнхөө энэ цэг дээр эрхий хуруугаараа зэрэг тасралтгүй 80 удаа дарна.Эцэст нь хөлийн улыг гараараа 3-5 мин илэх хэрэгтэй.

💗 5. ХАЛУУН,ХҮЙТЭН УСААР ЭЭЛЖЛЭН БУЛХАХ

Энэ арга бидний хөлөнд маш хэрэгтэй.Цусны эргэлтийг сайжруулж,хөлний чадлыг ихэсгэж,хөгшрөлтийг удаашруулдаг.2 хөлөө эхлээд халуун,дараа нь хүйтэн усаар ээлжлэн булхаж хэвшээрэй.

Эцэст нь аль болох их алхаж,хөлөө хөдөлгөж,хөлөө арчилж түүнд залхуурал бүү олгоорой.

АМЬДРАЛ БОЛ ХӨДӨЛГӨӨН гэдгийг бүү март!

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Love yoga Йога бол Хайр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram