
11/07/2025
🇲🇳Нийслэлийн түргэн тусламжийн төв нь Хүй 7 худагт түргэн тусламжийн бэлэн байдлыг ханган гурав дахь өдрөө ажиллаж байна.
● Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/207, 208 дугаар тушаал, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/59 дүгээр тушаалын дагуу Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуудан зохион байгуулж буй хурдан моридын уралдаанд “Нийслэлийн түргэн тусламжийн төв” нь 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 13-ны өдрүүдэд олон нийт, иргэдийн болон унаач хүүхдүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд өдөрт түргэн тусламжийн 6 баг гарган төвийн дарга С.Ариунболд удирдан бэлэн байдлыг ханган ажиллаж байна.