12/02/2026
💊 Антибиотик гэж юу вэ ?
ЛАВАНДА эмийн сангийн эм зүйч зөвлөж байна.
Антибиотик бол нянгийн халдварыг эмчлэхэд хэрэглэдэг эм.
Харин вирусийн халдварт (ихэнх ханиад, томуу) үйлчлэхгүй.
Антибиотикийг буруу хэрэглэвэл:
⚠ Эмийн дасал (тэсвэржилт) үүснэ
⚠ Дархлаа суларна
⚠ Гэдэсний ашигтай нян устана
⚠ Гаж нөлөө илэрнэ
⚖ Чухал зөвлөмж:
Эмч бичиж өгсөн тун, хугацааг тасалж болохгүй
Дур мэдэн эхлүүлж, дундаас нь зогсоож болохгүй
Өөр хүнд таарсан эмийг өөртөө хэрэглэж болохгүй
💙 Эрүүл мэндээ хамгаалах хамгийн зөв арга бол
шинжлэх ухаанд суурилсан, хариуцлагатай хэрэглээ юм.
#Антибиотик #ЗөвХэрэглээ #ЭмЗүйчЗөвлөжБайна #ЭрүүлМэнд #лаванда