Balance Yoga Center

Balance Yoga Center Yoga and health center

05/10/2025

Бидний эргэн тойрныг хэдийгээр материаллаг зүйлс хүрээлж байгаа мэт боловч яг үнэндээ бидний бие махбод болон эргэн тойрон тэр чигтээ биет болон биет бус энергиэр хүрээлэгдэж байдаг. Үүнийг квантын физикээр тайлбарлавал бидний эргэн тойрон дох материаллаг биет зүйлс бүхэн матери бөгөөд үүнийг дэлгэрүүлбэл хорвоо ертөнц дээрх бүхий л биет зүйлсүүд нь атомуудаас, атомууд нь эгэл бөөмсөөр бүрддэг. Бид үүнийг матери гэж нэрлээд байгаа. Бүх бие болон биегүй зүйлс (бодол, сэтгэл санаа гэх мэт) өөр өөрийн гэсэн энергийн давтамж болон энергийг өөртөө хадгалж байдаг бөгөөд материйн 99.999999999999 энерги гэж үздэг. Хүний бие гэхэд хэдэн зуун тэрбум материас бүтсэн бөгөөд Виржинагийн Ньюпорт Ньюс (NewPort News, Virgina) дахь Томас Жефферсоны үндэсний хурдасгуурын байгууламжийн (Thomas Jefferson National Accelerator Facility) тооцооллоор 70 кг орчим жинтэй хүнд ойролцоогоор “7 тэрбум тэрбум тэрбум” (7-гийн араас 27 тэг) атом байж болох юм гэсэн судалгаа гаргасан байна.

Хүн бүрийн эргэн тойронд бодлын ялгарал үүссэн байдаг агаад энэ нь тухайн хүний ямар бодолтой, сэтгэхүйтэй байгаагаас шалтгаалаад тод гэрэлтсэн, дунд зэрэг гэрэлтсэн, эсвэл бараан зэрэг бодлын давтамжит долгионоос шууд хамаардаг гэж метафизикт үздэг.
Бидний эргэн тойрны бие болон биет бус бүх зүйлс өөр өөрийн гэсэн өвөрмөц энергийн долгионтой байдаг. Сүнслэг энергийн түвшний хувьд хайр, аз жаргал, амар амгалан нь энергийн өндөр давтамжийн долгионыг бий болгодог бол айдас, уур хилэн, уйтгар гуниг, атаархал зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүд нь эсрэгээрээ энергийн маш бага давтамжийг бий болгодог. Тиймээс өөртөө сайн сайхан зүйл дуудах гэж байгаа бол өөрөөсөө яг тэр түвшний энергийн давтамжийг ялгаруулах хэрэгтэй байдаг.

Ер нь тэгээд бид өдөр тутамдаа хүмүүсийн энергийг байнга мэдэрч, энергиэ байнга солилцож байдаг. Байнга өвчин зовлон, болохгүй бүтэхгүй зүйл ярьдаг хүмүүсийн ажил үйлс бүтэхгүйгээс гадна, эргэн тойронд байгаа хүмүүстээ яг л тэр энергиэ цацрааж байдаг.

Б. Энх-Амгалан

18/04/2025
https://youtu.be/pNBpwXNgrRs?si=TGoo2VbgEwgmmqjs
10/04/2025

https://youtu.be/pNBpwXNgrRs?si=TGoo2VbgEwgmmqjs

Эцэг, эхдээ байнга талархснаар бидний энерги эрч хүч өсөж, өөрийн мөн чанарыг илүү их хайрлаж хүндэтгэж эхэлдэг.

https://youtu.be/exD885cZ_9Y?si=TyO_lp_MS5Yu5jEf
14/11/2024

https://youtu.be/exD885cZ_9Y?si=TyO_lp_MS5Yu5jEf

Бид 2 өөрсдийн бие махбод дээр гарч байсан өөрчлөлт болон хооллолт дээр баримталдаг өөрсдийн үзэл бодлоо тусган ярихыг хичээлээ

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Balance Yoga Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram