СБД 10-р хороо "Энэр-Ази" ӨЭМТ

СБД 10-р хороо "Энэр-Ази" ӨЭМТ Эрүүл мэндийн зөвөлгөө, мэдээлэл хүргэх цахим хуудас

Энэр-Ази ӨЭМТ-н Тусламж үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгаа-д оролцоно уу.
27/03/2026

Энэр-Ази ӨЭМТ-н Тусламж үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгаа-д оролцоно уу.

 #СБД УРИАЛГА
27/03/2026

#СБД УРИАЛГА

👉Тархинд цус харвалтын шалтгаан 1. Цусны даралт2. Чихрийн шижин3. Зүрхний хэм алдалт4. Холестерин5. Стресс
27/03/2026

👉Тархинд цус харвалтын шалтгаан
1. Цусны даралт
2. Чихрийн шижин
3. Зүрхний хэм алдалт
4. Холестерин
5. Стресс

👶 Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийльеУрин дулааны цагт бага насны хүүхдүүдийн дунд гар, хөл, амны өвчн...
27/03/2026

👶 Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
Урин дулааны цагт бага насны хүүхдүүдийн дунд гар, хөл, амны өвчний эрсдэл нэмэгддэг. Энэ өвчин нь халуурах, ам болон гар, хөл дээр цэврүүт тууралт гарах зэрэг шинжээр илэрдэг халдварт өвчин бөгөөд хүүхдүүдийн дунд амархан тархдаг
Иймээс эцэг эх, асран хамгаалагчид дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй👇
🧼 Хүүхдийн гарыг тогтмол савандаж угаах (ялангуяа хоолны өмнө, бие зассаны дараа)
🍎 Хоол, хүнсний аюулгүй байдлыг хангаж, цэвэр ус хэрэглэх
🧸 Хүүхдийн тоглоом, хэрэглэлийг тогтмол цэвэрлэж ариутгах
👨‍👩‍👧‍👦 Өвчтэй хүүхдийг бусдаас тусгаарлаж, цэцэрлэг, сургуульд явуулахгүй байх
🏥 Халуурах, тууралт гарах, хоол идэхгүй байх зэрэг шинж илэрвэл яаралтай эмчид хандах
💪 Хүүхдийн дархлааг дэмжих тэжээллэг хоол, амин дэм хэрэглэх
⚠️ Анхаарах зүйл
Гар, хөл, амны өвчин нь ихэвчлэн хөнгөн явцтай боловч бага насны хүүхдэд хүндрэх эрсдэлтэй тул эрт илрүүлж, зөв арга хэмжээ авах нь чухал.

Жирэмсний хяналт ямар ач холбогдолтой вэ?👉Жирэмсний хугацааг зөв тогтоох👉Жирэмсний эрт ба хожуу хордлогоос урьдчилан сэр...
27/03/2026

Жирэмсний хяналт ямар ач холбогдолтой вэ?
👉Жирэмсний хугацааг зөв тогтоох
👉Жирэмсний эрт ба хожуу хордлогоос урьдчилан сэргийлж, шаардлагатай тохиолдолд тохирсон эмчилгээ, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авах
👉Жирэмсний хугацаанд эх болон урагт тохиолдож болох өвчин эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх
👉Жирэмсний хугацаанд эхийн архаг хууч өвчин сэдрэхээс болон дахилт өгөх, хүндрэхээс сэргийлэх
👉Дутуу төрөлт, зулбалтаас сэргийлэх

27/03/2026
💜"Нил ягаан өдөр" (purple day)💜✅Жил бүрийн 3 дугаар сарын 26-ны өдрийг олон улс даяар эпилепси буюу уналт таталтын эмгэг...
27/03/2026

💜"Нил ягаан өдөр" (purple day)💜
✅Жил бүрийн 3 дугаар сарын 26-ны өдрийг олон улс даяар эпилепси буюу уналт таталтын эмгэгийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, ялгаварлан гадуурхалтыг багасгах зорилготойгоор онцлон тэмдэглэдэг
💜Ойлгоё
💜Тусалъя
💜Хамтдаа хөгжье
✅Уналт таталтын үед хэрхэн тусламж үзүүлэх вэ?
Хэрвээ таны эргэн тойронд хүн унаж татвал дараах тусламжийг үзүүлээрэй.
💜Та өрөө айж сандрахгүй тайван байх
💜Татаж буй хүнийг хажуу тийш харуулан хэвтүүлэх
💜Эргэн тойрны аюулгүй байдлыг шалгаж, толгой доор зөөлөн дэр ивэх
💜Таталт эхэлсэн цагийг харж, таталт үргэлжилсэн хугацааг тэмдэглэх
💜Амьсгалын замыг чөлөөтэй байлгах /Цамцны товчийг тайлах, ороолтыг авах гэх.мэт/
💜Хөдөлгөөнийг хорих үйлдэл хийхгүй таталт дуустал тайван ажиглах
💜Олон хүн цуглуулахгүй байх, орчны агаарыг сэлгэх
📢ЯМАР ҮЕД ТҮРГЭН ТУСЛАМЖ ДУУДАХ ВЭ?
✅Таталт 5 минутаас дээш үргэлжилсэн
✅Халуурсан
✅Тархины гэмтэл авсан байж болзошгүй үед

✅Архи тамхины хэрэглээ өндөр байх нь сүрьеэ тархахад нөлөөлөх гол эрсдэлт хүчин зүйлсийн нэг гэж үздэг.
26/03/2026

✅Архи тамхины хэрэглээ өндөр байх нь сүрьеэ тархахад нөлөөлөх гол эрсдэлт хүчин зүйлсийн нэг гэж үздэг.

🎩 Яндангийн хамгаалалт буюу “малгай” ямар ач холбогдолтой вэ?Та үүнийг мэдэх үү? 👇✅ Бороо, цасны уснаас хамгаална✅ Яндан...
26/03/2026

🎩 Яндангийн хамгаалалт буюу “малгай” ямар ач холбогдолтой вэ?
Та үүнийг мэдэх үү? 👇
✅ Бороо, цасны уснаас хамгаална
✅ Яндангийн эдэлгээг уртасгана
✅ Салхины даралт, чиглэлийн өөрчлөлтөөс шалтгаалан гэрт утаа орохоос сэргийлнэ
✅ Оч үсрэлт, галын аюулаас хамгаална
✅ Шувуу, гадны биет орж янданг бөглөхөөс сэргийлнэ.

⚠️Өөрийгөө болон хайртай хүмүүсээ угаарын хийн хордлогод өртөх эрсдэлээс сэргийлж, яндангийнхаа хамгаалалтыг заавал хийлгээрэй!

💜ӨНӨӨДӨР "НИЛ ЯГААН ӨДӨР"💜✅Жил бүрийн 3 дугаар сарын 26-ны өдрийг олон улс даяар эпилепси буюу уналт таталтын эмгэгийн т...
26/03/2026

💜ӨНӨӨДӨР "НИЛ ЯГААН ӨДӨР"💜

✅Жил бүрийн 3 дугаар сарын 26-ны өдрийг олон улс даяар эпилепси буюу уналт таталтын эмгэгийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, ялгаварлан гадуурхалтыг багасгах зорилготойгоор " Нил ягаан өдөр" болгон тэмдэглэдэг.

Эпилепситэй нэгнээ
💜Ойлгоё
💜Тусалъя
💜Хамтдаа хөгжье

✅Хэрвээ таны эргэн тойронд хүн унаж татвал дараах тусламжийг үзүүлээрэй.
💜Та өрөө айж сандрахгүй тайван байх
💜Татаж буй хүнийг хажуу тийш харуулан хэвтүүлэх
💜Эргэн тойрны аюулгүй байдлыг шалгаж, толгой доор зөөлөн дэр ивэх
💜Таталт эхэлсэн цагийг харж, таталт үргэлжилсэн хугацааг тэмдэглэх
💜Амьсгалын замыг чөлөөтэй байлгах /Цамцны товчийг тайлах, ороолтыг авах гэх.мэт/
💜Хөдөлгөөнийг хорих үйлдэл хийхгүй таталт дуустал тайван ажиглах
💜Олон хүн цуглуулахгүй байх, орчны агаарыг сэлгэх

📢ЯМАР ҮЕД ТҮРГЭН ТУСЛАМЖ ДУУДАХ ВЭ?
✅Таталт 5 минутаас дээш үргэлжилсэн
✅Халуурсан
✅Тархины гэмтэл авсан байж болзошгүй үед

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

25/03/2026

Address

Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when СБД 10-р хороо "Энэр-Ази" ӨЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram