10/10/2025
🍂🍁Улирал сэрүүсч байгаа энэ үед биеийн эрч хүч, дархлаагаа хамгаалахын тулд зөв хувцаслах нь чухал!
✅Та хүзүүгээ дулаал
✅Таны эрчим хүчний эх үүсвэр болсон бөөр, давсгаа дэмжихийн тулд бэлхүүсээ дулаан байлга.
✅Элэг, цөс, ходоод, уушгины энергийг тэнцвэржүүлж, хүч чадлыг бий болгохын тулд хөлдөө дулаахан бас шагай давсан оймс өмсөж байхыг бүү мартаарай.
🫀Бидний биеэр урсч буй хий, цусны эргэлтээр бүхий л эд эрхтэн тэжээн тэтгэгдэж байдаг.
💨Хэрвээ хүйтэн салхи, агаараар цусны урсгал царцаж тасалдсан тохиолдолд үе мөчний өвчнөөр өвдөх, ясны шимийг алдагдуулах, нойргүйдэл, бие амрахгүй болох, толгой өвдөх, харшил үүсэх зэрэг эрсдэлтэй.
❄️🥶Тиймээс доорх биеийн хэсгүүдийг хүйтнээс хамгаалж байх ёстой.
• Толгойн орой, дагз
• Хүзүү
• Бэлхүүс
• Ходоод
• Шагай
• Хөл
🤔Яагаад гэвэл:
💆♀️Толгойн ар тал: Ороолт, малгай зүүж, энэ хэсгийг дулаан байлгаснаар салхи, хүйтэнд хамгийн мэдрэмтгий цэгүүдийг хамгаалах болно. Хэрвээ эдгээр хэсгүүдийг дулаан байлгахгүй бол нүүр, чих, эрүү, хүзүү, мөрөнд өвдөлт хатгалгаа үүсэх, хавагнах ба тархины тэнцвэрийн асуудал, толгой өвдөх, мигрень зэрэг өвчин үүсгэнэ. Хэрэв ийм зүйл тохиолдвол та эрхий хуруугаараа дагзны арын GB-20 цэгийг дулаацуулж, тос түрхэн үрж массаж хийгээрэй. Энэ хэсгийг үргэлж ороолтоор хамгаал.
🫁Ходоод: Ходоодыг хамгаалж, дулаацуулахын тулд гэдсээ ил гаргахгүй байж, цамцан дотроо нэмэлт дотуур цамц өмсөж, хормойг нь өмдөн дотроо оруулж өмсөөрэй. Ингэснээр гэдэс дотрыг дулаацуулж, нөхөн үржихүйн эрхтнүүд болон CV-4 цэг, бөөрний системийг хамгаална. Хэрэв ходоодоо дааруулбал уушигны системийг доголдуулах болно. Энэ нь ханиад, томуу, харшил, хамраас нус гоожих, вирусын халдварт өртөмтгий болгож уушгийг гэмтээнэ.
🦶Шагай: Бидний шагай болон хөлөөр дамжин элэг, цөс, дэлүү, ходоод, бөөр, давсаг гэсэн 6 эрхтний амин чухал эрчим хүч гүйж байдаг. Биеийн ясны дөрөвний нэг нь хөлд байх ба 72,000 гаруй мэдрэлийн төгсгөлүүд ч мөн байдаг. ✅Дорнын анагаах ухаанд хөлийг биеийн үндэс гэж үздэг төдийгүй хөлийн температурыг умай болон түрүү булчирхайн температур гэж хэлдэг. Тиймээс шагайг хүйтэнд ил гаргах нь гол чухал системийг сулруулж, дархлааг бууруулдаг. Хэрэв та үр хүүхэдтэй болох гэж байгаа эсвэл нөхөн үржихүйн тогтолцоогоо бүхэлд нь эрүүл байлгахыг хүсэж байгаа бол шагай, хөлөө үргэлж дулаан байгаарай. Хүүхдүүдээ хүйтэн шалан дээр бүү алхуулаарай.
👣Дулаан хөл бол эрүүл цусны эргэлт, энергийн сайн урсгалыг илтгэдэг. Тиймээс хөлөндөө онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.
“Самандбадраа” эмнэлэг