Их Монгол

Их Монгол Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Их Монгол, Ulaanbaatar.

Жек Уэтерфорд: Хүн төрөлхтөн Чингисийн хууль дор амьдрахыг хүссэн учраас л Их Монгол хүчирхэг оршсон“Өнөөгийн ертөнцийг ...
16/09/2025

Жек Уэтерфорд: Хүн төрөлхтөн Чингисийн хууль дор амьдрахыг хүссэн учраас л Их Монгол хүчирхэг оршсон

“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номын зохиогч Жек Уэтерфордтой ярилцлаа.

-Хэрвээ Чингис хаан төрөөгүй бол дэлхийн түүх ямраар эргэх байсан бол?

-Чингис хаан түүхийг урагшлуулсан. Хэзээ ч холбогдож байгаагүй салангид соёл иргэншлүүдийг холбосон. Тэр үед Хятад, Араб, Европын соёл иргэншлүүд холбогдож байгаагүй. Чингис хаан энэ гурван том соёл иргэншлийг холбож нэг гүрэн болгоод дэлхий ертөнцийг урагш нь маш том алхуулсан. Эдгээр соёл иргэншил хэзээ нэгэн цагт бие биеэ мэдэрч ойлгож холбогдох л байсан. Гэхдээ Чингис хаан төрөөгүй бол энэ үйл явц хэдэн зууны дараа л өрнөх байсан болов уу.

-Та “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номоо бичихийн тулд Чингисийн нутагт дөрвөн жил амьдарсан. Монголын тасхийсэн жавар, хүйтэн бороо, нартай, хавсаргатай өдрүүд, Хэнтий нутаг танд Чингисийг огт өөрөөр нээж өгсөн байх…?

-Яг тэгсэн шүү. Мэдээлэл маш жижиг нарийн деталлаас бүрддэг. Тэднийг нийлүүлж байж л сая нэг ойлгомжтой болдог. Яг газар дээр нь очоод энэ газар ийм юм болсон гэнэ лээ гэж сонссоны дараа аль улиралд өрнөсөн бол, юу хийж явсан бол гэх мэтээр ургуулж бодож эхэлдэг.

Нэг удаа Хэнтийд явж байтал хамтарч байсан түүхчид маань “Энэ хавьд Есүхэй баатар Өүлэн үжинийг булааж авсан байх боломжтой” гэдэг юм. Тэр үгийг сонсоод эргэн тойрноо харлаа. Сайтар харсныхаа эцэст “Хэрвээ энэ хавьд зун байсан бол Өүлэнг айл амьтны нүдэн дээр булааж авахгүй. Эзгүй зэлүүд газар л эмэгтэй хүнийг булаасан байж таарна. Эзгүй зэлүүд газар гэхээр Есүхэй ан хийгээд явж байсан болов уу. Тэгэхээр тэр үе нь өвөл дөнгөж эхэлсэн цаг байж таарна. Ан хийж явсан бол гар дээрээ шонхор юм уу бүргэд суулгаж явсан байж таараа” гэсэн бодлууд ургасан. Тэгээд л тэр дүрслэлээ номондоо шигтгэж өгсөн.

Бас нэг сонирхолтой жишээ санаанд орчихлоо. Би Онон мөрний хөвөөгөөр алхаж явлаа. Тэгж явж байхдаа “Монголын нууц товчоо”-н дээрх “Оюунтай төрсөн Өүлэн үжин Онон мөрнийг өгсөж уруудаж, олирс мойлыг түүж явж, өчүүхэн хөвгүүдээ хайрлан тэжээж, өдөр шөнийг аргацаан өнгөрүүлэв гэсэн хэсгийг гэнэт санасан. Мөрний эргээр явж байхад Өүлэн үжин хөвгүүдээ хооллох гэж яаж ядарч зүдэрч байсан талаарх дүр зураг нь шууд харагдсан. Тэр хавьд идчихмээр юм огт байгаагүй.

Би Онон мөрний хөвөөгөөр өөд, уруугүй явлаа ч хүүхдүүдээ битгий хэл өөрийгөө хооллох зүйл олохгүй юм билээ. Гэтэл Өүлэн үжин өдөржин яваад хүүхдүүдээ, Есүхэй баатрын нөгөө эхнэрийнх нь хүүхдүүдийг хооллосон гээд бодохоор гайхмаар санагдсан. Ямар хол газар явдаг байсан бол гэх бодол өөрийн эрхгүй төрсөн шүү. Энэ бүх жижиг зүйлс Монголын тухай, ямар цаг агаарт хүн төсвэрлэж байсан тухай, ямар амьдралыг даван туулсан тухай маш их мэдлэг өгдөг.

-Чингис хаан дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн агуу жанждаас яг юугаараа ялгаатай, өвөрмөц, давтагдашгүй бол?

-Чингис хаан бол дэлхийн хамгийн алдартай байлдан дагуулагч. Гэхдээ би Чингис хааныг байлдан дагуулагч гэх алдраас нь илүү хамгийн том хууль тогтоогч гэдгээр нь хүндэтгэдэг. Түүний арми зуун мянгахан цэрэгтэй байсан гэсэн тооцоо гардаг. Ийм цөөхөн цэрэгтэй арми хэдэн зуун сая гаруй хүнтэй дэлхий ертөнц, тив орнуудыг хэзээ ч байлдан эзэлж чадахгүй.

Тэгэхээр тухайн орны иргэд Чингисийн гаргасан хуулийн доор амьдрахыг хүссэн гэсэн үг. Чингисийн арми байлдах ур чадвараараа бусад армиудыг ялсан. Харин ялалтын дараа ард түмнийг байлдан дагуулах ажлыг Чингис хааны тогтоосон дэг журам, хуулиуд хийсэн. Чингисийг нас барсны дараа цэрэг арми нь улс орнуудыг удирдсан байж таарахгүй. Түүнээс хойш 150 жилийн туршид тогтоосон хууль, дэг журам нь хүчинтэй хэвээр байж тэдгээр улс орнуудыг захирч байсан. Ингээд бодохоор үнэхээр ард түмэнд хэрэгтэй, таалагдсан хууль эрх зүйн орчин байсан байж таарна.

-Их Монголын үеийн байлдан дагуулалтаас тасраад үлдчихсэн монголчууд дэлхийн олон улсад амьдардаг. Чингисийн түүхийг судлахад тэдний амьдралаас олж харах зүйлс их байх. Та тэдэнтэй уулздаг уу?

-Би дэлхийн маш олон орноор явж монголчуудын үр удамтай уулзаж байсан. Тэнд Монголын ховор үгс хадгалагдсан байдаг. Афганистанд байдаг хазарачууд гэхэд эртний монгол үгийг олноор нь хэрэглэдэг. Гэхдээ тухайн үеийн амьдралын хэв маяг гээд яривал зөвхөн Монголд л хүчтэй хадгалагдсан байдаг. Хэрвээ Чингис хаан буцаж ирээд хөдөөгийн аль нэгэн айлын гадаа буулаа гэхэд өөрийнхөө амьдарч байсан үе шиг босгоо давж ороод гэртээ байгаа мэт хоймроо сууж, идэж байсан хоол ундаа идэж чадна. Монголын соёл ийм удаан хугацаанд хадгалагдаж үлдсэн нь гайхамшигтай санагддаг.

-Таны бичсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” ном 25 улсад хэвлэгдсэн. Тэдгээр улсын уншигчдын танд хэлж байсан мартагддаггүй үгсээр ярилцлагаа үргэлжлүүлэх үү?

-Энэтхэгийн ерөнхийлөгчийн хэлсэн үг санаанаас гардаггүй юм. “Энэтхэгчүүд Их Монгол улсаас маш их зүйл сурсан. Яаж хамтран амьдрах вэ, хэрхэн олон шашныг хүлээн зөвшөөрөх вэ гэх мэт маш олон зүйлсийг монголчуудаас сурсан учраас Чингис хааны тухай ном надад таалагддаг” гэж хэлж байсан.

Уншигчдын бас нэг сонирхолтой хэсэг бол гадаадад амьдардаг монгол үндэстэн хүмүүс. ОХУ, АНУ-д байгаа халимагууд, Хятадад амьдардаг монголчууд гээд монголоор ярьж чаддаггүй ч монгол гэдгээ мэддэг гадаадын иргэдээс их олон захиа авдаг. Тэд монгол хэлгүй ч Монголын тухай мэдэх маш их сонирхолтой. Монголын мах цусны тасархай гэдгээрээ бахархдаг.

Гадаадын зохиогч миний номоор дамжуулж эх оронтойгоо холбогдож байгаадаа баярласан, гайхширсан, бахадсан сэтгэгдлүүд давамгайлдаг шүү. Монголын тухай мэдэхийг үнэн зүрхнээсээ хүсдэг хүмүүс байдаг юм билээ. Анх номоо бичиж байхдаа ийм найзуудтай болно гэж огт төсөөлөөгүй. Гэхдээ энэ номыг бичсэний дараа Монголд хайртай, Монголын тухай мөрөөддөг, Монголыг үзэхийг хүсдэг маш олон монгол цусны хүн байдгийг олж мэдсэн.

-Тэр хүмүүсээс ирсэн захидлаас таны сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн нь гээд яривал дурсах хууч их бий дээ…?

-Монгол гэдгээрээ ялгаварлан гадуурхагдаж, хэлмэгдэж явсан хүмүүсийн үр сад олноороо ханддаг. “Миний эцэг эх, өвөг дээдэс Монгол байсан учраас хэлмэгдсэн, шийтгүүлсэн. Тиймээс аав ээж минь бидэнд монгол гэдгээ нууж яв, монгол хэл битгий сур гэж захидаг байсан. Гэхдээ би Монголыг их сонирхож байна“ гэж ирээд бичнэ. Уйлмаар үгстэй захидал их ирдэг. Нэг хазара залуутай уулзсан юм. Хазара хүмүүс Афганистан, Пакистанд маш их дарлал үзсэн. Олон үеийн засаг захиргааны хэлмэгдүүлэлтэд амьдарч ирсэн. Одоо ч хэлмэгдэж яваа хүмүүс. Тэгж их хэлмэгдэж, үе үеийн турш гашуун зовлон амссаар ирсэн хэрнээ монгол гэдэг үгийг сонсох төдийд л баясдаг хүмүүс гэдгийг тэр залуугаас их тод мэдэрсэн.

Афганистанд талибанууд засгийн эрх барьж байхад хэдэн арван мянган хазарчуудыг алж устгасан. Анх энэ номыг бичиж байхдаа тийм хүмүүстэй танилцана ч гэж мэдээгүй. Ийм хүмүүсийн тухай сонсоно гэж ч төсөөлөөгүй. Ийм сайхан хүмүүс байдаг, тэр хүмүүс миний номыг уншиж яваа гээд бодохоор нулимс унагадаг шүү. Тэр хүмүүс 800 жил сэтгэлийн дөлөө унтраалгүй хадгалсан, Монголоо мөрөөдөж найман зууны турш зүрхэндээ зултай амьдарсан гээд бодохоор гайхамшигтай байгаа биз.

-Тийм шүү. Дэлхийг Чингис хаан шиг өөрчилсөн, Чингис хаан шиг маань биш юм аа гэхэд Чингисийн дайны өөрчилсөн хүн гэвэл та хэнийг онцлох вэ. Ер нь Чингис шиг удирдагч дахин төрөх болов уу. Эсвэл нийгмийн түүх дууссан, хувьсгал дууссан гэх үедээ хүн төрөлхтөн оччихсон уу?

-Дэлхийн түүхийг тэр чигт нь өөрчилсөн дөрвөн хүн байдаг. Будда, Есүс, Мухамед, Чингис хаан дөрөв. Тэд сэтгэлийн маш их хүчтэй. Сэтгэл санаагаараа маш их зүйлийг удирдсан хүмүүс. Есүс, Будда, Мухамедаас Чингис хаан практик амьдралд илүү их өөрчлөлт хийсэн гэдгээрээ онцгой ялгарна.

Дотоод итгэл үнэмшил нь практик амьдрал дээр их биелсэн л дээ. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн түүхэндээ Чингис хааны дотоод итгэлийг Будда, Есүс, Мухамед гурваас илүү хүлээж авсан. Миний бодлоор энэ дөрөв шиг дэндүү чухал хүн ахиад төрөхгүй байх. Гэхдээ маргаашийн цаг агаар ямар байхыг мэдэхгүй байж ирээдүйг угтаж хараад яахав. Ирээдүйн тухайн таамаглалыг ингээд орхисон нь дээр байх.

-Чингис хаан цэргийн жанжин, улс орны удирдагч гэхээсээ илүү хувь хүнийхээ хувьд ямар хүн байсан бол. Тэр хэр сайн аав байсан бол. Их хааны маань тухай ном бичсэн хүн учраас та илүү тод таамаг, зураг хэлэх байх…?

-Чингис хаан амьд байсан бол нэг л зүйлд харамсах байсан. Хүүхдүүдээ сайн хүмүүжүүлж чадсангүй дээ л гэж харамсах байсан болов уу. Хүүхдүүдээс нь хэн нь ч Чингис шиг агуу байж чадаагүй. Тийм агуу хүний ойрхон байсан хэрнээ хангалттай суралцаагүй шиг санагддаг. Мэдээж бүх л аавд тохиолддог зовлон Чингист тохиолдсон. Хүүхдүүд нь хооронд хэтэрхий эв түнжингүй, хэт их тэмцэлддэг, архи их уудаг нь түүнд таалагдаагүй. Гэхдээ Чингис хаан охиддоо итгэдэг байсан. Охид нь ч аавынхаа нэр хүндийг унагаагүй.

Чингис хааныг хувь хүн талаас нь төсөөлөх гэхээр би түүнийг олж харж чаддаггүй. Тэр эргэн тойронд байгаа юм шиг л мэдрэгддэг. Түүнээс биш тийм хүн байна, яг тэнд байна гэж харагддаггүй. Эргэн тойронд түүний эрч хүч, энерги төрсөн юм шиг мэдрэмж төрдөг. Чингисийг өөртөө төсөөлөхөд агуу удирдагч, цэргийн жанжин гэдгээрээ бодогддоггүй юм. Ямар агуу хайрыг түгээж явсан хүн байгаа вэ, Бөртэд ямар их хайртай байсан юм бэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг.

Их золиос гаргаж түүнийгээ аврахын төлөө явж байсан нь агуу санагддаг. Тэр хаан болсныхоо дараа ард түмэндээ өөрийгөө дуустал нь өгсөн. Бүх эрч хүчээ ард түмэндээ өгнө гэдэг үнэхээр агуу хайр.

-Таны номыг уншихаар их олон дүрсийг эвлүүлж зүйгээд нэг цогц дүрс гаргаж ирсэн шиг санагддаг. Олон газраас эх сурвалж хайж явсан байх гэж хэлэх гээд байна л даа. Хамгийн гайхамшигтай, дуу алдуулсан эх сурвалжаа хаанаас олсон бэ?

-Ярихад сонин биш байж мэдэх ч нэг гайхмаар үйл явдал тохиолдсон. “Монголын нууц товчоо”-ноос Бөртэ үжинийг мэргидүүд булааж авч явдаг хэсгийг уншиж байтал “Аль Кайда”-гийнхан хоёр өндрийг дайрсан талаарх мэдээ телевизээр гарсан юм. Америкийн ард түмэн тэр чигтээ паникт орчихсон.

Биднийг их том аймшиг нөмөрсөн. Манай ерөнхийлөгч айдас тодорсон царайтай олны өмнө гарч ирээд үг хэлж байлаа. Тэгэхэд би хаанаас дайрсан нь мэдэгдэхгүй дайсан улс орныг гэнэт довтолж орон байрыг нь түйвээхэд ямар аймшиг тухайн орчныг нөмөрдөгийг мэдэрсэн. Тэр мөчийг уншиж суусан зүйл рүүгээ ургуулж бодоод Чингисийн хот айл руу морин төвөргөөн ойртохыг сонссон Хуагчин эмгэнд хэр их түгшүүр төрсөн бол, тэр хот ямар их айдаст автсан бол гэсэн төсөөлөл төрсөн. Их хурц төсөөлөл үүссэн шүү.

Яг тэр мөчид би телевизээ үзмээр байсан ч унтраагаад өөртөө төрсөн аймшигт мэдрэмжээ шууд цаасан дээр буулгахыг хүссэн. Тэгээд номынхоо эхний бүлгийг Хуагчин эмгэн айж цочирдож, Бөртэ үжинийг мэргидүүд булаан авч явж, Чингис хаан аймшигт нэрвэгдсэн ард түмнээ хэрхэн яаж аймшгаас нь салгах тухай бодож байгаагаар эхэлсэн.

-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд их баярлалаа.

Эх сурвалж: Ц.Баасансүрэн https://nio.mn/

Монгол цэрэг армийн чадвар Гитлер Напелеоноос ялгаатай нь тэдэнд Орос руу дайрахад асуудал байсангүй. Хүмүүс Орос руу хэ...
15/09/2025

Монгол цэрэг армийн чадвар Гитлер Напелеоноос ялгаатай нь тэдэнд Орос руу дайрахад асуудал байсангүй. Хүмүүс Орос руу хэзээ ч өвөл битгий дайр гэдэг. Эсрэгээрээ Монголчууд өвөл дайрах дуртай байв, учир нь тэдний морь хөлдүү гол дээгүүр давхина, гүүрний хэрэггүй. Афганууд Америк, Орос, Англичуудыг сөрж чадсан ч Монголчууд ирэхэд юу дайрч ирснийг баримжаалж ч чадаагүй билээ. Хятад тэр хүртэл ямар ч улсын захиргаанд орж байсангүй. Арабын эзэнт гүрэн хөгжин цэцэглэсэн Багдад хоттой, хүчирхэг улс байлаа, Монголчуудыг иртэл. Энэтхэг сайн удирдагчийн ачаар арай хийн мултарсан, гэхдээ хожим нэг хэсэг нь эзлэгдсэн.
Загалмайтан Кельтүүд ч, зүүн өмнөд Азийн зарим овог омгийхонд ч Монголчуудад барих хариу байгаагүй.

Тэнд супер хөгжсөн иргэншил байсан уу, үгүй юу, тэр хамаагүй байсан билээ, бүгд Монголчуудад ялагдсан.

Монголчууд Сибирийн тэсгим хүйтэн талаар ч давхисан, Арабын аюумшигт халуун цөлийг ч гаталсан. Тэд их тал нутгийн өвсөн дундуур давхихаас ч, Бирмийн шигүү халуун бүсийн ойгоор давшиж Хятадын тутарган талбайгаар ч, Хималайн нурууны хянга цараар ч урагшилсан. Тэд мориндоо үтэр түргэн морддог шигээ тэнгисийн дайнд ч гарсан. Газарзүй ер нь тэдэнд огт хамаагүй юм шиг л байсан.

Хэрэв нөгөө тал жадаар хааж дөрвөлжилвөл Монголчууд нум сумаар задалж, хэрвээ талаар нэг тарвал гилбэрээр хөөж гүйцдэг байсан. Тэд дайсны харваач, морьт цэрэг, илдтэй цэрэг эрс, бүгдийг нь ялдаг байв. Товчхондоо Монголчуудын эсрэг тулаанд барьж болох зэвсэг ч, технологи ч нэг ширхэг ч байгаагүй билээ. Монголын эзэнт гүрэн хүний Дэлхий эрт эдүгээ харсан хамгийн супер хүч байсан.

Харгис хүч төдийгүй аварга гүрэн
Монголчуудын тухай ярихад ихэнх нь үеэ өнгөрөөсөн, арьсны үзэлтэй, зэрлэг бүдүүлэг, алуурчин, азтай зэрлэгүүд гэх нь бий. Харин сүүлийн үеэс түүхчид тэдний хийж бүтээсэн гайхамшигтай зүйлсээс нээж, өгөх ёстой үнэлгээг нь өгдөг болоод байна. Бүгдээрээ хүлээн зөвшөөрье, түүхэнд тодорсон супер гүрэн бүр Монголчуудтай адил цус урсгаж ирснийг.
Үнэн хэрэгтээ Монголчууд маш нээлттэй, инновацлаг мэргэжлийн баг бүтээсэн юм. Өрсөлдөгчид нь үлбэгэр, зөрүүд байхад тэд бол боломжит бүх технологийг ашигладаг инженерүүд байлаа. Тэд нээлттэй, төрөл бүрийн засаглалыг туршиж, боломжтой бүх газраас суралцаж байв.

Өнөөдрийн Дэлхийн технологийн хөгжлийн (бууны дарь, цаас, хэвлэх) олон дэвшил тэдний байлдан дагуулалтын шууд үр дагавар юм. Нэг үгээр Монголчууд өнөөдрийн Дэлхийн хэв маягийг хэлбэршүүлж өгсөн.

Тэдний нөлөөн дор Христ, Мусалмен, Күнз, Буддын сургаалтнууд тэгш эрхтэй, идеологийн дайнгүй зэрэгцэн оршиж байсан. Энэ утгаараа Европын ямар ч колонийн гүрнээс хавьгүй дэвшилттэй.
Тэд маш шинэлэг, өрсөлдөгчийнхөө гол сул тал дээр тоглодог байв.

Монголчууд Европ, Дундад Азийн их бууг Хятадыг дайлахаар авчирч, Дундад Азитай байлдахдаа Хятадын нум сум, бууны дарийг авч очдог байлаа. Хэрвээ их буунд хийх том чулуу олохгүй бол том моддыг тайрч норгоод чулууны оронд хэрэглэдэг байв.

Монголчуудын тухай бусад баримт:
Чингис хаан одоо ч заримд нь хэрэглэгддэг бичгийн системийг Монголд авчирсан. Монголын эзэнт гүрэн татварын албатуудыг гүрэн даяар илгээж, Зүүн Азид цаас хэвлэл тархахад их нөлөө үзүүлсэн. Тэд мөн Солонгост боловсортой анги төрөн гарахад нөлөөлсөн.

Евроазийн их газраар дараагийн таван зуунд хэн ч гүйцэж хийж чадаагүй олон улсын шуудангийн сүлжээ байгуулсан.
Тэд Европчууд өөрсдийнхийгөө хийхээс хэдэн зууны өмнө банкнот, цаасан дэвсгэртийг гарган хэрэглэж байсан.

Монголчуудын удирдлаганд тухайн үед нээгдсэн Дэлхий бараг бүхэлдээ холбогдсон чөлөөт худалдааны бүс ажиллаж байсан. Худалдаачид дээрэм тонуулаас айлгүй зорчиж байснаар худалдаа хөгжин цэцэглэсэн. Эдийн засаг ч мөн. Марко Поло болон бусад европчууд Азиар аялаж жуулчилсан нь энэ үеэр.
Шашны хувьд тэд бүх шашныг хүлцэх, хүндлэх асар том бүс нутаг байгуулсан.
Хятадын шинжлэх ухаан, одон орон, анагаах, инженерчлэл, математикийн үнэ цэнэ Монголын зарим хаадын үед хөгжин цэцэглэж, том эрдэмтэд төрөн гарсан. Тэд мөн маш сайн нарийвчлалтай цаглабар бүтээсэн.
Юан гүрний үед урлаг, театр хөгжин цэцэглэсэн. Шил болон хөгжмийн зэмсэг урлахад Европын олон дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн.
Бусад бүх их гүрний адил, Монголын эзэнт гүрэн маш их цус урсгасан. Гэхдээ тэдний шинжлэх ухаан, урлаг, худалдаан дахь идей санааны их тэсрэлтээр хүний оршихуйд үлдээсэн өв бусад ямар ч супер хүчнүүдтэй харьцуулахааргүй их нөлөө хүний түүхэнд үлдээж, өнөөгийн Дэлхийг загварчилж өгсөн.

Эсгий ширдэг.НТӨ I- НТ I зуун. Хүннү.Эсгий, даавуу, торго.Урт: 260 см. Өргөн: 67, 5 см. Төв аймгийн Батсүмбэр сум. Ноён ...
09/09/2025

Эсгий ширдэг.
НТӨ I- НТ I зуун. Хүннү.
Эсгий, даавуу, торго.
Урт: 260 см. Өргөн: 67, 5 см. Төв аймгийн Батсүмбэр сум. Ноён уул
1934 онд Эрмитажид очсон, Ленинградын ЗХУ-ын ард түмний угсаатны зүйн улсын музейгээс Эрмитажид хүлээлгэн өгсөн.

Монгол хийцийн, монгол эмээлМатериал: Мөнгө, мод, ганОгноо: 17-18 зууны үеЭдүгээ Солонгосын үндэсний музейд хадгалагдаж ...
07/09/2025

Монгол хийцийн, монгол эмээл
Материал: Мөнгө, мод, ган
Огноо: 17-18 зууны үе
Эдүгээ Солонгосын үндэсний музейд хадгалагдаж байна...

Чингис хааны алтан зоос. 1221 он.Чингис хааны жинхэнэ алтан зоос 2-3 янз бий."Аугаа их хаадын хаан, Аугаа их Чингис хаан...
07/09/2025

Чингис хааны алтан зоос. 1221 он.
Чингис хааны жинхэнэ алтан зоос 2-3 янз бий.
"Аугаа их хаадын хаан, Аугаа их Чингис хаан" гэсэн бичигтэй...!!!

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

+97688686788

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Их Монгол posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Их Монгол:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram