06/11/2025
Боловсролын ерөнхий газар Монгол улсын боловсролын их сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимтэй хамтран олон нийтэд чиглэсэн мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ.
Цуврал #3 Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ажиллахдаа....
🔹Хичээлийг урьдчилан төлөвлөх, тайлбарлах
🔘Хүүхдэд өдөр бүрийн төлөвлөгөө, хичээлийн дарааллыг урьдчилан хэлж өгөх.
🔘Гэнэтийн өөрчлөлт, шинэ зүйлд дасан зохицох хугацаа өгөх.
🔹Өөрт нь тохирсон өдөр тутмын хуваарь, дүрмийг боловсруулан ашиглах
🔘Аутизмтай хүүхдүүд тогтсон дэг журам, тодорхой цагийн хуваарьт илүү тайван байдаг.
🔹Орчныг ойлгомжтой, цэгцтэй зохион байгуулах
🔘Анги танхимд дуу чимээ багатай, анхаарал сарниулах зүйлгүй байх.
🔘Хувийн орон зайг хүндэтгэх, тайвшруулах өрөө, булан бэлтгэх
🔹Сэтгэлзүйн тайван, тааламжтай орчныг бүрдүүлэх
🔘Аутизмтай хүүхэд тайвшрах, итгэлтэй, аюулгүй байдлыг мэдрэх орчин бүрдүүлэх.
🔹Харааны хүртэхүйд тулгуурласан үзүүлэн хэрэглэх
🔘Хүүхэд хараагаар ойлгох нь илүү үр дүнтэй.
🔘PECS аргачлал-зурган солилцооны харилцааны арга ашигла.
🔘Зураг, дүрс, карт- энгийн ойлгомжтой байх
🔹Эерэг урамшууллын аргыг ашиглах
🔘Хүүхдийн аливаа амжилт, оролдлогыг магтаж, итгэл өг.
🔘Хүүхдийн сэтгэл хөдлөлийг анхааралтай ажиглаж урам өг.
🔹Бодит амьдралтай холбох
🔘Хичээлийг бодит жишээ, туршилтад үйл ажиллагаанд тулгуурлан зохион байгуулах.
🔘Хичээлийн агуулга нь өдөр тутмын амьдралд хэрэглэгдэж байхад анхаарах.