Сэтгэл Засал

Сэтгэл Засал Таны сэтгэлд үйлчилнэ ♥

Боловсруулж гадагшлуулж чадвал сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд тань таныг зовоохоо больж тайвширна. Тайван байгаа цагт сэтгэлэ...
08/09/2025

Боловсруулж гадагшлуулж чадвал сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд тань таныг зовоохоо больж тайвширна.

Тайван байгаа цагт сэтгэлээ удирдах өөрийн эрхтэй болно.

Маргаашийн үдшийг өөрийгөө халамжилж өнгөрүүлээрэй. 💕

“Сэргэлт” хөтөлбөрт бүртгүүлсэн хүн бүр үүнийг мэдрээд гарна гэдэгт итгэлтэй байна.

Манай төвөөс зарлаж байгаа сэтгэл заслын хөтөлбөрийг ямар хэлбэрээр явах вэ гэж хүмүүс их сонирхож байна. Би тайлбар хэл...
05/09/2025

Манай төвөөс зарлаж байгаа сэтгэл заслын хөтөлбөрийг ямар хэлбэрээр явах вэ гэж хүмүүс их сонирхож байна.

Би тайлбар хэлье:
Та сэтгэл зүйн мэдлэг мэдээллийг хангалттай цуглуулжээ, гэхдээ одоо бие дээрээ бодитоор хийж эхлээсэй гэж хүссэн учраас нөхөн сэргээх иогтой хавсран сэтгэл заслын сеансуудыг явуулж, мөн өөрийгөө сонсох, тайвшруулах, халамжлах арга техникүүдийг маш амьдралд ойр байдлаар заахыг хичээх болно.

Хамгийн гол зорилго бол дараа нь Та надгүйгээр өөрийгөө хайрлаж халамжилж, ихэнхи асуудлын шалтгаан болсон сэтгэл түгшилтээ тайвшруулж, сэтгэл зүйн гаралтай өвдөлтүүд байгаа бол суллаж явуулах, мэдрэлийн ядаргаатай удаан явсан бол шалтгаануудыг арилгаж, цоо шинэ амьдралын хэв маяг, сэтгэлийн төлөвт оршиж сурахад л байгаа юм.
Илүү дэлгэрэнгүй асуухыг хүсвэл миний 99059364 дугаарт холбогдоно уу.
Сэтгэл зүйч Д.Намуунбилэг.
Баярлалаа!

Дуу нь хүртэл сэтгэлийг зассан сайхан ард түмэн билээ бид. Гэвч яагаад ингэж их бачуурсан, давчидсан, түгшсэн байдалтай ...
05/09/2025

Дуу нь хүртэл сэтгэлийг зассан сайхан ард түмэн билээ бид. Гэвч яагаад ингэж их бачуурсан, давчидсан, түгшсэн байдалтай амьдардаг болчихов доо.
Таны төрөлх уужуу тайван, сайхан сэтгэл иргэн ирэх болтугай.

Сүүлийн хэдэн жил дуншсан хөтөлбөр минь билээ. Сэтгэл засах хөтөлбөр учраас нэг дор олон хүн цуглуулж бужигнуулахгүй. Нэ...
03/09/2025

Сүүлийн хэдэн жил дуншсан хөтөлбөр минь билээ. Сэтгэл засах хөтөлбөр учраас нэг дор олон хүн цуглуулж бужигнуулахгүй. Нэг сеанст ихдээ 8 хүн л орно. Та нарыгаа чин сэтгэлээсээ халамжлах хүсэл дээр минь бүтсэн юм шүү. 🥰

Энэ уг нь буруу шүү. Ээнэгшлийн гэмтэлтэй загвар эндээс л зарим нь эхэлж байгаа. Аав ээж нь хамт эхний хэдэн өдөр хамт х...
01/09/2025

Энэ уг нь буруу шүү. Ээнэгшлийн гэмтэлтэй загвар эндээс л зарим нь эхэлж байгаа. Аав ээж нь хамт эхний хэдэн өдөр хамт хэдэн цаг тоглоод хүүхэдтэйгээ хамт харьж цэцэрлэг, багш, бусад олон хүүхдүүд аюулгүй, би чамайг хаяж орхихгүй гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Дараа нь богино хугацаагаар үлдээж дасгах. Тэрний дараа нэлээд дасаад ирэх үед бүтэн ажлын цагаар үлдээж болно.

Та хүүхдээ хүмүүжүүлэх гэж бүү оролд Харин өөрийгөө л хүмүүжүүл, тэр хүссэн хүсээгүй таныг л дуурайна гэдэг дээ. Сэтгэли...
01/09/2025

Та хүүхдээ хүмүүжүүлэх гэж бүү оролд
Харин өөрийгөө л хүмүүжүүл, тэр хүссэн хүсээгүй таныг л дуурайна гэдэг дээ.
Сэтгэлийн гэмтэл, түгшил, айдас, ичгүүрээ хүртэл өвлүүлж байгаагаа анзаарсан уу?
Оронд нь өөрийгөө ойлгох, хүндлэх хайрлах, хүлээн зөвшөөрөх чадварыг өгвөл та хожим санаа амар суух биш үү?

01/09/2025

Тантай юу ч тохиолдсон байсан битгий гутраарай.
Та ганцаараа биш.
Яг нэгэн ид шидийн мэт учрал тохиолоор та эрүүл юм шиг атлаа эдгээгүй шархтай өдийг хүрснээ мэдэж авна.
Санаандгүй байдлаар яг өвчтэй хэсэгт чинь хатгаад авна, танд хэрэгтэй үгсийг хэн нэгэн ачит амьтан хэлж ч мэднэ, шархыг тань долоогоод өгч ч магадгүй, эсрэгээрээ улам өвтгөж ч магадгүй юм. Ямар ч байсан тэр зовлон таны хав дарж нууж хаасан хар бараан зүйлийг заагаад өгчээ. Түүгээрээ тэр тохиолдол, тэр хүн ачтай бизээ. Та уяран хайлан уйлж “жинхэнэ би”-тэйгээ учрах цаг мөдхөн ирнэ.
Заавал дарамттайгаар биш харин амар тайван, нээлттэй, аюулгүй, хайрлагдсан, ар талтай мэдрэмжтэй амьдарч болох юм байна гэдгээ та энд мэднэ.
Таныг би эдгээсэй гэж хүсч байна 💞.

Бүх зүйл өөрийн цаг хугацаатай. Таны эдгэрэл ч гэсэн. Гэхдээ эдгэрлийг дэмжих орчин, нөхцөл нь бүрдэх ёстой. Тэр нөхцөл ...
28/08/2025

Бүх зүйл өөрийн цаг хугацаатай.
Таны эдгэрэл ч гэсэн. Гэхдээ эдгэрлийг дэмжих орчин, нөхцөл нь бүрдэх ёстой.
Тэр нөхцөл нь бид байя.

19/08/2025
За амьдралын тухай маш чухал гүн ухаан бол Буддын гүн ухаан билээ. Та бүхнийгээ үнэ төлбөргүй атлаа маш үнэ цэнтэй мэдлэ...
15/08/2025

За амьдралын тухай маш чухал гүн ухаан бол Буддын гүн ухаан билээ. Та бүхнийгээ үнэ төлбөргүй атлаа маш үнэ цэнтэй мэдлэг олгох энэхүү лекцэнд урьж байна.

24/05/2025
01/05/2025

Өлсөж цангасан чиний сүүдэр харанхуй өрөөнд цоожлоотой. Түүнийг чи тэвчиж чадахгүй учраас тэнд орхисон. Гэтэл түүнд л чиний алт эрдэнэс бий. Энэ бол чиний нэг хэсэг, тэр бол чи.
Тэр чиний анхаарлаар өлсөж цангаж байгаа.
Марион Вудман.

Түүнийг яг урдаа суулгаад ярих боломж олгоорой. Цаг нь ирсэн учраас та хямарч байгаа. Хямрал бол хамгийн чухал дохио.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 11:00 - 20:00
Tuesday 11:00 - 20:00
Wednesday 11:00 - 20:00
Thursday 11:00 - 20:00
Friday 11:00 - 20:00

Telephone

+97699059364

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл Засал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сэтгэл Засал:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category