Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв Та Амбулаторийн үзлэгийн цагийг 1800-0119 дугаарт залгаж авна уу.

Өвчилсөн үеийн оношилгоо эмчилгээ, даатгал, нөхөн сэргээх зардал үүнээс хэд дахин илүү гэдгийг та мэдэх үү?
08/05/2026

Өвчилсөн үеийн оношилгоо эмчилгээ, даатгал, нөхөн сэргээх зардал үүнээс хэд дахин илүү гэдгийг та мэдэх үү?

08/05/2026

🦠 Тарваган тахлын сэжигтэй болон батлагдсан тохиолдлын үед сорьц цуглуулах, савлах, тээвэрлэх үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн дагуу зөв гүйцэтгэх нь лабораторийн оношилгоо, тандалт судалгаанд чухал ач холбогдолтой.

📌 Энэхүү зөвлөмжид:
▪️ Өвчтөнөөс авах сорьц
▪️ Эмгэг судлалын сорьц
▪️ Мэрэгч амьтны сорьц
▪️ Гадаад орчны сорьц
зэрэг үндсэн төрлүүдийг багтаалаа.

⚠️ Сорьцыг зориулалтын савлагаанд хийж, шаардлагатай температурын нөхцөлд тээвэрлэх бөгөөд ДЭМБ (WHO), WOAH байгууллагын зөвлөмжийг мөрдөнө.

#ТарваганТахал #СорьцЦуглуулах #ЗоонозынӨвчин #ЛабораторийнАюулгүйБайдал

Улаанбурхан өвчний халдварлалт маш өндөр.😷Халдвар авсан хүн амьсгалах, ханиах, найтаахад вирус ойр орчимд тархдаг.Улаанб...
08/05/2026

Улаанбурхан өвчний халдварлалт маш өндөр.

😷Халдвар авсан хүн амьсгалах, ханиах, найтаахад вирус ойр орчимд тархдаг.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй, 🧬вирусээр үүсгэгддэг өвчин.

🛡Улаанбурхан өвчний эсрэг 💉вакцин хийлгээгүй 10 хүн тутмын 9 нь уг өвчнөөр өвдөх эрсдэлтэй.
"Харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан улаанбурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдаарай"

⚠️Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлууд нэмэгдэж байна.📌Өмнөд Африкт аяллын хөлөг онгоцтой холбоотой хоёр д...
08/05/2026

⚠️Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлууд нэмэгдэж байна.

📌Өмнөд Африкт аяллын хөлөг онгоцтой холбоотой хоёр дахь нас баралт бүртгэгдэж, Их Британийн иргэнээс халдвар илэрсэн бол Европт анхны батлагдсан тохиолдол Швейцарт бүртгэгдлээ.

🦠“Андс” омог нь хүнээс хүнд халдварлах чадвартай гэдгээрээ онцлог тул аялал, олон нийтийн газраар зорчих үедээ амны хаалт хэрэглэх, гарын ариун цэврийг сахих, мэрэгч амьтны ялгадас, бохирдолтой орчноос сэргийлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)

#Хантавирус #АндсОмог #ЭрүүлМэнд #ЗӨСҮТ

⚠️Анхааруулга: 📍Өмнөд Африкт бүртгэгдсэн “MV Hondius” хөлөг онгоц дээрх Хантавирусийн дэгдэлт нь хүнээс хүнд халдварлах ...
08/05/2026

⚠️Анхааруулга:

📍Өмнөд Африкт бүртгэгдсэн “MV Hondius” хөлөг онгоц дээрх Хантавирусийн дэгдэлт нь хүнээс хүнд халдварлах чадвартай “Андс” (Andes) омог болохыг албан ёсоор баталлаа.

✅Энэхүү омог нь Хантавирусийн төрлүүдээс хүнээс хүнд халдварлах боломжтой нь тогтоогдсон цорын ганц хувилбар бөгөөд халдвар дамжих тохиолдол маш ховор ч маш ойрын хавьтлын үед эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.

📌Өмнөд Африкийн Эрүүл мэндийн сайд Аарон Мотсоаледи парламентын тайландаа тус улсын лабораторид шинжилсэн хоёр тохиолдлоос “Андс” омог илэрснийг мэдээлжээ.

🦠Хантавирус нь өндөр халуурах, амьсгалын хүндрэл үүсгэх аюултай халдвар бөгөөд эрт илрүүлэлт, хавьтлын хяналт маш чухалд тооцогддог.

“Өсвөр үеийнхнийг ойлгоё, сонсъё” аян үргэлжилж байнаЦуврал зөвлөмж №1: Сарын тэмдгийн үеийн зөвлөмж✔️ Анхаарах зүйлс:Ар...
08/05/2026

“Өсвөр үеийнхнийг ойлгоё, сонсъё” аян үргэлжилж байна
Цуврал зөвлөмж №1: Сарын тэмдгийн үеийн зөвлөмж

✔️ Анхаарах зүйлс:
Ариун цэврийг сайтар сахих (хэрэглэлийг 3–4 цаг тутам солих)
Дулаан хувцаслаж, даарч хөрөхөөс сэргийлэх
Хөнгөн, шим тэжээлтэй хоол идэх (жимс, ногоо, төмөр ихтэй хүнс)
Хэт их ачаалалтай дасгал хийхээс зайлсхийх, хөнгөн хөдөлгөөн хийх
Сайн амарч, хангалттай унтах

✔️ Өвдөлт намдаах энгийн аргууд:
Хэвлийн доод хэсэгт бүлээн жин тавих
Бүлээн ус, цай уух
Тайван амрах, стрессээ зөв зохицуулах

Эх сурвалж: Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

“Өсвөр үеийнхнийг ойлгоё, сонсъё” аян үргэлжилж байна.Цуврал зөвлөмж №4:📌Сэтгэл зүйчийн зөвлөмж Өсвөр нас өөрөө олон зүй...
08/05/2026

“Өсвөр үеийнхнийг ойлгоё, сонсъё” аян үргэлжилж байна.

Цуврал зөвлөмж №4:

📌Сэтгэл зүйчийн зөвлөмж
Өсвөр нас өөрөө олон зүйлд санаа зовох, бухимдах, гуниглаж гонсойх мэдрэмжээр дүүрэн.

Хүн бүрийн сэтгэл санаа дээш доош болж хэлбэлздэг бөгөөд бүх зүйл зүгээр биш байгаа мэт мэдрэгдэх нь ч хэвийн зүйл.

Харин өөрт төрж буй мэдрэмжүүдийг ТАНЬЖ, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ сурах нь хамгийн чухал.

Эх сурвалж: Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

07/05/2026

💙Эрүүл мэндийн төвийн амбулаторийн гэмтлийн сувилагч Б.Отгонгэрэлийг танилцуулж байна. ❤

🩺 БИДНИЙ СУВИЛАГЧ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ
💙 СУВИЛАХУЙН ЧАДАМЖ АМЬ АВАРНА.

#сүхбаатардүүргийнэрүүлмэндийнтөв

✅Улаанбурхан өвчний хүндрэлээс сэргийлэх хамгийн найдвартай арга бол дархлаажуулалт юм!
07/05/2026

✅Улаанбурхан өвчний хүндрэлээс сэргийлэх хамгийн найдвартай арга бол дархлаажуулалт юм!

👉УЛААНБУРХАН ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ?Улаанбурхан гэдэг нь нусгайрах, халуурах, нүд үрэвсэх, ханиалгах, амны салстад тууралт гара...
07/05/2026

👉УЛААНБУРХАН ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ?
Улаанбурхан гэдэг нь нусгайрах, халуурах, нүд үрэвсэх, ханиалгах, амны салстад тууралт гарах, биеэр толбо гүвдрүүт тууралт гарах шинж тэмдгээр илэрдэг цочмог халдварт өвчин юм.

👉Халдварын эх уурхай: Өвчтэй хүн
Халдвар дамжих зам: Агаар дусал
Халдварын нууц үе: Дунджаар 7-14 хоног, ховор тохиолдолд 28 хоног
Халдвартай байх үе: Тууралт гарахын өмнөх 4 хоног, гарсаны дараах 4 хоног

✅Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

✅Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Тодруулах, лавлах зүйл байвал ☎89016199, 75 103 100 утсанд хандана уу.

📌Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохи...
07/05/2026

📌Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

📌Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Тодруулах, лавлах зүйл байвал ☎️72224444, 100 утсанд хандана уу.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам

Address

Police Street Sukhbaatar District
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00

Telephone

+97670100175

Alerts

Be the first to know and let us send you an email when Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв:

Share

Category