Танилцуулга:
АШУҮИС-ийн Их сургуулийн нэгдсэн эмнэлэгийн харъа “ҮҮДЭН ЭМНЭЛЭГ” нь орчин үеийн тоног төхөөрөмж, шилдэг технологид тулгуурлан олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлдэг эмнэлзүй, сургалт, эрдэм шинжилгээний цогц Их сургуулийн харъяа ҮҮДЭН ЭМНЭЛЭГ юм.
Тус эмнэлэгийн онцлог нь аливаа өвчин эмгэг, осол гэмтэл, төрөлхийн, олдмол хөдөлгөө
н, үйл ажиллагааны алдагдалтай өвчтөний хөдөлгөөн үйл ажиллагааг сайржуулан, бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сэргээн засахын цогц тусламж үйл ажиллагааг үзүүлнэ.
Их сургуулийн нэгдсэн эмнэлэгийн харъяа Үүдэн эмнэлэг нь АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн, багш нарын оролцоотойгоор хөдөлгөөн засал, уламжлалт анагаах ухаан, сувилахуйн өдрийн тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
Тусламж үйлчилгээний төрөл:
Хөдөлгөөн засал
• Мэдрэлийн эмгэг
- Тархины харвалтын дараах хөдөлгөөн засал
• Дотрын эмгэг
- Зүрх судас, амьсгал, дотоод шүүрлийн эмгэгийн үеийн хөдөлгөөн засал
• Тулгуур эрхтэн тогтолцооны эмгэг
- Өвдөг, түнхний үе солих мэс заслын өмнө, дараах хөдөлгөөн засал
- Хүзүү болон нурууны өвдөлтийн үеийн хөдөлгөөн засал
• Мөр, өвдөгний өвдөлтийн үеийн хөдөлгөөн засал
• Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд
- Жирэмсний өмнөх, дараах үеийн хөдөлгөөн засал