06/12/2025
“1990-ээд оны дундуур Исландын өсвөр насныхан Европт хамгийн их архичин, тамхи татдаг хүмүүсийн тоонд ордог байсан.
Өнөөдөр Исланд улсын залуучууд (13-19 насны) хамгийн эрүүл амьдралын хэв маягийг баримталдаг Европын орнуудын тэргүүлж байна.
Энэ хөгжил хэрхэн бий болсон бэ? Тэр үед Исландын эрдэмтэд донтолт үүсгэдэг биохимийн процессыг судалж эхэлсэн.Рейкьявикийн их сургуульд багшилдаг Америкийн сэтгэл судлалын профессор Харви Милкман архи, мансууруулах бодисыг сонгох нь хүний бие стресстэй хэрхэн нягт холбоотой гэдгийг судалжээ. Олон янзын бодисууд тархийг өдөөдгөөс болж хүн хамааралтай болно. Нэгэнт ингэж өдөөдөг юм бол өөр төрлийн зүйлээр тархийг өдөөх хэрэгтэй гэжээ.
"Та тамхи, архи, газтай ундаа эсвэл тодорхой хоолонд донтож болно. Энэ хүний биед болдог л процесс. Бүжиг, хөгжим, зураг зурах эсвэл спорт нь тархинд ижил төстэй химийн урвалыг өдөөж болохыг олж мэдсэн. Ялгаатай нь энэ донтолт ямар ч хор нөлөөгүй."
Үүний дараа Исланд улс орон даяар хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.
- Өсвөр насныханд зориулсан спорт эсвэл урлагийн чиглэлээр сургалтыг төрөөс санхүүжүүлж, олноор хамруулав. Залуу хүн бүр дор хаяж гурван сарын хугацаанд оролцох урилга гаргасан. Тийм амар байгаагүй ч энэ хөтөлбөр олон жил хэрэгжсэн.
- Засгийн газар хууль тогтоомжид өөрчлөлт оруулахдаа тамхи, согтууруулах ундааны сурталчилгааг хориглож, эцэг эхийн холбоодыг байгуулж, сэтгэцийн эмгэгтэй залуучуудыг дэмжих зорилгоор сургуулиудтай нягт хамтран ажилласан.
Үүний үр дүнд согтууруулах ундаа байнга хэрэглэдэг залуучуудын эзлэх хувь 20 жилийн дотор 48% -иас 5% болж буурсан байна.Тамхичдын эзлэх хувь 23% -иас 3% болж буурсан байна.
Үүнийг хийхийн тулд хоёр л зүйл хэрэгтэй. Эхлээд асуудлаа сайн судалж, үр дүнд нь энэрэнгүй хандах. Хоёрдугаарт, татварын орлогыг нийт ард түмний амь нас, эрүүл мэндээс дээгүүр тавихаа болих.
Эх сурвалж Linehan