16/12/2025
Эрхэмсэг Элчин Сайд Ноён Готсурве Ченнай дахь Аполло эмнэлгийн Протон эмчилгээний төвийн Гадаад хамтын ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Др. Картик нар хамтран бидэнтэй уулзаж манай Улсад эмчлэгдэхгүй байгаа хүүхдийн тархи, нуруу нугасны хавдар, насанд хүрэгчдийн метастаз/үсэрхийлэл өгсөн, хими болон туяа эмчилгээ хийсний дараа дахисан хавдрын өвчний эмчилгээг БНЭУ-д очиж эмчлүүлэх тал дээр туслан дэмжих, эмчилгээний үнийн хөнгөлөлт өгөх, аялах виз, зөвшөөрөл дээр холбогдох журмын дагуу хурдан түргэн үйлчилж, дэмжлэг үзүүлж байхаар ярилцлаа. Мөн манай эмч, мэргэжилтнүүдийг сургах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр боллоо.
2025 оны 12-р сарын 12-ны өдөр Элчин сайд Эрхэмсэг ноён Атул Малхари Готсурве Аполло эмнэлгийн Олон улсын хавдар судлалын группын Доктор Картик Анантараман болон Монгол-Энэтхэгийн Эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвийн Тэргүүн Доктор Н. Жамбалмаа нартай уулзаж, харилцан сонирхсон олон асуудлаар ярилцлаа.
On 12 Dec 2025, Ambassador HE Mr Atul Malhari Gotsurve met with Dr Karthik Anantharaman, International Group Oncology, Apollo Hospital and Dr N Jambalmaa, Chairperson of the Mongolia-India Healthcare Cooperation Center and discussed various issues of mutual interest.
#भारत
Ministry of External Affairs, Government of India