Эрүүл мэндийн бясалгал

Эрүүл мэндийн бясалгал Бие сэтгэлийн эрүүл мэндийн бясалгал

Төв талбайд номын баярт Хагаан хэвлэлийн газар асарт Эрүүл амьдрахуй ном худалдаалагдаж бн
18/05/2025

Төв талбайд номын баярт Хагаан хэвлэлийн газар асарт Эрүүл амьдрахуй ном худалдаалагдаж бн

...Гомдол бол бас нэгэн сэтгэлийн мэдрэмж. Энэ яг л нүд олон өнгийг ялгаж хардаг шиг, бидний гар халуун хүйтнийг мэдэрдэ...
09/04/2025

...Гомдол бол бас нэгэн сэтгэлийн мэдрэмж. Энэ яг л нүд олон өнгийг ялгаж хардаг шиг, бидний гар халуун хүйтнийг мэдэрдэг шиг сэтгэлийн мэдрэх ёстой олон мэдрэмжийн нэг. Гомдох, баярлах нь яг хар цагаан өнгө шиг, эсвэл халуун хүйтэн гадаргуу шиг мэдрэхүйн эрхтний хүлээн авч байгаа мэдрэмж...

...Та бүтээлч болно. Бүр итгэмээргүй бүтээлч болно. Шүлэг, яруу найраг, зохиол, бүтээл, уран зураг, хөгжим, техник техно...
05/04/2025

...Та бүтээлч болно. Бүр итгэмээргүй бүтээлч болно. Шүлэг, яруу найраг, зохиол, бүтээл, уран зураг, хөгжим, техник технологийн дэвшлийг санаачлах гээд та тархиа хэрхэн ажиллаж гайхамшиг бүтээж байгааг мэдрэх болно...
"Эрүүл амьдрахуй" ном, 162-р нүүр
#эрүүламьдрахуй

...Нийгмийн сүлжээ эсвэл зурагт зэрэг нь хором бүрт танд өөр мэдээлэл хүргэж байгаагаас бидний тархи энэ байдлыг зөв бай...
03/04/2025

...Нийгмийн сүлжээ эсвэл зурагт зэрэг нь хором бүрт танд өөр мэдээлэл хүргэж байгаагаас бидний тархи энэ байдлыг зөв байх ёстой зүйл мэтээр хүлээн авч зуршил болгодог. Ингээд нэг зүйлд удаан төвлөрөн бодох дадалгүй тархитай болж байгаа юм. Та бидний амьдрал, жаргал зовлон бүгд өдөр бүр, цаг хором бүрт гаргаж байгаа жижиг олон шийдвэрүүдийн үр дүн. Хүний амьдрал нэг том шийдвэрээр эрс өөрчлөгдөөд орвонгоороо эргэчихсэн байх нь ховор. Харин өдөр бүр гаргасан шийдвэрүүдийн нийлбэрээр аажим өөрчлөгддөг...
"Эрүүл амьдрахуй" ном, 162-р нүүр
#эрүүламьдрахуй

...Өөрөө өөртөө гэрэл бол гэдэг бол та л өөрийгөө амгалан жаргаланд хүргэж чадна. Бусад хүнийг та амгалан жаргаланд хүрг...
02/04/2025

...Өөрөө өөртөө гэрэл бол гэдэг бол та л өөрийгөө амгалан жаргаланд хүргэж чадна. Бусад хүнийг та амгалан жаргаланд хүргэж чадахгүй, мөн таны хажууд байгаа хүн амгалан жаргаланд хүрсэн гэдэг нь та амгалан жаргаланд хүрлээ гэсэн үг ч биш гэсэн утга юм. Та өөрөө л өөрийгөө амгалан жаргаланд хүргэж чадна гэдэг маш гүн утгатай.
Та элдэв зан үйл, бусдын тусламж, бурхан / хэрвээ байдаг бол/ -ы дэмжлэг, ерөөл, даллага юу эсээс илүүтэй та л өөрийгөө амгалан жаргаланд хүргэж чадна гэсэн утгыг агуулж буй. Мөн энэ эсрэг тохиолдолд ч хүчинтэй. Та өөрөө зөв байх аваас ямар ч хэл ам, хараал, жатга, элдэв бүхний хорлол, өвчин, зовлон танд халдахгүй...
"Эрүүл амьдрахуй" ном 8-р нүүр
#эрүүламьдрахуй

...Та мэдрэмжээ ажиглаж, өөрийн дотор үүсч байгаа мэдрэмжийг үнэнээр таних тусам хорт сэтгэл үүсгэхгүйгээр бусдад хор хү...
02/04/2025

...Та мэдрэмжээ ажиглаж, өөрийн дотор үүсч байгаа мэдрэмжийг үнэнээр таних тусам хорт сэтгэл үүсгэхгүйгээр бусдад хор хүргэх боломжгүйг ойлгох болно. Сэтгэлийн амгалангаа алдахгүйгээр та ялааг ч хорлож чадахгүй. Харин энэ ялаа танд сэтгэлийн амгалан хэрхэн алдагддагийн харуулсан багш болно. Танд хүлцэх тэвчээр, мэдрэмжээ ажиглахыг зааж өгсөн багш болно. Бид бусдын төвөгтэй, хэцүү, яршигтай үйлдлийг өөрчлөх гэхийн оронд энэхүү үйлдэл танд хэрхэн нөлөөлж байгааг дотогшоо ажиглан харвал тэр хүний үйлдэл бүр таны багш юм. Ухамсараа үргэлж сэргэг байлгавал бидэнд зовлон, жаргалыг мэдрүүлж буй бүхэн бидний багш болно. Учир нь тэр бүхэн танд төрөл бүрийн мэдрэмжийг үүсгэж, танд мэдрэмжээ ажиглах, ойлгох, сул талаа харах, давуу талаа өнгөлөх боломж олгож байна. Иймд буяны замд явахад хорвоо бүхэлдээ бидний багш юм...
"Эрүүл амьдрахуй" ном, 141-р нүүр

Та өвдсөн бол тайвнаар хүлээж ав. Эрүүл бусдад бүү атаарх, би л өвдлөө гэж бүү гунь. Тайван бай, тэгвэл таны бие бүх хүч...
01/04/2025

Та өвдсөн бол тайвнаар хүлээж ав. Эрүүл бусдад бүү атаарх, би л өвдлөө гэж бүү гунь. Тайван бай, тэгвэл таны бие бүх хүчээрээ өвчинтэй тэмцэх боломжтой болно. Та хурдан эдгэнэ. Бие тайван сэтгэл тогтуун байхдаа эрч хүчээ эдгэхэд бүрэн зарцуулдаг.

Эрүүл байх гурван үндэс. 1т Сайн хоол цэвэр орчин цэвэр агаар 2т Сэтгэлийн амгалан 3т Дасгал хөдөлгөөн.
25/03/2025

Эрүүл байх гурван үндэс. 1т Сайн хоол цэвэр орчин цэвэр агаар 2т Сэтгэлийн амгалан 3т Дасгал хөдөлгөөн.

Бясалгал, төвлөрөл, ажлын бүтээмж, суралцах, муу зуршлыг орхих зэрэг сэдвээр албан байгууллагад сургалт явуулж эхэллээ. ...
19/03/2025

Бясалгал, төвлөрөл, ажлын бүтээмж, суралцах, муу зуршлыг орхих зэрэг сэдвээр албан байгууллагад сургалт явуулж эхэллээ. Чатаар захиалгаа өгөөрэй

08/03/2025
Нэг л ойролцоо нөхцөл байдалдаа дахин дахин ороод байна уу? Үүнийг үйлийн тойрог гэдэг, үүнээс та өөрийн зуршлаа өөрчилс...
02/03/2025

Нэг л ойролцоо нөхцөл байдалдаа дахин дахин ороод байна уу? Үүнийг үйлийн тойрог гэдэг, үүнээс та өөрийн зуршлаа өөрчилснөөр л гарч чадна. Үүний тулд ажиглан мэдэх бясалгал хэрэгтэй.

Address

Улаанбаатар
Ulaanbaatar

Telephone

+97689888996

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрүүл мэндийн бясалгал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Эрүүл мэндийн бясалгал:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram