14/05/2026
ЖИРЭМСНЭЭС ХАМГААЛАХ БОГИНО ХУГАЦААНЫ ҮЙЛДЭЛТЭЙ АРГУУД
1. ПРЕГНОН ЭМ (LEVONORGESTREL TABLET)
Яаралтай ууж хэрэглэдэг жирэмснээс хамгаалах 72 цагийн эм (Зөвхөн өндгөн эс гадагшлах үед хэрэглэдэг, өндөр тунтай дааврын бэлдмэл тул олон удаа хэрэглэхэд өндгөвчний үйл ажиллагааны алдагдал үүсэх эрсдэлтэй)
2. ФАРМАТЕКС ЛАА (PHARMATEX SUPPOSITORY)
Бэлгийн харьцаанаас 5-15 минутын өмнө үтрээнд гүн хийж хэрэглэнэ. Жирэмснээс хамгаалахаас гадна зарим бэлгийн замын халдварууд , нөхцөлт эмгэг төрөгчөөс сэргийлэх ач холбогдолтой.
3. Депо-провера тарилга
Харьяа өрхийн эмнэлэг, эмэгтэйчүүдийн эмнэлэгт хийлгэх боломжтой. Тарилгыг тариулсан өдрөөс эхлэн 3 сарын турш жирэмснээс хамгаална.