Сэтгэл зүйч, сэтгэл засалч Д.Намуунбилэг

Сэтгэл зүйч, сэтгэл засалч Д.Намуунбилэг Таны сэтгэлд үйлчилнэ ♥

Монголчууд “шар сэмжилсэн” хөгшин гэж шоолж ханддаг нь учиртай. Энэ үзэгдэл заримдаа дунд насны хямралын шийдлээ олоогүй...
29/03/2026

Монголчууд “шар сэмжилсэн” хөгшин гэж шоолж ханддаг нь учиртай.
Энэ үзэгдэл заримдаа дунд насны хямралын шийдлээ олоогүй нэгний шинж тэмдэг байдаг.

Үе мултарсан дүү хүнтэй дотно харилцаа үүсгэж түр зуурын тайвшрал авах гэж оролдох нь “шархан дээрээ боолт тавиад, идээг нь үлдээх”-тэй адил.

Дунд насанд ирэх үед хосууд харилцаагаа илүү анхаарч сайжруулахаас зайлс хийж, мөн нас явж байгаагийн хэрээр залуу насны эрч хүч тамир багасч байгааг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй “би догь амьтан” хэвээрээ байгаа гэж өөртөө болон бусдад батлах гэж оролддог.

Харамсалтай нь амьдралын жамыг хэн ч сөрөхгүй, нэг мэдэхэд үнэнд гүйцэгдэнэ. Өтөл нас айлчлан ирнэ.
Тэр үед маш чухал өөрчлөлт хөгжил ирэх байсан боломжийг алдсан байдаг, яг л “салхийг атгах” гэж хөөцөлдсөөр юу ч үгүй хоцрохтой адил.

Сэтгэл гутрал ихэнхдээ нэг том үйл явдлаас биш, харин удаан хугацаанд давтагдсан жижиг “микро-гэмтлүүд”-ээс үүсдэг.Хүний...
28/03/2026

Сэтгэл гутрал ихэнхдээ нэг том үйл явдлаас биш, харин удаан хугацаанд давтагдсан жижиг “микро-гэмтлүүд”-ээс үүсдэг.

Хүний хүсэл, хэрэгцээнүүд урт хугацаанд хоорондоо зөрчилдсөөр байх нь дотроос нь идэх мэт, эрчим энергигүй, тэнхэлгүй болж буй мэдрэмжийг төрүүлдэг.
Ямар ч эм уугаад, витамин, дусал тариулаад үүнийг шийдэхгүй.

Сэтгэл гутралыг ажиглавал дотоод зөрчлийн нэг төрлийн “компромисс” шийдэл байж болно.

“Би нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй, тэгэхээр шаналж гутрах нь миний хийж чадах зүйл.” гэж байгаатай адил.

Эрүүл харилцаа үүсгэх чадвартай хүн өөрийг нь хайрладаг хүнийг сонгодог — харин тэр түвшинд хүртлээ бид бүгд суралцах хэ...
27/03/2026

Эрүүл харилцаа үүсгэх чадвартай хүн өөрийг нь хайрладаг хүнийг сонгодог — харин тэр түвшинд хүртлээ бид бүгд суралцах хэрэгтэй болдог 💞

Бодит амьдрал дээр:
• Хүмүүс заримдаа өөрийг нь хайрладаггүй хүнийг хайрласаар байдаг
• Ялангуяа бага насны туршлага, ээнэгшлийн хэв маяг үүнд нөлөөлдөг.

Жишээ нь:
🌿 “Хайрыг олж авахын тулд тэмцэх ёстой”, “Би өөрийн хайраараа түүнийг өөрчилнө” гэх мэт дотоод итгэлтэй явах.

🌿 Хүйтэн, хөндий ханддаг хүнд илүү татагдах.

🌿 Харилцааныхаа төлөө өөрийн хэрэгцээ, хүсэл, хил хязгаарыг орхих.

🌿 Сэтгэл хөдлөл нь нөгөө хүний зан авираас бүрэн хамаарах.

Бусад хүмүүсийн хэлсэн үг, шүүмж, хандлага танд маш хүчтэй нөлөөлж байна уу? Гутартал, уур бухимдал төртөл, бачууртал, э...
26/03/2026

Бусад хүмүүсийн хэлсэн үг, шүүмж, хандлага танд маш хүчтэй нөлөөлж байна уу?

Гутартал, уур бухимдал төртөл, бачууртал, эргүүлээд үзэн ядтал 🤔…

Хэрэв тийм бол таны дотоод дэмжигч, танд ар талтай, хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмжийг өгч байдаг тэр хөшүүрэг гэмтсэн эсвэл огт байхгүй байгааг үүнээс анзаарч болно.

Гэхдээ сайн мэдээ!
Та түүнийгээ сэргээж, шинээр үүсгэж, бүтээж, хүчирхэгжүүлж чадна 💖!

Хотын хүн яагаад ядарсан, бухимдсан, эрчим энергигүй мэт мэдрэмжтэй болдог вэ?Энэ нь “байгалиасаа тасрах” мэдрэмж юм. Бе...
23/03/2026

Хотын хүн яагаад ядарсан, бухимдсан, эрчим энергигүй мэт мэдрэмжтэй болдог вэ?

Энэ нь “байгалиасаа тасрах” мэдрэмж юм.

Бетонон баганууд Туул гол дээрээ зоож 6 эгнээ зам тавьбал юу болох вэ?

~ Ундны ус бохирдоно
~ Агаарын бохирдол нэмэгдэнэ
~ Амьдрал багасна (загас жараахай, усны шувууд)
~ Эрэг нь үхмэл болно
~ Үзэсгэлэн гоог нь олж харах боломжгүй болно

Цементэн ширэнгэн дунд амьдардаг нийслэлчүүдийн сэтгэл зүйд ч энэ “бохирдол” улам нэмэгдэнэ.
- бухимдал, хоосрол, утгагүй мэдрэмж.

Туулыг бохирдуулж байгаа нь албан тушаалтны шунал.
Гэхдээ Туулыг аварч чадах нь бас бидний ухамсар, байгалиа хайрлах нүүдэлчин ард түмний сэтгэл юм.

Сэтгэлзүйн хувьд энэ нь энгийн үнэн:
Гаднах орчин = Дотоод төлөв

Хэрэв бид голоо хамгаалбал зөвхөн байгалиа биш,
өөрсдийнхөө дотоод амгаланг хамгаалж чадна.

Өнөөдөр өөрөөсөө асуу:
Би Туултайгаа холбоотой юу?
Би урсаж байна уу, эсвэл гацсан уу?

Учир нь…
Хатан Туул бол зөвхөн ус биш,
энэ хотын сэтгэлийн толь юм. 🌿💦🐟🙏💖

Саад замыг хаадаг биш…Саад бол өөрөө зам.                              (Зен Буддизмын сургаалиас.)Бид амьдралд таарсан с...
21/03/2026

Саад замыг хаадаг биш…
Саад бол өөрөө зам.

(Зен Буддизмын сургаалиас.)

Бид амьдралд таарсан саад бэрхшээлийг ихэвчлэн “зайлсхийх ёстой зүйл” гэж хардаг.

Гэвч эерэг сэтгэл заслын өнцгөөс бол
саад бол алдаа биш—дохио, мэдээлэл юм.

Саад бүрийн цаана:
— илрээгүй чадвар
— тэнцвэр алдагдсан амьдралын талбар
— шийдэгдээгүй дотоод конфликт нуугдаж байдаг.

18/03/2026
Олон эрчүүд дотроо ийм итгэлтэй явдаг:  • “Би хийж байгаагаараа үнэлэгддэг” • “Би асуудал шийдэх ёстой” • “Сул дорой хар...
18/03/2026

Олон эрчүүд дотроо ийм итгэлтэй явдаг:

• “Би хийж байгаагаараа үнэлэгддэг”
• “Би асуудал шийдэх ёстой”
• “Сул дорой харагдах нь аюултай”

Гэхдээ сэтгэлзүйн талаас үнэндээ бол - мэдрэмжээ дардаг эр хүн өөрөөсөө тасарч, аажмаар бусдаас ч холддог.

Зөвхөн хийх биш — мэдрэмжүүдээ ч илэрхийл.

Чи сайн ажиллаж, хайртай хүмүүсээ хэрэгцээт зүйлсээр нь хангаж, асуудлыг шийдэж чадна.
Гэхдээ:

“Надад хэцүү байна”
“Үүн дээр миний уур хүрээд байна”
“Энэ надад чухал”

гэх зэргээр чи өөрийгөө илэрхийлж чадахгүй бол эр хүн дотроо ганцаардаж эхэлдэг.

Хьюстоны Их Сургуулийн профессор Брене Брауны судалгаа нь эмзэг байдлаа харуулж чаддаг хүмүүс илүү гүн холбоо, итгэлцэл бий болгодог гэдгийг нотлосон байдаг.

Тэгэхлээр “нэг их мундаг хүчтэй амьтан” биш зүгээр л хүн байхад болно 💖.

Та нартаа баярын мэнд хүргэе! 🌷🌿🌷

Гомдол бүрийн цаана гүнзгий хэрэгцээ нуугдаж байдаг.                                                                  Жо...
17/03/2026

Гомдол бүрийн цаана гүнзгий хэрэгцээ нуугдаж байдаг.
Жон Готман

“Би ядрахаар хүнд хүчир юу ч хийгээгүй, юундаа ядардгийн бүү мэд, ямар ч тэнхэл алга” гээд гутарсан, өөрийгөө үл ойлгосо...
17/03/2026

“Би ядрахаар хүнд хүчир юу ч хийгээгүй, юундаа ядардгийн бүү мэд, ямар ч тэнхэл алга” гээд гутарсан, өөрийгөө үл ойлгосон байдалтай ярих хүмүүс их байдаг.

Гэвч биеээр биш сэтгэлээрээ л хүн хамгийн их ядардаг юм шүү. Ядраахаар юм байсан болоод л туйлдаад, гутраад байгаа.

Амжилттай урт хугацааны харилцаа нь том үйл явдлаас бус, харин жижиг үг, жижиг үйлдэл, жижиг анхаарал халамжаар бүтээгдд...
16/03/2026

Амжилттай урт хугацааны харилцаа нь том үйл явдлаас бус, харин жижиг үг, жижиг үйлдэл, жижиг анхаарал халамжаар бүтээгддэг.

Жон Готтман

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 11:00 - 20:00
Tuesday 11:00 - 20:00
Wednesday 11:00 - 20:00
Thursday 11:00 - 20:00
Friday 11:00 - 20:00

Telephone

+97699059364

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл зүйч, сэтгэл засалч Д.Намуунбилэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сэтгэл зүйч, сэтгэл засалч Д.Намуунбилэг:

Share

Category