Оршихуйг Анагаах Увдис / Orshihuig anagaah uvdis

Оршихуйг Анагаах Увдис / Orshihuig anagaah uvdis Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Оршихуйг Анагаах Увдис / Orshihuig anagaah uvdis, Meditation Center, Ulaanbaatar.

ЛҮЙЖИН ГЭЖ ЮУ ВЭ ?Лүйжин гэдэг ном нь Аг буюу тарний ханьцашгүй дээд ёсны ном юм монголоор орчуулвал Лүй гэдэг нь бие Жи...
26/11/2025

ЛҮЙЖИН ГЭЖ ЮУ ВЭ ?

Лүйжин гэдэг ном нь Аг буюу тарний ханьцашгүй дээд ёсны ном юм монголоор орчуулвал Лүй гэдэг нь бие Жин гэдэг нь өгөх гэсэн утгатай юм. Ямар учраас биеийг өгч байгаа вэ ? гэхээр өөрийн биеийг рашааны мөн чанарт хувилгаад тахилд өргөж байгаа юм. Ингэснээр бидний нүдэнд үл үзэгдэгч гадны хорлогч буюу Диса, тийрэн, бүднэр, үнэр идэшт, мамын хорлол, лус савдгийн хорлолыг амирлуулж дээд биеийн тахилыг өргөснөөр энэ насны саад тотгор арилан буян хишгийг арвижуулж эд баялгийг дэлгэрүүлэх увидастай ном юм.

Монгол оронд анх Лүйжингийн номыг Жагармолом лам өөрийн биеэр Үржин Хандын оронд морилон очиж Иж хандаас Лүйжингийн ном сонссон гэдэг. 18-р зууны үед мэндэлсэн V ноён хутагт Данзанравжаа нь Лүйжингийн номыг Монгол ёсонд дэглэн уншиж байжээ. Лүйжин нь улааны шашны ном юм. Дээр үед Улаан малгайтны шашин гэдэг байсан.

Хорвоо Зава Жод Лүйжин орчуулгын утга нь “Орчлонгийн муу хорт сэтгэлийн үндсийг таслагч” гэсэн утгатай юм.

Лүйжингийн номоор хармын сэтгэлийг огоорч, амьтан бүхнийг энэрэн дээд бодийн сэтгэлээр ялангуяа төрлөө олоогүй завсрын амьтныг түргэн дор гэтэлгэж төрлийг олуулах, мөн олны буян доройтож тухайн сав нутгаар буг чөтгөрийн гүйдэл ихсэж, цаг бусын үхэл зовлон өвчин тахал, хараал жатга ихсэж, төр засаг хямарснаас газар тэнгэр болон лусын 8 аймаг догширсноос хүн төрөлхтөнд өлзий бус явдал олон гарах үед Лүйжин тавих зан үйлийг лам Таван хандын буман хандмаа түүний нөхөд сэлт догшин Ядам Тойногийг бясалгаж ширчиндоогийн Ядам сахиус Юмчинширчимаа бурхны адисаар номын яруу дуугаар тахилга тайлгыг өргөн уншиж өлзий хутаг хотол чуулганыг арвижуулан дэлгэрүүлэх үйлсийг залбирч уншдаг.

Лүйжинг дээд тэнгэрийн хорлол, доод лусын хорлол, дунд тивийн хүмүүний хорлол, буг чөтгөрийн гүйдэл, дайрлага, газрын хорлол, үхээрийн сүнс хорогдох, ад донгийн хорлолуудыг зайлуулахад уншина. Лүйжин уншуулсан хүн биед шингэсэн бүх муу энерги болон өвчин бүгдийн шалтгаан арилдаг.

Гэгээрлийн зам – Жод лүйжин

19/10/2025

ЭМЭЭ ӨВӨӨ НАРЫН ГАР ДООРХ

АЛТАН ЖОРУУДЫГ ХАДГАЛААД АВААРАЙ.

– Буцалсан усанд хужир хийж гар хөлөө дүрвээс шар ус арилна.

– Хооллохын өмнө жамц давстай ус уухуйд хоолны шингэц сайжирна.

– Сулхан давстай ширгээсэн ус олон өгвөөс хүүхдийн гэдэс гүйлгэхийг зогсоомой.

– Чихэнд хорхой орвоос утасны үзүүрт цавуу түрхэж наалдуулж ав.

– Ураг хөдөлвөөс\дутуу төрөх\ таван лан мөнгө хоёр аяга усанд буцалгаж уулгаваас тогтох.

– Түлэнхийд савангийн хөөс түрхэвээс сайн.

– Могой үлд гарваас хоёр үзүүрт нь тамхины бохь түрхэхэд томрохгүй.

– 3 тогооны хөөг 3 аяга усанд буцалгаж нэг аяга болгоод бүлээн уулга. Савны өвчинд сайн

– Амаржсаны дараа халуурахуйд 3 тогооны хүйсний хөө буцалгаж хүйтэн уулгаваас сайн.

– Чихэр өвс чанаж ууваас толгойн өвчин намдана.

-Хөндлөн буюу хөлөөр төрөхүй хийгээд умайд үхсэн хүүхэд эс гарч эх нь үхэтхийхүйд голомтны шороо усанд зуурч цутгаваас даруй гарах бөгөөд тэр хүүхдийн толгойд шороо наалдсан байх нь маш хайхамшигтай бөлгөө.

– Гэдэс хоржигнох, гэдэс ходоод үргэлж өвдөх, огиулах, зогисох, олгойн хий, өтгөн хатах, эс шингэх өвчинд модон аяганд эм хийж гэдсэнд нь тавьж боодог. Монгол хүн хүүхдийн гэдэс зайлахаас хамгаалж аюулхайд нь аяга хөмөрч боодог. Жижиг лонхонд ус хийж бүснээс нь уядаг.

– Хармагийн шүүс түрхвээс үс өтгөн болно.

– Хоолой багалзуур хавдахуйд цавьны булчирхайн нимгэн дээр эрхий дарам газарт 3-4 дахин хүрэндэй \иод\ түрхэхүйд зүгээр болохыг олон үзвээ.

– Хатагтайн сарын хир алдарахуйд усанд хув буцалгаж уулга.

– Шөрмөс тасарсанд цасан чихэр \глюкоз\ ахиухан хийх сайн.

– Ходоодны гал ихэдсэнд \хүчил их\ -д мах шарж идэх, хүйтэн ус тустай.

– Тосонд хүхэр хайлж бүлээн болгоод түүхий яр боовоос эдгэрэх.

– Хамрын цус эс тогтвоос хүхэр нухаж гуурсаар үлээвээс тогтоно.

– Нярай хүүхэд шөнө уйлах аваас зулын бадам хөхөнд түрхэж хөхүүлбээс сайн.

– Тарваганы гамшиг өвчтөнд холилдвоос архи ууж явбаас үл халдах сайн.

– Хор идэж хордсонд хүйсий нь архиар угаагаад, архи ус хольж уулгаваас сайн.

– Чихэнд шавьж орвоос архи, сүү, ус аль болохыг тусаахуйд сайн.

– Чихэнд хорхой орохуйд архи дусааваас гадагш гарах, шар тос дусаахад дотор нь үхдэг.

– Хожгорт шар харгайн тос, баавгайн тос түрхэх эм.

– Ингэний сүүнд хужир хийж ахарын эсгийд шингээж боовоос хөл гарын шар ус арилна.

– Гар хөлийн шар усанд сайн хужиртай усанд утаатай шар эсгий чанаж бүлээн боовоос сайн.

– Өтгөн хатваас ар үр давс хоёрыг буцалгаж өгөх буй.

– Өрөмний цөцгийд давс хольж түрхвэл хамарт гарсан яр эдгэнэ.

– Айргийн тосонд давс хольж түрхвээс хамарт гарсан яр арилмой.

– Шүд тэсэхүйеэ бэрх өвдвөөс чинжүү давстай хольж зууваас маш сайн.

– Утаагүй галд түлсэн хөх давс шар тосонд найруулж түрхвээс биед гүвэрүү гарсныг анагаана.

– Шар тосонд сонгино нухаж хийхүйд \хошногоор\ өтгөн хатсаныг гаргамой.

– Сонгины цоор сайн хольж чих бөглөвөөс дүлий эдэгмүй.

– Цуунд дүрсэн сонгины хальс тавьж боохойд хөлийн эвэр арилмой.

– Үр үл тогтоогч эхэд тарианы шөлөөр махны үнс даруулж уулгаваас хүүхэд удаж олоод төрсөн нь тогтох буй.

– Хүний өлөн шээсэнд улаан тамхи зуурч түрхвээс хүн, малын хамуу эдгэх сайн.

– Цагаан гүүний сүүнд арц буцалгаж шавшваас хөл гарын шар ус арилна.

– Цавуу дарь хоёрыг найруулж түрхвээс могойн яр эдгэнэ.

– Шар тосонд шүдэнзний толгой найруулж түрхвээс хувилсан шарх эдгэнэ.

– Архинд тогооны хөө найруулж уухуйд нярайлсны дараа цус алдахыг зогсоомой.

– Тогооны хөө зөгийн балаар найруулж буцалсан усаар даруулж ууваас хоолой хавдахыг анагаана.

– Хүхрийг шүлсэнд зуурч түрхвээс архины хороор хамар улайсныг эдгээнэ.

– Шар тосонд хүхэр найруулж түрхвээс хожгор толгойд үс ургана.

– Ямааны тархинд цасан чихэр\глюкоз\ найруулж ууваас шөрмөс тасарсаныг эдгээнэ.

– Шар тосонд глюкоз найруулж түрхвээс хөлдөж шархласныг эдгээнэ.

– Эрийн шээсэнд хусны хальс дэвтээж уухуйд сарын тэмдэг хаагдсаныг ирүүлмой.

– Таван салааг хойлигийн шөлөөр даруулж уухуйд ходоодны шарх анагаах тустай.

– Ямааны сүүнд цагаан төмс чанаж уухуйд цайвар хаванг хөөж дотуур хөөрлөг дарагдах сайн.

– Сайн архинд нэг жин буудайн гурилын исгэвэр зуурч чанаад шаарийг нь шүүж орхиод архийг нь сарын тэмдэг ирсэн орой нэг аяга, маргааш үдийн хэрд нэг аягыг, нар гарахад нэг аягыг тус тус уулгаваас үр таслах хүсэл нь 50 нас хүртэл найдвартай биелэх болно.

– Улаан манжингийн шүүс зөгийн балтай найруулж уулгаваас дотуур хөөрлөг дарахдаа маш сайн.

– Зөгийн баланд жүрж найруулж худгийн хүйтэн усаар даруулж уулгаваас хоолойн хавдар эдгэнэ.

Ардын эмчилгээ

Бөөрний архаг өвчинд: 7 ширхэг чандагны баас хандалж уух мөн

Зэрлэг цахилдагны шар цэцгийг дөрөвдvгээр сарын 15-20 ний vед 3-9 ширхгийг нэг өдөр зажлан шvvсийг залгих сайн.

Шээс элбэгшихэд: Чихэр өвсний ханд уухад сайн

Цусны даралт байнга ихэсдэг хvнд: Залуу загын vнс тооройн буулт, сайн чанарын буудайтай хамт буцалгаж /нэг литр усанд гурван халбага vнс, нэг халбага хужир/ хийнэ. Олон дахин шvvгээд өдөрт гурав хувааж гурван удаа ууна.

Бамбай булчирхайн томорсныг: Чонын хэлээр 3-7 удаа шөнө бvр хөхvvлбэл сайн.

Хоол шингэхvйд: Тас, ёл, хар галууны хоолой идвээс сайн нөлөөтэй.

Цусны даралт ихэсвэл: Цагаан тvрvvний ишийг нь цэвэрлээд хөлийнхөө уланд долоо хоног дэвсвэл даралт буурдаг. Мөн зэрлэг шар төмсийг ингэний сvvнд буцалгаж уухад даралт буурна.

Уушгины архагшсан /хvнд/ өвчинд: Эхээсээ төрмөгц vхсэн /сvvгээ амлаагvй /ишигний уушгийг дангаар нь нь буюу ишигний өвчний тантай хамт идэж, ууж хэрэглэвээс сайн. Мөн зэс саванд тараг хийн удааж балыг нь шингээж уух буюу уушгиа гаднаас нь хавтгай зэсээр хөхvvлэх сайн.

Уушги цоорсонд: Туйпланг аливаа архагширсан өвчинд эрт дээр vеэс хэрэглэж байжээ.

Хоол vл шингэхэд: Чонын ходоод хэрэглэвээс сайн

Цусны өвчинд: Шvр /улаан/ -ийг бага бага хэрэглэхэд vр дvн сайтай. Мөн шинэхэн ургасан халгайгаар ханд бэлтгэж уувал сайн.

Цус тогтооход: Алтан ургамал хэмээн ургамал сайн

Цөсний хvvдийн үрэвсэл, суулгалт, цус алдалтыг эмчлэхэд: Сөд өвсийг хэрэглэдэг

Хорт хавдар ходоодны vрэвсэлийг эмчлэхэд: Хус модны онгил /зача/ гэдэг vvгээр өтгөн ханд бэлтгэж уулгаж эмчлэхэд сайн.

Зvрхний өвчинд: Задыг хоол хvнсэндээ амт оруулан хэрэглэвэл сайн.

Зvрхний өвчнөөс шалтгаалсан хаванд: Бугын хуучин ясан эврийг шатааж vнсийг нь буцалгаж уувал сайн. Мөн Тарваганы хатаасан тархи, шар шувууны махны шөл хэрэглэвээс vр дvнтэй.

Нарийн өвчинд /улаан хоолойны/:

А.Загасны хатаасан мах гаансаар татах тустай.

Б.Сохор номингийн махыг шалз чанаад шөлийг нь уух vр дvнтэй.

В.Элээ шувууны мах,цөс идэж уух сайн

Г.Болзлогын шөл өгвөл хоол ордог.

Д.Хус модны онгилоор ханл бэлтгэж ууваас сайн

Ходоодны хорт хавдарт:

A.Хойлгийн мах цус хэрэглэх шинээр нь

Б.Зэрлэг гахайн баас, алтан гагнуур, таван салаа мэт орсон тан уух.

B.Шаргалжуутын хар хадны /өттэй/ рашаанаас ууж өтийг нь залгих зэргээр дээрх эмчилгээнvvдийг зэргэцvvлэн жилд хоёр удаа эмчилгээ хийж цаашид жил бvр эмчилгээг хийвэл сайн.

Элэгний архаг өвчинд: Шаргалжуутын Лхамын рашааныг /бар vр/-тэй хамт хэрэглэвээс сайн.

Элэгний хатууралд: Элээний элэг маш сайн

гэдэг юм билээ шүү.

ЕСӨН ЦАГААН ХҮСЭЛ БУЮУ БИЕЭ, ГЭРЭЭ, ТӨРӨӨ ЗАСАХЫН НУУЦ ОРШВОЙӨргөл Монголчуудын маш эртний ёс. Өргөлийн дээд сүү бол хор...
16/10/2025

ЕСӨН ЦАГААН ХҮСЭЛ БУЮУ БИЕЭ, ГЭРЭЭ, ТӨРӨӨ ЗАСАХЫН НУУЦ ОРШВОЙ

Өргөл Монголчуудын маш эртний ёс. Өргөлийн дээд сүү бол хорвоо дэлхий дээрх цор ганц хайраас гардаг бүтээгдэхүүн билээ.
Бидний "Юу санасан 9 хүсэл нь биелэх болтугай" гэж цаад учрыг мэдэхгүй ерөөдөг Цацлын есөн нүдэнд Монгол түмний есөн цагаан хүслийг онголж үлдээсэн байдаг.

1. Эрүүл энхийн хүсэл
2. Эдийн хүсэл
3. Танин мэдэхийн хүсэл (Боловсролын хүсэл)
4. Харилцахын хүсэл
5. Хамтран амьдрахын хүсэл
6. Үрийн хүсэл
7. Эзэн эрхийн хүсэл
8. Амирлангуйн хүсэл
9. Мөнх амьдрахын хүсэл

Хүмүүн эхний зургаан хүсэл ханасан байхад өөр нэг их юм хүсээд байдаггүй. Найм ес гэх хүслүүд нэлээд аугаа хүмүүний хүслүүд болоод ирдэг.

Учиглавал:
1. ЭРҮҮЛ ЭНХИЙН ХҮСЭЛ: Энэ хүсэл ураг болон бүрэлдэхээс эхлээд үхэх хүртэл үргэлжлэх эрүүл энх байхын хүсэл.
2. ЭДИЙН ХҮСЭЛ. Эхийн хэвлийгээс төрөөд л эд эдлэх хэрэгцээтэй тулгарна. Мөн л үхэн үхтэл үргэлжлэх хүсэл. Гэдэс цатгалан, мөр бүтэн явахыг, орох оронтой, унах унаатай байхыг хүсэх нь энэ хүсэл. Эрүүл энхийн хүсэл дүүрч байж энэ хүсэл дүүрнэ.
3. ТАНИН МЭДЭХҮЙН ХҮСЭЛ. Хүүхэд яагаад, яагаад гэж шулганан асуух тэр л үеэс танин мэдэхүйн хүсэл тархинд ассан байна. Хорвоо ертөнц ямар юм, юу зөв, юу буруу гэж учир шалтгаанд суралцаж, ирээдүйдээ тэмүүлэх хүсэл эндээс эхтэй.
Энэ 3 хүсэл ХУВЬ ХҮНИЙ ХҮСЭЛ буюу энэ бол ганц чиний л чадах асуудал гэдгийг нь сайтар ойлгох, ойлгуулах хэрэгтэй. Эдгээр хүслээ дүүргэж дийлсэн хүнийг БИЕЭ ЗАССАН гэнэ.
4. ХАМТРАХЫН ХҮСЭЛ. Хамтарч хийж бүтээх, сурсан мэдсэнээ хуваалцах, чадахгүйгээ дэмнүүлэх, сэтгэл санаагаа хуваалцах анд нөхдийн хэрэгцээ үхэн үхтэл үргэлжилнэ.
5. ХАНИЙН ХҮСЭЛ. Хамтрахын хүслээс урган гарна.
Олон сайхан найз нөхдөөсөө онцолж нэгтэй нь л амьдралыг хамтдаа туулах хүсэл юм. Хоёр талаасаа адилхан өгч, үүндээ хариу нэхэхгүйгээр сэтгэл хангалуун байх нь гол нууц нь.
6. ҮРИЙН ХҮСЭЛ. Ханийн хүсэл биелж байж үрийн хүсэл биелнэ.
Үрийн хүсэл гэдэг нь зөвхөн хүн төрүүлэх төдий биш, үрээ хайрлаж халамжилж, сургаж хүмүүжүүлж, бусдад дэмтэй тустай, төрдөө хэмтэй түшигтэй хүнийг бий болгох хүсэл юм. Хүнээр хүн хийж чадсан хүн, хүүхдээ хүмүүжүүлж чадсан хүнд л дараа дараагийн хүсэл биелдэг.
Эдгээр 3 хүсэл нь ХАМТЫН ХҮСЭЛ юм. Ганц хүн хүсээд л бүтэхгүй, заавал хамтдаа хүсэх нэгэн байж байж л энэ хүсэл биелнэ. Эндээс л гэр бүл бүрийн, хамт олон бүрийн, ний олны нийхэм хамтын сайн сайхан бий болдог.
Өөрийн болоод өрөөл нэгний эдгээр 3 хүслийг дүүргэж дийлсэн хүнийг ГЭРЭЭ ЗАССАН гэнэ.
7. ЭЗЭН ЭРХИЙН ХҮСЭЛ. Юу чадна, түүгээрээ хүлээн зөвшөөрөгдөх, юу бүтээсэн, түүндээ эзэн болох хүсэл.
Энэ биедээ эзэн болохыг хүснэ, суу гэсэн газар сууж, яв гэсэн газар явахыг үл хүснэ. Эд хөрөнгөдөө эзэн байхыг, сурсан мэдсэндээ эзэн байхыг, хийсэн бүтээсэндээ эзэн байхыг, амласан амлалтандаа, өргөсөн тангарагтаа, өрх гэртээ эзэн байхыг хүснэ. Эзэн эрхийн хүслийг дүүргэхэд ХАРИУЦЛАГА чухал.
8. ЭНХ АМГАЛАНГИЙН ХҮСЭЛ. Эрүүл саруул, чинээлэг хангалуун, эрдэмтэй мэдлэгтэй, олонтой түмэнтэй, сайн хань, сайхан үртэй, энэ бүхэндээ эзэн болсон хэн ч бусдыг бас ийм л болоосой гэж хүсэх хүсэл.
Монголчууд биеийн амраас илүү сэтгэлийн амгаланг хүсдэг байсан гэдэг.
9. МӨНХ ОРШИХУЙН ХҮСЭЛ. Эрүүл саруул, чинээлэг хангалуун, эрдэмтэй мэдлэгтэй, олонтой түмэнтэй, сайн ханьтай, сайхан үртэй, энэ бүхэндээ эзэн болсон, энх амгалан амьдралыг үрээс үрд мөнх үргэлжлүүлэх хүсэл юм.
Хүссэн хүсээгүй амьдрал мөнхөд үргэлжилнэ, тэнд өөрсдийнх нь үр удам амьдарч байх тул мөнхөд түвшин сайхан байгаасаа гэж хүснэ.
Энэ 3 хүсэл төртэй байж биелэх ТӨРИЙН ХҮСЭЛ юм.
Тиймээс л хүн ард төрөө дээдлэн, төрөө мөнхөд оршоон байж сүүлийн 3 хүслийг дүүргэхийг эрмэлздэг. Хүн бүрийн эдгээр 3 хүслийг хангаж чадсан хүнийг ТӨРӨӨ ЗАССАН гэж үзнэ.

Эцэг өвгөд минь эдгээр хүслийн зүй тогтлыг таниж мэдэн, олж авснаа хойч үедээ үргэлж сануулах гэж цацлын 9 нүдээр билэгдэн, юу санасан 9 цагаан хүсэл нь дүүрэн байх болтугай гэж ерөөл өргөн үлдээжээ.
ТА БҮХНИЙ ЮУ САНАСАН 9 ЦАГААН ХҮСЭЛ БИЕЛЭХ БОЛТУХАЙ🙇🏻‍♀️

9 зоосны мэргэ                                                    “Зоосоор мэргэлэх нь монголчуудын дунд ихэд дэлгэрсэн ...
04/09/2025

9 зоосны мэргэ “Зоосоор мэргэлэх нь монголчуудын дунд ихэд дэлгэрсэн бөгөөд бараг үндэсний төлгийн зэрэгт хүрсэн байна. Уг мэргэ олон төрөл зүйлтэй бөгөөд харилцан адилгүй байдаг. Үүнд: "Ганц сохор зоосон мэргэ”, "Гурван зоосны мэргэ”, "Таван зоосны мэргэ”, "Есөн зоосны мэргэ”, "Гэсэр богдын арван хоёр зоосон мэргэ” гэж байдаг болой. Эдгээрээс түгээмэл дэлгэрсэн нь "Есөн зоосны мэргэ”. Ер нь зоосонд төлгөнд хэрэглэхэд ихэд түгээмэл болсон нь манж хятад үсэг бүхий нүхтэй зоос юм. Өөр зоос байсан ч болно. Гол нь найман ижил нэг сондгой эсвэл тэмдэгтэй зоос байх ёстой найман зоосноосоо ялгах нь чухал. Сондгой зоосыг толгой зоос гэдэг. Зооснуудаа сүлд талыг нь цагаан тал, тоо талыг нь хар тал гэж үзээрэй.
Есөн зоосоор мэргэлэх нь: Сонгосон есөн зоосоо арцаар аривлаж бэлдэнэ. Толгой зоосондоо мэргэлэх зүйлээ шившиж (ингэхдээ ухаан бодлоо төвлөрүүлэх нь чухал ер нь мэргэ төлөг гэдэг бодлын төвлөрөл гэдгийг санах хэрэгтэй) бусад зоостой нийлүүлэн хоёр алгаа төмбийлгөн дотогшоо битүүлж сэгсчин зайлаад зоосыг зүүн гар дээрээ эрхий талаас эхлэн нар зөв эргүүлэн тараана. Толгой зоос буусан талыг шинжинэ. Зоос бүр нэртэй бөгөөд эрхий хуруу талаас Сүм, уул, онгоц, арслан, чоно, нар, хэрээ, сар, бумба гэдэг. Таны толгой зоос аль нь болж бууснаар мэргэ тайлагдана. Цагаан сүм...хар чоно гэх мэт

Тайлал: Цагаан сүм-байрандаа төв суурин
Уул- саадтай, хөдөө гадаа
Онгоц- унаа, тэрэг, ус
Арслан-мөнгө, хүч, зардал
Чоно- хийморь, хүний тусламж, хулгайч
Нар- баяр
Хэрээ- хэл сураг
Сар-өөрийн баяр
Бумба- өөрийн сав гэх мэтээр тайлах ба хар талаар буувал эсрэг муу байна гэж үзнэ. Эдгээрийг мэдсэн байхад та цааш өөрийгөө илүү хөгжүүлж мэргэшсэн сайн төлгөч болж болно шүү дээ.
Есөн зоосны судар

Анхны төлгийг тэнгэр мэдтүгэй гэнэ. Дундах төлгийг тэнгэр газар гэнэ. Эцгийн төлгийг төрийн сүлдэнд гэнэ. Есөн зоосны төлгийг баригч хүн тэнгэр сахиусандаа сайтар сүжиглэж байсугай. Есөн зоосыг 7 ба 21 удаа угаана.

Сүм
Нарны гэрлээр хамаг харанхуйг гийгүүлсэн мэт санасан бүхэн бүтэх. Гэрийн, зочдын, амины төлөг бүгд сайн. Тэнгэр сахиус ивээн өршөөх болно. Ажил албанд сайн. Оргон зайлсныг олж барих. Тэнгэр сахиусны хилэн гэмгүй ч тэнгэртээ тахь, сахиусандаа сэржим өргүүлбэл бүр сайн бөлгөө.
Цагаан сүм
Ер бүгд дор сайн. Аливаа худалдаа бүхэн олз олох, явдал бүхэн бүтэмжтэй сайн. Алдсаныг үзвээс баруун хойд буюу зүүн зүгт сураг гарч олдох, түргэн эр. Аливаа санасан явдал хэрэг саадгүй бөгөөд сайн. Өвчний хувьд бол тэнгэр сахиусны хилэн их, тэнгэр сахиус долоон өвгөн одонд сэржим өргүүл. Нүүрэндээ сорвитой хүнээс гайтвал сэржим өргүүл. Явдлын хүн мэнд явж байна. Удахгүй ирнэ. Үр хүүхэд дор хүү төрнө.
Хар сүм
Аливаад явсан хүнд саадтай ч 3 хоногт ирэх. Эрэл бол холгүй ойр. Удаан олох. Гөрөөлөх авлах. Өвчин бол үхээрийн хорлолтой тул лус тахих. Дотор барцадын дом хийлгэвэл сайн. Олз ба худалдааны хувьд ашиг хонжоо их, тэнгэр сахиусанд сан тавиулж, их онгодод даатгал өргүүл. Тэгвэл дайсны зүйлийг дарахад сайн. Аливаа алдагдсанд бол олоход бэрх. Ажил үйлс бүтээх сэржим өргүүл. Ингэвэл сураг гарч олдоно. Үр хүүхэд ирэх нигууртай. Тэнгэр сахиусандаа сайн залбир. Ер нь сүм 3 удаа буувал сайн. Сүм бол хүний орон гэдгийг анхаар.
Уул
Хэрэг ба хамаг үйлс дор сайн. Явагсад түргэн ирэх. Зарга хийвэл дийлэх, өвчин түргэн эдгэрэх. Алдсаныг ойроос олох. Үр хүүхдэд нигууртай. Дайсан үгүй. Олз олох. Уул бол хийморь юм.
Цагаан уул
Хүч ихтэй тул аливаа хэрэг дор сайн. Айдас хүйдэс үгүй. Дайсанд үл ялагдах, тэнгэр сахиус өршөөх, өлзий хутаг өршөөх, явдал мөрд саадгүй, олз олох. Алдсан зүйлийг үзвээс уул ба ус хадтай газраас олдоно. Өвчин бол өмнө зүгээс хар морьтой хүн ирснээс буюу улаан идээ идсэний бузар байх тул идээний бузар гаргах. Үр хүүхдийн нигууртай. Худалдаанд ашиг их. Сайн төлөг, аливаа үйлс бүтэх замтай. Идээний дом хийлгэх.
Хар уул
Хол газар одсон хүн түргэн ирнэ. Аян замд хийгээд ажил албанд олз ашигтай худалдаа арилжаа бүтэмжтэй, саадгүй сайн. Алдсан зүйлийн эрэл саадтай, удаан. Өвчний хувьд улаан махны бузар их тул үл таних айлд мах шарж идвээс эдгэнэ. Хээрийн гал тахих. Галын дом тахилга хийнэ.
Онгоц
Эм хүн нь хоёр сэтгэл төрвөөс эцэстээ муу. Эрэл бол ойроос олно, өвчин бол хойд зүгээс улаан буюу хар бараан өнгийн эд авснаас, бэлбэсэн эмийн гараас бузар идээ идсэний улмаас үүссэн тул идээний дом хийлгэвээс эдгэрнэ. Идээний дом хийлгэх рашаанаар утлага хийх.
Цагаан онгоц
Өөрийн үйлс дор сайн. Хол газар одсон бол ирж явна. Алдсан бол ойроос олно. Өвчин хүнд боловч амь нас бат сайн. Үр хүүхэд төрнө. Ажил үйлс бүтээх сэржим өргөх.
Хар онгоц
Аливаа санасан үйлс үл бүтэх. Гэрийн дотор хэрүүл хямрал болох, тэнгэрийн хилэн их тул тэнгэр сахиусандаа сан, галын дом хийх, өвчний хувьд хүндрэх тул Их онгодод даатгал хийж, сүлдийг дуудуулах. Эдгэнэ. Онгоц, сар хоёр бол эм хүний сүлд.
Арслан
Мэргэн оточ өвчнийг эдгээх мэт. Гэр ба амин дор хийгээд үйлс бүхэн дор сайн. Орон балгасыг мянган аянгаар эвдэж үл чадахтай адил. Харин ган гачиг дэлгэрч магадгүй тул овоо, лус тахиулах . Хамаг үйлс бүхэн сэтгэлчлэн бүтэх ба явсан хүн саадгүй. Үр хүүхэд олдох нигууртай. Худалдааны хувьд ашиг ихтэй, алдсаныг хялбар түргэн олох. Дайсан, хулгай дээрмийн аюулгүй, өвчин тахалгүй, хийморьгүй цог жавхлан дэлгэрэх сайн.
Цагаан арслан
Хатсан газраас эрдэнэ олсон мэт, хайртай хүнтэй учрах мэт. Амь нас бат, холоос сүр сүлд ирэх мэт. Эрэл бол өөрөө ирнэ. Өвчинд бол лус тахиулж, даатгал хийлгэх. Эдгэнэ. Хол явсан хүн олз ихтэй ирнэ. Худалдаанд ашиг ихтэй. Үр хүүхэд дэлгэрнэ. Цэргийн аянд сэрэмжлэн яв. Аливаа үйлс сүүлдээ хурд мэт эргэн дайсны нүүр буцна. Алс явсан хүн 3 хоногт буцна. Ажил үйлс бүтээх сэржим өргөх. 7 өвгөнд тахилга өргөх.
Хар арслан
Хар хүн хишиг олз олох. Худалдаанд олз ашиг ихтэй ирнэ. Алдсан юманд бол ноён хүний сүргээс олох буюу түшмэл хүнээс сураг сонсож олно. Өвчинд лусын хорлолтой тул лус тахиулах. Худалдааны ашиг их боловч хэл амны сэржим хийлгэх. Орсон зүйлийг тогтооно. Арслан буух нь лусын хорлол, жатгатай гэж хэлдгийг анхаар. Арслан нар хоёр хол эр хүний сүлд байдгийг анхаар. Лус тахиулах. Хараал хариулгын сэржим хийлгэх. Хэрээний толгойгоор дом хийлгэх.
Чоно
Ер нь муухан төлөг. Гэр ба амин дор сайн. Гагцхүү жуулчлан одвоос бусдад сонжигдох унасан моринд халтай. Амь насаа даатгах, ажил үйл бүтээх сэржим хийлгэх. Хэрэг тус бүтэх. Аливаа алдсанд зүүн зүгт хүнээс сонсож олох. Заргалдвал дийлнэ. Худалдааны ашиг өчүүхэн. Өвчинд бол улаан идээ идсэн ба галд бузар орсноос буюу хэрүүлтэй газраас улаан мах идсэнээс болж бөөлжих буюу суулгах явдал бий тул бие сэтгэл дагасан барцадын дом хийлгэх. Эдгэнэ.
Цагаан чоно
Аливаа үйлс түргэн бүтэх, хол газар явсан хүн олз ашиг ихтэй ирнэ. Аливаа алдсанд өмнө зүгээс сураг сонсож олох, хэрүүл буюу заргын тал сайн. Өвчинд хар бараан эдээс гайтах, тэнгэр сахиусын хилэн их. Долоон бурхан одыг тахиваас сайн. Орон гэртээ гал тахиул. Худалдаанд олз ашигтай. Үр хүүхэд ховор. Ер нь чоно гурван удаа буувал муу. Учир нь хаан хүн түшмэл хүнтэй учирвал ял олз хохирох муу. Сүлд дуудуулах.
Хар чоно
Явдал дор саадтай, хулгайд сэрдэгдэх, хүн ба малын гарзтай. Бас хэл ам, бузар түйтгэртэй, өвчин ужиг, амь насанд цөвтэй. Хэл амны сэржим өргүүлэх, харын хариулга дом хийх. Гарзын үүдийг хааж, галын дом, хэл амны хариулгын сэржим хийх.
Нар
Нэгэн өдрийн юманд сайн. Жирэмсэн дор сайн. Явдлын хүнд саад их, өвчинд бол бэлбэсэн эмийн газраас улаан идээ ба улаан эд авсан, толгойг ороолгосноос лусын хорлолтой тул лус тахиулах.
Цагаан нар
Санасан үйл нэгэн өдөрт бүтэх. Явдалд саадгүй сайн. Эрэл зүүн хойд зүгээс сураг сонсож олдоно. Өвчин болбоос эрээн эдмэлээс гайтсан тул дөрвөн зүгт эд зүйлийг гаргана. Ариусгалын дом хийх. Сүлд дуудуулах.
Хар нар
Аливаа үйлсэд муу тул дайсны орсон мэт тэнгэр сахиусанд бузар халдсан тул ариусгалын дом хийх. Бэлбэсэн эмийн бузар болсноос их хэл амыг таслахын тулд хэл амны сэржим өргөх, сүлд дуудуулах, даллага авахуулах.
Хэрээ
Хүн ба малын гарзтай. Бие сэтгэл дагасан өвчин бол улаан мах ба улаан эдийг ад дагаж ирсэн тул барцадын дом хийх. Явгарсанд бол баруун зүгээс сураг сонсож олох. Босуулыг барих. Хол явсан хүн олз ашиг олох сайн. Даллага авахуулах.
Цагаан хэрээ
Гэрийн дотор эд таваар дэлгэрэх. Басхүү даллага авахуулбаас улам сайн. Өвчинд бол хар морьтой хүн идээ авчирснаас горьдсон буюу улаан эдээс гайтах. Эд зүйлийн засал хийх. Босуул хүн үхнэ. Алдсаныг урд зүгээс сургаар олох. Худалдаанд дунд. Үр хүүхдийн нүүр өчүүхэн. Галын дом хийх.
Хар хэрээ
Ургийн хүн архи, мах авч ирэх тул аливаа малд хор болох тул галын дом хийлгэх зочин түргэн ирэх. Алдсаныг зүүн хийгээд баруун зүгт эрвэл олох. Өвчин урвах ба ширүүн тул утлага рашаанаар зөөлөн дом хийж наранд сүү өргөх, онгод шүтээндээ даалт хийж, бие сэтгэл дагасан барцадын дом хариулгын сэржим хийх.
Сар
Санасан хэрэг үйлс бүтэх ба аливаа газар очвол нөхөртэй учрах. Зарга хийвэл дийлнэ. Дайсанд дийлдэхгүй, нөхрийн тулд нөхөд олон. Өвчинд бол бузар, муу идээ идсэний бузар тул идээний дом хийлгэ. Аливаа малын гарзтай тул гарзын үүдийг хааж, галын дом, галын тахилга хийлгэх. Явсан хүн түргэн ирнэ.
Цагаан сар
Аливаа үйлс шударга бүтэх сайн. Өвчинд бол бузар идээ идсэний бузар тул идээний дом хийлгэх. Босуул удаан эрүүлэх нь. Хол газар явсан удаан ирэх. Худалдаанд ашиг үгүй. Үр хүүхэд өчүүхэн. Идээний бузар. Рашаанаар арвилах, биеийн барцад арилгах.
Хар сар
Үйлдэл үйлс бүтэх нь саадтай. Ноён хүнтэй учирвал харийн газраас авах адил аянд, албанд ч сайн. Олз ашиг удаан бүтэх, малын гарзанд газар лусыг тахиул. Өвчинд хар морьтой хар өараан хувцастай хүнээс хар эд авснаас гайтай, ад зэтгэрийн хорлолтой тул овоо, лус тахиулах, тэнгэр сахиусыг тахь. Алдагдсаныг үзвэл олоход бэрх. Хар хэл ам, хараалын хариулга сэржим өргүүл. Хар хэл ам хараалын хариулга хийх. Бие сэтгэл дагасан барцадын дом хийлгэх.
Бумба
Бумбыг рашаанаар дүүргэсэн мэт, хуурай газраас ус гарах адил, хувхай модноос навч цэцэг дэлгэрэх мэт сайн. Гэр хийгээд аминд, зочинд ер нь бүхэнд сайн. Дайсны зүйл үгүй. Хань нөхөд олон. Хол явсан хүнээс сайн үг сонсох. Алдсаныг түргэн олох, өвчинд улаан эд гай авчирна.
Цагаан бумба
Ямарваа үйлс бүтэх сайн. Өвчин бол үхээрээс болсон тул үхээрийн бузар гаргуулах. Босуул хүнийг үзвэл баруун хойноос сурагтай. Олдоно. Аливаа алдагдсанд "явгарсанд” өндөр уулнаас гарзгүй олдоно. Худалдаанд ашиг хонжоо их. Явсан хүн саадгүй түргэн ирэх. Үр хүүхэд сайн. Нөхрийн хувьд олно, удаан сайн. Үхээрийн бузар.
Хар бумба
Сайн боловч саадтай, аминд тогтвортой. Тэнгэр сахиусын хилэн их. Лусын сэржим өргөх. Явдал мөрд нөхөр үл олох. Гөрөөлбөлавлах эрлийг сургаар олох. Бие дагасан барцадын дом хийлгэх. Лус тахиулах"
хуулбарлав.

НАР РУУ ШИРТЭХ НЬ БОРГОЦОЙ БУЛЧИРХАЙГ ТОМРУУЛДАГДэлхий дээрх соёл иргэншлүүдэд НАР-ыг амьдралын тэтгэгч хэмээн шүтсээр и...
01/07/2025

НАР РУУ ШИРТЭХ НЬ БОРГОЦОЙ БУЛЧИРХАЙГ ТОМРУУЛДАГ

Дэлхий дээрх соёл иргэншлүүдэд НАР-ыг амьдралын тэтгэгч хэмээн шүтсээр ирсэн. Египетчүүдийн хувьд РА, Ведийн соёлд СУРИЯА, Грекийн домогт ХЕЛИОС юмуу АПОЛЛО хэмээн НАР-ны бурханыг төлөөлүүлдэг байв. Нар ширтэх эртний урлагаар эртний Маяачууд, Египетчүүд болон бусад иргэншлүүд хичээллэдэг байв.

НАР өвчнийг илаарьшуулж, хоол ундны хэрэгцээг багасган, бодлоор харьцах боломжтой болгодог гэдэгт тэд итгэдэг байв. Энэ эртний арга барилыг бид яагаад мартах болов? Хэдийгээр эдгээр боломжгүй, нууцлаг мэт санагддаг гэгээрсэн мэргэд ийм чадварыг эзэмшиж, бас ашигладаг байсан аж.

Нарыг шүтэн нар ширтэх тодорхой зарчим бий. Нарыг ширтэх дадлыг нар шингэх юм уу, нар ургах үед хийдэг. Нар ширтэгч хөл нүцгэн зогсоод нар руу 10 секунд орчим харна. Түүнийгээ өдөр өдрөөр, секундээр аажмаар уртасгана.

Нар руу ширтэх ШУ-ны батлагдсан ашиг тус:

1. Нар ширтэх нь эрчмийн түвшинг нэмэгдүүлдэг. Бидний боргоцой булчирхайг өдөөж, мелатонин болон сератонин гэх аз жаргалын гормоныг ихэсгэдэг аж. Тэр бүгд эрчмийн түвшинг өсгөх шалтгаан болдог. Мөн биед тамир тэнхээ, цог золбоо өгдөг.

2. Нар руу ширтэх нь боргоцой булчирхайг томруулдаг. Бидний энэ булчирхай нас явахын хэрээр хатингаршиж агшдаг бол нар руу ширтсэнээр түүнийг эсрэгээр нь өсгөж томруулдаг. Боргоцой булчирхай буюу билгийн мэлмий биед шүүрэл ялгаруулалтыг тогтворжуулахаас гадна бидний нөхөн үржихүйн тогтолцоог эрүүл байлгадаг. Мөн түүх номд дурдагдсанаар “билгий мэлмий” нээгддэг гэжээ.

3. Нар руу ширтэх нь бидний биеийн шим тэжээлийн хэрэгцээг хангадаг. Энэ нь хоол идэх хэрэгцээг багасгаж эрүүлээр жингээ хасах боломж олгодог. Бидний өвөг дээдсүүд нарны хүч чадлын гайхамшгийг эзэмшиж, урт наслан тамир тэнхээгээ бэхжүүлдэг байж.
copy
#ЯЗГУУР
Язгуур Боловсрол сан
Yazguur.mn Язгуураа Өвлүүлье

Охин үрээ бэр буулгах тухай ийн учиг өгүүлдэг байжээ.Охин үрсийнхээ амьдралын замыг зөв чиглүүлхэд эртнээс бэрийн зурхай...
20/04/2025

Охин үрээ бэр буулгах тухай ийн учиг өгүүлдэг байжээ.

Охин үрсийнхээ амьдралын замыг зөв чиглүүлхэд эртнээс бэрийн зурхай зуруулдаг уламжлал байсаар ирсэн нь өнөө үед мартагтан амьдралын ээдрээнд орох шалтгаан болж байх магадлалтай тул хэрэгтэй нэгэнд нь хүргэхээр дамжуулж байна.

БЭРИЙН ЗУРХАЙ

🕉Шинээр гал голомт, гэр бүл үүсгэх нь хүмүүний жам ёсны эрхэм үйл бөгөөд улсын үндэс, төрийн тулгуур хэмээн үзэж ирсэн.
Тиймээс бэр сонгох, хуримлах зэрэг гэр бүл болох асуудлыг нухацтай авч үзэн, хуримлаж эс болох билгийн нас, жилийг зурхайн ном сударт дурьдсаны дагуу анхааран авч үзэх нь айл гэр болж байгаа хосуудын амьдрал ахуйд нэн чухал юм.

🕉Буриадын Агийн Дэчэнлхүндэв хийдийн Гавж, зурхайч Лувсанбалжир

🕉"Үрийн зурхайн болор толь" хэмээх зурхайн бүтээлд хуримлаж болох эсэх жил, билгийн насны тухай бичсэн байдаг.

БЭР БОЛГОЖ ӨГЧ БОЛОХГҮЙ НАС

Бэр болох хүний төрсөн жил
☸️Хулгана жилтэй бол - билгийн нас нь
18, 26, 27
☸️Үхэр жилтэй бол - билгийн нас нь
16, 18
☸️Бар жилтэй бол - билгийн нас нь
17, 22, 26, 30, 36
☸️Туулай жилтэй бол - билгийн нас нь
16, 26, 30
☸️Луу жилтэй бол - билгийн нас нь
17, 19, 22, 28
☸️Могой жилтэй бол - билгийн нас нь
20, 24, 28
☸️Морь жилтэй бол - билгийн нас нь
17, 22, 29
☸️Хонь жилтэй бол - билгийн нас нь
16, 22, 26, 36
☸️Бич жилтэй бол - билгийн нас нь
19, 21, 22, 25
☸️Тахиа жилтэй бол - билгийн нас нь
17, 22
☸️Нохой жилтэй бол - билгийн нас нь
17, 20, 21
☸️Гахай жилтэй бол - билгийн нас нь
16, 23, 32

БЭР БОЛГОЖ ӨГЧ БОЛОХГҮЙ ЖИЛ

Бэр болох хүний төрсөн жил
☸️Хулгана жилтэй бэр бол туулай жилд
☸️Үхэр жилтэй бэр бол луу жилд
☸️Бар жилтэй бэр бол могой жилд
☸️Туулай жилтэй бэр бол морь жилд
☸️Луу жилтэй бэр бол хонь жилд
☸️Могой жилтэй бэр бол бич жилд
☸️Морь жилтэй бэр бол тахиа жилд
☸️Хонь жилтэй бэр бол нохой жилд
☸️Бич жилтэй бэр бол гахай жилд
☸️Тахиа жилтэй бэр бол хулгана жилд
☸️Нохой жилтэй бэр бол үхэр жилд
☸️Гахай жилтэй бэр бол бар жилд

🕉Бэр өгч болохгүй билгийн нас, жил таараад хурим хийх болвоос зурхайн ухааны судар номонд заасны дагуу засал ном хийлгэх нь ихээхэн ач тустай юм.
хуулав

02/02/2025

Нойргүйдэж, ядраад байгаа хүмүүс хонины толгой чанаж ид. Үлдсэн хоосон ясан дээр нь 3-5л ус хийгээд зөөлөн галаар 1 цаг чана. Гарсан шөлийг нь шүүгээд орой унтахаасаа өмнө 1 аяга уу. Мэдрэлийн ядаргаанд сайн. Кофегоо багасгаад гоньдны цай уу. Хий дарж, тамир тэнхээ тэтгэнэ.

Гурил, гурилан бүтээгдэхүүн шингээж боловсруулахад асуудалгүй бол өглөө гарахдаа замбаа зуурч идээд, гоньдтой цай уугаад гарч байгаарай.

Орой унтахаасаа өмнө халуун бүлээн усанд шилбэнийхээ тал хүртэл хөлөө дүр. Усандаа жамц давс, цагаан гаа, ургамлын охь гээд дуртайгаа хий. Хөлөө арчаад чихний омог, нуруу ууц, хөлийн шагай, улаа шар тосоор сайхан халуу дүйгтэл нь тосол. Хүүхдүүддээ бас энэ аргыг хэрэглэж байвал тамир тэнхээ тэтгэнэ.

Гэх мэт уламжлалт, орчин цагийг хослуулж, ирсэн хүмүүстээ зөвлөгөө өгдөг дөө. Зөв хооллоно гэдэг нь дандаа ногоо, тахианы цээж мах идэхийг хэлэхгүй. Өсөж төрсөн газрынхаа уламжлалт хүнсэн дээр суурилж, зохистой хэмжээгээр, зөв зохицуулж идэхийг шим тэжээлтэй хооллолт гэнэ.

Их Догшид Төв Гүртэн Л.Үүрцайх

Монгол ёсны эрт үеэс цээрлэж ирсэн зан заншил1. Дээлийн бүсийг урдаа зангиддаггүй, нулимс тосдог.2. Амандаа гиншдэггүй, ...
02/02/2025

Монгол ёсны эрт үеэс цээрлэж ирсэн зан заншил

1. Дээлийн бүсийг урдаа зангиддаггүй, нулимс тосдог.
2. Амандаа гиншдэггүй, зовлонтой амьдардаг.
3. Хөл ачдаггүй, гай болдог.
4. Хөл сэгсэрдэггүй, явдал уддаг.
5.Биеэ займчдаггүй, аз жаргалаа гээдэг.
6.Хэл мэддэггүй амьтанд халуун юм өгдөггүй, хилэнцтэй.
7. Үдшийн бүрий, үнэгэн харанхуйгаар хэрэлддэггүй, муу ёр дууддаг.
8. Бүсэн дээгүүр алхдаггүй муу ёр.
9. Эрчилсэн утас, тэлүүр доогуур шургадаггүй, сүлд доройтдог.
10. Ээжтэй хүн эрүү шанаа тулдаггүй, эх нь үхдэг.
11. Орондоо хоол, цай идэж уудаггүй өвчин ээрдэг.
12. Хайчны ам ангайлгадаггүй, гарз гардаг.
13.Хутга мэс хоол, цай, ус руу дүрдэггүй, гай дууддаг.
14. Чулуу хөнддөггүй, байрнаасаа хөдөлсөн чулуу 3 жилдээ байрандаа эргэж багтдаггүй.
15. Шагай хээр хаядаггүй, хаясан хүнээ 3 жил харуулддаг.
16. Өрөөсөн гутал, оймстой хоол цай идэж уудаггүй, бэр хулгайч болдог.
17. Буруу буюу зүүн гараар хүнд юм өгдөггүй, салга болдог.
18. Аяга буруу барьдаггүй, муу ёр.
19. Малгай буруу харуулж өмсдөггүй, яс барих хүн өмсдөг.
20. Ханцуй шамладаггүй, амьтны амь таслах хүн шамладаг.
21. Дээлийн хормой шуудаггүй, нас барсан хүн дээр орох хүн хормой шуудаг.
22. Гэрээс туухийлдаггүй, гэрийн сүлд зайлдаг.
23. Тулган дээгүүр алхдаггүй, гай дууддаг.
24. Эрхий хуруу үмхдэггүй, аав нь үхдэг.
25. Тагнай ташдаггүй, хэрүүл тэмцэл дууддаг.
26. Шогширдоггүй хоосордог.
27. Үдшийн бүрийгээр зуухнаас цучил гаргадаггүй, муу юм дууддаг.
28. Гудас дээрээс нь эвхдэггүй, үхсэн хүний гудасыг тэгж хураадаг.
29. Хутганы ир долоодоггүй, үхэл дууддаг.
30. Хөнөгөн дээгүүр харайдаггүй, бузартдаг.
31. Тооноор цухуйдаггүй, тэнгэр хилэгнэдэг.
32. Хаалгаар ухарч гардаггүй, бурхан болоочийг авч гарахдаа ухарч гардаг.
33. Гал руу нулимдаггүй, галын эзэн догширдог.
34. Гол усанд сүү, цус дусаадаггүй лус догширдог.
35. Нойтон мод огтолдоггүй, лусын хорлол болдог.
36. Аргамж дээгүүр алхдаггүй, алдас болдог.
37.Аавыгаа гомдоосон хүн насаараа зовдог.
38. Ээжийн өөдөөс үг сөрдөггүй, элэг хагас амьдардаг.
39. Зулын голыг хамаагүй хаядаггүй, чөтгөр болдог.
40. Бүсгүй хүн үс задгайлдаггүй, бэлэвсэн эм үс задгайлдаг....
41. Хүүхэд худал уйлдаггүй, эцэг эхдээ муу.
42. Хүн муу хэлдэггүй, өөрт ирдэг.
43. Гадас газарт зоож орхидоггүй, эзнээ байнга дууддаг.
44. Бууриа хогтой хаядаггүй, чөтгөр эргэдэг.
45. Тогоо түмпэн нүдэж, хангинуулдаггүй, лус догширч гай дууддаг.
46. Явган суудаггүй, өвчин ээрдэг.
47. Эр хүн нохой суудлаар суудаггүй, хийморь доройтдог.
48. Аавын газарт 6 жил очдоггүй, ээжийн газарт 3 жил очдоггүй.
49. Хээр исгэрдэггүй, салхи дэгддэг, могой дууддаг.
50. Гэрээс түлээ гаргадаггүй, гарз гардаг.
51. Шүд төмрөөр тогшдоггүй, яс тогшсонтой ижил
52. Гар сэгсэрдэггүй, буян арилдаг.
53. Бүсгүй хүн мал муулдаггүй
54. Аяга хөмөрдөггүй, хоол олддоггүй.
55. Таваг долоодоггүй, хоосордог.
56. Эм хүн ташаа тулдаггүй
57. Хүнд өмд бэлгэлдэггүй, 3 амтай тул цээрлэдэг.
58. Хээрээс малгай авдаггүй, доош харсан сав.
59. Хээр дэр авч явдаггүй
60. Гэрийн үүд хойш харуулж барьдаггүй, хойш харсан уулын ам, өргөөнд нар тусдаггүй учир үргэлжийн сүүдэртэй
61. Амаа гарын араар арчдаггүй, амны хишиг арилдаг.
62. Шалтгаангүй алга ташдаггүй, хий юм дууддаг
63. Худал инээдэггүй, аальгүй дорвол хамаргүй дээр гэгддэг.
64. Газар гар тулдаггүй, газрын гай авдаг.
65. Зогсож хоол иддэггүй, ажил бүтдэггүй, үнээ хээл хаядаг.
66. Ахмадын дээд талд гарч суудаггүй алдас болдог.
67. Гэрийн бүснээс морь уядаггүй, гай болдог
68. Эмээл хазаар дээгүүр алхдаггүй
69. Зул үлээж унтраадаггүй муу ёр.
70. Үхэгсдийг үдээд эргэж хардаггүй, дагадаг.
71. Адууны толгойг мөлждөггүй хийморь доройтдог. Монголчууд морин эрдэнээ хүндэлж хайрладаг тул доор тавьдаггүй, уул овооны оройд хүндэтгэлтэйгээр залдаг.
72. Бороо ороход алга тосдоггүй
73. Болсон идээнээс ам хүрэхгүй гардаггүй ажил бүтдэггүй.
74. Хумсаа мэрдэггүй, хүн гардаг.
75. Хутганы үзүүр, ир дээш харуулдаггүй, тэнгэр хилэгнэдэг.
76. Шүлсээрээ тоглодоггүй, буян арилдаг.
77. Билэггүй үг хэлдэггүй, биелэлээ олдог.
78. Зуухан дотор цучил цохьдоггүй, гарз гардаг, галын эзэн цочдог.
79. Эцэг эх хүний толгойд үр хүүхэд нь иртэй зүйл хүргэдэггүй. Буяныг нь даадаггүй. Алдас болдог.
80. Долоовор хуруугаар хүн рүү зангадаггүй, ёрын хуруу гэж цээрлэдэг.
81. Уул ус руу ганц хуруугаар зангадаггүй. Уул усаа хүндэлдэг монгол хүн цээрлэдэг.
82. Овоонд чулуу шиддэггүй. Овооны эзнийг зодож буй гээд цээрлэдэг.
83. Уулын оройд морь хардаггүй. Цээрлэдэг...
84. Гол ус руу шээдэггүй бузартдаг.
85. Улаан морь унасан эм, яр шархтай хүн гол усанд ордоггүй. Лус бузартдаг.
86. Нас барагсдын нэрээр дууддаггүй яс нь өндөлздөг гэж цээрлэдэг.
87. Уул, хайрхан дээр нэрийг нь дууддаггүй цээрлэдэг.
88. Галд сүү хийдэггүй. Гал догширдог.
89. Дээс татсан айлд ордоггүй.
90. Дотроо хүмүүс байгаа айлын өрхийг өдөр бүтээж, хаалга хаадаггүй. Бурхан болоочийг байрлуулсан гэрийг ингэдэг тул цээрлэдэг.
91. Өрхний оосор, түлхүүр, уяа бүч далладаггүй, хий биет дуудаж байна гэж цээрлэдэг.
92. Газар нүхэлдэггүй, нүхэлсэн ч будаа сүү хийж битүүлдэг. Муу ёр гэж үздэг.
93. Чөдөр, аргамж хээр хонуулдаггүй цээрлэдэг.
94. Орой бүрийд нялх хүүхэд гадаа гаргадаггүй. Гаргах бол хамарт нь хөө түрхэж бор халзан туулай болгодог.
95. Уруул цохьдоггүй хэрүүл гардаг.
96. Эм хүн уйлан дуугарч хэрүүл хийдэггүй, эрдээ халгаатай гэгдэх тул цээрлэдэг.
97. Эр хүн хормой сул бол үрдээ халгаатай тул цээрлэдэг.
98. Гэр нүддэггүй. Гэрийн сүнс, сүлд зайлдаг.
99. Байгаль сүйдэлдэггүй. Хэдэн үе, удмаар нь өшөөгөө авдаг..

Address

Ulaanbaatar
11000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Оршихуйг Анагаах Увдис / Orshihuig anagaah uvdis posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share