18/08/2021
Өсөлт хөгжилт гэдэг нь бид аль хэдийн мэддэг орчноосоо өөрийгөө гарган, шинэ туршлага, чадвар, мэдлэг олж авахыг хэлнэ.✨
Тухтай бүс гэдэг нь бидний аль хэдийн мэддэг, чаддаг, туршиж үзэж байсан, дуртай зүйлсээр хүрээлэгдсэн байдлыг хэлдэг. Бид энэ бүсэд байхдаа хэтэрхий тухтай байдаг учир шинэ зүйлс сурах боломжгүй байдаг.🎉
Айдсын бүс гэдэг нь тухтай бүсийн гадна оршдог. Энэ үед бид танихгүй, мэдэхгүй орчинд, шинэ зүйл туршина гэдгээсээ айсан, эргэлзсэн мэдрэмжээр дүүрэн бүс байдаг. 🎀
Хэрвээ бид айдсын бүсээ даваад гарчихвал, шинэ чадварт суралцах боломжтой суралцах бүс рүү орж ирдэг. Суралцах бүсэд байхдаа бид шинэ туршлага, мэдлэг, чадварт суралцдаг. 😇
Хөгжих бүсэд бид шинэ сурсан зүйлсээ ашиглан, амьдралдаа хэрэгжүүлж эхлэх бүс юм.💖
Хэрвээ тухтай бүсээсээ л гарах зоригтой шийдвэр гаргавал, цаашид шинэ зүйлсэд суралцах боломж нэмэгдэнэ гэдгээр санаарай. 🎯